Monthly Archives: September 2017

September, 2017

  • 7 September

    Зөвшөөрөлгүй тусгай дуут дохио хэрэглэсэн 34 жолоочид хариуцлага тооцжээ

    Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар баталсан А/62 дугаартай “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтэнд хяналт тавих болон “Тээврийн хэрэгсэлд ашиглах тусгай дуут болон гэрлэн дохио, ерөнхий шаардлага” MNS4979:2016 стандартын хэрэгжилтийг хангуулах ажлыг эрчимжүүлэх зорилготой Замын цагдаагийн алба, ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төв хамтран зохион байгуулж байгаа “ЭРЧИМЖҮҮЛЭЛТ” гудамж, замын шалгалт үргэлжилж байна. Дээрх арга хэмжээ …

  • 7 September

    Н.Түвшинбаяр:Дэлхийн аваргаас хүрэл медаль авч, медалийн сангаа баяжуулсандаа баяртай байна

        Унгарын нийслэл Будапешт хотноо өнгөрсөн наймдугаар сард болсон ДАШТ-ээс Жүдо бөхийн төрөлд медаль авсан тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ. Олимпийн алт, мөнгөн медалийн эзэн Н.Түвшинбаяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхныхаа медалийг хүртэж, олимп, дэлхийн хос медальтан болсон билээ. Тэрбээр Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий +100 кг-ын жинд хүрэл медалийн төлөө Европ тивийн аварга, Бакугийн “Их дуулга”-ын аварга, Гүржийн бөх Гурам Тушишвилиг цэвэр дарж, …

  • 7 September

    Есдүгээр сарын 10: Хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр

    Жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд өнөө жил 22 дахь удаагаа тэмдэглэнэ. Монгол Улсад улс төрийн хилс хэрэгт хоморголон хэлмэгдүүлэлт болсны 80 жил тохиож буй энэ онд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх 9 дүгээр сарын 10-ны өдрийг тохиолдуулан хэлмэгдэгсдийг хүндэтгэн дурсах, мөнхжүүлэх, түүхэн гашуун сургамжийг ард иргэдэд таниулан сурталчлах олон талт …

  • 7 September

    Фото: Манай бахархалт тамирчид эх орондоо ирлээ

    Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн ДАШТ өнгөрсөн сарын 28-аас энэ сарын 3-ны хооронд болж өндөрлөсөн. Тус тэмцээнд Монголын жүдочид эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар 126 орноос гуравдугаар байрт шалгарсан юм. Унгарын тэнгэрт эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулсан манай тамирчид  эх орондоо ирлээ. Г.Нараа …

  • 7 September

    Г.Болдбаатар:Дэлхийн аваргын хос медальтан болсондоо баяртай байна

     “Будапешт-2017” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзсэн  МУГТ Г. Болдбаатар хүрэл медаль хүртэж, мөн дэлхийн аваргын хос медальтан болж, Монгол түмнээ баярлуулсан. Ингээд Гавьяат тамирчин Г.Болдбаатарын сэтгэгдлийг хүргэж байна.   -Дэлхийн аваргын  хос медальтан болсон танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?  -Энэ жилийн ДАШТ-д манай баг тамирчид маш сайхан амжилттай оролцоод хүрэлцэн ирлээ. Багаараа алт, мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ. Бид бүгдийг тусалж дэмжиж байсан гэр …

  • 7 September

    Sales&Service Борлуулалт үйлчилгээний хосолсон сургалт

    Борлуулалт, үйлчилгээний ажилтан бол бизнесийн ертөнцийн хамгийн чухал хүнюм. Борлуулагч бүтээгдэхүүнээ борлуулж чадсанаар аливаа байгууллага оршин тогтнож, үйл ажиллагаагаа явуулах боломжтой болно. Зах зээлийн өрсөлдөөн өдрөөс өдөрт нэмэгдэж буй өнөө үед борлуулалт үйлчилгээний ажилтны гүйцэтгэлийг нэмэгдүүлэхийн тулд ур чадварыг нь сайжруулах хэрэгтэй.  Борлуулалтын ажилтны борлуулах ур чадварыг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн БОРЛУУЛАЛТ ба ҮЙЛЧИЛГЭЭний 6 цагийн сургалтыг санал болгож байна. СУРГАЛТЫН …

  • 7 September

    С.Баатарсүрэн: Ажилтан төвтэй бизнесээс альянс бизнесүүд бий болж байна

    БИЗНЕСИЙГ ТОДОРХОЙЛБОЛ… Бизнес бол зөн билгийн тулаан биш мэргэжлийн тамирчдын ринг. Тиймээс хэн өрсөлдөгчөө сайн судалсан, хэн сайн бэлтгэлээ хийж бүхий л биеээ жигд хөгжүүлсэн нь ялалт байгуулдаг нэгэнт л орсон бол гомдоллогч, тунирхагч, ялархагч зан үйлийг гээж нийгмийн сайн сайхны төлөө, өөрийн хүсэл сонирхол гэхээс илүүтэй хамтран ажиллагч, хамт олны төлөө оюун ухаан, сэтгэл зүрхээ хослуулан ажиллуулах үйлийг бизнес хийх …

  • 7 September

    Зуун жилийн өмнөх ЭМГЭНЭЛ одоо ч давтагдсаар

    -Бид түүхээ судлахын учир энэ цаг үетэйгээ харьцуулан юун дээр алдсанаа давтахгүй байвал зохилтой- Тухайн цагийн байдлыг харъя. Дэлхийн геополитикийн дайн эхлээд эд өрнөж байсан 1917 онд Орос орон хаант засгаа түлхэн унагав. Тэр даруй коммунистууд хаант засгийн үеийн гэрээ хэлэлцээрүүдийг хүчингүй тэгш бус гэж зарлалаа. Энэ дотор 1912 оны Хиагтын гурван улсын гэрээ ч бас хүчингүй болчлоо. Дундад иргэн …

  • 7 September

    Д.Сумьяа: Алтан медаль аваад зогсож байсан мөч хамгийн сайхан байсан

    Унгарын нийслэл Будапешт хотноо өнгөрсөн наймдугаар сард болсон ДАШТ–ээс Жүдо бөхийн төрөлд медаль авсан тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ. Олимпийн мөнгөн медалийн эзэн Д.Сумьяа  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, олимп, дэлхийн хос медальтан болсон. Тэрбээр Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Японы залуу жүдоч Цүкаса Ёшидатай барилдаж нэмэлт цагт шилжин барилдаж  аваргын алтан медалийг хүртсэн билээ. Ингээд Дэлхийн аваргын алтан медальтан  Д.Сумьяагийн сэтгэгдлийг хүргэж байна. -Дэлхийн аварга болсон …

  • 7 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай албан ёсны уулзалт хийлээ/фото/

    ОХУ-ын Владивосток хотод болж байгаа Дорнын эдийн засгийн форумд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нартай албан ёсны  уузалт хийсэн. Харин өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай албан ёсны уулзалт хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нарын зэрэг …

  • 7 September

    Б.Мөнгөнчимэг: Шигшээ наймын барилдаан маш их хүнд байлаа

    Будапешт-2017” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид эх орондоо ирлээ. Ингээд ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд  хүрэл медаль хүртсэн. ОУХМ Б.Мөнгөнчимэгээс дараах асуултад хариулт авлаа. – ДАШТ–ээс хүрэл медаль хүртсэн танд  баяр хүргэе.Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? -Баярлалаа. Дэлхийн аваргын тэмцээнд ороод манай баг тамирчид зургаан медаль аваад  өнөөдөр эх орондоо ирж байна. Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг, Жүдо бөхийн холбоо болон Монгол Улсын Ерөнхийлөгчдөө маш их баярлаж …

  • 7 September

    Ховдын амтат гуа /тингуа/ хямд зарна

    Ховд аймгийн Буянт суманд тариалж, зориулалтын дагуу тээвэрлэж,  хадгалсан амтат гуа /ховдын тингуа/ бөөнийн үнээр маш хямд зарна. Утас: 88111817

  • 7 September

    БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин визгүйн хэлэлцээрт анхаарал хандуулна гэв

    ОХУ-ын Владивосток хотод болж байгаа Дорнын эдийн засгийн форумд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар өнөөдөр уулзав. Уулзалтад Монголын талаас Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нарын албаны хүмүүс оролцов. Уулзалтын эхэнд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Монгол Улсын …

  • 7 September

    Эмма Стоун цоо шинэ дүр төрхтэйгөөр эргэн ирлээ

    Оскарын шагналт жүжигчин Эмма Стоун Neftlix кино компанийн Maniac нэртэй 10 ангит инээдмийн цувралын голд дүрд тоглож байгаа билээ. Тэрбээр дүрдээ хувирахын тулд үсээ шараар будаж, хими хийгэн 1980-аад оны стильд хувирсан байна. Энэхүү киноны зураг авалт ирэх 11-р сард дуусах бөгөөд киноны үйл явдалд сэтгэцийн өвчтэй хүний тухай гардаг юм. Эмма Стоунаас гадна уг цувралын гол дүрд Жона Хилл …

  • 7 September

    Анжелина Жоли “Малефисент” киноны хоёрдугаар ангид тоглоно

    Жүжигчин Анжелина Жоли Малефисент киноны хоёрдугаар ангид тоглох саналыг албан ёсоор хүлээн авах болсноо мэдэгджээ. Энэхүү мэдэгдлийг Техас мужийн кино наадамд оролцох үеэр хэлсэн байна. Тэрбээр тус киноны хоёрдугаар ангийн зохиол дээр ажиллаж байгаа бөгөөд хүчирхэг үргэлжлэлтэй байх болно хэмээн ээлжит уран бүтээлдээ сэтгэл хангалуун буйгаа илэрхийллээ. Тус уран бүтээлийг Диснейн “Нойрсож буй гүнж” зохиолоос сэдэвлэн 2014 онд 185 сая …