Умард Солонгос буюу БНАСАУ бол манай гариг дээрх хамгийн хаалттай улс орны нэг. Энэ улсад болж байгаа үйл явдал, нийгмийн амьдралын тухай мэдээллүүд нь үргэлж гадны хэвлэлээр дамжсан мэдээлэл байдаг ч өөрсдийн нь дамжуулж байгаа мэдээлэл үнэн байдлаас хол, ташаа байх нь бий. Тэр ч бүү хэл хүн үнэмшихийн аргагүй, бодит байдлаас тасархай байдаг Умард Солонгосын тухай таван мэдээлэл энэ …
Yearly Archives: 2016
February, 2016
-
2 February
Сар шинийн баярын өдрүүдэд нийт 644 автобус үйлчилгээ үзүүлнэ
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2016 оны 2 дугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд хотын захын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж үндсэн 62, хот орчмын 13 чиглэлд нийт 644 их болон дунд багтаамжийн автобус үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөөд байна. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Авто замын …
-
2 February
ШӨХТГ -т хандсан “Юнивишн ХХК”-ийн мэдэгдэл
ШӨХТГ-аас 2016 оны 2 сарын 1-ний өдөр хийсэн Хэвлэлийн бага хурлаар дамжуулан олон нийтэд Юнивишн ХХК-ийг гэрээгээ зөрчин, хэрэглэгчийг хохироосон мэтээр ташаа мэдээлэл цацжээ. Юнивишн ХХК-ийн зүгээс тус Хэвлэлийн бага хурлаар олон нийтэд мэдээлсэн асуудлуудыг судалгаанд тулгуурлаагүй, хэт нэг талыг баримтлан Юнивишн ХХК-ийн бизнесийн нэр хүндэд халдсан хууль бус үйлдэл боллоо гэж үзэж байна. Сүүлийн үед Юнивишн ХХК-тай холбоотой үүсээд …
-
2 February
Баярын үеэр худалдаа үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд 02 дугаар сарын 08-нд 09.00-24.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11-нд амарч, 02 дугаар сарын 12-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Номин холдинг” ХХК –ны салбар дэлгүүрүүд 02 дугаар сарын 08–нд 09.00–22.00 цаг, бүх хайпермаркет, супермаркетууд 08.30-22.30 цагт ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар …
-
2 February
МСНЭ-ийн Гүйцэтгэх захирлаар С.Алтанцэцэгийг томиллоо
МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн ээлжит Даваа гарагт хурал болж Гүйцэтгэх захирал П.Баярмагнайг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, С.Алтанцэцэгийг оронд нь томиллоо. МСНЭ-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон Сүхбаатарын Алтанцэцэг нь хэвлэл мэдээллийн салбарт олон жил ажилласан мэргэжлийн сэтгүүлч. Тэрээр Эрхүүгийн их сургууль, ОХУ-ын нийгмийн ухааны академи, Хумболдын их сургуулийн герман хэлний ангийг тус тус дүүргэж, АНУ-ын Сеаттле Вашингтоны их сургуульд бизнесийн удирдлагаар мастер хамгаалсан, …
-
2 February
Хамарны хэлбэрээр хүнийг хэрхэн шинжих вэ?
Хүн бүхэн өөртөө тохирсон, давтагдашгүй царайны төрхтэй. Эцэг эхээс заяасан нүүр царайны хэлбэр, тэр ч бүү хэл хамрын хэлбэрээр тухайн хүний ерөнхий төлөв байдал, зан аашийг тодорхойлж болдог аж. Ингээд Израилийн эрдэмтэн судлаач Абрахам Тамир (Abraham Tamir)-ийн судалгааны ажлыг хамтдаа сонирхоё. 1. Унжуу хамар Унжуу хамрыг урт шулуун нуруу, унжгар үзүүрээр нь таниж болно. Ийм хамартай хүмүүс ихэвчлэн маш сониуч …
-
2 February
Гүндалай урлагт “хөл тавьлаа” /видео/
Сонгууль ойртож улс төрч бүр л өөр өөрийнхөөрөө сонгуулийн сурталчилгаагаа явуулж эхэлсэн. Зарим нэг нь бидон, нүүрс, малгай зэрэг зүйлс тарааж ард иргэдээс нилээд шүүмжлэл сонсоод авсан. Харин “Ард түмнийг хайрлая” намын тэргүүн Гүндалай өөрийн сонгуулийн сурталчилгаагаа их өвөрмөцөөр хийж ард түмэнд хүргэлээ. Энэ нь Өвөрмонголын ая зохиогч Баянтай хамтран “Монголоороо байгаасай” дууг дуулан клипжүүлж цахим ертөнцөөр тараажээ. Тэрбээр өөрийн …
-
2 February
Андрес Фаннемель улирлын анхны түрүүгээ хүртлээ
Трамплин харайлтын Дэлхийн цомын тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд ээлжит гараагаа зохион байгууллаа. Энэ удаа эрэгтэй цанатай харайгчид Японы Саппород хуран чуулсан бол эмэгтэйчүүд ХБНГУ-ын Оберстдорфт цугласан байлаа. Эмэгтэй төрөлд ДАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт 20 настай Япон бүсгүй Сара Таканаши илт тасархай тэргүүлж байна. Германд болсон 2 гараанд хоюуланд нь тэргүүн байр эзэлжээ. Ингэснээр Япон бүсгүй энэ улирлын 9 гарааны …
-
2 February
“Хэрэглэгчийн жил”-д агентлагууд нэгдэн нөхөрсөг тэмцээн зохион байгууллаа
Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласан. Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарын санаачилсан “Хэрэглэгчийн жил”-ийн албан ёсны нээлтийн ажиллагаа Төрийн ордноо өнгөрсөн баасан гарагт “Нэгэн дээвэр дор” нэртэйгээр болж өнгөрсөн. Уг үйл ажиллагааны үргэлжлэл болгон “Нэгэн дээвэр дор” сэдэвт спортын нөхөрсөг тэмцээн өнгөрсөн амралтын өдөр боллоо. Нөхөрсөг уг тэмцээнд Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо …
-
2 February
Ж.Гомбожав: Монголчуудын хамгийн жудагтай хэсэг нь хөдөө байна
“Жудагт Монгол” хөдөлгөөний үндэслэгчдийн нэг АИХ–ын дарга, УИХ–ын орлогч дарга асан, гавьяат эдийн засагч Ж.Гомбожавтай ярилцлаа. -Танай хөдөлгөөн байгуулагдаад хэр удаж байгаа юм бэ? -Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-нд бидний хэдэн хүн “Жудагт Монгол” хөдөлгөөнийг байгуулсан юм. Олон байгууллага, хувь хүн, ард иргэд биднийг дэмжиж хамтарч ажиллая, нэгдэх цаг нь хэдийнэ болсон гэж байна. Хоёрдугаарт, Сонгуулийн тухай хууль батлагдлаа. Бид …
-
2 February
Доллар болон төгрөгийн xадгаламжийн xарьцуулалт
Арван жилийн туршид үржиx доллар болон төгрөгийн xадгаламжийн xарьцуулалт гаргаснаа уншигч та бүхэнд хүргэе. 1. Xэрвээ 100 сая төгрөг xадгаламжинд xийгээд одоогийн голомт банкны урт xугацаатай xадгаламжийн xүү болоx 16 хувиар өснө гэж үзвэл 2026 он буюу 10 жилийн дараа таны 100 сая төгрөг 512 сая төгрөг болоx нь. Гэxдээ энэ нь инфляцийг оруулаагүй бодолт бөгөөд сүүлийн 10 жилийн дундаж …
-
2 February
Өнөөдөр болох үйл явдал
10.20 цагт: Д.Сүхбаатар жанжны мэндэлсний 123 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн удирдлага болон жанжны нэрэмжит хоёрдугаар сургуулийн хамт олон түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөнө. Үйл ажиллагаа Д.Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар сургууль дээр болно. Утас: 99767480 10.50 цагт: Орчин үеийн, хамгийн сүүлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, 250 сая гаруй төгрөгийн үнэ бүхий туршилтын лабораторийн нээлтийн ажиллагаа ШУТИС-ийн II-р байранд болно. Арга хэмжээнд …
-
2 February
Шүүхүүд нүүдэллэн ажиллалаа
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д зааснаар “Шүүн таслах ажлыг иргэдэд ойртуулах зорилгоор нүүдэллэн ажиллаж болно” гэж заасны дагуу Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 27-ны өдрүүдэд, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 01 сарын 26-ны өдрөөс 27-ны өдрүүдэд Увс …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл