Monthly Archives: December 2017

December, 2017

  • 11 December

    OOGII брендийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэгийн зургийн цомгоос /фото/

    Австрали улсад OOGII нэртэй брендийг үндэслэгч, сэтгүүлч мэргэжилтэй О.Оюунцэцэг сүүлийн үед цахим ертөнцөд олны анхаарлыг ихээхэн татах боллоо. Тэрбээр энэ оны гуравдугаар сард өөрийн нэрийн товчлол бүхий OOGII  брендийг үүсгэн байгуулж зах зээлд танигдан, Япон улсад нэрийн дэлгүүрээ нээсэн хөдөлмөрч бүсгүй билээ. Тус брендийн онцлог нь өндөр өсгийтийг могойн арьсаар дагнан урлаж бусад дагалдах хэрэгслүүдийг үйлдвэрлэж байна.  Түүний зургуудаас хамтдаа …

  • 11 December

    НҮБ-ын албаны төлөөлөгч Хойд Солонгост айлчилжээ

    Өдгөө Солонгосын хойгийн асуудал дэлхий дахины хамгийн хурцадмал сэдэв болоод байгаа. Үүнийг дайн дажины хэмжээнд хүргэхгүйн тулд дэлхийн томоохон удирдагчид дипломат зарчмын хүрээнд, зөв шийдвэр гаргах ёстой болоод байгаа үе билээ. НҮБ-ын Улс төрийн хэрэг эрхлэх албаны дарга Жефрей Фелтмэн албаа авснаас хойш зургаан жилийн дараа буюу өнгөрсөн мягмар гаригаас баасан гаригийн хооронд Хойд Солонгосын Пёнъян хотод төрийн дээд айлчлал …

  • 11 December

    Х.Хатанбаатар:Оюуны спортын 46 дахь тэмцээндээ амжилттай оролцож 760 медаль хүртлээ

    Энэ сарын 6-8-ны хооронд БНХАУ-д зохиогдсон 100 мянган долларын шагналын сантай  оюун ухааны олон улсын тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн дөрвөн эмэгтэй тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр, Э.Лхагвадулам, З.Цэцэгзул нар оюун ухааны спортын тэмцээнд өрсөлдсөн юм. Тус тэмцээнд  шалгарсан 320 тамирчидтай  насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын  амжилт Гиннесийн номонд бичигдэхээр болжээ. Энэ тухай Монголын Оюун Ухааны …

  • 11 December

    Т.Бат-Оргил: Миний залуу нас дуусаагүй

    “Мөнхийн ус”, “Аж богдын харуул” зэрэг дуугаараа 1990-ээд оны залуусыг уярааж явсан Т.Бат-Оргилыг өнөөдөр ч гитаргүйгээр, хэзээ ч үл хуучрах дуунуудгүйгээр төсөөлөхийн аргагүй. Түүний дуунуудыг сонсож өссөн хүүхдүүд одоо томчууд болсон. Тэгвэл тэрбээр 2017 он үдлэн буцаж буй энэ үед “Жигүүртнээс дээгүүр” өөрийн ном, цомгоо шинээр өлгийдөн авах гэж байна. Түүний энэ цомогт хит болсон дуунуудаас нь гадна шинэ олон …

  • 11 December

    ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг оруулахаар боллоо

    Хүүхдийн эрүүл мэндийн асуудал сэтгэл түгшээсэн түвшинд ирснийг статистик тоо баримт харуулж байна. Тухайлбал Дэлхийн олон оронд хийгдсэн “Сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгааг” Монгол Улсад хийхэд хүүхдийн эрүүл ахуйн дадал муу, эрсдэлт зан үйлүүд их байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны дунд осол гэмтэл, амиа хорлолт, хүчирхийлэл, өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлт нэмэгдэж, бэлгийн замаар дамжих халдвар ихсэж, …

  • 11 December

    Ж.Бат-Эрдэнэ:Монгол Улс түншүүдийнхээ итгэл даасан, идэвх, санаачилгатай хамтрагч байх болно

    Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколовын урилгаар Москва хотноо 2017 оны 12 дугаар сарын 2-8-ны өдрүүдэд зохиогдож буй “Тээврийн долоо хоног – 2017” олон улсын арга хэмжээнд оролцлоо. Дэлхийн 40 гаруй орны төлөөлөгчид оролцож буй тус олон улсын арга хэмжээний “Оросын тээвэр, байгаль орчны уялдаа” сэдэвт нэгдсэн хуралдааны илтгэлүүдтэй танилцаж, ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколов, “Оросын төмөр замууд” …

  • 11 December

    Налайхын уурхайчдын дунд гар бөмбөгийн тэмцээн боллоо

    Энэ онд Налайхын уурхайгаас нүүрс олборлож эхэлсний 102, Налайхын Их уурхайг улсын мэдэлд авсны 95 жилийн ой тохиолдуулан Их уурхайд ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа 40-с дээш насны уурхайчдын дундах “Гар бөмбөг”- ийн тэмцээн Уул уурхайн аврах ангийн Спорт зааланд зохион явууллаа. Тэмцээний нэгдүгээр байрт 4 дүгээр хорооны ахмад уурхайчид шалгарсан бол, 2 дугаар байрт 1 дүгээр хороо, 3 дугаар …

  • 11 December

    Хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд ГХ-ны яамны хамт олон нэгдлээ

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг олон улсын хэмжээнд жил бүр зохион байгуулахаар батламжлан уриалсан бөгөөд дэлхийн 180 гаруй орны 6000 гаруй байгууллага жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд уг аяныг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс 1998 оноос тус аянд нэгдсэн бөгөөд энэ жилийн аяныг “Хүчирхийлэлд үгүй …

  • 11 December

    Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, торгуулийг oнлайнаар төлөх боломж бүрдлээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт технологийн шийдлийг ашиглан “Иргэдэд нээлттэй ухаалаг хот” болно гэсэн зорилтын хүрээнд иргэдийн амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон авто тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг бий болгож тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд нэг дороос өгөх боломжийг бүрдүүлэх, үйлчилгээг хурдан шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэх зорилго бүхий SMARTCAR.MN тээврийн хэрэгслийн нэгдсэн …

  • 11 December

    Р.Эрдоган: Израиль бол хүүхдийн аминд хүрдэг орон

    Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өчигдөр Америкийн ерөнхийлөгч Дональд Трампын Иерусалимыг Израилийн нийслэл гэснийг шүүмжилсэн мэдэгдэл хийжээ. Энэ үеэр Эрдоган Израилийг “Террорист бөгөөд хүүхдийн аминд хүрдэг орон” хэмээсэн байна. Иерусалимыг Израилийн нийслэл гэж үзэх нь Дундад Азийнхны газар нутгийн зөрчилтэй холбоотой маргааныг сэдрээх магадлалтай гэдгийг өмнө нь ерөнхийлөгч Дональд Трампад Йорданы Гадаад хэргийн сайд Аяман Сафади сануулсан. Эрдоган Туркийн Сивас хотод хийсэн …

  • 11 December

    Мисс А.Баярцэцэг: Дэлхийн Монгол хүнээр бахархаж байна

    Арктикт нохойтой чаргаар 300 км замыг туулдаг “Fjallraven Рolar” олон улсын адал явдалт аялалд Монгол Улсаас Б. Батсүрэн, Б. Сарантуяа, С. Номин нар оролцохоор өрсөлдөж байна. Тэгвэл  Мисс А.Баярцэцэг өөрийн цахим  хуудаснаа Хойд туйлд аялахаар өрсөлдөж буй С. Номин охины талаар ийн бичжээ. Тэрбээр “Аливаа тэмцээн уралдаанд Монгол нэрээ дэлхийд цуурайтуулахад та бидний хүч оролцоо маш чухал байдаг. Хойд туйлд Монголынхоо далбааг мандуулахаар …

  • 11 December

    Кит Харрингтон GQ сэтгүүлийн хамгийн “хувцаслалттай ” эрчүүдийн жагсаалтыг тэргүүллээ

    Их Британийн GQ сэтгүүлээс жил бүр гаргадаг хамгийн муу хувцаслалттай эрчүүдийн энэ жилийн жагсаалтыг Кит Харрингтон буюу бидний сайн мэдэхээр “Game of thrones” ийн Жон Снөү тэргүүлсэн байна. Ямар нэгэн зүйлийг тэргүүлнэ гэдэг сайн хэдий ч энэ удаад түүнд сайн нэр хүнд авчрахгүйл болов уу. GQ ийн гаргасан тус жагсаалтын үр дүнг Жиоржио Армани, Сир Пол Смит гэх мэт загварын …

  • 11 December

    Соёлоо мэддэггүй атлаа тэнгэрээр нисэгчид

    Сонин хэвлэлд ярилцлага өгөх дуртай Монголын зарим нэгэн философичдийн ярилцлагыг харахад хоёр айхтар зүйл ажиглагдах нь ер бусын ихээр гайхал төрүүлнэ. Нэгд нь орчин цагийн өрнөдийн философийн сургалтанд “үгүйсгэл, үгүйсгэлийн хууль”-иас өөр юм заахаа больчихсон юм болов уу даа гэх сэтгэгдэл, хоёрт нь өөрсдийнхөө огт мэдэхгүй юмныхаа талаар номчирхох их дуртай юм уу даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрөх ажээ. …

  • 11 December

    Г.Амартүвшин:Хөрөнгө оруулалт авсан нь улам хөдөлмөрлөөрэй

    “Монгол” телевизийн бүтээл “Шарк Танк” нэвтрүүлгийн  эхний улирлын сүүлийн дугаар өчигдөр үзэгчдийн хүртээл болж өндөрлөлөө. Тус нэвтрүүлгийн Шаркууд  болох “Хас банк”-ны ерөнхий захирал Г.Амартүвшин, “Монгол Базальт” ХХК-ийн захирал Л.Ариунболд, МАК-ын захирал Н.Цэлмүүн, Гацуурт ХХК-ын захирал Л.Чинбат, “Өгөөж чихэр боов” ХХК-ны захирал С.Түмэнгэрэл нар жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж хөрөнгө оруулалт хийснээр гарааны бизнесийн эрхлэгчдэд маш том үүд хаалгыг нээж өгсөн гэлтэй. Тэд …

  • 11 December

    Калифорнид дэгдээд буй гал түймэр мужийн төв хэсэг рүү нэвтэрчээ

    Энэ сарын эхээр Өмнөд Калифорнид дэгдэж эхэлсэн “Thomas” гал түймэр өчигдөр хяналтаас гарч улам хүчтэй дүрэлзэж эхэлжээ. Үүний хажуугаар гарсан салхи түймрийг ойр орчны нутаг дэвсгэр рүү нэвтрэхэд хүргэсэн. Улмаар гал түймэр Калифорнийн төв хэсэг болох Санта Барбара руу нэвтэрсэн байна. Гал сөнөөгчид одоогоор гараад буй гал түймрийг хамрах хүрээгээрээ Чикаго мужийн хэмжээтэй гэдгийг мэдээлсэн байна. Одоогийн байдлаар гал сөнөөгчид “Thomas” гал …