Monthly Archives: October 2017

October, 2017

  • 31 October

    В.Путин ахмадуудын тэтгэврийг яаралтай нэмэхийг үүрэгдэв

    Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Засгийн газартаа дайнд оролцсон ахмадуудын тэтгэврийг яаралтай нэмэх шаардлагыг тавьжээ. Кабинетын гишүүд өнгөрөгч лхагва гариг ээлжит хурлаа хийсэн. Хурлын үеэр Путин эхний ээлжид ахмадуудын бүртгэл, тэдний тэтгэврийн талаарх индексжүүлсэн мэдээллийг нарийн болгохыг тушаасан. Үүний дараа нэмэгдүүлсэн тэтгэврийг тогтмол олгож байх хуваарийг гаргахыг сануулжээ. Мөн цагдаа, харуул хамгаалалтын албаныхан, гал сөнөөгчид зэрэг бусад зарим албан хаагчдын цалинг …

  • 31 October

    Д.Сумъяабазар:Тусгай зөвшөөрлийг ирэх сараас олгож эхэлнэ

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар томилогдсоныхоо дараа тусгай зөвшөөрөл олгодог ажлыг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Тусгай зөвшөөрлийг хэзээнээс эхэлж олгох талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазараас тодрууллаа. –Та ажлаа аваад тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар олгохыг зогсоосон. Зөвшөөрлийг хэзээ олгож эхлэх бол гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдад үүсээд байгаа байх? -Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, сонгон шалгаруулалтын журмаар олгох үйл ажиллагаа болон хайгуулын …

  • 31 October

    Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал болох “Гаруда 2017”-ийн эзэд тодорлоо

    Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан баялаг бүтээгчдийг алдаршуулах, урамшуулах зорилго бүхий “Гаруда” дээд шагналын эзэд тодорлоо. Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж, бүтээн байгуулалтыг тодруулах энэхүү шагнал нь барилга байгууламж, авто замын бүтээн байгуулалт, дэвшилтэт техник технологи бүхий үйлдвэр, брэндинг, франчайзинг гэсэн таван төрөлд 50 гаруй аж ахуйн нэгж нэр дэвшин өрсөлдсөн юм. 2017 онд Улаанбаатар хотод улс, нийслэлийн …

  • 31 October

    Селена Гомес The Weeknd хоёр яагаад салав?

    Селена Гомес The Weeknd хоёр 10 сар үерхсэнийхээ дараа салж байгаа талаар “People”-д бичжээ. Ойрын үед Селена Нью-Йорк хотод зураг авалтад орж, The Weeknd аялан тоглолт хийж байгаа зэрэг тэдний ажлын завгүй байдлаас харилцаа нь хөндийрсөн гэв. Ялангуяа сүүлийн хэдэн сард бие биеэ олж харна гэдэг өдрийн од шиг болсон бөгөөд хааяа утсаар холбогдож байгаа аж. Саяхан Селена Жастин Бибертэй хамт …

  • 31 October

    С.Амарсайхан: Агаарын болон хөрсний бохирдлыг бууруулахад анхаарч ажиллана

    НИТХ-ын дарга С.Амарсайхан НИТХ-ын 12 дугаар хуралдааныг нээж үг хэллээ.  Тэрбээр, “Нутгийн удирдлагын  болон төрийн захиргааны байгууллагуудын ажиллах хүчийг улам нэмэгдүүлж, гүйцэтгэлийн чадамж, сахилга хариуцлагыг дээшлүүлснээр богино цаг хугацаанд харьцангуй  бага хөрөнгөөр зорилго, зорилтдоо бид хүрч ажиллах боломж байна. 2018  оны Үндсэн чиглэлийн төсөлд 410 ажил арга хэмжээг хийж, хэрэгжүүлхээр тусгажээ. Төлөвлөж буй ажлыг хэрэгжүүлэх гадаад дотоод санхүүгийн эх үүсвэр …

  • 31 October

    НИТХ дахин хуралдаж чадсангүй

    Нийслэлийг бодлогоор тасралтгүй хангах ёстой НИТХ-ын хурал 5 сард хуралдсанаас хойш шинэ даргаа сонгох гэж ганц удаа хуралдсан. Өчигдөр буюу 10 дугаар сарын 30-ны өдөр хуралдаан зарлагдсан боловч дахин хуралдаж чадалгүй хойшиллоо. Хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц буюу Нийслэлийн удирдлагуудын 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл …

  • 31 October

    Ким Кардашиан Мадоннагийн дүрд хувирав

    Саяхан болж өнгөрсөн Halloween-ны баяраар олны танил хүмүүсийн хувцаслалт ихэд анхаарал татав. Үүний нэг нь Ким Кардашиан Мадоннагийн дүрд хувирч, түүний эгч Кортни дуучин Майкл Жексоны дүрд хувирсан явдал байв. Кардашиан уг зургийг Инстаграмдаа нийтэлсний дараа 90 мянган хүний хандалт авчээ. Зурагт 1991 оны Академийн авардсийн үеэр Мадонна, Майкл Жексон нар эгнэн зогссон бөгөөд тухайн цаг үедээ шуугиан тарьж байсан …

  • 31 October

    Дональд Трампын “гүнж” 36 нас хүрлээ

    Америкийн Нэгдсэн Улсын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трампын “гүнж” Иванка Трампын төрсөн өдөр өчигдөр тохиожээ.Тэрбээр 1981 оны 10-р сарын 30-нд АНУ-ын Манхэнтэн дүүрэгт төржээ.  Дональд ТрампИванкаг 10 настай байхад нь ээж Ивана Зейницковагаас  салжээ. Америкийн ерөнхийлөгчийн хамгийн том охин, эцгийнхээ карьерыг дээшлүүлэхийн төлөө их ажилласан бөгөөд зарим компанит ажлынх нь ард байсан хүн бол Иванка юм. Ялангуяа залуучууд Дональд Трампыг дэмжихэд тэрээр …

  • 31 October

    Бие дааж англи хэлийг сайн сурах аргууд

    Орчин үед англи хэлийг сурах эрэлт хэрэгцээ хэн хүнд байдаг болжээ. Ажил хөдөлмөр, цаг завын байдлаас болоод сурах цагийг өөрт гаргаж чаддаггүй явдал түгээмэл бий. Харин өдөр тутамд бие дааж хэлний мэдлэгээ ахиулах боломжит аргууд байдаг. Эдгээрээс хамгийн үр дүнтэй зарим аргыг сонирхъё. Өөрт хэрэгжүүлсэн тохиолдолд хагас сар юм уу жилийн дараа гэхэд гайхам үр дүнг харах болно. -Хамгийн эхлээд …

  • 31 October

    ЦЕГ-ын дэд даргыг томиллоо

    Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын шинэ дарга С.Баатаржав дотооддоо  ээлжит томилгоог хийгээд эхэлжээ.  Үүнд:  -Хууль сахиулах их сургуулийн дэд дарга, бригадын гeнeрал Д.Ядамдоржийг ЦЕГ-ын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргаар, -ЦEГ-ын тэргүүн дэд даргаар цагдаагийн хурандаа Р.Отгонжаргалыг, -Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга асан цагдаагийн хурандаа З.Дашдавааг ЦEГ-ын дэд даргаар, -Нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболдыг ЦEГ-ын Санхүү аж …

  • 31 October

    ОУВС: У.Хүрэлсүх ерөнхий сайдын захидал шийдвэрлэх нөлөө үзүүлсэн

    ОУВС-гийн Ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиб Монголд хэрэгжүүлж байгаа хөтөлбөр үргэлжлэхээр болсоныг ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзахдаа албан ёсоор дуулгасан нь баярт мэдээ байлаа. ОУВС-ийн хөтөлбөр үргэлжлэх эсэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байсан гэдгийг тэрээр хэлсэн. Энэ үед ерөнхий сайд У.Хүрэлсүх томилогдсон дариудаа ОУВС-ийн захирал Кристин Лагердад хөтөлбөрийг үргэлжлүүлэхийг хүссэн албан захидал илгээсэн нь цаг үеээ олсон зөв зүйл болсон …

  • 31 October

    Ч. Хүрэлбаатар: Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгохоор ажиллаж байна

    УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсаны дараа Сангийн сайд Ч. Хүрэлбаатар сэтгүүлчдийн асуултад хариулжээ. Энэ үеэр Сангийн сайд хүүхдийн мөнгийг ирэх онд олгох талаар дараах хариу тайлбарыг өгчээ. Тэрбээр “ОУВС-тай 2017 оны дөрөвдүгээр сард хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийт хүүхдийнхээ 60 хувьд олгоно гэж тохирсон. Би сангийн сайдын хувиар хүүхдийн мөнгийг 80 хувьтай олгох шаардлагатай талаар ОУВС-тай уулзаж саналаа …

  • 31 October

    Т.Дэлгэрмөрөн:Сүсэгтээ хийгээд сүжигтээ ард түмнээсээ уучлалт гуйж байна

    Дуучин Т.Дэлгэрмөрөн сэтгүүлч Л. Мөнхбаясгалангийн Цензургүй яриа нэвтрүүлэгт зочноор оролцлоо. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө цахим хуудастаа эхнэрийнхээ шарил дээр хэвтэж буй зургаа нийтэлж сэтгэлийнхээ зовлонг бага ч атугай нимгэлсэн. Тус нэвтрүүлгийн үеэр уг зургийн талаар цухас дурдлаа. Т.Дэлгэрмөрөн”Намайг эрээ цээргүй зургийг олон нийтийн сүлжээнд тавьсанд намайг уучилж өршөөгөөрэй.Гэхдээ би үнэхээр ингэтлээ санаж ганцаардаг.Намайг 700 хоног нулимсандаа живж байсныг ийм зовлон мэдрээгүй …

  • 31 October

    С.Чинзориг: Төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэхэд төсөвт 112 тэрбумыг тусгана

    -Өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд байгуулсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 2.4, 3.2, 3.9 дэх заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор нийгмийн түншлэгч талууд энэ сарын 24-нд хэлэлцээрийн ширээнд суусан. Хэдэн өдрийн турш үргэлжилсэн хэлэлцээгээр нийгмийн зөвшлийн талууд 14 асуудлыг хамтарч хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож, 2017 оны аравдугаар сарын 28-нд нэмэлт хэлэлцээр байгуулж гарын үсэг зурж баталгаажуулсан билээ. Нэмэлт хэлэлцээрт Засгийн …

  • 31 October

    Өчигдрийн онцлох фото агшинууд

    Афганистан, Кабул. Эмэгтэй уламжлалт тандоор зууханд талх барьж байна. Англи, Лондон. Английн ерөнхий сайд Тереса Мей Вэльсийн ерөнхий сайд Карвин Жонестой уулзлаа. Бангладеш, “Cox’s bazar”. Палон Кали хуаран дахь Рохиняагийн дүрвэгсэд. Канад, Торонто. Эдвард VII-гийн хүрэл хөшөөг урлагийнхан төсөлт ажилдаа ашиглагдахуун болгов. Англи, Витби. “Halloween”-ы баярт оролцохоор яваа эх охин хоёр.  Өмнөд Солонгос, Пёончан. Олимпийн ордонд ажилчин 2018 оны өвлийн олимпод …