Monthly Archives: September 2017

September, 2017

  • 1 September

    Б.Бат-Энэрэл хүү 6 настны эгнээнд шилжлээ

    Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин С.Батсүхийн “Орчлонг хайрлаарай”, “Ухаарал” зэрэг дууг тун ч эвлэгхэн дуулж олны хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа бяцхан дуучин Б.Бат-Энэрэл  энэ жил Глобал олон улсын сургуульд нэгдүгээр ангид элсэн оров.  Мөн түүнчлэн “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин, СТА Г.Алтаншагайгийн хүүтэй хамт  нэг ангид  элсэн оржээ.  Жүжигчин Г.Алтаншагай цахим хуудсандаа “За ингээд хүү минь ардын сургуулийн алтан босгыг алхан орлоо доо…Эрдэм боловсролтой мундаг хүн …

  • 1 September

    Сургуулийн орчинд хориглосон хоол хүнсний жагсаалт

    Эрүүл мэндийн сайдын 2013 оны 207 тоот тушаалын “Тусгай дэглэмтэй хүн, нярай, бага насны болон цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын бага ангийн сургуулийн сурагчдад зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн. Мөн хоол үйлдвэрлэлд тавих шаардлага, түүнийг тогтоох журам баталсан. Сургуулийн орчинд хориглох хоол хүнсний түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг  танилцуулж байна. -Чихэр, мөхөөлдөс, шоколад зэрэг энгийн нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүн -Нийлэг …

  • 1 September

    Ц.Энхжин:Монголынхоо интерьер дизайны хөгжилд хувь нэмрээ оруулах ёстой гэж боддог

    Олон Улсын хэмжээний мастер  Монгол Улсаас анх удаа Дэлхийн ноён оргил Эверестэд Непал болон Түвдийн талаас  гурван удаа авирсан анхны уулчин бол   Олон Улсын хэмжээний мастер   Б.Цэвээндаш юм. Түүний бага охин болох Цэвээндашийн Энхжин  2017 оны 11-р сарын 18 ны өдөр  БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдах “Miss World 2017” тэмцээнд  эх орноо төлөөлөн оролцохоор болсон билээ. Ц.Энхжин нь Их Британийн …

  • 1 September

    Дуучин Нара “21000 төгрөг” нэвтрүүлэгт өрсөлдөж байна

    25 cуваг телевизийн уран бүтээлчдийн  зургаа  дахь удаагаа зохион байгуулж байгаа 21000  мянга реалити шоунд Дуучин Нара  буюу М.Нарантуяа  оролцож байгаагаа цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ.   Түүний өрсөлдөгчөөр “Эмоци” продакшны  захирал, жүжигчин Төтө буюу Д.Түвшинтөр оролцож байгаа гэнэ. Тус нэвтрүүлгийн талаар Нара хэлэхдээ “Тэмцээн тун өрсөлдөөнтэй явагдаж байна. Ялагч болохын тулд хичээж байна. Хүүгээ маш их санаж байна уулзалгүй дөрөв хонож байна” хэмээн …

  • 1 September

    Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн 1 дүгээр ангид 165 хүүхэд шинээр элсэн оржээ

    Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. 2017-2018 оны хичээлийн шинэ жилийг нээж нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “Өнөөдөр нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 200 гаруй сургуульд 250 мянга гаруй хүүхэд сурч байна. Нийслэлийн Засаг даргын …

  • 1 September

    Ж.Эрдэнэбат: Дэлхийд өрсөлдөх монгол иргэнийг бэлтгэхэд Засгийн газар бүх бололцоогоо дайчлан ажиллана

    Эрдмийн баярын энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын ууган сургуулийн нэг ерөнхий боловсролын гуравдугаар дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 2300 гаруй сургалтын байгууллагад 980 гаруй мянган хүүхэд, залуус суралцана. 73 мянган зургаан настан эрдмийн их өргөөний босгоор алхан орж байна. Эрхэм дүү нар та бүхний зорилго бол дэлхийд өрсөлдөх боловсрол, …

  • 1 September

    Дэлхийн аварга Д.Сумъяагийн хөргийг цаасаар урлажээ

    Монгол  Улсын Гавъяат тамирчин  Д.Сумъяа  Жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах  тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд аваргын төлөө Японы  бөх Ёшида  Цүкасатай 14 минут  барилдаан хийж  вазари үнэлгээгээр ялалт байгуулж алтан медалийн эзэн болсон юм.  Дэлхийн аварга МУГТ Д. Сумъяагийн хөргийг яруу найрагч, “Цаасан бар”-ын урлаач Цээнзэнгийн Галбадрах цаасаар  урлажээ. Тэрбээр энэ тухайгаа цахим хуудсандаа “Олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аварга Д.Сумьяа…Нэгэн цагийн бахархал юм …

