Monthly Archives: October 2017

October, 2017

  • 29 October

    Археологичдын олсон хачирхалтай 3 олдвор

    Шинжианы мумми Хятадын археологичид баруун хойд хэсгийн том уулс, элсэн манхануудтай Шинжианаас 2,200 жилийн настай Хан гүрний үеийн дөрвөн мумми олсон. Тэд мумми нарын хувцсыг ялзарч муудахаас сэргийлж тайлж авсан ба эдгээрийг өрхийн тэргүүлэгч, хоёр эхнэр болон нэг бяцхан хүү бүхий гэр бүл гэж үзсэн байна. Тэд сурвалжит гэр бүл бөгөөд даавуун нөмрөг, торгон ороолт, цайвар хонины арьсан гуталтай байсан аж. …

  • 29 October

    “Smoothie”-г урлаг болгосон Англи бүсгүй

    Английн Самира Казан гэх бүсгүй идэх зүйлсийг сонирхолтой арга ашиглан урлаг болгож хүмүүст харуулдаг. Өөрийн “alphafoodie” вэбсайтаа ажиллуулж, “Smoothie”, зайрмаг, бялуу зэргийг хийдэг тэрээр “Instagram” хуудсандаа 548,000 дагагчтай. Тэр “Хүн бүр хоолоо хаан мэт зооглох эрхтэй. Харин хоол өөрөө урлаг байх ёстой. Гоё хоолыг хүн эхлээд “нүдээрээ иднэ”. Би 20/80 харьцааг баримталдаг. Энэ нь хооллолтынхоо 80 хувьд эрүүл, органик хүнс сонгож, …

  • 29 October

    Энэтхэгчүүдийн яг одоо улсдаа хийж буй хоёр том бүтээн байгуулалт

    Нарны эрчим хүчний үйлдвэр Энэтхэгчүүд “Дэлхийн Банк”-наас 710 сая ам.доллар зээлж 2,500 акр газрыг хамарсан  нарны эрчим хүчний уг үйлдвэрийг өмнөд хэсгийн Тамил Наду мужид  амжилттай барьж ашиглалтад оруулаад байна. “Камути” нэртэй энэхүү нарны эрчим хүчний үйлдвэрлэлээр тэд 2030 он гэхэд улсынхаа нийт эрчим хүчний 40 хувийг хангах төлөвлөгөөг гаргасан. Байгальд ээлтэй энэхүү шийдэл өөр орнуудын ч анхаарлыг татаад байгаа юм. …

  • 29 October

    Та эртэч шувуухай болмоор байна уу?

    Орондоо эрт орж, өглөө эрт сэрдэг хүн эрүүл биетэй, эд баялагтай, ухаан төгөлдөр болно. Өглөөний нэг цагийн ажлын үр бүтээмж өдрийн гурван цагийн ажлын үр бүтээмжтэй тэнцүү байдаг. Оюун ухаан сэргэг байдаг энэ үед олон ажлаа амжуулж чадах нь өөртөө барих бэлэг болно. Та өглөөд босдог цагаасаа илүү эрт босдог болохыг хүсч байна уу? Тэгвэл дараах зөвлөгөөг сонирхоод нэг үзээрэй. Гол …

  • 28 October

    Сусан Сэддон Боулэтын уран бүтээлүүдийг та “уншиж” чадах уу?

    Тэр Америкийн төсөөллийн уран зураг зурдаг хүмүүсийн сор нь юм. Сусан Сэддон Боулэт 1941-1997 оны хооронд амьдарсан Америкийн уран бүтээлч. Тэрээр Бразил улсад төрсөн байдаг. Сусан байгальтай ойр өссөн агаад багадаа морь, үхрийн зургийг зурдаг байсан аж. Аав нь түүнд домог, үлгэрүүд болон түүхүүдийг ярьж өгдөг байсан нь ирээдүйн уран бүтээлүүдэд нь нөлөөлсөн гэдэг. Угийн шашинлаг бүсгүй гэлэнмаа болно гэж шийдээд байсан. …

