Yearly Archives: 2016

May, 2016

  • 23 May

    Хүн төрөлхтний наслалт уртасч байна

     Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас энэ сарын 19-нд мэдээлснээр тайланд, өнгөрсөн 15 жилд дэлхийн хүн амын дундаж наслалт таваар нэмэгдсэнийг онцоллоо. Эмэгтэйчүүдийн дундаж наслалтын үзүүлэлтээр Япон улс тэргүүлсэн бол эрэгтэйчүүдийн дундаж наслалтаар Швейцарь улс I байрт оржээ. “Дэлхийн эрүүл мэндийн статистик 2016” тайланд тэмдэглэснээр, дэлхийн хүн амын дундаж тоо баримтыг үндэслэвэл 2015 онд хүүхдийн дундаж насжилт 71.4 байж, эмэгтэй хүүхдийн дундаж …

  • 23 May

    Шатахууны үнэ буурчихлаа, өргөн хэрэглээний барааны үнэ хэзээ буурах вэ

    Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнгөрсөн долоо хоногт шатахууны үнэ буурсан талаар мэдээлсэн. Тодруулбал, шатахууны үнэ нийслэлд 160 төгрөг, орон нутагт 360 төгрөгөөр буурсан гэсэн юм. Гэтэл шатахууны үнээс хараат гэх тодотголтой өргөн хэрэглээний барааны үнэ яагаад буурахгүй байна вэ. Өнгөрсөн хугацаанд шатахууны үнэ нэмэгдэнэ гэх сургаар л өргөн хэрэглээний бараа, нийтийн тээврийн үйлчилгээний хөлс болон такси үйлчилгээний километр тутмын …

  • 23 May

    Худалдааны төвүүдийн 2047 ажиллагсдыг вакцинд хамруулжээ

    Улаанбурхан өвчний эсрэг улс орон даяар  энэ сарын 25 хүртэл зохион байгуулагдаж байгаа нэмэлт дархлаажуулалт дуусахад гуравхан хоног үлдлээ. Дархлаажуулалтын ажлыг амралтын өдрүүдэд ч гэсэн  хийсэн юм. Энэхүү ажлыг ХӨСҮТ-өөс Нарантуул , Бөмбөгөр, Хархорин худалдааны төвүүд болон Гранд их дэлгүүрт ажиллаж буй нийт 2047 залуучуудыг Улаанууд-Улаанбурхны эсрэг нэмэлт  вакцинд хамруулжээ.

  • 23 May

    Д.Хүрэлхүү: Женко гэж ямар компани байдаг юм

    “Ийгл Ньюс” телевизийн “Бүрэн зураглал” хөтөлбөрийн энэ удаагийн зочин редактороор УИХ-ын гишүүн Х.Баттулга ажиллаж байна. Тэрээр энэ үеэр Монголын хошин урлагийн жүжигчин Д.Хүрэлхүүг зочноор урьж, түүнтэй анх хэрхэн танилцаж байснаа дурсан ярилаа. Тэдний охид 1991 онд нэг өдөр, нэг төрөх эмнэлэгт төрсөн бөгөөд тэр цагаас хойш тэд нөхөрлөж байгаа аж. Энэ талаар жүжигчин Д.Хүрэлхүү ийн дурслаа. “Намайг СУИС-ийг дөнгөж төгсөөд удаагүй байхад …

  • 23 May

    “Их 7”-гийн сангийн сайдууд терроризмтай тэмцэхийг уриалав

    “Их 7”-гийн орнуудын Сангийн сайдууд болон Төв банкны ерөнхийлөгч нарын уулзалт Японы хойд нутгийн Сэндай хотод боллоо. Энэхүү уулзалт нь энэ сарын 26-27-нд болох “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтыг угтсан томоохон хэлэлцүүлэг болсноороо онцлог юм.  Түүнчлэн цаг үеийн асуудал , оффшор дансны хэргийг ч сөхөн хэлэлцжээ. “Панамын баримт бичиг”-ийн дуулиан энэ удаагийн  хурлын нэгэн гол сэдэв байв. Талууд татвараас зайлсхийхтэй  …

  • 23 May

    Фермерийн аж ахуй эрчимтэй хөгжиж байна

    Төв аймгийн Батсүмбэр сум нийт 69 мянган толгой малтайгаас 21 мянга нь толгой нь үхэр байдаг байна. Тиймээс тус суманд фермерийн аж ахуй эрчимтэй хөгжиж байгаа юм. ХХАА-н сайд Р.Бурмаа тус сумын 2-р багийн малчин Дангаасүрэнгийн фермерийн үйл ажиллагаатай танилцлаа. Дангаасүрэнгийн гэр бүл 60 жил мал маллаж, сүүний фермер хөгжүүлэх ажилд хувь нэмэрээ оруулсаар иржээ. Нийт 25 үнээ сааж тослог …

  • 23 May

    Гэдэсний булчинг дасгалгүйгээр чангалах арга

    ДЭМБ-ын судалгаагаар хүмүүсийн 60-85 хувь нь эрүүл мэнддээ ашиг тустай дасгал хөдөлгөөн хийдэггүй гэсэн дүгнэлт гарчээ. Хүн өдрийн 5-8 цагт байнга хөдөлгөөнтэй байхыг эмч нар зөвлөдөг. Ингэснээр биеийн идэвх хөдөлгөөн мэдрэмжтэй байдал сэргэж өөртөө итгэх итгэлтэй болдог аж. Иймээс Та өдөрт багаар бодоход 30 минут дасгал хөдөлгөөн хийгээрэй. Хүн бүхэн өөрийн сонирхсон биеийн тамирын төрлийг сонгон хичээллэх нь эрүүл байх хамгийн зөв …

  • 23 May

    Вакцинжуулалт дуусахад цөөн хоног үлдлээ

    Улаанбурханаар өвчлөгсдийн дунд 18-30 насныхан, тэр дундаа оюутнууд зонхилж буй учраас Засгийн газраас хөрөнгө гаргаж, дээрх насныхныг вакцинд хамруулахаар болсон юм. Вакцинжуулалт тавдугаар сарын 12-ны өдрөөс улс даяар эхэлсэн. Засгийн газар 948,3 сая төгрөгийн төсөвт өртгөөр 650 мянган хүн тун вакцин аваад байгаа юм. Улаанууд, улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг хүүхдийн есөн сартай болон хоёр настайд хоёр тун хийдэг учраас …

  • 23 May

    “Тэнүүн-Огоо” компанийн үйлчилгээ “ОО” зааж, хүний аминд хүрсээр байх уу

    Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн хэл ам “хэзээ ч тасрахгүй” бололтой. Тэднийг согтуу жолоо атгадаг, ядаргаатай явдаг, хүнээ бүрэн буулгаж суулгадаггүй, хурд хэтрүүлдэг, буудал дээрээ зогсдоггүй, хоорондоо уралддаг, хүн чирдэг, хүн дайрдаг, мөргөдөг гээд тэднийг тойрсон асуудлууд маш их. Баруун Европд хамгийн гоё ажлын тоонд нийтийн тээврийн үйлчилгээний ажил багтдаг. Яг цагтаа тарж, цагаараа хүн тээврээ “хийчээд” л тардаг. Гэтэл манайд …

  • 23 May

    Золоог жүжигчин гэдгийг хайртай залуу нь мэдээгүй

    Жүжигчин Г.Золцэцэг дөнгөж 20 шүргэх насандаа амьдрал зохиож, УДЭТ-ын жүжигчин Б.Тамиртай ханилсан ч удаан үргэлжлээгүй тэдний дурлал өнөөг ч хүртэл “цайны хачир” болон яригдсаар л байдаг. Гэхдээ шартай  атлаа бас хэнэггүй жүжигчин бүсгүйг энэ салалтын дараанаас жинхэнэ “бөмбөгдүүлэх” шиг л болсон. Харин тэрээр “оюутан байхад багш нар сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай гэж захисаар ирсэн. Сэтгэл зүйн бэлтгэлгүй бол шал өөр …

  • 23 May

    Нийслэлийн зургаан дүүрэгт цахилгаан түр хязгаарлана

    Нийслэлийн хэмжээнд энэ сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан эрчим хүчээр түр хязгаарлаж байгаа тул иргэд та бүхэн хэрэгцээгээ зохицуулна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай бөгөөд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож аж ахуйн нэгж байгууллагуудад мэдээлэх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг www.tog.mn сайт, 70047004 утаснаас авна уу.

  • 23 May

    Сүйрсэн нисэх онгоцны гадна сүрдүүлсэн үг бичсэн байжээ

    Египетэд хориглосон “Лалын ах дүүс” гэдэг террорын байгууллагыг дэмждэг байсан Каирын олон улсын нисэх буудплын ажилтнуудхэдхэн өдрийн өмнө сүйрсэн иргэний нисэхийн “EgyptAir” компанийн А320 нисэх онгоцны гадна талд хоёр жил орчмын өмнө заналхийсэн зүйл бичсэн байжээ.“Нью-Йорк таймс” сайтад ингэж тэмдэглэсэн байна. Сайтад дурдсанаар, “Бид энэ нисэх онгоцыг сөнөөнө” гэж араб хэлээр бичсэн байжээ. Тэгэхэд нисэх буудлын хамгаалалтын ажилтнууд үүнийг 2013 …

  • 23 May

    ХХАА-н сайд Р.Бурмаа тэргэнцэртэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжлээ

    ХХААЯ-наас өрхийн тариаланг дэмжиж, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд салбарын сайд өнгөрсөн амралтын өдрүүдэд газар тариалан эрхэлж байгаа иргэдтэй уулзлаа. Тэрээр Монголын тэргэнцэртэй иргэдийг дэмжих “Төмөр” сан ТББ-ийн ногооны талбайтай танилцаж 1.5 га талбайд тариалах төл сонгино, шар манжин, хүрэн манжин зэрэг нарийн ногооны үрийг бордооны хамт өгсөн юм. 5-р сарын 19-ний өдөр болсон МҮХАҮТ-оос зохион байгуулдаг …

  • 23 May

    Өнөөдөр Монгол улсын хөдөлмөрийн баатар Олимпийн наадмын мөнгөн медальт Отрядын Гүндэгмаагийн төрсөн өдөр тохиож байна

    Өнөөдөр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Олимпийн наадмын мөнгөн медальт Отрядын Гүндэгмаагийн төрсөн өдөр тохиож байна. 1996 оны Атлантын Олимпийн наадмаас хойш 5 олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож Монгол түмнийхээ магнайг ямагт тэнийлгэсээр ирсэн тэрбээр Рио-2016 Олимпийн наадамд оролцох Монгол улсын баг тамирчдын анхны эрхийг эх орондоо авчирсан билээ. Отрядын Гүндэгмаа 1978 оны 5-р сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн. Үндэсний …

  • 23 May

    Бүх зорчигч амиа алдсан хэмээн зарлав

    Парисаас Каир хүрэх замдаа сүйрсэн Египетийн “Airbus A320-232” онгоцны бүх зорчигч амиа алдсан болохыг тус улсын Ерөнхийлөгч Абдул Фаттах аль Сиси мэдэгдэж, эмгэнэл илэрхийлсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Онгоцонд 12 орны 66 зорчигч зорчиж явжээ. Сиси ийнхүү мэдэгдсэнийхээ дараа сүйрлийн гол гэрч болсон хар хайрцагнуудыг хурдан олохыг даалгасан байна. Газар дундын тэнгист хайгуул хийж буй Египет болон Грекийн аврагчид өчигдөр …