  • 1 September

    Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчилнэ

    Есдүгээр сарын нэгний өдөр нь бүх нийтийн амралтын өдөр биш учраас тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт хэвийн мөрдөгдөнө. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн улсын дугаар нь 0, 5-аар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй юм байна. Иргэдийн дунд Зөрчлийн тухай хуулиар дугаарын хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд оролцсон ч торгохгүй гэсэн ойлголт бий.Тэгвэл энэ талаар Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн,  цагдаагийн дэслэгч М.Мөнхгэрэлээс тодруулахад …

  • 1 September

    М.Энхболд: Зорилгодоо хүрэхийн тулд хичээн суралцагтун

    УИХ-ын дарга М.Энхболд хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Эрдмийн өргөөний гэрэлт хаалгыг татан орж буй оюутан,  сурагчид аа, Ирээдүй хойч үедээ эрдэм өвлүүлэх эрхэм үйлсийн эзэн багш, сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбарын нийт ажилтан, ажиллагсад аа, Хүндэт эцэг эхчүүд ээ, Та бүхэндээ 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, амжилт ерөөе. Монгол айл өрх бүрийн сайн сайхан, амар түвшин амьдрал, …

  • 1 September

    Цукаса Ёошида: Миний өрсөлдөгч Д.Сумьяа нөхцөл байдлыг овжин ашиглалаа

    Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ДАШТ-ийн  хүрэл медальт, Гавьяат тамирчин, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Доржсүрэнгийн Сумъяа дэлхийн аваргын медаль хүртэж эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд гаргасан билээ. Харин Д.Сумьяад ялагдаж мөнгөн медаль хүртсэн японы тамирчин Цукаса Ёошида сэтгүүлчийн асуултад ийн хариулжээ.  Тэрбээр “Миний эцэс төгсгөлгүй зорилго дэлхийн аварга болох. Гэхдээ чин үнэнийг …

  • 1 September

    ЕБС-ийн нэгдүгээр ангийн нэг бүлэгт дунджаар 40-43 хүүхэд суралцаж байна

    Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Үндэсний Статистикийн хорооноос гаргасан нийслэл дэх сургуулийн өмнөх боловсрол болон ЕБС-ийн сургуулийн зарим үзүүлэлтийг гаргажээ. Тухайлбал энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 2-5 насны 22.1 хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй бол нийслэлд үйл ажиллагаа явуулж буй нийт цэцэрлэгүүд 62.5 хувиар хүчин чадлаа давуулан хамруулжээ. Үүнээс гадна ЕБС-ийн нэгдүгээр ангийн нэг бүлэгт дунджаар 40-43 хүүхэд суралцаж шинээр …

  • 1 September

    Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өгөв

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, “Хүн амын ахуйн үйлчилгээ-2020” дэд хөтөлбөрийг батлуулах тухай асуудлыг хэлэлцсэнээс гадна Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Ирээдүйн хотууд хөтөлбөр”-ийн хот төлөвлөлт ба үйл ажиллагааны түншлэлийн тайлан, санал болгож буй төслийн танилцуулга хийгдсэн юм. Малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл …

  • 1 September

    Трансжендер мисс Б.Солонго өөрийнхөө тухай баримт дэлгэлээ

    Трансжендер мисс Б.Солонго  25-р суваг телевизээс зохион байгуулдаг 21000 мянга реалити шоунд орж үзэгчдийн талархлыг хүлээж чадсан оролцогчийн нэг юм.  Трансжендер мисс Б.Солонго  цахим хуудсандаа өөрийнхөө тухай  сонирхолтой баримтыг дэлгэлээ. Нас:25 Өндөр: 178 Жин:58 Биеийн харьцаа: 98/58/90 -Монголын хамгийн анхны Олон Улсын трансжендер мисс -Монголд  хоёрхон хүйсээ солиулсан хүний нэг -Бодсоноо биелүүлж зорьсондоо хүрдэг зантай -7-р ангиасаа Фм-д хөтлөгч хийж гоо сайхны лангуу ажиллуулж санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн -Япон улсаас суудлын машин оруулж ирдэг …

  • 1 September

    Сургууль, цэцэрлэгийн орчимд 290 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ

    Есдүгээр сарын нэгэн буюу өнөөдөр ЕБС, цэцэрлэгүүд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийнэ. Нээлтийн үеэр нийслэл хотод байрлах төрийн болон төрийн бус эзэмшлийн их дээд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчимд хүүхэд багачууд, иргэдийг замын хөдөлгөөнд ая тухтай, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр 290 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэнэ. Иймд жолооч …

  • 1 September

    ОУХМ Б.Мөнгөнчимэг хүрэл медаль хүртлээ

    Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд ОУХМ Б.Мөнгөнчимэг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Хятадын жүдоч Ян Жуншиаг цэвэр ялж, Монголын багийн тав дахь медалийг эх орондоо авчирсан юм. Б.Мөнгөнчимэг 63 кг-ын жингийн D хэсэгт Энэтхэг, Финлянд, Францын бөхчүүдийг ялж, хэсгийн аваргын төлөө мөн Францын бөх Кларис Агбеньенутай барилдаж, цэвэр ялагдсанаар дагах барилдаанд зодоглохоор болсон билээ. …