Monthly Archives: October 2017

October, 2017

  • 24 October

    Приянка Чопра бэлгийн хүчирхийллийн эсрэг тэмцэнэ гэв

    Холливуудын найруулагч Харви Вейнштэйны бэлгийн хүчирхийллийн дуулиан тойрсон асуудлаар олон алдартнууд дуу хоолойгоо нэгтгэсэн билээ. Үүний нэг нь Болливуудын алдарт жүжигчин Приянка Чопра өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрбээр өнгөрсөн пүрэв гарагт Elle сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Холливуудад ганцхан бэлгийн хүчирхийлэл үйлдэгддэг гэж ташаа ойлгож болохгүй. Энэтхэгт төдийгүй дэлхий даяар олон эмэгтэйчүүд хүчирхийллийн өмнө сөгдөж, эмэгтэйчүүдийг хүч чадалгүй болгож байна. Шударгаар хэлэхэд …

  • 24 October

    “Halloween”-аар үзэх 5 аймшгийн кино

    Cult of Chucky – 10 сарын 3-аас Чаки гэх энэ хүүхэлдэйг анх харахад өхөөрдөм санагдана. Харин төд удалгүй ямар хэрцгий нэгэн болохыг нь киноноос харах болно. “Cult of Chucky” 1988 оноос хойш гарч эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар зургаан цуврал гараад байна.   Happy Death Day – 10 сарын 13-аас Жессика гэх бүсгүй киноны гол дүр. Өөрөөр нь хэн оролдоод байгааг мэдэхээр зориг …

  • 24 October

    Р.Булгамаа: Хууль хяналтынхныг шударга ажиллахыг хүсэж байна

    Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин амь насаа алдсан хэрэг өнгөрсөн наймдугаар сарын 23-нд гарсан. Тус дүүргийн 16-р хорооны иргэн А, Ж нарыг охины учир битүүлэг байдлаар амь насаа алдсан хэрэгтэй холбогдуулан нийслэлийн Цагдаагийн газрын Онц гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж байгаа. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийн тулд талийгаач охины ар гэрийнхэн, …

  • 24 October

    У.Хүрэлсүх: Цэвэрлэх байгууламжийг Х.Баделхан сайд толгойгоороо хариуцна

    Төв цэвэрлэх байгууламжийн асуудал хүндэрсэнээр Нийслэлийнхэн зундаа байж суух аргагүй болсон. Энэ асуудлыг ярьж эхэлсэнээс хойш шийдэж чадахгүй арван жил болоод байна. Өнөөдөр ерөнхий сайд У.Хүрэлсүх төв цэвэрлэх байгууламж дээр БХБ- ын сайд Х.Баделхан, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БОАЖ -ын сайд Н.Цэрэнбат болон холбогдох албан тушаалтнуудыг дуудаж ирэх жил энэ ажлыг эхлүүл гэдэг үүрэг даалгавар өглөө. Төв цэвэрлэх байгууламжийг шинээр …

  • 24 October

    Дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд хандлаа

    Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр боллоо. Хуралдаанаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зарим зүйл Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдээс ирүүлсэн санал, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны 6 …

  • 24 October

    Зөвхөн хатан хаанд л үйлчилдэггүй 9 хууль

    Хатан хаан Элизабет улсынхаа хаана ч хурд хэтрүүлэн явж болно. Гэхдээ мэдээж тэр энэ эрхээ нэг их эдлээд байдаггүй. Хууль ёсоор хатантай хэн ч шүүхдэлцэж болохгүй. Мөн яллагдахгүй. Тэрээр Английн бүх хүүхдийн албан ёсны хамгаалагч нь. Мөн тэрээр хүсвэл хэн нэгний хүүхдийг үрчилж авч болно. Гэхдээ өнөөдрийг хүртэл тэр ямар ч айлын хүүхдийг аваагүй байгаа. Тэр хуулиас дээгүүр залрагч нэгэн. …

  • 24 October

    “Play Boy” сэтгүүл трансжендер бүсгүйг онцоллоо

    Дэлхийн алдарт Play Boy сэтгүүлийн энэ сарын онцлох дугаарт Францын трансжендер модель бүсгүй 26 настай Инес Рауг онцоллоо. Түүний “Playmate of the month”-р сэтгүүлийнхээ албан ёсны хуудаст байршуулахдаа “Эмэгтэй хүн байх нь эмэгтэй хүн байх нь зүгээр л эмэгтэй хүн байхыг хэлнэ” гэж бичжээ. Уг дугаар худалдаанд гарснаас хойш модель бүсгүйн амьдралд ихээхэн өөрчлөлт гарчээ. Инес Раугийн зургууд Playboy сэтгүүлийн …

  • 24 October

    Хагас жилийн дотор гадаад хэл сурах ДОЛООН арга

    Та гадаад хэл сурахдаа их цаг зарцуулж байна уу? Эсвэл яаж сурах аргаа олохгүй байна уу? Тэгвэл танд Крис Лонсдалийн бичсэн “Хагас жилийн дотор гадаад хэлийг сурах 7 арга” зөвлөмжийг танилцуулъя. Тэрээр хагас жилийн дотор Хятад хэлийг бүрэн эзэмшсэн юм. Та доорх 7 аргыг мөрдөж чадвал хэл сурах явцаа өөрөө удирдаж чаддаг болох ба богинохон хугацаанд гадаад хэлийг бүрэн сурах …

