Yearly Archives: 2016

July, 2016

  • 26 July

    Улаанбаатар хотод 6 дугаар сард 42823 жуулчин иржээ

    Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын мэдээг үндэслэн Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гаргасан статистик мэдээллээр 2016 оны 6 дугаар сарын байдлаар манай улсад ирсэн жуулчдын тоо 42823 буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.7 хувиар нэмэгджээ. Гол зах зээлийн орнуудаар үзвэл япон (+9%), америк (+0.4%), орос (+18%), казакстан (+4%), герман (+0.5%), австрали (+50%), франц (+38%), солонгос (+35%) жуулчдын тоо өсөж, …

  • 26 July

    400 жилийн түүхтэй ханын зургийг засч сэлбэж байна

    Бээжин хот 2022 оны Өвлийн олимпийг зохион байгуулах эрхийг авсны дараа Бээжингийн Яньчин дүүргийн эртний ханын зургийг сэргээн засах ажил ч эхэлсэн байна. Энэ жил Яньчин дүүргийн есөн ханын зургийг сэргээн засаж байгаагаас Жаншань-Ин суурины Үли-Ин тосгоны ханын зураг цар хэмжээгээр нэлээд том, сэргээн засахад ч бэрхшээлтэй юм. 400 жилийн түүхтэй Лусын хааны сүмийн дотор ханан дах зургийг засаж сэргээхдээ …

  • 26 July

    Улаан-үүд хотын дарга А.М.Голкав Дархан-уул аймгийн засаг даргад баяр хүргэжээ

    Өчигдөр  ОХУ-аас Дархан хотод суугаа ерөнхий консул А.Ц.Доржиев Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбаттай албан уулзалт хийв. Тэрээр уулзалтын эхэнд Улаан-Үүд хотын дарга А.М.Голковоос аймгийн Засаг даргад ирүүлсэн ил захидлыг уламжиллаа. Уг захидалд Дархан-Уул аймгийн Засаг дарга бөгөөд Дархан хотын захирагчаар дахин сонгогдсонд нь чин сэтгэлийн баяр хүргээд, өнгөрсөн хугацаанд Дархан хот болон Улаан-Үүд хотуудын хоорондын хамтын ажиллагаа харилцан ашигтай хөгжсөн. …

  • 26 July

    Хятад, Орос, Монгол улсуудад аялал жуулчлалын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлнэ

    Хувийн унаа болон гэр машинаар аялах сонирхолтой хүмүүс Хятад улсын хилийн боомт хот Эрээнд цуглаж, Монгол болон Орос улсыг зорих гэж байна. 8-р сарын эхээр 100 гаруй гэр машин буюу хувийн машин унаатай жуулчид Эрээнд цуглаж, эндээсээ Хятад, Орос, Монгол гурван орны олон улсын хувийн унаа, гэр машины уралдаан наадамд оролцох юм. Тэд “Түмэн газрын цайны зам”-аар даган хагас сар …

  • 26 July

    Жек Ма-гийн залууст өгөх зөвлөгөө

    Их аварга Д.Дагвадоржийн урилгаар Монголд ирээд буй Хятадын тэрбумтан, цахим худалдааны Алибаба сайтын эзэн Жек Ма-гийн Өмнөд Солонгосын залууст өгсөн зөвлөгөөг хүргэе. Жек Ма Монголд дөрөв хоног саатах бөгөөд энэ үеэр Монголын технологийн чиглэлээр суралцаж буй залууст лекц унших юм. Алдаа хийхээс бүү ай. Алдаа болгон чамд үнэлж баршгүй хөрөнгө болж үлдэнэ. 20 нас хүртлээ маш сайн сурагч бай. Энэ …

  • 26 July

    Ховдын ИТХ-аас Д.Галсандондогийг аймгийн Засаг даргад дэвшүүлэв

    Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан болж Дамдин овогтой Галсандондогийг аймгийн Засаг даргаар томилохыг олонхийн саналаар дэмжсэн байна. Улмаар ИТХ-аас гарсан шийдвэрийг батламжлуулахаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүллээ. Өнгөрсөн сонгуулиар Ховд аймгийн МАН 41-ээс 24 суудал авч ялалт байгуулсан юм. Тэгвэл энэхүү ялалтад намын дарга Д.Галсандондогийн хувь нэмэр их хэмээн үзэн аймгийн ИТХ-аас дээрх шийдвэрийг гаргасан байна. Д.Галсандондог нь …

  • 26 July

    “Шарилжгүй Дархан” хөтөлбөр үргэлжилнэ

    Өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээн авсан Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат иргэдээ сонсож тэдний өмнө тулгамдаж байгаа шарилжны асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Тухайлан энэ жил хур бороо элбэгтэй байгаа учраас шарилж ихээр ургаж асуудал дагуулсан хэвээр байгааг аймгийн Засаг дарга онцгойлон авч шарилжгүй Дархан хот болгох ажлаа өнөөдрөөс эхлэсэн юм. 2015 онд Засаг дарга С.Насанбатын санаачилан хэрэгжүүлсэн “Шарилжгүй Дархан” хөтөлбөр дахин …

