Yearly Archives: 2016

February, 2016

  • 3 February

    Өөртөө итгэлгүй байх нь эрүүл мэндийг ноцтой хордуулна

    Биеэ авч явах байдал ба бие организмын өвчний холбоо Жишээ нь, хэрэв хүн ярвигтай асуудал руу орох бэлтгэл байхгүй, алдаа хийхээс айж байгаа бол, эсвэл шүүмжлэлд өртөхөөс, тэр ч байтугай амжилтанд хүрэхээс эмээж байгаа бол тэр хүн бие ба сэтгэлээрээ бусдаас сулхан байна гэсэн үг юм. “Би үүнд хүрч чадна, би үүнийг олж авна” гэдэгтээ итгэдэггүй хүнд бусдын бодлыг сонсож …

  • 3 February

    “Нарантуул” худалдааны төв 9 хоног амарна

    Сар шинийн баяртай холбогдуулан хүнсний дэлгүүрүүд энэ сарын 9, 10, 11-нд амарч, энэ сарын 12-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна. Харин томоохон худалдааны төвүүд дараах байдлаар ажиллана. Тухайлбал, “Нарантуул” худалдааны төв энэ сарын 8-нд 10.00-19.00 цаг хүртэл ажиллаж, энэ сарын 9-18-ныг дуустал амарч, 19-нөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин “Хар хорин” болон “Барс” 1, 2 худалдааны …

  • 3 February

    Өвлийн улиралд автомашинд авч явах шаардлагатай зүйлс

    Монголчууд бид өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн цагаан сарын баяраар ах, дүү, төрөл садангыхаараа заавал зочилдог заншилтай. Тун удахгүй болох баяртаа базааж буй эрхэм танд аян замд гарахад автомашинд авч явах шаардлагатай зүйлсийг бэлтгэн хүргүүлж байна. Та бүхэн тэмдэглэсэн зүйлсийг “Петровис” ХХК-ийн шатахуун түгээх станцын дэргэдэх “Петромарт” сүлжээ дэлгүүрээс авах боломжтой. Дашрамд, тус дэлгүүрүүдээс 50,000 төгрөгийн худалдан авалт тутамд 5,000 …

  • 3 February

    Баярын өдрүүдээр худалдаа үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь

    ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн  дагуу ажиллана. “Оргил” худалдааны төв: 02 дугаар сарын 04 –ны /Пүрэв гараг/ өдрөөс эхлэн 02 дугаар сарын 07 –ны /Ням гараг/ өдрийг дуустал бүх салбар дэлгүүрүүд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. ОРГИЛ-МАН:              09:00-22:00-БҮХ ӨДӨР ОРГИЛ-НАЛАЙХ:        09:00-22:00-БҮХ ӨДӨР ОРГИЛ-ХОРООЛОЛ:   09:00-23:00 -БҮХ ӨДӨР ОРГИЛ-АМГАЛАН:   …

  • 3 February

    “Улаанбаатар өвлийн наадам” бямба гарагт болно

    Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран өвлийн болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Өвлийн олон төрлийн спорт тоглоом, уламжлалт наадгайгаар тоглон, амралтын өдрийг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх боломжийг олгодог “Улаанбаатар өвлийн наадам” энэ сарын 6-ны бямба гарагт 12-16.30 …

  • 3 February

    Хугацаа дууссан, чанарын баталгаагүй бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхааруулж байна

    Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагуудаас хугацаа нь дууссан, чанарын баталгаагүй бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.  Бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа хадгалалтын хугацаа, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал, хиам, өндөг, бялуу, зууш зэрэг түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргүүрт хадгалж байгаа эсэх, шилэн савтай бүтээгдэхүүнд булингар, тунадас, хөгц үүссэн эсэх, лаазалсан бүтээгдэхүүний сав зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий …

  • 3 February

    Гал түймрээс урьдчилан сэргийлээрэй

    Иргэдэдээ Сар шинийн баяр тохиолдуулан пийшин зуух, цахилгааны хэрэгслийн хэрэглээ эрчимтэй ихсэж байгаа тул цахилгааны галын аюулгүй байдлаа хангаж,гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар доорхи зөвлөмжийг хүргүүлж байна. Гарч байгаа гал түймрийн дийлэнх хувь нь шөнө орой болон өглөөгүүр гарч байна. Та бүхэн гэрээсээ гарахдаа цахилгаан хэрэгсэлээ бүрэн салгаж, цахилгааны аюулгүй байдлаа хангах, пийшин зуухныхаа галын аюулгүй байдлыг хангаж, бага …

  • 3 February

    Аса аваргад Сүхбаатар жанжины хэрэглэж байсан цүнхийг бэлэглэжээ

    Асашёорюү Д.Дагвадорж гэж ардын баатар бүү хэл дэлхийн од болсон нэгэн. Аваргад маань багийн найз нь Сүхбаатар жанжины хэрэглэж байсан цүнхийг бэлэглэжээ. Тэрээр цахим хуудаснаа “Юу гээчийн сайхан тохиолдол вэ? Жанжины төрсөн өдрөөр Сүх жанжины эдлэж хэрэглэж байсан цэрэг офицер цүнхийг эрхэм найзаасаа бэлгэнд авлаа. Хүүхэд наснаасаа тэр түүхэн хүний замналыг шүлэг мэт цээжлэж өссөн балчир надад ийм хишиг буян …

  • 3 February

    Б.Дашдондог:Л.Гүндалай янз үзээд байна

    УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн сар шинийн баярт зориулсан бэлэг зарим хүнийг баясгасан бол бусдынх нь уур бухимдлыг төрүүлж орхив. Түүний “Та бүхэндээ Өвөрмонголд хит болж байгаа, хөгжмийн зохиолч Баянгийн ая “Монголоороо байгаасай” хэмээх сайхан дууг зориулж байна. Монголчууд бидний заавал сурах ёстой дуунуудын нэг юм шүү. Та бүхэн минь сайхан шинэлээрэй” гэж ирээд анхныхаа клипийг цацсан даруйдолны анхаарлыг татаж чадлаа. …

  • 3 February

    Хилари ялж, Трамп ялагдав

    Энэ оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулагдах АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг урьдчилсан байдлаар сонгох санал хураалт эхэлсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Айова мужид намын идэвхтнүүд ирээдүйн Цагаан ордны тэргүүн аль намаас нэр дэвших, ялалт байгуулах магадлалтай нэр дэвшигчдийг хэлэлцэж, шийдвэрээ гаргаж байгаа юм. Урьдчилсан байдлаар сөрөг хүчин Бүгд найрамдах намаас сонгуульд нэр дэвших бодолтой байгаа 10 нэр …

  • 3 February

    П.Базарваань: Нийгэмд гадуурхагдаж явсан надад шүүх урам зориг өглөө

    Хүний амьдрал алдаа онооны дэнсэн дээр эргэлддэг. Иргэн П.Базарваанийн хувь тохиол ч тэгш дүүрэн байсангүй. “Би 60 настай, өмнө нь 10 удаа ял шийтгэгдэж, 38 жил алдаж, онож явсан. Өмнө нь би ямар ч ял авахдаа уйлж үзээгүй, харин шүүхээс цагаатгах тогтоол сонсоод баярласандаа шүүхийн танхимд уйлсан” хэмээн яриагаа эхэлсэн түүний шүүхэд талархсан сэтгэгдлийг хүргэж байна. Дундговь аймгийн Сайнцагаан сумын …

  • 3 February

    ЦУНБХТ дотооддоо сургалт зохион байгууллаа

    Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн ажилтан, албан хаагчид Судалгааны арга зүй боловсруулах, түүний үе шатуудтай танилцах зорилгоор дотооддоо сургалт зохион байгууллаа. Уг сургалтыг ХААИС-ийн Экологийн тэнхимийн ахлах багш доктор Д.Дэлгэржаргал удирдан явуулсан бөгөөд судалгааны програм дээр хэрхэн ажиллах арга зүйн талаар ч дэлгэрэнгүй тайлбар өгсөн юм. ЦУНБХТөв 2 дугаар сарын 2-ны 10:00 минут

  • 3 February

    Чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулна

    Өнөөдөр Төрийн ордонд гурван байнгын хорооны хуралдаан товлогджээ. Тодруулбал, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас А танхимд хуралдаж УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нарын 10 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын анхны хэлэлцүүлгийг хийж санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ. Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах, Барилгын тухай хуулийн шинэчилсэн …

  • 3 February

    Амьдрал ахуйдаа баримтлах ёс заншил

    •    Эцэг эх, өвөө эмээ маань малгайгаа буруу харуулж өмсөхийг муу ёр гэж цээрлэдэг. Энэ нь нас барсан хүнийг хөдөөлүүлээд буцахдаа малгайгаа буруу харуулж өмсдөгтэй холбоотой юм. Ингэвэл нутаглуулсан сүнс “Хөөрхий эд нар маань намайг харсаар буцлаа даа” хэмээн боддог ажээ. •    Малгайгаа бусад хүнтэй сольж өмсөхийг цээрлэнэ. Сольвоос сүлд хийморь арилана. Хөлстэй малгай өмсвөөс бузартана гэнэ. • Босгонд сүх …