Yearly Archives: 2016

February, 2016

  • 19 February

    Төрийн албанд нэр дэвшсэн 38 хүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзжээ

    АТГ өнгөрсөн онд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн нийт 8283 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 8119 этгээдийн мэдүүлгийг хуулийн хугацаанд хянаж, холбогдох байгууллагад хариуг хүргүүлжээ. Тэдгээрээс 279 хүнд ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож анхааруулсан, 163 хүнд ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаагүй болон Төрийн албаны тухай хуулийг зөрчсөнийг тогтоож анхааруулсан, 706 этгээдийн материалыг …

  • 19 February

    Нийт ажилгүйчүүдийн 53.1 хувь нь эмэгтэйчүүд байна

    Хөдөлмөрийн яамны захиргааны статистик мэдээгээр дүүргийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо нийслэл хотод 2016 оны 1 дүгээр сарын эцэст 13479 болж, өмнөх оны мөн үеэс 9.2 хувь буюу 1366 хүнээр буурчээ. Нийт ажилгүйчүүдийн 7158 буюу 53.1 хувь нь эмэгтэйчүүд байна. Насны бүлгээр авч үзвэл бүртгэлтэй нийт ажилгүйчүүдийн 19.3 хувь буюу 2605 нь 15-24 насны, 38.8 хувь …

  • 19 February

    А.Бакей: Сонгуулийн тухай хуулийг баталснаар сонгогчид нэгдсэн гарын авлагатай болно

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд тус Байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Д.Лүндээжанцан, С.Дэмбэрэл нар оролцсон. Байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд 20 удаа хуралдаж, давхардсан тоогоор 337 асуудал хэлэлцэж шийдвэрлэжээ. Мөн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл 209, УИХ-ын тогтоолын төсөл 14, Байнгын хорооны тогтоол 5, …

  • 19 February

    Хүүхдүүд гамшиг ослын үед юу хийх ёстой талаар суралцаж байна

    Дэлхийн цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн болон хүний хүчин зүйлээс үүдэх гамшиг, онцгой байдлын тоо, давтамж жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Үүний улмаас олон сая хүн хохирч, амь насаа алдаж, улс орнууд эдийн засгийн хувьд олон тэрбум долларын алдагдал хүлээсээр байна. Энэхүү гамшиг, онцгой байдлын үед хүүхэд янз бүрээр нэрвэгдэх, хүчирхийлэл дарамтад өртөх эрсдэл нэмэгддэг байна. Гамшиг, онцгой байдлын …

  • 19 February

    О.Одонтуяа, З.Болортунгалаг нар хүрэл медальт хүч үзнэ

    Чөлөөт бөхийн ААШТ-ий хоёр дахь өдрийн барилдаанд эмэгтэйчүүдийн 60 кг-д О.Оюунтуяа, 69 кг-д З.Болортунгалаг нар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. О.Оюунтуяа Солонгосын бөхийг цэвэр ялж хагас шигшээд Японы Аяака Итод 10:2-ээр хожигдож яваад цэвэр ялагдав. Ингэснээр хүрэл медалийн төлөө Вьетнамын бөх Ти Хуон Даотой оноолт таараад байна. З.Болортунгалагийн хувьд эхний тойрогтоо Тайванийн Вен Линг Ченийг цэвэр ялж, хагас шигшээд ДАШТ-ий …

  • 19 February

    Махны экспортын шинэ үе эхэллээ

    Монголчуудын олон жилийн мөрөөдөл өнөөдөр биеллээ олж, дэлхийн хоёр дахь том  зах зээлд малын махаа гаргаж эхлэх нь. Цагаан сарын өмнөхөн БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын Гэрчилгээ, бүртгэлжүүлэлтийн хэлтсээс манай гурван махны үйлдвэрт боловсруулсан үхэр, хонь, ямааны мах нийлүүлэх зөвшөөрөл олгосон. Тэгвэл өнөөдрөөс “Грийн грэйс лэнд” компани Говь-Алтай аймгийн “Бургастай” боомтоор дулааны аргаар боловсруулсан мах гаргаж эхэллээ. …

  • 19 February

    Монголын банкны холбоо мэдээлж байна /зах зээлийн тойм/

    ЗАХ ЗЭЭЛИЙН ТОВЧ МЭДЭЭ: Өнгөрсөн онд “Эрдэнэс Таван Толгой” компани Монгол Улсын нүүрсний экспортын 29 хувийг дангаараа бүрдүүлсэн байна. Тус компанийн мэдээлснээр 2015 оны эцсийн гүйцэтгэлээр нийт 4.2 сая тонн нүүрс экспортод гаргаж, 114 сая ам.долларын орлоготой ажиллажээ. Экспортыг задлаад харвал Цанхийн баруун уурхайгаас 3.8 сая тонныг, үлдсэн хэсгийг Цанхийн зүүн уурхайгаас гаргасан байна.  Хэрэглээний үнийн улсын индекс энэ …

  • 19 February

    Дуучин Daisy дуучин М.Наратай барьцав

    Дөрвөн ч охины ээж болоод хувийн уран бүтээлээ хойш тавьсан дуучин Daisy өдгөө хөгжмийн аранжировшик хийж буй нөхрийнхөө ажилд туслах болсон. Хэлье гэснээ хэнээс ч нуулгүй хэлчихдэг дуучин бүсгүйн шударга зан зарим үед тун ч “хурц” байдлаар илэрдэг. Саяхан л гэхэд тэрбээр үзмэрч Б.Сарандаваатай “дайн” зарлаж, хандивын тоглолтыг нь хэрхэн сүйтгэсэн тухай ярьж явсан. Тэгвэл дэггүй бүсгүй маань өмнө нь …

  • 19 February

    Зика вирус Монголд халдварлах боломжтой

    Дэлхийн 30 гаруй улс оронд хурдацтай тархаад байгаа Зика вирус манай улсын хөршүүдэд гарч эхлээд байна.Ургийн гажиг үүсгэдэг Зика вирусын халдвар хөрш ОХУ-д нэг, Хятадад хоёр хүнд илэрчээ. Доминикан улсад амраад ирсэн эмэгтэйгээс Зика вирус илэрснээр Орост анхны тохиолдол бүртгэгдсэн бол Хятадад эхний халдвартай хүн эдгэрч эмнэлгээс гармагц өөр нэг хүнд Зика вирус илэрчээ. Венесуэл улсад аялаад ирсэн 34 настай …

  • 19 February

    Н.Ганхуягыг поп Сараагаас салгасан бүсгүй

    “Инээмсэглэл” хамтлагийн дуучин Н.Ганхуяг, Зууны манлай дуучин Б.Сарантуяа хоёр тоонот гэрт толгой холбож явсан үе бий. Ерээд оны эхээр Н.Ганхуяг, Б.Сарантуяа хоёр хамтдаа Сингапурт бааранд дуулж чамгүй “ногоон” олсон. Тиймдээ ч Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа Монгол дуучдаас хамгийн түрүүнд компакт диск гаргаж, анхдагч манлайлагч болсон билээ. “Хөх тэнгэр” хамтлагт дуулж, хамтдаа хэдэн сайхан дуу амьдруулж, хит дуу төрүүлсэн хосууд …

  • 19 February

    УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийлээ

      Монгол Улсын Ерөнхий сайд аа,         Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлж тарган тавтай хаваржиж байна уу? Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг  2016 оны 02 дугаар сарын 15-наас 02 дугаар сарын 26 хүртэлх хугацаанд хуралдуулахаар миний бие 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 25 тоот захирамж …

  • 19 February

    Анкара хотын дэлбэрэлтэнд Монгол хүн өртөөгүй

    Туркийн Анкара хотод энэ сарын 17-ны өдрийн 20:30 цагийн орчимд тус улсын парламентын ордны ойролцоо автобусанд байрлуулсан тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас 28 хүн амиа алдаж, 61 хүн шархадсан. Уг халдлагад Анкара хотод суралцдаг Монгол залуу өртөх дөхсөн байна. Эх сурвалжийн мэдээлснээр тэрээр дэлбэрэлт болсон газрын ойролцоо байсан бөгөөд тэсрэлтийн долгионд цохигдон газар унасан тухайгаа ярьжээ. Энэ тухай Элчин сайдын яамнаас …

  • 19 February

    Р.Жигжид: Уул уурхайн салбар экспортын орлогын 78.8 хувийг дангаараа бүрдүүлж байна

    “Эрдэс баялаг-2025” хэлэлцүүлгийг нээж Уул уурхайн сайд Р.Жигжидийн хэлсэн үг Уул уурхайн яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа “Эрдэс баялаг-2025” хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн Та бүхэнд Монгол Улсын Засгийн газар,Уул уурхайн яамны нэрийн өмнөөсчин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Гурав дахь удаагийн энэхүү хэлэлцүүлгийг Засгийн газар, орон нутаг, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ажлын уялдааг сайжруулах, талуудын оролцоог хангах, хамтын ажиллагааг бэхжүүлэх …

  • 19 February

    Хамгийн хямд ухаалаг утас ердөө 4 доллар

    Дэлхийн хамгийн хямд үнэтэй ухаалаг гар утсыг Энэтхэгийн “Рингин Белл” буюу “Жингэнэж байгаа хонх” гэдэг ухаалаг гар утасны компани хүмүүсийн хэрэглээнд давамгайлах болсон “ухаалаг” гэгддэг гар утасны хамгийн хямд загварыг бүтээсэн болохоо зарласан байна. Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр, “Рингин Белл” компанийн танилцуулсан “Freedom 251” ухаалаг гар утас үнэхээр л нэрнийхээ утгатай адилаар хэрэглэгчдэд санхүүгийн эрх чөлөөг нээж, ердөө 4 ам.доллар …