Monthly Archives: August 2017

August, 2017

  • 11 August

    Асашёорюү Д.Дагвадорж:Монголчуудынхаа эрх ашгийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ

    Монгол Улсын тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулга ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд нэг сарын дараа анх удаа   МҮОНТР-д анхны  шууд ярилцлагад  орсон.  Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадоржийг Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр нэг жилийн хугацаатай томилсон юм. Тус томилолттой холбогдуулан А.Бүрэнбаатар   Таныг багаа бүрдүүлж байгааг олон нийт анхааралтай ажиглаж байх шиг байна.  Мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадоржийг бие төлөөлөгчөөрөө сонгосон …

  • 11 August

    “Эрчим хүчний гудамж”-ны замыг түр хязгаарлана

    Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг Эрчим хүчний гудамжийг Ажилчны гудамжтай холбох авто замын ажил хийгдэх тул дээрх чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг найман сарын 14-ны өдрийн 06:00 хүртэл хугацаанд түр хязгаарлахаар болжээ.Иймд иргэд, жолооч нар дээрх чиглэлээс бусад буюу Сонсголонгийн зам болон төв замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

  • 11 August

    Нөхөн сэргээлт хийгээгүй уул уурхайн компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ

    Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутаг дахь Гутайн даваан орчим үйл ажиллагаа явуулж байгаа “Ю энд Б” компани, Завхан аймгийн Тэс суманд хайгуул хийж улмаар нөхөн сэргээлт явуулаагүй “Урд хутлагт уул”  компанийн тусгай зөвшөөрлийг тус тус цуцалж, үйл ажиллагааг зогсоожээ. Хэнтий, Завхан аймгийн ард иргэд, малчдын гомдлын дагуу БОАЖЯ, УУХҮЯ, МХЕГ-аас хамтарсан ажлын хэсэг уул уурхайн хайгуул олборлолтын үйл ажиллагаа …

  • 11 August

    Германд амжилттай яваа Монгол жүжигчин бүсгүй

    Дуучин Д.Лхагва гийн найруулсан “Дурлалын гэмт хэрэг” киноны гол дүрийг бүтээсэн залуу жүжигчин Г.Ариунболор Герман улсад жүжигчний мэргэжил эзэмшсэн нэгэн билээ. Тэрбээр 10 настайгаас Германд амьдарч ахлах сургуулиа дүүргэн 2008 онд Берлин хотын кино драмын сургуульд элсэн оржээ. Ингээд хамгийн анх 2010 онд “Франкфуртын хувь тавилан” киноны гол дүрд тоглосноор Германы үзэгчдэд танил болсон юм. 2008 онд Берлиний кино драмын …

  • 11 August

    Ерөнхийлөгч Х.Баттулга : Дундаж давхаргыг босгох даалгаврыг биелүүлнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр /2017 оны 8 дугаар сарын 10/МҮОНРТВ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт оролцож ярилцлага өглөө. Уг ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. Нэвтрүүлгийг сэтгүүлч А.Бүрэнбаатар хөтлөн явуулав. –Өнөөдөр манай студид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүрэлцэн ирсэн байна. Танд үдшийн мэнд хүргэе. –Оройн мэнд хүргэе.  – Ажлаа аваад удаагүй ч манай нэвтрүүлэгт оролцохоор хүрэлцэн ирсэнд танд үзэгчдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. -Баярлалаа. – Та ажлаа …

  • 11 August

    Франц жуулчин монгол хөтчөө зоджээ

    Франц жуулчин монгол хөтөч, 57 настай иргэн Ч-г зодсон хэрэг гарчээ. Тодруулбал, Булган аймгийн Рашаант суманд аялж явсан Франц улсын иргэн 33 настай А гэгч хөтөчдөө гар хүрч, танхайрсан байна. Учир нь франц жуулчин аялалдаа сэтгэл ханамж авч чадаагүй хэмээн хөтөч, хэлмэрчээ зодсон аж. Энэ хэрэг тус сумын нэгдүгээр багийн нутаг буюу Элсэн тасархайд үйл ажиллагаа явуулдаг “Хоёр загал” жуулчны …

  • 11 August

    Кино найруулагч Майкл Робертс Монгол орны талаар баримтат кино хийжээ

    Шинэ Зеландын аялагч, кино бүтээл туурвигч Майкл Робертс цаг уурын өөрчлөлтийн тухай баримтат кино бүтээхээр Монголд иржээ. Майкл гурван долоо хоногийн туршид Монголын хөдөө хээр нутаг, үзэсгэлэнт газруудаар аялж үйл явдал бүхнээ камерт буулгасан нь тун сонирхолтой санаа байлаа. Уг бичлэг тун удахгүй баримтат кино болно гэв. Мөн Дрон ашиглан бичсэн гэдгээрээ онцлог бүтээл болжээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Монгол …

  • 11 August

    Нөхөн сэргээлт хийсэн талбайг хүлээн авлаа

    Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг аймаг, нийслэлийн Засаг дарга нар орон нутагтаа 2014 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Нийслэл хотын зүгээс барилгын материалын үндсэн түүхий эд болох элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн боржин, дайрга олборлолтын ажлыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр явуулах чиглэлийг баримталж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн …

  • 11 August

    ОХУ-ын иргэн усанд живж амиа алджээ

    Энэ сарын 6-ны өдрийн 10:58 цагт Завхан аймгийн Онцгой байдлын газарт тус аймгийн Сантмаргац сумын Баяннуур багийн Билүүт гэдэг газар, сумын төвөөс 30 км-т орших Баяннуур нуурт ОХУ-ын иргэн Черняев Вадим Анатольевич  живж, осолдсон тухай дуудлага иржээ. Дуудлагын дагуу Завхан аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч 2 автомашин 2 завьтай, Увс аймгийн онцгой байдлын газраас 4 алба хаагч, 1 …

  • 11 August

    “Тайпэй-2017” Универсиад наадмаас медаль хүртсэн тамирчдад мөнгөн шагнал олгоно

    Дэлхийн оюутны спортын “Тайпэй-2017” зуны XXIX Универсиад их наадамд  оролцох Монгол Улсын баг тамирчдыг үдэн гаргах арга хэмжээ өнөөдөрБСШУСЯ-нд боллоо Арга хэмжээнд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, “Азийн оюутны спортын холбоо”-ны дэд ерөнхийлөгч, МОСХ-ны нарийн бичгийн дарга, доктор Д.Жаргалсайхан, МОСХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ХААИС-ийн захирал Т.Хэрүүгэ нарын холбогдох албаны хүмүүс оролцов. “Тайпэй-2017” зуны XXIX Универсиад их наадам Тайвань улсын Тайпэй хотноо 2017 оны …

  • 11 August

    Шагайн харвааны тэмцээн Хүй долоо худагт болно

    Монголын шагайн харвааны холбооны 30 жилийн ой тохиож байна. Ойд зориулсан шагайн харвааны тэмцээн Хүй долоо худагт наймдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд болох юм байна. Монголын үндэсний уламжлалт Шагайн харвааг өргөн дэлгэр хөгжүүлэх, ахмад харваачдаас залуу үед уламжлалт ёс жаягийг өвлүүлэх, харваачдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор шагайн харвааг зохион байгуулж байгаа аж. Энэ талаар Монголын шагайн харвааны холбооны Ерөнхий нарийн бичгийн …

  • 11 August

    Б.Болортуяа: Байгаль орчноо хамгаалах үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжид хуульд заасны дагуу арга хэмжээ авна

    Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагууд олборлолт явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хийхгүй байгаа талаар иргэдийн гомдол ихээр ирдэг байна. Үүнтэй холбогдуулж, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан удирдамжийн дагуу 4-7 дугаар сард хяналт шалгалтын ажлыг хийж, 2 сарын хугацаатай албан шаардлагыг аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлжээ. Энэ талаар нийслэлийн …

  • 11 August

    Далай ламын хойд дүрийг хоёр жилийн дараа тодруулна

    Далай лам өөрийн хойд дүрийн талаар Энэтхэгт болсон нэгэн илтгэлд дурдсан байна. Тэрбээр 15 дугаар Далай ламыг тодруулах ажил нэгээс хоёр жилийн дараа эхэлнэ. Хойд Гималайн бүс нутгаас тодорч магадгүй гэж хэлсэн байна. Энэхүү мэдэгдэлд шашны томоохон судлаачид хоёр санааг дэвшүүлжээ. Нэгдүгээрт Далай ламын хойд дүрийг амьд сэрүүн цагт тодруулж магадгүй. Хоёрдугаарт Гималайн бүс нутаг болон Монголоос тодруулж магадгүй гэсэн …

  • 11 August

    Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн тоог бууруулна

    Улсын хэмжээнд Ерөнхий боловсролын 22 сургууль гурван ээлжээр хичээллэдэг. Эдгээр сургуулиудын 21 нь нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас энэ жил гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын тоог цөөлөхөд анхаарч ажиллахаа мэдэгдсэн. Энэ ажлын хүрээнд ерөнхий боловсролын 10 гаруй сургуулийг шинээр барьж байгаа аж. Гэхдээ хөрөнгө мөнгөний асуудлаас шалтгаалж зарим сургуулийн барилгын ажил удаашрах хандлагатай …

  • 11 August

    “Оюутан цэрэг’ тангараг өргөнө

    “Оюутан цэрэг’ хөтөлбөр дөрөв дэх жилдээ хэрэгжиж  байгаа билээ. Энэ жилийн цэргийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ энэ сарын 13-нд  болно. Энэ жил баруун, зүүн, төвийн бүсээс 300, нийслэлээс 700 оюутан тус хөтөлбөрт хамрагдсан. Оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслол ҮБХИС-ийн ‘Шархад’ дахь хээрийн сургалтын төвд болно. Тэд энэхүү тангараг өргөх ёслолоор цэргийн албаа дуусгавар болгох юм байна.  “Оюутан цэрэг” хөтөлбөр Монгол …