Monthly Archives: September 2016

September, 2016

  • 12 September

    С.Төмөрхүү: Цахилгаанд шинээр холбогдох хугацаа, зардлыг бууруулсан

    Өдрөөс өдөрт өргөжин тэлж буй нийслэлд маань цахилгаан хэрэглэгчийн тоо цаг тутам нэмэгдсээр байна. Мэдээлэл багатай иргэд, аж ахуйн нэгжүүд цахилгаанд шинээр холбогдохдоо чамгүй урт хугацаа, багагүй мөнгийг зарцуулдаг талаар гомдоллодог. Иймд хүсэлт гаргахаас эхлээд хүчдэл авах хүртэл шат дамжлагыг бууруулахаар  авч буй арга хэмжээний талаар Улаанбатаар цахилгаан түгээх сүлжээ компанийн гүйцэтгэх захирал С.Төмөрхүүгээс тодрууллаа. -Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани …

  • 12 September

    Хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдэд орон сууц өгөхийг шаардав

    “Цаазлагдсан улс төрийн хэлмэгдчийн хүүхэд” ТББ-аас улс төрийн хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхдэд нь орон сууц өгөхийг УИХ, Засгийн газраас шаардлаа. Өнөөдөр Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна. Энэхүү өдрийг 21 дэхь жилдээ зохион байгуулж буй юм. 1922-1937 онд хэлмэгдсэн 36 мянган хүн байгаа гэдэг ч энэ нь ташаа мэдээлэл хэмээн “Цаазлагдсан улс төрийн хэлмэгдчийн хүүхэд” ТББ-ын тэргүүн …

  • 12 September

    Төсвийн тодотгол батлагдаж, ээлжит бус чуулган өндөрлөлөө

    Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн тодотголыг гурав …

  • 12 September

    Түргэн үйлчилгээний цэгийн шинэчилсэн журмын төсөлд иргэдээс санал авч байна

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Түргэн үйлчилгээний цэгийн шинэчилсэн журмын төслийг боловсруулж байгаа юм. Шинэчилсэн төсөлд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас өгөх саналыг www.ubservice.ub.gov.mn цахим хуудсаар дамжуулан авч байна. Төсөлд түргэн үйлчилгээний цэгийн шинэчилсэн журам боловсруулах нийтлэг үндэслэл,  түргэн үйлчилгээний цэгт тавигдах шаардлага, байршил, хориглох зүйлс, хяналт тавих тогтолцоо, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн үүрэг, хариуцлагыг тусгасан юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын …

  • 12 September

    Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь

    ХАН-УУЛ 09:30-16:00 цагт: 3-р хороо Атар өргөө ХК-ийн баруун талын ЦТП СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ 11:30-18:00 цагт: 7-р хороо 0119-р ЦА 2Т-7 болон эдгээрийн ойр орчмоор НАЛАЙХ ДҮҮРЭГ 08:30-21:00 цагт: Лэгдэнхаан, Стройка, Их Биндэр хайрхан, Юнител, Өндөр-Улаан, Ном, Немо камп, Болор, Баяр импекс, Минжин, Мираж, Тахилга, Тэнгэрийн илч, Сан жуулчин, Тэрэлж жуулчин, UB-2, Гацуурт, Талын сондор, Тэрэлж, Монгол алт, Лайт саунд, Тэлмэн …

  • 12 September

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно

    Аргын тооллын 12 Сумъяа гариг. Улаагчин тахиа өдөр, өдрийн наран 6 цаг 30 минутад мандан 19  цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр  үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг  сайн . Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр  үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно .

  • 12 September

    Улаанбаатарт өдөртөө 19-21 хэм дулаан байна

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж өдөртөө секундэд 7-12 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө …

  • 10 September

    Ч.Сайханбилэг шинэ хүнээ хүлээж байна

    Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хэдийгээр нам нь ялагдаж, сайн муугаар хэлүүлж байгаа ч шинэ хүнээ хүлээгээд жаргалтай байгаа аж. Түүний эхнэр, загвар өмсөгч асан О.Байгаль хоёр хоногийн өмнө “АСЕМ Вилла” хотхонд болсон “Гоёо” брэндийн шинэ улирлын нээлтийн арга хэмжээнд оролцсон бөгөөд арга хэмжээний үеэр “Байгаль Бьюти” /Baigal Beauty/ салоны эзэн О.Байгаль жирэмсэн болох нь ил болсон бөгөөд экс Ерөнхий сайд …

