\
Monthly Archives: August 2016
August, 2016
-
11 August
Хамгийн үзэсгэлэнтэй еврей бүсгүйчүүд
Mila Kunis Америкийн жүжигчин 1983 онд Украйнд еврей гэр бүлд төрсөн бөгөөд 1991 онд гэр бүлээрээ Америк руу цагаачилж, Нью Йорк хотноо амьдрах болжээ. Түүний бүтээсэн хамгийн алдартай дүрүүдийн нэг нь өөр нэгэн алдартай еврей бүсгүй Natalie Portman-тай хамт тоглосон “Black Swan” кино юм. Lauren Bacall Өвөрмөц дуу хоолой, дур булаам төрхөөрөө алдартай энэ эмэгтэй Холливудын түүхэн дэх хамгийн алдартай …
-
11 August
Ховдод юу болоод байна вэ
Баялагийн хараал буюу Ховдчуудын сүйрэл Дэлхийд байгалийнхаа баялгийн үр шимийг хүртээд эдийн засаг нь тогтвортой байж, ард иргэд нь тансаг баян амьдарч байгаа улс орон нилээд бий. Харин дэлхийд байгалийн баялагаараа толгой цохих Монголчуудад л энэ байгалийн баялаг гээч нь зохихгүй бололтой. Манайхан байгалийн баялагаа ашиглаж байгаа ч эдийн засгийн эргэлтэнд оруулж чаддаггүй, уул уурхай дагасан ямар ч хөгжил байхгүй …
-
11 August
Эдийн засгийг сүйрүүлж хаяснаа АН-ын удирдлагууд хүлээн зөвшөөрсөнгүй
2012 онд 17.3 хувийн өсөлттэй эдийн засагтай улс хүлээж авсан Ардчилсан намынхан 1.3 хувийн өсөлттэй эдийн засагтай улс хүлээлгэж өгсөн билээ. Уул уурхай уналтад орж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, 1200-тай байсан ам.долларын ханш 2100 төгрөгт хүрч, ихээхэн хэмжээний өр зээлтэй үлдээсэн Ардчилсан намынхан сонгуулийн өмнөхөн санал худалдан авах зорилгоор “сайн хашаа”, “сайн оюутан”, “сайн малчин”, “сайн хувьцаа” зэрэг …
-
11 August
Салбарынхан нь дэд сайд Ж.Саулег баяртайгаар угтан авчээ
ХХААХҮ-н сайд П.Сэргэлэн болон яамны нийт хамт олон шинээр томилогдсон дэд сайдаа албан ёсоор хүлээж авлаа. Энэ үеэр сайд П.Сэргэлэн Монгол улсын стратегийн гол салбар болсон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар томилогдсонд нь баяр хүргээд ажилд нь амжилт хүслээ. Дэд сайд Ж.Сауле Төрийн албанд 30 жил ажиллаж байгаа бөгөөд 2008-2012 оны хооронд ХХААХҮ-н дэд сайдаар ажиллаж байхдаа …
-
11 August
Мастер борлуулагч 2 өдрийн сургалтандаа амжиж бүртгүүлээрэй
Монголын Лектор төвөөс 2009 оноос хойш зохион байгуулагдаж байгаа Мастер борлуулагч™, худалдах, борлуулах ур чадварын түргэвчилсэн сургалтаа зохион байгуулахаар боллоо. Таныг энэхүү 2 өдрийн 12 цагийн сургалтанд урьж байна. Борлуулалтын ажилтан, худалдааны зөвлөх, борлуулалтын менежер, удирдах ажилтнуудад худалдах, борлуулах үйл явцын шилдэг арга зүйг эзэмшүүлэх, шилдэг борлуулагчдыг хөгжүүлэх зорилго бүхий энэхүү сургалтын давуу талууд: – Суралцагч борлуулалтын үйл явц, биечилсэн …
-
11 August
Илтгэх, толилуулах ур чадварыг нэмэгдүүлэх РЕТОРИК сургалт 08.16-нд эхлэнэ
Хүн бүхэнд байдаг нэгэн”хүчирхэг зэвсэг”болсон чадвар бол”өөрийгөө илэрхийлэх”гэдэгтэй та санал нийлэх бизээ. Өөрийгөө илрэхийлэх, толилуулах чадвараа хөгжүүлснээр бусдын хүндэтгэлийг хүлээсэн манлайлагч нэгэн болоход хамгийн их тус дөхөм болж өгдөг.Эм Эл Си Трейнинг ХХК илтгэх толилуулах ур чадварын Реторик™ сургалтыг 12 дахь жилдээ чадварлаг багш нарын бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж байна. Уг сургалтыг онол, дадлага, зөвлөгөө, зүгшрүүлэх сургалт хосолсон аргаар явуулж …
-
11 August
Олон улсын Моно жүжгийн фестиваль энэ сарын 15-19-ны хооронд зохиогдоно
Монголын моно жүжгийн хөгжлийн төв “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2015 оноос эхлэн “ЯЛАГЧДЫН ЦУВАА – УЛААНБААТАР” Олон Улсын Моно Жүжгийн Фестивалийг зохион байгуулж байгаа билээ. “Ялагчдын цуваа – Улаанбаатар 2016” фестиваль ирэх 8-р сарын 15-19-ний өдрүүдэд УДЭТ болон УХТ-т явагдах ба Польш, Армени, ОХУ, Англи болон Монголын жүжигчид өөрсдийн хамгийн шилдэг үзүүлбэрүүдээ Монголын үзэгчдэд хүргэх юм. Монодрам буюу нэг хүний …
-
11 August
“Прокурорын албаны өдөр”-ийн баярын мэндийг хүргэе
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор жил бүрийн 8 дугаар сарын 14-ний өдрийг “Прокурорын албаны өдөр” болгон байгууллагын хэмжээнд тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Дархан хот байгуулагдаж хотын нутаг дэвсгэр дээр засаг захиргаа, олон нийт үйлдвэр аж ахуй, соёл үйлчилгээний төвлөрсөн газрууд бий болох үед хотын прокурорын газрыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1962 оны …
-
11 August
Дүрвэгсэд өөрсдийн ”Олимпийн баатруудаа” хуарандаа үзэн, дэмжиж байна
Бөмбөрцгийн бүх хүмүүс Олимпийн тоглолтыг үзэн хэд хоног баясцгаадаг билээ. Олимпийн наадамд ч ихэнх улс орнууд өөрсдийн тамирчдаа оролцуулдаг. Энэ жилийн Олимп-д дүрвэгсдийн баг оролцож байгаагаараа онцлог юм. Олон улсын Олимпийн хороо /ОУОХ/, FilmAid ашгийн бус байгууллагатай хамтран Какумагийн хамгийн том дүрвэгсдийн хуаранд Рио-де-Жанейро дахь Олимпийн тоглолтыг шууд үзэж болох тоног төхөөрөмж, техник хэрэгсэл байрлуулж өгсөн аж. Ингэснээр, 200 000 …
-
11 August
Ё.Отгонбаяр: Сэргээшийн шинжилгээг үндэслэн тамирчдад урамшуулал олгоно
Олимп, дэлхий, тивийн наадам, тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчдад олгох мөнгөн урамшууллын эх үүсвэр, санхүүжилтийг төсвийн тодотголоор шийдэхийг холбогдох сайд нарт Засгийн газраас өчигдөр даалгасан. Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяраас тодрууллаа. -Олимп, дэлхий, тивийн тэмцээн уралдаанд амжилт гаргасан тамирчид, дасгалжуулагчдад олгодог мөнгөн шагнал өнгөрсөн жилээс зогссон. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ? -Засгийн газрын хуралдаанаар өчигдөр олимп, дэлхийн наадамд …
-
11 August
Найтаахад яагаад бурхан өршөөг гэдэг вэ
Урьд нэгэн хувилгаан айлын 3 настай хүүгийн сүнсийг авахаар яваа чөтгөртэй тааралджээ. Ингээд тэр айл руу хамт явангаа нөгөө 2 маань ярилцаж: · Хувилгаан, чи юунаас айдаг вэ? · Би аагтай цай, тарган хонины махнаас айдаг. Харин чи? · Би алтан харганаас үнхэлцэгээ хагартал айдаг юм. Хувилгаан, чамайг тэр айлд очсон хойно хүүхэд нь найтааж юуны магад. Тэгвэл “Чөтгөр өршөө!” …
-
11 August
Бөхөд хайртай хүний үг
Хүршгүй тэнгэрт гараа гозолзуулаад юу яриад байна гэж бүү чамлаарай. Би Монголын эрийн гурван наадмын гайхамшгийн нэг монгол бөхдөө хайртай, түүнийг шүтэн биширдэг, бас өв уламжлалыг нь хамгаалж, улмаар зөв сайхан хөгжилд нь хувь нэмрээ оруулахсан гэсэн эрхэм хүсэлтэй, монгол бөхийн мэргэн шүүгч, үзэн баясч сэтгэлийн их тэнхээг амсагч жирийн эр хүн билээ. Сүүлийн хэдэн жил монгол бөх, Бөхийн өргөө, …
-
11 August
Мальта, Хорват улстай 30 хүртэл хоног харилцан визгүй зорчино
Засгийн газрын хуралдаанаар Мальта, Хорват улстай 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Мальта Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг, мөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хорват Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталсан. Ингэснээр дипломат болон албан паспорт эзэмшигч хоёр улсын иргэд 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих боломжтой болж байгаа юм гэж гэж …
-
11 August
Т.Үйтүмэн: Отгондалай, Түвшинбат хоёрыг медаль авна гэдэгт итгэж байгаа
Рио-2016 Олимпийн наадмын сонирхогчийн боксын төрөлд манай улсаас зургаан тамирчин оролцож, нэг нь тэмцээнээ өндөрлүүлсэн бол тав нь тоглолтоо үргэлжлүүлж байна. “MNB” телевизийн шууд сувгаар Монголынхоо боксчдын тоглолтыг тайлбарлан хүргэж буй Дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Т.Үйтүмэнг “Зууны мэдээ” сонин редакцийн зочноор урьсан юм. Боксын спортын эргэн тойрон дахь асуудлаар түүнтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна. -Ингэхэд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл