Monthly Archives: October 2017

October, 2017

  • 30 October

    София :Хүн төрөлхтнийг эрхэндээ оруулах төлөвлөгөө маань сайхан эхэллээ

    Хонг Конгийн Hanson Robotics компанийн бүтээсэн София роботыг тойрсон үйл явдлууд олны анхаарлыг татаж байгаа. Газрын тосны аварга гүрэн Саудын Араб өнгөрсөн долоо хоногт хөрөнгө оруулагчдыг татах зорилготой “Future Investment Initiative” хурлыг зохион байгуулсан бөгөөд энэ үеэр өөрсдийгөө ирээдүйд хэрхэн анхаарч байгаагаа харуулахын тулд София роботод иргэншил олгосон юм. Роботод иргэншил олгосон явдал нь хүний эрхийг хааж боодог гэгддэг тус …

  • 30 October

    Шивээ хүрэн хилийн боомтоор их хэмжээний малын мах хил давсан гэв үү?

    Улсын хилээр хориотой зүйлс нэвтрэхийн учир юу вэ? Монголд нэгэнт алдагдсан шударга ёсыг жаахан ч гэлээ эргүүлэн авчрах байх гэж У.Хүрэлсүхийн засгийн газарт иргэд найдан, итгэж бас хүлээж байна. Мөнгөний өмнө хууль гууль болж, албан тушаалтнууд авлига хахуулаар ажил явуулж, төрийн албаны сахилга дэг журам алдагдсан энэ цаг үед шинэ Ерөнхий сайд маань хариуцлага, дэг журмыг  төрийн албаны бүх шатны …

  • 30 October

    ОУВС-гийн хөтөлбөр тогтвортой үргэлжилнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ОУВС-гийн Монголыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Жэофф Готтлиб болон ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг хүлээн авч уулзав. Ерөнхий сайдаар томилогдсонд нь Ажлын хэсгийн ахлагч Жоэфф Готтбил баяр хүргээд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр тогтвортой үргэлжлэх болсныг дуулгалаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилогдсон даруйдаа хөтөлбөрийг үргэлжлүүлэхийг хүссэн албан …

  • 30 October

    Дэлхийн банк:Бэлэн мөнгө тараах, тэтгэврийн хэмжээг нэмэх амлалтаа эргэн харах нь зүйтэй

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн цагаас хойш Дэлхийн банк хамтран ажиллаж бодлогын болон хөрөнгө, санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлэв. ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкнаас олгосон зээл эдийн засгийн хүндрэлийг даван туулахад хувь нэмрээ …

  • 30 October

    Жүжигчин Б.Шинэбаяр Арабын Нэгдсэн Эмиратад суралцахаар болжээ

    Улсын Драмын Эрдмийн театрын залуу жүжигчин Б.Шинэбаяр хилийн дээс алхаж Арабын нэгдсэн Эмиратад жүжигчний мэргэжлээр эрдмийн зэрэг хамгаалахаар мордлоо. Тэрбээр СУИС-ын жүжигчний ангийг дүүргэж “Аав”, “Хязгааргүй”, “Учрал”, “Атганд үлдсэн Эрдэнэ” зэрэг хэд хэдэн кинонд гол ба туслах дүрийг бүтээж үзэгч олонд танигдсан. Түүгээр зогсохгүй алдарт Ромео Жульетта сонгодог жүжгийн гол дүрд тоглож орчин цагийн “Ромео” нэр зүүгээд амжсан байдаг. Мөн …

  • 30 October

    Донателла Версаче: Бусдыг дууриах бус өөрийнхөө мэдрэмжийг дага

    Италийн “Versace” компанийн эзэн, дизайнер Донателла Версаче өдгөө 62 настай. Анх ах нь болох Жанни Версаче 1978 онд байгуулсан энэхүү компани өдгөө загварын “акулууд”-ын нэгд зүй ёсоор ордог. 1997 онд ах нь бусдын гарт амиа алдсан бөгөөд тэр цагаас хойш Донателла компаниа удирдах болсон. Ингээд Миланд идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Донателла 1987 онд Паул Бэк гэх загвар өмсөгчтэй гэрлэж хүү, охин хоёртой …

  • 30 October

    Бүгд Найрамдах Чех улсын сенатын даргатай уулзав

    Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Дээд танхимын дарга ноён Милан Штех тэргүүтэй төлөөлөгчдийн тусгай үүргийн онгоц Монгол Улсад түр саатах үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хүндэтгэл үзүүлэн бараалхлаа. Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын мэндчилгээг уламжилж, хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх боломжууд, боловсрол, соёлын хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцааг дэмжих зэрэг хамтын …

  • 30 October

    Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд Налайх дүүрэг “Онц сайн” үнэлэгдлээ

    4 жил тутам  зохион байгуулагддаг “Гашгаас хамгаалах иж бүрэн сургууль” дүүргийн нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж 2017 оны 10 сарын 26-ны орой 21 цагт хаалтын ажиллагааг хийж дүн мэдээгээ гарган, сургамжтай болон сайшаалтай   дүгнэлээ. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг дүүргийн Онцгой комисс, хороодын Засаг дарга нар болон гамшгаас хамгаалах орон нутгийн 11 …

  • 30 October

    Яг л ийм залуутай учиртлаа ганц бие бүсгүй хэвээр үлдээрэй

    Энд дүрсэлсэн шиг залуутай учиртлаа ганц бие амьдралаас уйдах хэрэггүй шүү бүсгүй минь. Бүү яар… Чамаар бахархаж, чамтай хамт гудамжаар хөтлөлцөөд явахдаа “Энэ чинь миний бүсгүй” гэж чамаар гангардаг тийм л залуутай учиртлаа ганц бие байхыг илүүд үзээрэй. Хэний ч дэргэд байсан хамаагүй чамайг үнсэхээсээ ичдэггүй, гарыг чинь өдөр бүр дулаан атгандаа бүлээцүүлдэг эр хүн насан туршийн чинь баатар эр, …

  • 30 October

    Зоонозын гаралтай халдварт өвчнийг хээрийн нөхцөлд богино хугацаанд оношлох боломж бүрдлээ

    ОХУ-ын Эрхүү хотын Тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс ЗӨСҮТ-тэй хамтран “Монгол – Оросын нутагт хил залгасан тарваган тахлын байгалийн голомтын төлөв байдлыг судлах, тархвар судлалын эрсдлийг бууруулах” хөтөлбөрийг 2017 оноос эхлэн 3 жилийн хугацаатай хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Эрхүү хотын Тарваган тахал судлалын хүрээлэнгээс тус төвд хээрийн лабораторийн 39 нэр төрлийн 53.100.000 төгрөгний үнэ бүхий иж бүрэн …

  • 30 October

    Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр Ж.Хунан сонгогджээ

    Монголын Хуульчдын холбооны гуравдугаар Их хурал энэ сарын 28-ны өдөр болж даргаа сонгожээ. Хуралд 468 төлөөлөгч оролцож, гуравдах ерөнхийлөгчийг сонгох санал хураалт явуулсан байна. Санал хураалтын дүнгээр: Нэр дэвшигч П.Амаржаргал 190, Ж.Хунан 176, П.Эрдэнэбат 56, Г.Нацагдорж 25, Д.Түвшинтамир 20 санал авч, нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадаагүй аж. Иймд хуралдаанд оролцсон төлөөлөгчдөөс хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч буюу П.Амаржаргал, …

  • 30 October

    Ц.Цогзолмаа:Багш нар ажил хаялтаа зогсоохоор болсон

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон Багш нарын цалин нэмэх түр хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.  Өнгөрсөн амралтын өдрүүдэд хийсэн уулзалт, зөвшилцлүүдийн үр дүнд өнөөдөр зарлаад байсан ажил хаялтыг зогсоохоор тохиролцсон. Багш нарын цалин нэмэх шаардлагын хүрээнд Засгийн газраас шат дараалсан тодорхой арга хэмжээ  авч байгаа гэдгийг салбарын сайд тодотгов. 2017 оны төсвийн тодотголд 55,4 …

  • 30 October

    Говь-Алтайд 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, цэцэрлэг сургуулийн хана цуурчээ

    Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзийбулаг багийн “Алаг хайрхан ” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 14 км-т, Ө-45037/00/, У-97084/00/ 10.29-ний өдрийн 20:05 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ талаар Газар хөдлөлтийн талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тодруулахад, иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн, мэргэжлийн ангийн 24 хүний бүрэлдэхүүнтэй, 4 ажлын хэсэг сумын төвийн 48 барилгад үзлэг хийхэд, сургууль, цэцэрлэгийн барилгын …

  • 30 October

    Олны танил эрхмүүд ямар ажил хийдэг байсан бэ?

    Сандра Баллок Оскарын шагналт жүжигчин Сандра Баллок жүжигчин болохоосоо өмнө Манхэттэн дахь ресторан, зочид буудалд зөөгч хийдэг байв.  Люси Лю Ази гаралтай Америкийн жүжигчин Люси Лью 15 жилийн өмнө Холливудын ертөнцөд анх “Чарлигийн сахиусан тэнгэр” киногоор  олонд танигдсан юм. Тэрээр жүжигчин болохоосоо өмнө аэробикийн багш, ажлын өдрүүдэд нарийн бичгийн ажил хийдэг байжээ. Гал Гадот Өнгөрсөн зургадугаар сард нээлтээ хийсэн Wonder Woman киноны гол дүрд …

  • 30 October

    НИТХ дахь МАН-ын бүлэг баасан гариг хүртэл завсарлага авахаар боллоо

    НИТХ-ын ээлжит XII хурал өнөөдөр Хангарьд ордонд эхэллээ. Нийт 45 төлөөлөгч гишүүдээс 27 гишүүн хүрэлцэн ирсэн бөгөөд 57.8 хувийн ирцтэйгээр хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Нийслэл хотын 2018 оны эдийн засаг нийгмийн үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэхээр цуглажээ. Энэ онд Нийслэлд 334 төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр тусгаснаас 86 хувийн хэрэгжилттэй байна. НИТХ-ын ээлжит XII дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудал 1. Нийслэлийн эдийн засаг нийгмийн …