  • 24 October

    Америкаас илүү цалинтай орнууд

    Өнөөдөр дэлхий дээр Америкаас илүү цалинтай есөн орон байгаа бөгөөд эдгээр нь Канад, Их Британи, Нидерланд, Ирланд, Шинэ Зеланд, Бельги, Франц, Люксембург болон Автрали улс болно. Саяхан Нью-Йорк нэгэн хуулийг баталсан бөгөөд уг хуулиар дундаж цалинг аажмаар 15,000 ам.долларт хүргэх юм. Улс орны хөгжлөөс шалтгаалж дэлхийн улсуудын дундаж цалингийн хэмжээ өөр өөр байгаа. Үүнийг хурцадмал асуудал ч гэж тооцоод байна. Ялангуяа …

  • 24 October

    Ц.Цогзолмаа:Багшийн цалинг 30-аас доошгүй хувиар нэмэх байр суурьтай байгаа

    “Багш нарын цалин нэмүүлэх түр хороо”-ноос гаргасан хүсэлтээр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр багш нарын төлөөлөлийг хүлээн авч уулзлаа. Шинэ Засгийн газрын анхны хуралдаанаар хэлэлцсэн яаралтай шийдэх 2 асуудалд өвөлжилтийн бэлтгэл, багш нарын цалин хөлсний нэмэгдлийг шийдэх тооцоо судалгааг Нийгмийн гурван талт түншлэлийн хүрээнд яаравчлан хийхийг үүрэг болгож энэ хүрээнд яамдуудын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгааг сайд мэдээллийнхээ эхэнд танилцууллаа. …

  • 24 October

    Хотын шинэ захиргаа барих 9.9 га газарт хэн шунасан бэ

    Тус газрыг дүүргийн захирамж нэрээр гартаа оруулсан эрхэм дарга, УИХ-ын гишүүн, сайд та олон мянган орох орон, оочих аягагүй, гудамжинд хоног төөрүүлэн явж буй хүмүүст буян үйлдэж хямд үнэтэй Түрээсийн орон сууцыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж газрыг хотод нь буцаагаад өгчихөөч 2013 оны зургаадугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, нэг төвт хотоос олон төвт …

  • 24 October

    Б.Галаарид: Сэтгүүлзүйд хандах төрийн хандлага дэндүү хариуцлагагүй явж ирлээ

    МСНЭ-ийн Ерөнхийлөгч, МУСГЗ сэтгүүлч Б.Галааридтай сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарын байдал, МСНЭ-ийн тухай болоод өөрийнх нь үзэл бодол, байр суурийнх нь талаар ярилцлаа. ДАРГА ГАЛААРИД АЛБАА ӨГЧ, СЭТГҮҮЛЧ ГАЛААРИД АЖЛАА ЭХЭЛНЭ -МСНЭ-ийн их хурал дүрмийн дагуу дөрвөн жилд нэг удаа болох ёстой. Би 2011 онд анх, 2015 онд хоёр дахь удаагаа МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон. 2019 оны нэг­дүгээр сарын 15-нд бүтэн дөрвөн …

  • 24 October

    Л.Жавзмаа:Гоё зогсоолтой байшин барьсан гээд үнэ нэмж болохгүй шүү дээ

    Дэлхийд алдартай сүлжээ дэлгүүрийн нэг болох БНСУ-ын “Имарт” Монголд үйл ажиллагаа явуулаад нэг жил гаруйн хугацаа өнгөрчээ. Тэгвэл тус сүлжээ дэлгүүр өнгөрсөн сард хоёр дахь салбараа III, IV хорооллын эцэст нээсний дараахан төлөвлөж байсан орлого нь 100 гаруй хувиар давж биелсэн мэдээлэл БНСУ-ын зарим хэвлэлд нийтлэгдэж олны анхаарлыг татлаа. “Монголчууд хямарлаа гээд байсан нь худал байна. Гэхдээ хамаг мөнгөө Солонгос …

  • 24 October

    Хуралдаа ирдэггүй НИТХ-ын төлөөлөгчдөөс хариуцлага нэхье

    Монголд өвөл айсуй…, энэ бол төр засгийн  илүү хариуцлагатай, хурдтай,  бодлоготой ажиллахыг шаардсан улирал, цаг үе. Нэг сая хүн амтай нийслэл Улаанбаатар хотод өвөл хаяанд ирчихээд хаалга тогжиж байхад НИТХ-ын хурлын 45 суудлаас 34 төлөөлөгчийн суудал авч, МАН-аас сонгогдсон  төлөөлөгчид удаа дараа  НИТХ-даа ирэхгүй  байна. Тэд эрх мэдэл, амбици, намын бүлэглэл, байр суурь, хувийн ашиг сонирхолоо урдаа тавьж, өөрсдийг нь …

  • 24 October

    Францын ерөнхийлөгч Макроны нохой эзнийгээ ичихэд хүргэв

    Ерөнхийлөгч нарын тэжээвэр амьтад хүртэл амьтад шүү дээ. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Нэмо нэртэй нохойгоо энэ жил үрчилж авсан. Саяхан ерөнхийлөгч сайд нартайгаа “Elysee” ордонд уулзаж байх үеэр Нэмо задгай зуух руу шээж байгаа бичлэгийг Францын телевизээр үзүүлжээ. Францын телевиз “TF1”-ын бичлэг дээрээс харахад ерөнхийлөгч нохойгоо “Тэр ямар нэг онцгой зүйл хийж байх шиг байна” хэмээн өхөөрдөн инээж байна. Нэмж хэлэхэд Францын үе …