Monthly Archives: October 2017

October, 2017

  • 27 October

    Тайландын ард түмний эцэг, эзэн хаан Бумибол

    Тайландууд өчигдөр Бумибол Адуляадэж хаанаа чандарлах ёслолыг хийн улс даяараа гашуудлын байдалд байгаа. Бумибол хаан 1927 оны есдүгээр сарын таванд Америкийн Массачусэттст төрсөн ба 2016 оны 10-р сард 89 насандаа Тайландын нийслэл Бангкокт насан эцэслэсэн. Тэрээр амьдралынхаа хугацаанд Тайландын ард түмний төлөө олон гавьяатай зүйлийг хийсэн юм. Түүний хүү, ханхүү Важиралонкорн өнгөрөгч жил угсаа залгамжилж, хаан ширээнд суусан. Тэр эхнэр, хатан …

  • 27 October

    Налайх дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

    Налайх Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн арван хоёрдугаар хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр боллоо. Хуралдаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, тэргүүлэгч К.Сейтхан, Д.Алтандөш, Г.Баттөмөр, Н.Батболд нар оролцож, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлсэн ажлын зарцуулалтаас хэмнэгдсэн хэмнэлтийн хөрөнгийг зарцуулах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдаанаар тэргүүлэгчид Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний …

  • 27 October

    БНХАУ-ын Мал эмнэлгийн хянан магадлагаанд Монголын талаас 36 үйлдвэр хамрагджээ

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хай Минтэй уулзлаа. Уулзалтын эхэнд энэ онд Хятадын Сэхээ, Мандалын боомт / Дорноговь аймгийн Ханги, Өмнөговь аймгийн Шивээхүрэнгийн боомт/-ыг 2 тал тохиролцсоны үндсэн дээр БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох боомтын тоо нэмэгдсэн. Цаашид манай хоёр орны хооронд ХАА-н гаралтай бүтээгдэхүүнийг …

  • 27 October

    Нийслэлчүүдийн гэр бүлийн өдөр энэ сарын 29-нд тохионо

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гаригийг Нийслэлчүүдийн гэр бүлийн өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд “ЗӨВЛӨЕ, ДЭМЖЬЕ, ХАМТРАЯ” уриатайгаар зохион байгуулагдана. Тус арга хэмжээ энэ сарын 29-ны өдөр “Имарт” Бүрэн барааны хайпермаркетын 3 дугаар хорооллын салбарт болно. Энэхүү арга хэмжээ нь иргэд аж ахуйн нэгжүүдийг гэр бүлийн өдрийг тэмдэглэхийг уриалан идэвхжүүлэх, гэр бүлийн өдрийг олон нийтэд …

  • 27 October

    У.Хүрэлсүх:Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгнө

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такоакаг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр улсын гадаад бодлогын залгамж чанарыг хадгалж, Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгнө гэлээ. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд олон ажил хийснийг дурдаад, хууль тогтоох дээд байгууллагын удирдлага …

  • 27 October

    П.Орхон: Дэлхийн аваргаа дахин баталж олимпийн аварга болох зорилготой байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Пүрэвдоржийн Орхонд өнөөдөр Монгол Улсын Гавьяат тамирчин цол олголоо. Монгол Улсын Гавьяат тамирчин П.Орхон:”Ажлынхаа амжилтыг үнэлүүлээд Монгол улсын гавьяат тамирчин гэх эрхэм хүндтэй цол тэмдгийг авсандаа үнэхээр их баяртай байна. Намайг төрүүлж өсгөсөн аав, ээж хоёртоо маш их баярлалаа. Дасгалжуулагч багш нар, бэлтгэл хангагч тамирчиддаа баярлаж талархаж буйгаа …

  • 27 October

    Дэлхийн 30 эмч хамтран Энэтхэгийн толгойгоороо нийлсэн ихрийг салгаж чадлаа

    Энэтхэгийн Кандамалын хоёр нас хагастай ихэр хүү болох Жага, Балиа нар гавлын ясаараа нийлэн төрсөн юм. Ядуу, зүдүү байдлын улмаас эцэг эх нь төлбөрийг нь төлж чадахгүй ч хоёр хүүхдэд нь хагалгаа хийж өгөхийг албаныхнаас гуйсаар байсан юм. Наймдугаар сард нутгийн удирдлага тэднийг эхний хагалгаанд оруулах шийдвэрийг гаргасан юм. Энэ хагалгаа амжилттай болж тэдний нийлсэн байсан гавлын ясны нилээд хувийг …

  • 27 October

    Х.Баттулга:Ч.Өвгөнхүү багш маань жинхэнэ Ардын багш юм

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Энэ үеэр  Үндэсний бөх болон самбо, жудо бөхийн спортын төрөлд эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсгасан шилдэг тамирчдыг бэлтгэх, монгол цэргийн бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх, ур чадварыг нь ахиулах, цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлж үндэсний бөхийн Харцага, …

  • 27 October

    Хойд Солонгос саатуулаад байсан Өмнөд Солонгосын загасчдыг суллажээ

    Өмнөд Солонгосын усан онгоцыг саатуулаад байсан нь үнэндээ дундыг баримтлах үзэлтэй Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун-д түгшүүрт байдлыг үүсгээд байсан. Зургаан өдрийн өмнө усан зам руу нь хууль бусаар нэвтэрсэн гэж үзэн саатуулаад байсан Өмнөд Солонгосын усан онгоцыг Хойд Солонгосын тал суллан явуулахаар болж байна. Тэднийг зүүн тэнгисээс нутаг руу нь өнөөдөр буцааж байгаа аж. Өмнөд Солонгосын далайчид усан зам …

  • 27 October

    Жессика Альбагийн жирэмсэн төрх /фото/

    Хоёр хүүхдийн ээж болсноос хойш нам гүм, амар жимэр амьдралыг сонгож, кино урлагаас завсарлага авсан жүжигчин Жессика Альба хөл хүнд болсон тухайгаа Инстаграмаар зарласан билээ. Жессика Альба, Кэш Уоррен нар 2004 онд “Fantastic Four” киноны зураг авалтын үеэр танилцаж, 2008 оны тавдугаар сард гэрлэсэн юм. Холливудын хамгийн сайхан хос, хамгийн жаргалтай гэр бүлийн тоонд багтдаг тэдний том охин Онор Мэри есөн настай, …

  • 27 October

    Б. Цэвээндаш:Миний охин өөрөөсөө шалтгаалах бүхий л зүйлсийг маш сайн хийж байгаа

    Олон Улсын хэмжээний мастер Монгол Улсаас анх удаа Дэлхийн ноён оргил Эверестэд Непал болон Түвдийн талаас гурван удаа авирсан анхны уулчин бол Олон Улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш юм. Б. Цэвээндашийн бага охин болох Ц. Энхжин 2017 оны 11-р сарын 18 ны өдөр БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдах “Miss World 2017” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болсон билээ. Ц. Энхжин энэ …

  • 27 October

    Трамп, Жон Кеннедигийн аллагын талаарх мэдээллийг ил болголоо

    Ерөнхийлөгч Доналд Трамп, Жон Кеннедигийн аллагын талаарх хавтас дахь 2,800 бичиг баримтыг ил болгохыг тушаасан байна. Нөгөөтээгүүр үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс зарим өөр бичиг баримтыг нууцалсан хэвээр үлдээжээ. АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннеди 1961 онд суудалдаа сууж 1963 онд улс төрийн аллагын золиос болох хүртлээ албаа хашиж байсан юм. Түүнийг Техас мужийн Даллас хотод 54 жилийн өмнө Лий Харвей Освалд гэгч буудан хороосон. 1992 онд “Үндэсний Конгресс” уг хэрэгтэй …

  • 27 October

    Ц.Чулуунцэцэг:Эрүүл энхийн манаанд сэтгэл зүрхээрээ ажиллаж яваадаа баяртай байдаг

    Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын тэргүүний ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр болов. Тус арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр нар оролцож, нийслэлийн …

  • 27 October

    Төрийн албан хаагчид 300,000 төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгох саналыг дэмжлээ

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09 цаг 35 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн даргалж, хэлэлцэх асуудлыг танилцуулав. Ингээд “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн …