Monthly Archives: September 2016

September, 2016

  • 12 September

    Ш.Отгон-Өлзий: Монголын брэндүүдийг БНХАУ-ын зах зээлд нэг цонхны бодлогоор гаргана

    Нийгэмд шинийг санаачилж, түүнийгээ ажил хэрэг болгон түүчээлж яваа залуусын нэгэн төлөөлөл болох Ш.Отгон-Өлзийтэй ярилцлаа. Тэрээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны ажилтнаар ажиллахын зэрэгцээ “Монгол брэнд” төслийг санаачлаад өдгөө амжилттай хэрэгжүүлж байгаа юм. -Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу? -Би МУИС-ийг 2004 онд программ хангамжийн инженер мэргэжлээр төгссөн. 2013 онд АНУ-ын American Council сургуулийг Хэвлэл мэдээлэл ба …

  • 12 September

    Энэ сарын 26-нд шилжих шөнө цаг ухарна

    Монгол улс 1960 онд анх “цаг урагшлуулах” зохицуулалт хийж байсан бөгөөд үүнийг 1999 онд хүчингүй болгож, 2001 онд дахин сэргэж байжээ. Энэ зохицуулалт мөн 2005 онд хүчингүй болсон бөгөөд өнгөрсөн оны гуравдугаар сард сэргээн “цаг урагшлуулах, ухраах горим”-д шилжсэн юм. Өдөр уртсаж байгаатай холбогдуулан нарны эртийг ашиглаж ажлаа амжуулах, цахилгааны хэмнэлт гаргах зорилгоор өнгөрөгч гуравдугаар сарын 25-26-нд шилжих шөнө 02:00 цагт цагийг нэг цагаар …

  • 12 September

    Улс төрийн мөнгөний гол уурхай нь газрын бизнес

    Өнөөдөр иргэн бүр 0.7 га газраа өмчлөн авах эрхтэй боловч тэр газар өндөр барилгуудаар дүүрчихсэн байна. Газраа өмчилъе гэхээр хад мөргөөд, хүнд сурталтанд амаа үдүүлээд сууж байна. Улс төрийн мөнгө босгодог, төрөөс тэрбумтан төрүүлдэг нэг гол уурхай нь энэ газрын бизнес юм. Өнөөдөр монголчуудыг гадаадынхан олигархиудаар дамжуулан мөнгөөр худалдан авсаар байгааг биднээр хэлүүлтгүй олон нийт мэдэж буй байх. Яг үнэндээ …

  • 12 September

    “Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам”-ын төсөл санал авч байна

    Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам талбайд болон иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж буй газар дээр тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйлчилгээг бий болгож, зогсоолын ашиглалтыг сайжруулах, замын хөдөлгөөний менежментийг боловсронгуй болгох, замын түгжрэл саатлыг багасгах зорилгоор “ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТӨЛБӨРТЭЙ ЗОГСООЛ АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ”-ыг боловсруулж байна. Уг журмын төсөлд иргэд олон нийтийн саналыг тусгахаар 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс …

  • 12 September

    Авлигатай тэмцэх газрын дэд даргыг авлигын хэргээр баривчиллаа

    ОХУ-ын нийслэл Москва хотноо өнгөрсөн бямба гарагт Оросын ДХЯ-ны Авлигатай тэмцэх газрын “Т” удирдлагын газрын орлогч дарга, хурандаа Дмитрий Захарченког авлига авсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр баривчиллаа. Сэжигтний төрөл төрөгсдийн байранд нэгжлэг хийх үеэр 120 сая орчим ам.доллар, хоёр сая евро бэлнээр олдсон юм. Анхандаа түүнийг албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэргээр саатуулсан аж. Гэтэл Захарченког баривчлах үед түүний машин …

  • 12 September

    Г.Занданшатар: Олон цорготой данхаар улсын мөнгийг урсгаж байсан нь ийм нөхцөл байдал үүсгэсэн

    УИХ-ын гишүүн Г.Занданшатартай ярилцлаа.  -2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийг сонслоо. Төсөв алдагдалтай хүндхэн байна. Ер нь улс орны эдийн засгийг сайжруулах ямар гарц байх шиг байна? -Төсвийн орлого бол тэгш татварын зарчимтай, нэг шатлалтай татвартай буюу илүү барууны чиглэлийн бодлоготой. Харин зарлага болохоор зүүний чиглэлийн бодлоготой. Дундах зөрүүг нь ашигт малтмалын үнийн өсөлтийн орлогоор нөхдөг. Ийм л төсөв байсан. Тиймээс …

  • 12 September

    Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж: Хүний эрх, ардчилал гэж хүний эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө хоёрыг хэлж байгаа юм

