Орондоо эрт орж, өглөө эрт сэрдэг хүн эрүүл биетэй, эд баялагтай, ухаан төгөлдөр болно. Өглөөний нэг цагийн ажлын үр бүтээмж өдрийн гурван цагийн ажлын үр бүтээмжтэй тэнцүү байдаг. Оюун ухаан сэргэг байдаг энэ үед олон ажлаа амжуулж чадах нь өөртөө барих бэлэг болно. Та өглөөд босдог цагаасаа илүү эрт босдог болохыг хүсч байна уу? Тэгвэл дараах зөвлөгөөг сонирхоод нэг үзээрэй. Гол нь өглөө эрт босдог болохыг өөрт зуршил болгохын тулд өөрчлөлтийг огцом биш аажуухнаар хийх нь зүйтэй гэдгийг санахад илүүдэхгүй.
-Хамгийн эхлээд та өглөөд талархаж сураарай. Сэрээд 2-5 минут орон дотроо байж байгаад алгуурхан босно. Далай ламын хэлсэн “Надад шинэ өглөө ирж байгаа нь азтай хэрэг. Би амьд байна. Надад хүн болж төрсөн үнэтэй амьдрал минь байна. Би үүнийг дэмий үрэхгүй. Хамгийн чадлаараа хичээх болно гэж өөртөө сануулаарай” гэсэн үг байдаг шүү дээ.
-Өглөөд 20 минутаас нэг цагийн хооронд хийдэг зуршсан зүйлтэй болоорой. Жишээ нь ном унших, дасгал хийх, бясалгах, өдрийн хоолоо бэлтгэх, цэвэрлэгээ хийх гэх мэт.
-Өглөөний хоолыг өөртөө гэдэгчлэн өглөөний цайндаа чухал ач холбогдол өгч байгаарай. Өглөө эрт сэрсэн хүн яарч сандралгүй тайван хооллох боломжтой байна. Оройтож сэрсэн хүн ажилдаа яараад өглөөний хоолоо сайн ч зажлаж идэж чадахгүй шүү дээ.
-Хүн бүхэнд амьдралын чухал зорилго байдаг. Түүндээ бага багаар ойртож, цаашлаад эзэн нь болохын тулд өглөөний цагийг ашигладаг болвол яаж байна? Ингээд өглөөг “Зорилгодоо ойртох цаг” гэж нэрлэж болох юм.
-Эрт босохын тулд мэдээж орой эрт унтана. 07:30-д босдог хүн өглөөний шувуухай болох гээд дараа өдөр нь огцом эрт 04:30-д босвол цааш цаашдаа зуршил болох нь юу л бол. Тиймээс үүнийг алгуурхан хийх хэрэгтэй. Тиймд эхлээд өглөө бүр өмнөх өглөөнөөс 10-20 минутаар эрт босоод үз. Цаашлаад 25-30, эсвэл 35 минутаар гэх мэтээр. Ямар нэг зүйлийг дунджаар 45 хоног тасралтгүй хийхэд зуршил болж ирдэг гэж эрдэмтэд тогтоосон байдаг.