Monthly Archives: September 2017

September, 2017

  • 8 September

    “Амьдрал нулимсанд дургүй” киноны гол дүрийн жүжигчин Вера мэс ажилбарын золиос болжээ

    Оросын нэрт жүжигчин, “Амьдрал нулимсанд дургүй” киноны од бөгөөд нэрт найруулагч Владимир Меньшовын эхнэр хөгшрөлттэй ширүүн тэмцэл өрнүүлж байгаа аж. Харамсалтай нь, түүний бүх хичээл зүтгэл талаар болж байгаа гэнэ. Ээлжит удаагаа пластик мэс ажилбар хийлгүүлснээр жүжигчин Вера Алентова өмнөхөөсөө дор харагдах болжээ. Оросын тайз дэлгэцийн од болон гялалзаж байсан эмэгтэй мэс заслын золиос болсон нь тун харамсалтай. Жүжигчин эмэгтэй …

  • 8 September

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар сэрүүснэ

    Энэ сарын 9-нд нутгийн төв хэсгээр, 10-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орох юм байна. Салхи 9-нд ихэнх нутгаар, 10-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Энэ сарын 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг …

  • 8 September

    Дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох ёстой

    УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа “Мэргэжлийн” гэх тодотгол зүүж, сүр дуулиантайгаар байгуулагдаж байсан Ж.Эрдэнэбатын Засгийн газар өчигдөр үдэш бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. МАН сонгуулийн үр дүнгээр парламентад 65 суудал авч, үнэмлэхүй олонхи болсныхоо дараа “Төр засгаа тогтвортой ажиллуулна” хэмээн мэдэгдэж байсан нь саяхан. Гэвч Ж.Эрдэнэбатын Засгийн газар ердөө нэг жил, хоёр сарын хугацаанд ажиллаж, бүрэн бүрэлдэхүүнээр огцорлоо. Харин дараагийн Ерөнхий сайд …

  • 8 September

    Зуслангийн бүсийн хаягжилтыг хийж эхэлжээ

    Нийслэлийн Байгаль орчны газраас зуслангийн бүсийг технологийн шийдэл ашиглан хаягжуулах ажлын хүрээнд зусланд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, төрийн үйлчилгээний байгууллагууд, байгаль хамгаалагчийн байр, худаг, хогийн цэг зэрэг 200 байршилд “Гурван үгт хаяг” байрлуулжээ. Улаанбаатар хотын зуслангийн тулгамдсан асуудлын нэг нь хаягжилт байдаг. Мэдээллийн технологийн дэвшилд тулгуурласан хаягжилтыг нэвтрүүлснээр хаягаа бусдад зааж өгөх, яаралтай дуудлага өгөх, тусламж авах, …

  • 8 September

    Бүх дүүргийн эмзэг бүлгийн иргэдэд хууль зүйн туслалцаа үнэ төлбөргүй үзүүлнэ

      Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хороо, Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх хороо нь нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөгийг 2017 оны 09 дүгээр сарын 14-29-ний өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж байна. Одоогоор тус өдөрлөгийг 5 дүүрэгт дараах хуваарийн дагуу зохион байгуулахаар товлоод байна. 1. Сүхбаатар         2017.09.14        Сүхбаатарын талбай …

  • 8 September

    Ж.Эрдэнэбат: Монголчуудынхаа нийтлэг эрх ашгийн төлөө чин шударгаар зүтгэж ажиллалаа

    УИХ-ын ээлжит бус чуулганд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. УИХ-ын дарга, УИХ-ын эрхэм гишүүд ээ. Монгол Улс ардчилсан Үндсэн хуулиа батлан мөрдөж эхэлснээс хойшхи 25 жилд 13 Засгийн газар ажиллажээ. Манай танхим 14 дэх нь. Эдгээрээс хоёр Засгийн газар  нь Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн дөрвөн жилээ дуусгаж, 11  нь огцрох буюу 1-2 жилийн хугацаанд …

  • 8 September

    Эсгийн дээр урласан “Монголын нууц товчоо”-ны нээлт болно

     Монгол туургатны уламжлалт гар урлалын нэг төрөл болох зээгт эсгий ширмэлийг хойч үедээ залгамжлуулан үлдээх зорилготойгоор Чингис хааны үеийн аж ахуй амьдрал, ёс заншлыг харуулсан бүтээлийг урласан байна. Тус бүтээлд эсгийн дээр “Монголын нууц товчоо”-ны зурган өгүүлэмжийг зээглэн ширэх аргаар урласан бөгөөд Монгол зураг, Монгол үндэсний хээ угалз, Хүннүгийн үеийн буган хөшөө, хадны сүг зураг, монгол ёс заншил болох нүүдлэх, …

  • 8 September

    М.Уранцэцэг:ДАШТ-ээс алтан медаль авна гэсэн зорилготой очиж барилдсан

    Унгарын Будапешт хотноо зохион байгуулагдсан жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Монгол Улсын баг тамирчид өчигдөр эх орондоо ирлээ. ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн дэслэгч, МУГТ М.Уранцэцэг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, алтан соёмбот төрийн далбаагаа мандуулсан билээ. Бахархам амжилтын эзэн болж дэлхийн аваргын медалиа “ихэрлүүлээд” ирж буй түүнийг Цагдаагийн ерөнхий …

  • 8 September

    Ким Кардашианы гурав дахь хүүхэд ирэх онд төрнө

    АНУ-ын реалити шоуны од  Канье Уэст, түүний нөхөр Канье Уэст нар гэрлээд  хоёр хүүхдийн эцэг эх болсон юм. Харин Ким Кардашианыг гурав дах хүүхдээ төрүүлэхээр бэлдэж байна гэсэн яриа шар хэвлэлүүдээр газар авлаа. Тэгвэл дээрх мэдээллийг хосуудын хэвлэлийн төлөөлөгч баталж гурав дах хүүхдээ төрүүлнэ гэхдээ тээгч эхийн тусламжтайгаар төрүүлнэ гэж мэдээлжээ. 36 настай  Ким Кардашиан, 40 настай Канье Уэст нар …

  • 8 September

    Наран дээр 12 жилд ажиглагдаж байгаагүй хүчтэй тэсрэлт болжээ

    Наран дээр есдүгээр сарын 6-ны өдөр сүүлийн 12 жилд ажиглагдаж байгаагүй хүчтэй тэсрэлт болжээ.  Энэхүү тэсрэлт нь Наран дээр ажиглагдаж байгаа хоёр бүлэг толбоны нөлөөгөөр бий болсон байна. Тэсрэлт нь Х9.3  баллын хүчтэй байжээ. Сүүлийн 20 жилийн хугацаанд Наран дээр хүчтэй таван тэсрэлт бүртгэгдсэн ба түүний хамгийн сүүлчийнх нь одоогоос яг 12 жилийн өмнө буюу 2005 оны есдүгээр сарын 7-нд  …

  • 8 September

    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр их, дээд сургуулиудтай хамтран ажиллана

    Нийслэлийн цагдаагийн газраас их, дээд сургуулиуд тэр дундаа Монголын үндэсний их сургуультай 2012 оноос хамтран гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургуулийн орчинд хэв журам сахиулах чиглэлээр “Оюутны эргүүл”-ийг амжилттай зохион байгуулж байна. Монголын Үндэсний дээд сургуульд “Оюутан цагдаа-2017” их, дээд сургуулийн оюутны эргүүлийн нээлтийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд Нийслэлийн цагдаагийн газар, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн удирдлага, …

  • 8 September

    Х.Баттулга:Монголын баялгийг дэлхийн жишигт нийцсэн үнээр зах зээлд гаргах зорилго биелж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэллээ. Өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар илтгэгчээр оролцсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Энд хамтдаа илтгэгчээр оролцож байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Япон …

  • 8 September

    Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг 57.5 хувийн саналаар огцрууллаа

    УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан  хуралдаанд оролцсон гишүүд байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Хүүхэд бүрт Хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргасныхаа төлөө, УИХ-ын баталсан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь Ерөнхий сайдыг огцруулах гурван үндэслэлийн нэг болж буйд харамсаж буйгаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн О.Содбилэг: “Хүнд нөхцөлд Засгийн газар хангалттай …

  • 8 September

    Өвөлжилтийн бэлтгэл ажил энэ сарын 15-нд дуусна

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр /2017.09.07/ боллоо. Хуралдаанаар 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, Нийтийн биеийн тамир спортыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Улаанбаатар хотын эрчим хүчний эх үүсвэрийн бэлтгэл 84, магистрал шугамуудын засвар 95 хувьтай байгаа. Инженерийн хангамжийн байгууллагууд болох Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, …

  • 8 September

    УИХ-ын гишүүн С.Жавхлан: “Эх оронч” Засгийн газрыг 10 хоногийн дотор томилохыг онцгойлон анхааруулъя

     Өчигдөр болсон Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар  Засгийн газрыг огцруулах эсэх асуудалд байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн С.Жавхлан “Усан бороо их орсон намар орой ургац маш хүнд байгаа  хахир өвөл дөхөж байгаа ийм эгзэгтэй үед Засгийн газрын тухай асуудал яригдаж байна. Миний бие улс орны хэцүү байгаа байдлаас гаргаж чадна гэсэн итгэл төдийлэн  харагдаагүй учраас огцруулах тал дээр саналтай байгаа. Энэ Засгийн …