    “Балдорж” сангаас зохион байгуулдаг сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах ёслол найм дахь удаагаа 9-р сарын 9-ний өдөр  “Улаанбаатар” зочид буудалд боллоо. 2016 оны “Балдорж” шагналын эзнээр “Засгийн газрын мэдээ” сонины орлогч эрхлэгч Ц.Цэвээнхэрлэн тодорсон юм. “Балдорж” шагналын тэргүүн байрын эзний шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулдаг уламжлалтай. Сэтгүүлч  Ц.Цэвээнхэрлэнгийн шагналыг уламжлал ёсоор  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулан үг хэллээ.  Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Та …

  • 12 September

    Эрх баригчдын шийдвэрт “хохирсон” иргэд “хөөрхий”

    Төрийн жолоог ээлжлэн атгах болсон хоёр нам тэдний шийдвэрийн золиос болсон төрийн албаны ажил, ширээ сандалны цаана бие биедээ атаархаж, жөтөөрхсөн улс төр, нэг л тушаалаар ажилгүй болсон мянга мянган иргэд, нэг үгээр “тамын тогооны үлгэр адил улс төр” гэлтэй. Тэр нам байхдаа ийм шийдвэрийг буруу гаргасан, тухайн нам нь буруугаар ажилласан гэх бие биенээ ил далд муулсан, “гоморхсон” бодлогын …

  • 12 September

    Олон улсын буяны өдөрлөг зохион байгуулав

    Монгол Улсын Гадаад харилцааны Яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат Клуб Улаанбаатарт суугаа гадаад орны ДТГ-уудтай хамтран энэ есдүгээр сарын 10-ны өдөр уламжлал ёсоор олон улсын буяны өдөрлөг зохион явуулав. Энэ арга хэмжээний нээлтийн ёслолд Гадаад харилцааны сайдын гэргий Д.Бадамцэцэг, Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарь, МЭХ-ны Ерөнхийлөгч Д.Эрдэнэчимэг, Олон улсын эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн тэргүүн Н. Сейфферт зэрэг хүмүүс оролцов. Өдөрлөгийг нээж Эмэгтэйчүүдийн …

  • 12 September

    Н.Энхбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлжээ

    Авлигатай тэмцэх газраас МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт холбогдох эрүүгийн 201401000075 тоот хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусчээ. Тус газраас Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, мөн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Н.Энхбаярын …

  • 12 September

    БНАСАУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчиж цөмийн туршилт хийсэнд Монгол Улс гүнээ харамсч байна

    БНАСАУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг зөрчиж, 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр цөмийн туршилт хийсэнд Монгол Улс гүнээ харамсч байна. Энэ нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад сөргөөр нөлөөлж байна. Монгол Улс Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг сахих, эл чиглэлээрх олон улсын яриа хэлэлцээг урагшлуулахын төлөө тууштай байр …

  • 12 September

    Эмээлтийн хөнгөн үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 2017 онд эхэлнэ

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 149 дүгээр тогтоолоор Эмээлтийн Хөнгөн үйлдвэрэл технологийн паркийг байгуулсан. Парк нь суурьшлийн бүс буюу орон сууц, үйлчилгээ, амралтын талбай, үйлдвэрлэлийн бүс буюу  үйлдвэр, агуулахтай,  цэвэрлэх байгууламж, нөөц бүс бүхий газруудтай байхаар төлөвлөгдсөн. Паркийн ажилтнуудын тооцоолсноор зөвхөн ундны усан хангамж, технологийн усан хангамж, үндсэн цахилгаан хангамжийн эдийн засгийн үр ашгийг тооцоход хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа дунджаар 6-7 …

  • 12 September

    Хэнтий аймгийн удирдлагууд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө

    9-р сарын 10-нд Хэнтий аймгийн удирдлагууд улс төрийн хэлмэгдүүлэлтийн гашуун зовлонг биеэрээ амссан хэлмэгдсэд, тэдгээрийн ар гэрийнхэн, ач зээ,төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүлж, хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө.Манай аймгийн нутаг дэвсгэрээс хилс хэрэгт татагдаж хэлмэгдсэн 3000 гаруй иргэд байсан гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг бөгөөд Лхүмбийн гэх зохиомол хэрэгт Хэнтий, Дорнод, Улаанбаатар хотын 317 хүнийг хилсээр баривчилж, 56 хүнийг цаазаар авч, 260 …

  • 12 September

    Давхар иргэншлийг эсэргүүцэж эрдэмтэд үгээ хэллээ

    Сүүлийн 16 жилд гадаадад 4400 орчим монгол хүүхэд мэндэлжээ. Эдгээрээс 2000 гаруй нь давхар харъяалалтай аж. Тэдний ихэнх нь АНУ, ХБНГУ гээд европын орнуудад амьдардаг. Төрсөн улсынхаа хуулиар хүүхдүүд тухайн улсынхаа иргэн болдог бол аав ээжийнхээ харьяаллыг дагаж Монгол Улсаараа овоглох эрхтэй. Гэхдээ Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй юм. Иймээс гадаад дахь 130 гаруй мянган монгол иргэн иргэншлийн асуудлыг зохицуулсан …