  • 28 October

    Х.Баттулга: Шударга ёс алдагдаж, хуулийн засаглал хүчгүйдэж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын хуульчдын холбооны гуравдугаар их хуралд оролцогчдод илгээлт явууллаа. Тэрбээр “Монголын нийт хуульчдад болон энэ хуралд төлөөлөгчөөр сонгогдсон эрхэм хуульчид, шүүгч, прокурор, өмгөөлөгч Та бүхэнд амжилт хүсэн мэндчилье. Монголын хуульчдыг үнэт зүйлээр нь нэгтгэн, хөгжиж буй улсад тохирсон онцлог бүхий мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагыг хуулиар байгуулсан нь хууль зүйн салбарт томоохон дэвшил болсон бөгөөд өнөөдөр та бүхэн гурав …

  • 28 October

    Рианна хатан хаан Нефертитигийн дүрд хувирлаа

    Арабын “Vogue” сэтгүүлийнхэн хүчирхэг эмэгтэйчүүдэд зориулсан шинэ дугаарынхаа “Covergirl”-оор дуучин Рианнаг ажиллахыг урьсан байна. “Vogue” сэтгүүлийн нүүрэнд гарна гэдэг хэн хүний хувьд нэр төрийн хэрэг байх нь дамжиггүй. Рианна 1988 оны хоёрдугаар сарын 20-нд Барбадост төрсөн. Энэ нь Хойд Атлантын далайн баруун хэсэг, Карибын тэнгисээс зүүн хойно оршдог арал улс. Тэрээр энтертайнмент салбарт “Umbrella” дуугаараа хүч түрэн орж ирснээс хойш уг салбарт …

  • 28 October

    Набокав “Бовари хатагтай”-н тухайд

    Эмма Бовари хэмээх эмэгтэй хүн ерөөсөө байгаагүй, харин “Бовари хатагтай” хэмээх ном үүрд үлдэнэ. Ном хүүхнүүдээс урт насалдаг билээ.                 “Бовари хатагтай”-н ихэнх дүрүүд бол bourgeois – буржуа юм. Энэ франц үг хэдийгээр “хотын хүн” л гэсэн утгатай боловч, Флоберын зохиолд биежихдээ ахуй амьдралын хувьд хангалуун чинээлэг, гагцхүү бодтойгоор хэмжигдэх үнэт зүйлсэд л итгэдэг хүнийг илэрхийлж байна. Гагц бодтой зүйлсийг …

  • 28 October

    Есдүгээр сарын шилдэг тамирчин Д.Батсүрэн шагналаа гардаж авлаа

    Монголын үндэсний олимпийн хорооноос тодруулж буй ‘Сарын шилдэг тамирчин’ шалгаруулалтын дүн гарч, есдүгээр сарын ялагчаар Уругвай улсын нийслэл Монтевидео хотноо явагдсан шатрын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 14 хүртэлх насны эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн Дамбасүрэнгийн Батсүрэн санал асуулгын дүнгээр сарын шилдэг тамирчин болсон билээ. Д.Батсүрэн нийт 53 орны 400 гаруй тамирчин оролцсон өсвөрийн ДАШТ-д түрүүлсэн Монгол улсын түүхэн дэх анхны эрэгтэй …

  • 28 October

    Мелания Трамп, Иванка Трамп нарын хэн нь илүү нэр хүндтэй вэ?

    Mелания Трамп, Иванка Трамп нарын харилцаа дэлхийн нийтийн анхаарлын төвд байдаг. Мелания Трамп, Дональд Трамптай 2002 онд гэр бүл болсон хэдий ч Трампийн ууган охин Иванка Трамптай төдийлөн тааламжтай харилцаатай байдаггүй аж. “Vanity fair” сэтгүүлд мэдээлснээр Дональд Трамп өөрийн эхнэрээс илүүтэй охиндоо итгэл найдвар хүлээлгэдэг гэж мэдээлжээ. Зарим эх сурвалжуудын мэдээлснээр Иванка Трамп тэргүүн хатагтайгаас илүү нэр хүндтэй болохыг баталсан байна. Иванка Трамп Дональд Трампийн ууган охин бөгөөд  тэрээр АНУ-ын улс төрийн бүхий л томоохон асуудалд эцэгтэйгээ хамтран шийдвэр гаргадаг байна. Түүнийг эцгийнхээ найдвартай ар …

  • 28 October

    Саймон Коуэлл эмнэлэгт хүргэгдсэн гэв үү?

    Английн “X Factor” тэмцээний шүүгч Сайман Коуэлл Лондон дахь гэрийнхээ шатнаас унаж эмнэлэгт хүргэгдсэн. Тухайн үед ухаан алдсан түүнд туслахууд нь түргэн тусламж дуудан эмнэлэгт хүргүүлсэн учраас өнөөдөр оройны “X Factor” шоуны шүүгчээр сууж чадахгүйд хүрээд байна. Харин маргаашийн шоунд оролцож чадахаар байгааг нь саяхан мэдээлсэн байна. Мөн эмнэлэгийн тусламж авсныхаа дараа эрхий хуруугаа дээш өргөж буй зургийг нь харсан …

  • 28 October

    Бидний үеийнхэн энэ зовлонг маш сайн ойлгоно

    1. Зуугийн зайрмаг авна. За бараг ганцаараа бүтнээр нь идэж байсан хүүхэд байхгүй дээ. Хар багаас нэг гудамжны шороо идэж өссөн зүрхний анддаа өгөхгүй бол маргааш нь цуг тоглох найзгүй. Май гээд амьхандаа долоолгочих санаатай өгнө (гэхдээ хазна гэдгийг мэдэж байгаа) зайрмагны тал нь байхгүй. Ядаж энэ хүртэл хаз гээд хуруугаараа зааглаад байхад хуруутай юутай нь тал нь байхгүй. Ам …

  • 28 October

    Тайландын эрчүүдийн талаарх сонирхолтой зарим баримт

    Тайланд Зүүн Өмнөд Азийн нарлаг, өнгөлөг улс билээ. “Өнгөлөг” гэсэнд байгаль, соёлоос гадна ард түмнийх нь ямар өөр өөр болох нь бас багтах юм. Тай үндэстний сэтгэхүй, зуршил болон өөртөө хэрхэн анхаарал тавьдаг нь онцгой өвөрмөц шинжтэй. Энэ удаад эрчүүдийнх нь талаар таны мэдэхгүй зарим зүйлсийг сонирхуулъя. -70 орчим сая хүн амтай уг орны эрчүүд гурван сарын турш заавал сахил …

  • 28 October

    MУГТ Г.Одбаяр алтан медаль хүртлээ

    Жүдо бөхийн Их дуулга “Абу Даби-2017” тэмцээний эрэгтэйчүүдийн -73 кг-д МУГТ Г.Одбаяр аваргын төлөөх барилдаанд ОХУ-ын жүдоч Мусо Могушковыг юүко, базари, иппон үнэлгээгээр цэвэр ялж алтан медалийн эзэн болов. Г.Одбаяр хэсгийн аваргын төлөө олимпийн аварга Италийн жүдоч Фабио Басилег цэвэр ялсан. Хагас шигшээд ДАШТ-ий хүрэл медальт Бельгийн Ван Тичелттэй барилдаж нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялснаар алтан медалийн төлөө барилдах эрхээ авсан юм.

  • 28 October

    Дуучин Укагийн “Амжиж хөтөлье гараас чинь” /видео/

    Амралтын өдрийн видео мэдээ булангаараа “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаярын  хоёр дахь бие даасан “11.06” цомогт багтсан “Амжиж хөтөлье гараас чинь” дууг хүргэж байна. Тус дууны үгийг ZZ, аяыг Ocean Grey хийжээ. “Амжиж хөтөлье гараас чинь” дууны үг 1. Нарнаас нуугдаж сүүдэрт үлдсэн дусал шиг би гэнэ юм тэнэгхэн юм Салхинд тэмүүлж хийссэн хатсан навчис шиг хэнэггүй байж дээ харамсаад ч яах вэ …