  • 10 September

    Л.Хэнтий: Э.Бат-Үүл биднийг эмнэлэггүй болгосон

    Нийслэлийн “Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төв”-ийг байрнаас нь гаргаад таван жил болж байгаа ч өнөөдрийг хүртэл байртай болгоогүй байгаа талаар манай сонин өмнөх дугаарууддаа мэдээллэсэн. Тодруулбал, тус эмнэлгийн 1120 ам.метр талбай бүхий хоёр давхар барилгыг хотын хуучин удирдлагууд иргэн З.Пүрэв-Очирт дөрвөн тэрбум гаруй төгрөгөөр худалдсан юм. Энэхүү эмнэлгийн барилга байгууламж яагаад бусдад хувьчлагдах болсон талаар тус эмнэлгийн захирал Л.Хэнтийгээс …

  • 10 September

    Баяннуур хот Монгол Улсад жимс жимсгэнэ, хүнсний ногоо экспортоллоо

    Энэ нь Баяннуур хот умардад нээлттэй байх стратегийг хэрэгжүүлэхэд чухал алхам болсныг харуулж байна.        Өвөр Монголын Баяннуур хотын Линхэ дүүргийн хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүний логистикийн паркт  энэ сарын 8-ны өдөр хүмүүс жимс жимсгэнэ, хүнсний ногоог машинд яаран савлаж байлаа. Дараа нь 4000 кг жимс жимсгэнэ, хүнсний ногоо тээсэн тээврийн машин Ганцмод боомтыг чиглэж, мөн өдрийн үдээс …

  • 10 September

    Монголчуудыг өртэй амьдрах хувь заяаг АН-ын эрх баригчид “бэлэглэсэн”

    Төсвийн тодотголыг ойрын өдрүүдэд хэлэлцэж шийдвэрлэхээр УИХ ажиллаж байна. УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар хуралдаж буй ээлжит бус чуулганы гол зорилго нь төсөв хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх юм. Улсын данс улааж, хөрөнгө мөнгөний асуудал тулгарч асуудал бүхэлдээ хүндхэн байдал руу шилжээд байна. Сангийн сайдын ажлаа авсан даруйдаа мэдээлэл хийж төсвийн алдагдал хэрээс хэтэрч, валютын нөөц дуусч, төрийн албан хаагчдын цалингаа тавьж чадах …

  • 10 September

    Цагдаа нар танхайрч хүний аминд хүрсэн, “дээрэмдсэн” хэргийг Хууль зүйн сайд анхааралдаа аваасай

    Цагдаагийн тусгай албан хаагчид  бүлэглэн хүн зодож, амь насыг нь хөнөөсөн хэрэг шийдэгдэлгүй жил тойрч байна. Хохирогч нь  Өмнөд Суданд энхийг сахиулах амаргүй албанд үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн эр цэрэг. “Элитийн батальон” буюу Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн сонсогч   байжээ. Энхийг сахиулагч тайван цагт эх орондоо ийм байдалтай амь насаа алдсан нь харамсалтай. Аймшигт хэрэг гарсан байтал  хууль хяналтынхан …

  • 10 September

    Энэ онд 37 хүн амиа егүүтгэжээ

    Амиа хорлохын эсрэг-Дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдрийг “Холбогд. Харилц. Халамжил”  уриатай  тэмдэглэж байна. Тэмдэглэлт өдрийн хүрээнд хүн амд ганцаардал, сэтгэл гутралын хор уршиг, найз нөхөд ойр дотны хэн нэгнийг амиа хорлох эрсдлээс сэргийлэх хамгаалах мэдлэг, хандлагыг сайжруулах, залуучуудыг стрессийг даван туулах, сэтгэлийн хаттай байх, амьдралын сорилтод өртсөн найз нөхдөө анхаарч дэмжих, эерэг зан үйлийг төлөвшүүлэх сургалт сурталчилгаа хийх, …

  • 10 September

    УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

    УИХ-ын чуулганы өчигдөр оройны хуралдаанаар УИХ-ын 2016 оны 26 дугаар тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. УИХ энэ оны 8 дугаар сарын 30-ны өдөр баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах тухай” УИХ-ын 26 дугаар тогтоолд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан юм. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд “Хүлээн …