Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэргэд Орон тооны бус салбар зөвлөл болон “Улсын нэр томъёоны комисс”-ыг сэргээн байгуулах болсон талаар 9-р сарын 15-ны өдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга бөгөөд БСШУС-ын сайд Ж.Батсуурь,МУБИС-ийн Монгол судлалын сургуулийн Хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч Л.Жумдаан нарын холбогдох албаны хүмүүс оролцов. Монгол хэлний хуулийн …
Yearly Archives: 2016
September, 2016
-
16 September
Г.Мандахнарангийн гомдол дээр Голланд улсын өмгөөлөгч ажиллаж байна
“Рио 2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд барилдсан Г.Мандахнаран дасгалжуулагч, Б.Баяраа, Ц.Цогбаяр нар спортын арбитрийн шүүхэд хандахаар болсон тухай мэдээлж байсан. Тэгвэл Монгол Үндэсний олимпийн хорооны хурлаар Г.Мандахнарантай холбоотой асуудлаар Спортын арбитрийн шүүхэд хандсан. Тус гомдол дээр Голланд улсын өмгөөлөгчийг хөлслөн ажиллуулж байгаа тухай мэдэгдсэн байна.
-
16 September
Монголын ард түмэн 26 жил “намчирхан” тэжээсэн “луйварчдаасаа” залхаж эхэллээ
Нам болж талцаад иргэдээ хагаралдуулж байгаа манай төрийн түшээд үнэндээ нэг нэгэндээ өгөөтэй аваатай амьдардаг. Тэр намын тэр гэж шүүмж хэлж олон нийтийн сүлжээгээр хэрэлдэх, барьцалдаж авах дээрээ тулдаг ч үнэндээ хөшигний ард бие биенээ тэврэн хэн хэндээ ашигтай бизнес санал ярин суугаа дүр зурагтай. Тэгвэл тэд иргэдийг хооронд нь талцуулж хуваах ямар ашигтай вэ. Магадгүй маск нь тэр байх. …
-
16 September
Уран зургийг, яруу найрагтай хослуулсан утга уянга, ухаарлын үзэсгэлэн нээлтээ хийлээ
Яруу найрагч, сэтгүүлч У.Баярсайханы “Хамгийн түрүүнд бодолдоо дурлана” яруу найргийн ном, зураач Г.Цэнгүнжавын “Ур” уран зургийн үзэсгэлэнгийн хамтарсан нээлт өчигдөр Чин Ван М.Ханддоржийн өргөөнд болов. Уран зургийг, яруу найрагтай хослуулсан уг үзэсгэлэн яг л ус загас мэт эв найртай элгэмсэг дотно, нэг л тийм яруухан харагдана. Шүлгэнд тохируулж зурсан зургийн хажууд жаазанд яруу найрагчийн шүлгийг бичээд зүүсэн нь их гоё …
-
16 September
Хэрхэн төгс сайн хосууд болох вэ?
Гэр бүл, хамтын амьдрал түвшин амгалан байна гэдэг нэг насны аз жаргал. Тиймдээ ч буянтай хүнд бурхан сайн хань заяадаг гэдэг биз. Гэр бүл салалт газар авсаар байгаа. Үүний цаад далд шалтгааныг мөнгө, секс хэмээн тодорхойлох нь олонтаа ч харилцаа гэдэг чухал зүйл байдгийг мартаж болохгүй. Хоёр хүн бие биенээ дутуу ойлгосноос, үл хүндэтгэснээс цаашилбал сонголтоо гоомой хийснээс гэр бүлийн …
-
16 September
Эмэгтэй гишүүд ард түмнээ тавлав
Энэ төрд суух эмэгтэй гишүүд хэмээн өөрсөддөө тусдаа фракц үүсгэх шахуу л яваа хүмүүс бий. Эмэгтэй гишүүдийг яах гэж төрд сонгодог тухай ихээхэн л ярьж хэлж байсан. Хатан ухаан төрд дутлаа хэмээн зарлаж байсан эмэгтэйчүүд төрийн үйлийг зөөллөж, хүнд бэрхийг даван туулах арга ухааныг заадаг, чиглүүлдэг байлтай. Мэдээж эмэгтэй хүн, эх хүн болохоор эмэгтэйчүүд хүүхдүүдэд чиглэсэн олон олон үйлийг хийх …
-
16 September
М.Энхболд Ерөнхийлөгч болохоор замаа засч байна
Миеэгомбын Энхболдын эрх мэдэл хэрээс хэтэрч байна. Гэвч хүний шунал гэгчид хязгаар үгүй нь даанч харамсалтай. Нийслэлд барилга барих нь битгий хэл ТҮЦ хатгах ч газаргүй болтол нь битүү шавуулсан “гавьяатан”-ыг М.Энхболд гэдэг. Түүнийг хотын дарга байх үед хамгийн их газар олгогдсон байдаг. Тэр тусмаа хотын төвийн гэгдэх сургууль цэцэрлэг, орон сууцны дундах автомашин зогсоол, паркын газар гээд бүгд л …
-
16 September
Sonin.mn “Петровис” ХХК-ийн захирал Ж.Оюунгэрэлээс хүлцэл өчжээ
Sonin.mn сайтын youtube.com сувагт 2015 оны 6 сарын 4-нд “Ж.Оюунгэрэл: Ард түмэн тэнэг учраас ядуу байдаг” гэсэн гарчигтай видео нийтлэгдсэн юм. Энэ нь “Петровис” компаний ТУЗ-ын дарга Ж.Оюунгэрэлийн “Тавантолгой-1” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагын хэсэг бөгөөд өмнөх яриаг нь хасч, монтажилснаас үүдэн утга нь өөрчлөгдөж, гарчиг нь ташаарсан болохыг залруулж байна. Иймээс Ж.Оюунгэрэл болон тус компаний хамт олноос Sonin.mn сайтын хамт олон …