  • 26 July

    Ж.Цолмонг зүтгүүлж, бусдыг нь буцаахаар болжээ

    УИХ-д үнэмлэхүй олонх болсон МАН Засгийн газраа эмхлэн байгууллаа. Гэхдээ шинэ Засгийн газрын бүтэц батлагдсан ч, бүрэлдэхүүн нь 100 хувь биш байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өргөн барьсан Засгийн газрын бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгч сайшаагаагүй бөгөөд, МАН-ын бүлгийн гишүүд нь ч бүрэн дүүрэн дэмжсэнгүй. Учир нь Засгийн газрын гишүүдийг МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд тодруулж, бүлэгтээ танилцуулах байдлаар хэлэлцүүлсэн гэхэд болно. Өөрөөр хэлбэл нэгэнт тодруулсан …

  • 26 July

    Н.Энхбаярыг улс төрөөс арчих эрх баригчдын боломж

    Өмнөх Засгийн газарт эвсэл байгуулж, төрийн эрхийг атгалцаж явсан МАХН-ынхан энэ удаагийн ээлжит УИХ-ын сонгуульд АН-аас дутахааргүй санаанд оромгүй ялагдлыг хүлээсэн. Гэхдээ оргүйгээс охинтой нь гэдэгчлэн ад шоо үзэгдээд байсан О.Баасанхүү намдаа ганц суудал авч ирсэн нь МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд хамгийн сайхан мэдээ байсан байж таарна. Учир нь, ясны улстөрч гэгддэг Н.Энхбаяр даргын хувьд аз нь шовойж, дахин парламентад …

  • 26 July

    Дөрвөн сайдын нэр яригдаж эхэллээ

    MAH -ын Удирдах зөвлөл өчигдөр 11:00 цагт хуралдаж, дөрвөн яамны сайдыг тодруулна гэж төлөвлөсөн ч хуралдсангүй. АН-ын зүгээс Засгийн газрын бүрэлдэхүүнийг хуулийн хугацаанд нийцүүлэн хурдан оруулж ирэхийг шаардаж байгаа. Уг нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Барилга, хот байгуулалтын сайдад Г.Өнөрболор, Эрчим хүчний сайдад Ц.Цэнгэл, Эрүүл мэндийн сайдад Ж.Цолмон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Ц.Анандбазар нарыг нэр дэвшүүлэхээр зэхээд байсан …

  • 26 July

    Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат ажлаа хүлээн авав

    Дархан-Уул аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргад С.Насанбатыг нэр дэвшүүлж саналыг тогтоолын хамт Монгол улсын Ерөнхий сайдад уламжилсан билээ. Тогтоолыг МУ-ын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүлээн авч Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.3-т заасныг тус тус үндэслэн долоодугаар сарын 20-ны өдөр Сундуйжавын …

  • 26 July

    С. Ламбаа биеийн тамир спортын салбараа БСШУЯ сайд Ж.Батсуурь хүлээлгэн өглөө

    Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар санал боловсруулан Монгол Улсын Ерөнхийлөгч зөвшилцөн УИХ батлуулж Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүний дагуу Монгол Улсын Ерөнхий сайд болон Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, асуудал эрхэлсэн сайд нар гэсэн 16 сайд, 13 яамтай ажиллаж эхэлсэн билээ. Шинэ бүтэц яамдууд өөрчлөгдсөний …

  • 26 July

    Шинэ сайдуудын хэн нь хэн бэ

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хуулийн хугацаандаа багтан, өнгөрсөн долоо хоногт танхимынхаа сайд нарыг бүрдүүлж батлууллаа. Ерөнхий сайд шинээр томилогдсоноос хойш 14 хоногийн дотор танхимаа бүрдүүлэх хуулийн заалттай. Үүний дагуу Ерөнхий сайд шинэ Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ-аар батлуулав. Хуулийн хугацаа тулсан учир УИХ өнгөрсөн баасан гаригийн шөнө дөл болтол хуралдсанаар шинэ Засгийн газрын танхимын бүрэлдэхүүнийг эцэслэсэн юм. Шинэ бүтцээр Засгийн газар …

  • 26 July

    Барилгын ажил гүйцэтгэж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд цахилгаан шугам, тоноглолыг гэмтээхээс сэргийлээрэй

    Улаанбаатар хотын хэмжээнд барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний угсралтын ажил гүйцэтгэж байгаа компаниуд, захиалагчид, иргэд, аж ахуйн нэгжүүд цахилгаан дамжуулах шугам, тоноглолыг механикаар гэмтээх явдал зогсохгүй байна. Шугам сүлжээний аюулгүй, найдвартай ажиллагааг алдагдуулах, хэрэглэгчдийн хэрэглээг тасалдуулан хохироож буй энэ төрлийн зөрчлийг бууруулах зорилгоор өнгөрсөн онд Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Тодруулбал цахилгаан дамжуулах шугам, тоног төхөөрөмжийг гэмтээсэн хуулийн …