Yearly Archives: 2016

July, 2016

  • 20 July

    Таван шар орчим хэрэглээний халуун ус түр хязгаарлана

    Нийслэлийн хэмжээнд хотын дулааны төв шугам, тоноглолын их болон урсгал засварын ажлыг төлөвлөсөн графикийн дагуу хийж байна.  Өнөөдрийн байдлаар  СХД-ийн Таван шар орчим, Номин агуулах, Нефть бааз, Алтан тариа, 21-р хороолол орчмын орон сууц, албан газруудын хэрэглээний халуун усыг түр хязгаарлан, дулааны шугамд засвар үйлчилгээ хийж эхлээд байна. Засварын ажлыг 07 сарын 28-ны өдөр дуусгахаар төлөвлөжээ.

  • 20 July

    Тарваган тахлын вакцинд зургаагаас дээш насныхан хамрагдана

    ЗӨСҮТөв нь өчигдрөөс эхлэн улсын хэмжээнд тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг энэ сарын 28-ныг дуустал зохион байгуулах юм. Энэхүү вакцинд зургаагаас дээш насныхан хамрагдах тул харьяа эрүүл мэндийн байгууллагууддаа очиж хийлгэнэ үү. ДЭМБ-ын мэдээнээс үзэхэд жил бүр 2000 орчим хүн тарваган тахал өвчнөөр өвчилж, 5-15 хувь нь нас бардаг аж. Ази, Африк, Өмнөд Америкийн зарим оронд хүмүүс тарваган тахлаар өвчилж байгаа нь …

  • 20 July

    Монголынхоо нэрийг гаргах оюуны бүтээлд саналаа өгч нэгдээрэй!

    Амазоны “Kindle Scout” номын агентлаг “Очир эрхшээгч” номыг маань зөвшөөрч бүтэн сарын хугацаатай ном хэвлүүлэх эрхийн төлөөх санал асуулганд оролцуулах болсон юм. Эл ном хэвлүүлэх санал асуулганд “Очир эрхшээгч” роман маань 18 хоног явж байна. -Би энд хэдэн зүйлийг хэлэхийг хүсч байна. Миний ном бол Амазоны номын ертөнцөд огт танил биш ном. Учир нь : Би Ази, Ази азидаа Монгол …

  • 20 July

    Тарваган тахлын эсрэг дархлаажуулалт энэ сарын 28 хүртэл явагдана

    ЗӨСҮТөв нь өчигдрөөс эхлэн улсын хэмжээнд тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг энэ сарын 28-ныг дуустал зохион байгуулах юм. Тиймээс тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, зорчигчид, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд дархлаажуулалтад  идэвхтэй хамрагдахыг МХЕГ-аас анхааруулж байна.

  • 20 July

    Голын уснаас дахин хоёр иргэний амь насыг аварлаа

    Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн томилгоот бүрэлдэхүүн 2016 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 12:00-20:30 цагийн хооронд Орхон голын эрэг дагуу усны ослоос урьдчилан сэргийлэх ээлжит эргүүлийг хийлээ. Тус хугацаанд хоёр иргэн согтуугаар усанд орж байгаад хөл алдан  живж, гол даган урсаж байсныг эрэн хайх аврах ангийн усчин аврагчид аврах ажиллагаа явуулан, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, Цагдаагийн газарт …

  • 20 July

    Отгонтэнгэр хайрханы тахилга энэ сарын 22-нд болно

    Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханы тэнгэрийг тайх ёслолыг энэ сарын 22-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Монгол түмний буян заяа, цог хийморь, хойч ирээдүйг ивээн даасан төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханыг тахих ёслолыг Ерөнхийлөгчийн 2012 оны 08 сарын 23-ны өдрийн 153 дугаар зарлигаар таван жилд нэг удаа хийхээр болсон билээ. Тахилгын үйл ажиллагааг “Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ыг баримтлан …

  • 20 July

    Рио-2016 олимпийн тугчаар Б.Тэмүүлэн тодорлоо

    Бразилийн Рио-де-Жанейро хотноо зохиогдох зуны олимпын XXXI наадамд оролцох эрх авсан тамирчдыг  үдэн гаргах ёслол өнөөдөр  Чингисийн талбайд  11 цагаас болно. Манай улс түүхэндээ байгаагүй олон тамирчинг энэ удаагийн олимпид оролцуулна. Тодруулбал 40 тамирчин олимпийн эрхээ тулалдан байж авсан. Харин усан спортын хоёр тамирчин ОУОХ-ны урилгаар оролцоно. Ингэснээр нийтдээ 42 тамирчин болж буй. Спортын төрлөөр тамирчдын эрх авсан тоог танилцуулья: 1.Жүдо …

  • 20 July

    Цахим үнэмлэхээ үрэгдүүлсэн бол нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр захиалж болно

    Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон салбаруудаас иргэд  нийслэлийн нутгийн Захиргааны байгууллагуудын 316, Засгийн газрын харъяа, Яам болон агентлагуудын 77 үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 3 салбарт Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас гадаад паспорт захиалах, иргэний цахим үнэмлэх захиалах зэрэг үйлчилгээг үзүүлж байгаа юм. Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас мэдээлж байгаагаар нийслэлийн иргэд үрэгдүүлсэн, хүчинтэй байдлыг …

  • 20 July

    Ө.Цолмонбаяр: Иргэд автомашинаа барьцаалан хоёр цагийн дотор зээл авах боломжтой

    “Монголын санхүүгийн групп ББСБ”-ын гүйцэтгэх захирал Ө.Цолмонбаяр-тай ярилцлаа. – Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Таньд болон танай сайтын хамт олон,  танай сайтын уншигч мөн нийт харилцагч нартаа энэ өдрийн мэндийг дэвшүүлье. – Монголын санхүүгийн групп-ын талаар ярилцлагаа эхлэе. Монголын санхүүгийн групп Банк Бус Санхүүгийн Байгууллага /ББСБ/  маань 2009 онд үүсгэн байгуулагдсан ба 7 дахь жилдээ Монголын …

  • 20 July

    Компьютерийн ард удаан суудаг хүмүүс нүдээ хайрлаарай

    Статистик судалгаанаас үзвэл өнөөдөр дэлхийн гурван хүн тутмын нэгнийх нь хараа муу байдаг аж. Энд компьютерийн үүрэг нэлээд байгаа гэвэл хэтрүүлэг болохгүй байх. Гэвч муутгахгүй гээд компьютерээ гаргаад хаячихаж болохгүй. Иймд нүдийг хамгаалах, хараа муудахаас сэргийлдэг, хараа тогтоодог комплекс дасгалуудыг байнга хийж сурах нь хамгийн ухаалаг, зохистой шийдэл болно. Дасгалуудаас өөрт хамгийн эвтэй, тохиромжтойг нь сонгож аваад хийгээрэй. Дасгалуудыг өдөрт …

  • 20 July

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 20. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 16. Буд гараг.  Элдэв тэнгэртэн одтой, Дөрвөн ногоон мэнгэтэй, харагчин туулай өдөр. Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Сэрэхүй Суудал:   Хий Өдрийн наран 5 цаг 15 минутад мандан, 20 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр хонь, …

  • 20 July

    Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

    Малчид, тариаланчид, ард иргэдэд зориулсан мэдээ: 21, 22-нд ихэнх нутгаар бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүснэ. 2016 оны долоодугаар сарын 20-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 хэм, говь, талын …

  • 20 July

    С.Молор-Эрдэнэ хуурамч, худлаа философидолтоороо олон нийтийг хуурч байна

                  “50 настныг сургаж болдоггүй, тавхан ч бай нохойг тууж болдоггүй” гэдэг монгол ардын цэцэн үг байдаг даа. Оюуны эрдмийг бол 50 байтугай ахмад, өндөр настангууд сурдаг төдийгүй бүтээдэг нь бүхэнд илэрхий. Харин амьдралаа яаж зохион авч явах, нийтийн дунд биеэ хэрхэн илэрхийлж байх ухаан ба үйлдэл  бол 50 настанд өөрийнх нь хэр хэмжээнд төлөвшчихсөн байж, харин төлөвшөөгүй байлаа …

  • 19 July

    Бөөгнөрч гарсан батга хамгийн аюултай

    Батгыг хамаагүй шахсанаар нөсөөжилт сорвижилт үүсэх эрсдэлтэй. Өнгөц гарсан жижиг хэмжээний батгыг зөөлөн шахаж болох юм. Юуны өмнө мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, батганыхаа төрлийг тодорхойл. Гөвдрүүт батга. Энэ батга нь янз бүрийн хэмжээгээр жижиг улаан, ягаан өнгийн гөвдрүүт тууралт нүүр, цээж, нуруугаар гарна. Ийм батгыг оролдвол цус гарч мэдэх тул шахаж ер болохгүй. Спиртлэг шингэн, лосьоныг гарсан хэсэгт нь түрхээд …