-
16 September
Эцэг эхийг нь торгож эхэллээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчлэлээр 10 хүртэлх насны хүүхдийг заавал эцэг эх, асран хамгаалагчтай авто зам гарах тухай зааж, хэрэв хүүхэд асран хамгаалагчгүйгээр зам хөндлөн гарч осолд өртвөл эцэг, эхэд нь хариуцлага тооцох шийтгэлийг хэрэгжүүлж эхлээд байна. Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 54.6 заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгөөр буюу 192 мянган төгрөгөөр торгох …
-
16 September
Хүүхэд хүмүүжүүлэх 9 гайхамшигт арга
“Хүн болох багаасаа Хүлэг болох унаганаасаа” Та хүүхдээ яаж хүмүүжүүлнэ хүүхэд тань тийм л хүн болно. Эцэг, эхчүүдэд хүүхдэдээ ямар нэг зүйл сургах, дадал болгоход 7 хоногийн тэвчээр л шаарддаг гэдэг. Ингээд энэ удаагийн зөвлөгөөгөөрөө хүүхдээ хүмүүжүүлэх гайхамшигт 9 аргыг хүргэж байна. 1. Хүүхдэд өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь өсгө Хүүхдийг нялхаас нь эцэг эх бүхий л үйлдлээрээ өөрийн гэсэн төрхийг …
-
16 September
Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва Элчин сайд Искандер Кубарович Азизовыг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовыг 9-р сарын 15-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва эртний найрсаг харилцаатай Монгол, Оросын ард түмнүүд энэхүү найрсаг, найрамдалт харилцаагаа ямагт хүндэтгэж ирсэнд баяртай байдаг гэлээ. Тэрээр энэ онд тохиож буй Монгол Улс, …
-
16 September
Нэмүү өртгийн албан татварын луйварчин Монголын төрийг хуурлаа
Бүхий л эргэлзээтэй зүйлээ сугалаа хэлбэрээр “эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүйгээр” шийдвэрлэдэг манай сугалаачин тогтолцоо ядахдаа үнэн мөнөний ортой байж чадсангүй. Анхнаасаа л сугалаа болгон НӨАТ-ийн цахим систем хийхдээ 200 сая төгрөгний эзэн олдохгүй, олдлоо гэсэн нь баримтгүй гэх мэт хэн ч итгэхээргүй зохион байгуулалттай гэмээр яриа ихээхэн “хөвөрсөн”. Нэг хожсон хүн удаа дараа хожоод байна систем, программын хувьд …
-
16 September
This is mongolia!
Өчигдөр Wall Street Journal сэтгүүлийн “Хөрөнгө оруулагчдын хувьд ‘халуухан бүсгүй’ байсан Монгол хаягдаж үлдэв” гэсэн нийтлэлийг харлаа. Нэрт эдийн засагч Б.Д.Гупта “Монгол яаж тэнэгтэх нь энэ вэ?” гэж халагласан байна. Халуун бүсгүй болж хамаг бүхнээ харьд өгөөд аугаа их өрөнд орсон тэнэгтлийг маань дэлхий даяар гайхаж байна. Тэнэгээрээ алмайруулан алдаршиж байна! “Үхэр монголчууд шүү, бид” гээд омогшоод сайрхаад байдаг маань …
-
16 September
Д.Болормаа:Энергийн хүрд бүр хүний амьдралын тодорхой агууламжтай байдаг
ХБНГУ-д ажиллаж, амьдарч буй Д.Болормаатай ярилцлаа. Тэрбээр эх орондоо ирж, энергийн сургалт зохион байгуулан, гадны оронд сурсан мэдсэнээ монголчуудтайгаа хуваалцаж байгаа юм. -ГЕРМАНД МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИЖ, ГУРВАН ДЭЭД СУРГУУЛИЙН ДИПЛОМТОЙ БОЛСОН- -Та юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу? -Намайг Дамбадоржийн Болормаа гэдэг. Би Улаанбаатар хотод төрсөн, орос хэлний сургалттай нийслэлийн 23-р сургуулийг 1986 онд алтан медальтай төгссөн. Аав, ээж хоёр …
-
16 September
АН-ын үүсгэн байгуулагчдын холбооноос ҮЗХ-ны хуралд уриалга хүргүүлжээ
АН-ын үүсгэн байгуулагчдын холбооноос тус намын ҮЗХ-ны хуралд зориулж уриалга гаргасан талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. АН-ын үүсгэн байгуулагчдын анхдугаар зөвлөгөөнийг өчигдөр зохион байгуулж, 21 аймгийн 300 гаруй төлөөлөгч оролцон дээрх уриалгыг гаргасан байна. Энэ талаар АН-ын үүсгэн байгуулагчдын холбооны Ерөнхий зохицуулагч Д.Лхагвасүрэн, тус холбооны гишүүн Ж.Намсрай нар уриалгын талаар танилцуулахдаа “АН-ын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа нь гажуудсан. Ялангуяа намын дотор шударга ёс …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл