“Хурд” хамтлагийн гишүүд мэдээлэл хийж, өөрсдийн санаачлагчаар Онцгой байдлын албанд туслахаар Монголын рок, попынхон нэгдэж, “Бид эх орондоо хайртай” оддын хамтарсан тоглолтыг ирэх есдүгээр сарын 02-ны 18:00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах талаараа ярилаа. Энэ үеэр “Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр “Онцгой байдлынхандаа туслах, эх орныхоо төлөө хувь нэмэр оруулах зорилготой энэхүү тоглолтыг хийхийн тулд нэлээд цаг хугацаа зарцууллаа. Энэ …
Monthly Archives: August 2017
August, 2017
-
25 August
“Оффшор”-ын хэргийн явцыг ерөнхийлөгчид хүргүүлжээ
Оффшортой холбоотой асуудалд олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллагын мэдээллээр 130 мянга орчим этгээдийн 2.5 сая мэдээлэл ил болсон байдаг. Эдгээрээс Монгол Улсаас оффшорт 29 иргэн 35 аж ахуйн нэгж холбогдсон юм. АТГ, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг уг асуудлыг шалгаж дуусаагүй гэв. Нэр дурдагдсан бүх иргэдийг дуудаж, тайлбар байцаалт авчээ. Нэр холбогдсон 29 иргэнээс 23 иргэн төрийн албанд ажиллаж …
-
25 August
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын анхны эхнэр Ивана Трамп
Фото мэдээ булангаараа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын анхны эхнэр Ивана Трампыг гэрэл зургуудыг толилуулж байна. Ивана Трамп нь 1949 оны 12 сарын 20нд Чехийн нийслэл Прага хотноо мэндэлжээ. Түүний бага нас, өсвөр үе нь ядуусын хороолол дунд бусдаас ялгарах юмгүй өнгөрчээ. Тэр багаасаа цанын спортоор уйгагүй хичээллэж улмаар үндэсний шигшээ багийн тамирчин болж чадсан юм. Гэхдээ түүнийг авьяас чадвараараа …
-
25 August
Допингийн шинжилгээний хариу гарчээ
Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шөвгийн 16 бөх болон харваачдаас Монгол Улсын Баяр наадмын тухай хуулийн дагуу тэмцээний үеийн допингийн шинжилгээ авч, БНСУ-д шинжлүүлсэн хариу гарчээ. БНСУ-ын Шинжлэх ухаан, техникийн институтын Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээгээр энэ жилийн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд болон харваачдаас допингийн төрлийн хориотой бодис илрээгүй болохыг мэдэгдсэн байна. Энэ тухай албан бичгийг …
-
25 August
Эрүүл мэнд, боловсролын хяналтад иргэн таны оролцоо сарын аяныг эхлүүллээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Эрүүл мэнд, боловсролын хяналтад иргэн таны оролцоо” сэдэвт сарын аяныг энэ сарын 25-наас 9 дүгээр сарын 25-ны хооронд улсын хэмжээнд зохион байгуулж байна. Аяны хүрээнд доор дурьдсан асуудлуудыг онцлон авч үзнэ. Үүнд: Үр хөндөлтийг бууруулах, хууль бус үр хөндөлттэй тэмцэх, хор хөнөөлийг сурталчлах, иргэдийг соён гэгээрүүлэх; Хичээлийн шинэ жил, хүүхдийн суралцах орчны аюулгүй байдлыг хангах; Элэг …
-
25 August
Зорилтот бүлгийн 1000 хүүхдэд хичээлийн хэрэгсэл гардууллаа
Амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, зорилтот бүлгийн 1000 хүүхдэд нэг жилийн хичээлийн хэрэгсэл бүхий цүнх гардууллаа. Энэхүү аяныг Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо “Мянга мянган мөрөөдөл жигүүрээ дэлгэнэ” уриатайгаар 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл гардуулах үеэрээ хичээлийн шинэ жилийн мэндийг хүргээд “Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед 1000 …
-
25 August
Газар өмчлүүлэх аянд зургаан дүүргийн 43 хороо хамрагдана
Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор 3 сарын аяныг зохион байгуулах гэж байна. Ирэх сарын 4-нөөс гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх энэхүү аяны хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн 43 хорооны 3442 нэгж талбарт иргэний ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх юм. Өөрөөр хэлбэл, судалгаанд хамрагдсан 3442 нэгж талбарын эзэмшигч иргэдэд хороогоор …
-
25 August
Өвдөгний үений өвчинг гэрийн нөхцөлд эмчлэх арга
Нас ахих тусам өвдөгөөр хатгуулах ихэсдэг шүү дээ. Хүн нас ахих тусам ясны зөөлөн эд буюу үе мөчний шингэн багасч өвдөгөөр хатгуулах, цаашлаад яс хэврэг болох зэрэг шинж тэмдгүүд ажиглагддаг. Өвдөг бол биеийг тэнцвэртэй байлгаж хөдөлгөөнд чухал үүрэгтэй. Тиймээс та гэрийн нөхцөлд дараах гурван орцтой байгалийн аргыг хэрэгжүүлэн өвдөгөөр хатгах өвчнөөс салаарай. Бэлтгэх арга: Хатаасан улаан чинжүү нэг ширхэг, Нэг халбага алимны …
-
25 August
Нойр булчирхайн өвчин анагаагч хүнсний бүтээгдэхүүнүүд
Нойр булчирхай бол хоол боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэдгээс гадна олон үйл ажиллагааг зэрэг гүйцэтгэдэг эрхтэн юм. Нойр булчирхайн ялгаруулдаг шүүрлүүд нь ходоод цөсний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, цусан дахь сахарын хэмжээг хэвийн байлгах, шүүрлүүдийг ялгаруулдаг эрхтэн юм. Нойр булчирхай хүндэрсэн тохиолдолд хүн ердөө 5-6 сарын насладаг байна. Тиймээс та үүнээс сэргийлж муу зуршлуудаа багасгаж, биедээ хэрэгтэй хоол хүнсийг сонгож хэрэглэх …
-
25 August
Дорноговь аймгийн 7.6 км автозамыг асфальтаар хучих ажил эхэлжээ
Дорноговь аймгийн Сайншанд хотын төвийн засмал замыг шинэчилж шинэ зам барих ажил энэ сарын 10-наас эхэлжээ. Уг замын ажил нь нийт 7.6 км авто замыг асфальтаар хучих тендерт шалгарсан “NHDK” ХХК гүйцэтгэж байна. Харин туслан гүйцэтгэгчээр орон нутгийн өмчит зам засварын “АЗЗА” компани ажиллаж байгаа аж. Замын ажилд зориулж орон нутгийн төсвөөс 2.5 тэрбум төгрөгийг хуваарилсан бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг …
-
25 August
Цэцэрлэгийн цахим элсэлт нийслэл даяар нэгэн зэрэг явагдлаа
2017-2018 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл өнгөрсөн 7 дугаар сарын 25-наас өчигдөр буюу 8 дугаар сарын 25-ны өдрийн 00 цаг хүртэл явагдаж дууссан. Өнөөдөр өглөө 10 цагт цахим элсэлтийн ажиллагаа нийслэл даяар нэгэн зэрэг явагдлаа. Нийслэлийн хэмжээнд 39 мянга 400 орчим 2 настай хүүхэд байгаагаас 22 мянга 600 орчим хүүхэд цахимаар бүртгүүлсэн байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд 11 мянга 700 орчим …
-
25 August
Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шалгаж байна
АТГ-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Цаашид сар бүрийн 25-нд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр болсон байна. Ингээд АТГ-т шалгагдаж байгаа хэргүүдийн талаар мэдээллийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогтоос тодрууллаа -60 тэрбумтай холбоотой хэргийн шалгаж байгаа юу? -Эрх бүхий албан тушаалтнууд төрийн албыг наймаалж, 60 тэрбум төгрөг босгох асуудалтай хэргийг 2016 оны наймдугаар сард нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг. Харин Улсын ерөнхий прокурор орлогч өнгөрсөн долдугаар …
-
25 August
Р.Амаржаргал: Засгийн газар засагласан шиг засаглах хэрэгтэй
УИХ-ын гишүүн асан, Эдийн засагч Р.Амаржаргалтай нийгэм эдийн засаг, цаг үеийн асуудлаар ярилцлаа. Эдийн засгийн хүндрэлийг Засгийн газар давж чадлаа гэж тайлбарлаж байна. Та нийгэм эдийн засгийн байдлыг юу гэж харж байна бэ? Оны эхэнд гадаадын хөрөнгө оруулагч нартай гэрээ байгуулаад болж байна бүтэж байна гээд эдийн засаг сэргэх нь гэдэг ойлголт өгсөн. Эхний хагас жилийн дүн гайгүй гарсан. Аж үйлдвэр, үйлдвэржилтийн …
-
25 August
А.Санжмятав: Зээлээ төлж чадахгүй багш нар шүүхэд дуудагдаж байна
“Монголын залуу багш нарын холбоо”, “Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо”-ноос мэдээлэл хийлээ. Боловсрол Судлалын доктор А.Санжмятав “Бидний гол зорилго бол Монголын 40000 гаруй багш нарын цалинг нэмэгдүүлье гэсэн хүсэлтийг УИХ, Засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас шаардлагын хариу дөнгөж сая ирлээ. Энэхүү хариунд УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх 2018 оны төсвийн тухай хуулийн төсөлд төрийн нийт албан хаагчийн цалин хөлсийг улс орны төсөвт дарамт учруулахгүйгүйгээр нэмэгдүүлэх …
-
25 August
Р.Билгүүн:Бичиг баримтыг дутуу, эсвэл хууль бусаар бүрдүүлсэн бол виз, визийн зөвшөөрөл олгохгүй
Гадаадын иргэн, харьяатын газар, Gogo мэдээний агентлаг хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад оршин суугч болон түр ирэгч, хувийн хэргээр зорчиж буй гадаадын иргэдэд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг сурталчилан таниулах, нээлттэй мэдээллээр хангах зорилгоор цуврал ярилцлагуудыг бэлтгэн уншигч танд хүргэж байгаа билээ. Энэ удаад хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан “S” буюу суралцах зорилгоор Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл