Monthly Archives: June 2016

June, 2016

  • 21 June

    У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-ын төв штабын төлөөлөгчид хөдөө орон нутагт ажиллаж байна

    МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Шадар сайд асан У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүн асан Т.Ганди, Гадаад харилцааны дэд сайд асан Г.Тэнгэр зэрэг МАН-ын сонгуулийн төв штабын ажилтнууд төв болон говийн бүсийн аймгуудара хийх уулзалтаа Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт сумаас эхэллээ. Уулзалтын үер У.Хүрэлсүх Монгол орны улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг дүгнэж, 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийг …

  • 21 June

    Байгууллагын цэцэрлэг-ийг дэмжиж байна

    Бага насны хүүхдийг осол, гэмтлээс сэргийлэх, эцэг эхийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэн осол эндэгдлийн төвшинг хоёр дахин бууруулах зорилтыг Монгол Ардын Нам хөтөлбөртөө тусгажээ. Судалгаанаас үзэхэд түлэгдсэн нийт хүүхдүүдийн 75.3 хувь нь 7-24 сартай хүүхдүүд байв. Өөрөөр хэлбэл, хүүхдээ хараа хяналтгүй орхих, аюулгүй байдлыг нь хангаагүйгээс сүүлийн жилүүдэд халуун тогоо, ус, галд түлэгдэж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал …

  • 21 June

    Оросын Звери хамтлаг Монголд тун удахгүй

    Оросын  алдарт Звери хамтлагийн тоглолт тун удахгүй Монголд болохоор товлогджээ. Зохион байгуулагчдын зүгээс үзэгчиддээ сьюрприз барих үүднээс хугацааг нь түр нууцлаад байгаа юм байна. Тус хамтлагын түүхээс та бүхэндээ товчхон хүргье. Монголчууд бидний “До скорой встречи”, “Я с тобой” зэрэг дуунуудаар нь илүү их мэддэг ОХУ-ын алдарт Звери хамтлагийг 2001 онд хамтлагийн гоцлол дуучин Роман Билык үүсгэн байгуулжээ. Хамтлагийн гишүүдийг …

  • 21 June

    Үерт автсан айлуудын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

    Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр усархаг бороо үргэлжлэн орох үеэр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Ногоон талбайн 6, 7 дугаар гудамжны айл, өрхүүд усанд автсан байна. Дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн аврагчид айл өрхүүдийн гэр, байшин, хашаанд тогтсон үерийн …

  • 21 June

    Танд тариаг хэрхэн хийдэг вэ /бичлэг/

    Тариа тариулна гэдэг хүн бүрт айдас дагуулсан зүйл байдаг. Гэхдээ хүн төрөлхтөнийг аварсан анагаахын дэвшил бол түргэн үйлчилгээ үзүүлэгч тариа байсан юм. Ингээд танд тариа хийхдээ яаж хатгадаг талаар дүрс бичлэгийг хүргэе

  • 21 June

    Үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Улсын онцгой комиссоос анхаарууллаа

    Ус, цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 2016 оны 6 дугаар сарын 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд төв, зүүн аймгуудын зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна. Мөн Алтайн нуруунаас эхтэй Булган, Хар бут, Ховд, Хөвсгөлийн уулсаас эхтэй Богд, Завхан, Орхон, Улиастай, Хэнтийн …

  • 21 June

    ШӨХТГ-аас хэвлэлийнхэнд сэрэмжлүүлэг хүргүүллээ

    Хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгч та бүхэнд ахин “СЭРЭМЖЛҮҮЛЭГ” хүргэж байна. Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйл, 70.1.6-д “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор “хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно” 70 дугаар зүйл, …

  • 21 June

    91.700 ээж цалинтай болно

    2015 оны байдлаар 91.700 эх гэртээ хүүхдээ асарч байгаа статистик мэдээ бий. Энэ үзүүлэлтээс харвал 0-2 насны хүүхэдтэй 240 мянган эхээс 38 хувь нь буюу гурван эх тутмын нэг нь хүүхдээ асраад ажил эрхлэхгүй байна гэсэн үг. Гэртээ хүүхдээ асарч байгаа ийм ээжүүдийн нийгмийн асуудлыг шийдэх гарцыг Монгол Ардын Нам мөрийн хөтөлбөртөө багтаасан аж. Тухайлбал, хүүхэд төрүүлсэн ээжүүдэд даатгуулсан хэлбэрээс …

  • 21 June

    Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт амжилттай болж өндөрлөлөө

    АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт 20,21-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү уулзалтад АСЕМ-ын гишүүн 17 орны хүнс хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, Монгол дахь Элчин сайдын яамд, консулын газрууд, Европын холбоо болон бусад хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа 11 олон …

  • 21 June

    Эрх баригчид өөрсдийнхөө “Царцааны нүүдэл”-ийг МАН-д наах гэж оролдож байна

    Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр УИХ-ын гишүүн Су.Батболд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаярын өчигдөр хийсэн мэдээлэлтэй холбогдуулан бодит мэдээлэл өглөө. Мөн УИХ-ын сонгуульд оролцож буй нам эвсэл, нэр дэвшигчдийг өрсөлдөгчийнхөө эсрэг бохир арга хэрэглэхгүй байх, шударга үнэнээр, мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөхийг уриалсан юм. УИХ-ын гишүүн Су.Батболд “Монгол Ардын Намын сонгуулийн төв штабаас Сонгуулийн санал авах байрны …

  • 21 June

    Бугат сумын иргэд О. Амартүвшинг бэлэгшээж угтав

    Нэр дэвшигч О.Амартүвшинг Бугат сумын иргэд сонгогчидтой уулзахад, О.Амартүвшингийн ээжийн нэг ангийн сурагч О.Элбэгзаяа ээжийг нь, гэр бүлийнх нь тухай дурсамж өгүүлж амжилт хүслээ. Тус сумын уугуул, Монголын морин спорт уралдааны холбооны “Их хүлэгч” цолтой уяач Ж.Батдэлгэр адуун сүргээсээ хурдан удмын хонгор үрээ нэр дэвшигч О.Амартүвшинд бэлэглэв. Тэрбээр: “О.Амартүвшингийн бүтээсэн бүх зүйл буян юм. Хамгийн энгийнээр бодоход 5ы00 хүнийг цалинжуулж …

  • 21 June

    Нийслэлийн асуудал болсон хотын ус

    “ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР” ТӨСӨЛ Улаанбаатар хотын усны нийт хэрэглээ 2020 онд 227000м3/хоног, 2030 онд 658900м3/хоног болж өсөн нэмэгдэх төлөвтэй байна. Одоо ашиглаж буй газар доорх усны ордуудын 7 эх үүсвэрийн (Төв, Үйлдвэр, Мах, Дээд эх үүсвэр, Яармаг, Гачуурт, Буянт- Ухаа) ашиглаж болох гүний усны нийт нөөц нь 258,939м3/хоног ба цахилгаан станцуудын эх үүсвэрийг оруулан 328,532м3/хоног байгаагаас үзэхэд усны нөөцийн хомсдлоос …