Monthly Archives: December 2017

December, 2017

  • 28 December

    Бүтээлч аавын хөгжилтэй зургууд

    Шолом Бер Соломоны уран бүтээлч сэтгэхүй, аавын зүгээс хийж буй хөгжилтэй зургууд нь Инстаграмд 13 мянган дагагчтай болгожээ. Энэ жил 36 настай Соломон 9 сартай охин Зое2 тойгоо хамтдаа маш олон дүрийг бүтээжээ. Соломон, Зое хоёр нэг зураг авахад дунджаар 20 минут зарцуулдаг бөгөөд зураг авахуулахаасаа өмнө тухайн дүрийн хувцаслалт, орчин бүрдүүлэх зэрэгт хагас өдөр шаардагддаг байна. Бүтээлч, хөгжилтэй аав …

  • 28 December

    Барак Обамаг “энгийн хүн” гэдгийг гэрчлэх гэрэл зургууд

    АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обамагийн сонирхолтой зургуудаас хүргэж байна.Тэрбээр ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө Сенатад Иллиной муж улсаас сонгогдон ажиллаж байсан бөгөөд Нобелийн энх тайвны шагнал хүртэж байсан хамгийн анхны хар арьст ерөнхийлөгч юм.    

  • 28 December

    “Samsung” корпорацын өв залгамжлагчид ял тулгажээ

      Солонгосын дээд шүүх “Samsung Electronics” корпорацын дэд ерөнхийлөгч, өв залгамжлагч Ли Жае-ёонд ерөнхийлөгч асан Пак Гын-Хе, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Чой Сон-сил нарт авилга өгсөн болоод өөр дөрвөн хэрэгт буруутгаж 12 жилийн хорих ял оноохоор болжээ. Өчигдөр тусгай төлөөлөгч Пак Ёон-со өв залгамжлагчийн 28 ам долларын авилгын хэргийг шүүж, суудлаас нь чөлөөлөхийг дээд шүүхээс шаардсан. “Samsung”-ийн талаас үүнийг корпорацынхаа хүмүүнлэгийн үйлсийн …

  • 28 December

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Гэмтэл согог судлалын үндэсний төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулж өгөв. Гэмтэл согог судлалын үндэсний төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны …

  • 28 December

    Х.Баттулга:Алдсан нь алдаагаа ухаарч, умартсан нь санаж сэрж байгаасай

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанд оролцож, хуралдааны эхэнд Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 106 жилийн ойд зориулан үг хэллээ. Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Эрхэм УИХ-ын дарга, гишүүд ээ, Монгол Улсын нийт иргэд ээ, даян дэлхийд амьдарч ажиллаж буй Монгол ахан дүүс ээ, Элгэн садан, өлмий нэгт Монгол туургатан ахан дүү нар аа, Олон газрын …

  • 28 December

    Мөсөөр жин тавихад арьсны булчин чангарч, нүүрний үрчлээ багасдаг

    Бүсгүй та гялалзсан, эрүүл, толигор, энхрий зөөлөн арьстай байхыг хүсэж байгаа бол цэв хүйтэн ус, мөсөөр нүүрэндээ байнга жин тавих хэрэгтэй. ♦ Ингэж жин тавих нь арьсны булчинг чангаруулж, нүүрний үрчлээг багасгадаг сайн талтай. ♦ Нүүр гараа угаахдаа усаа халуун хүйтнээр нь ээлжлэн хэрэглэж эцэст нь хүйтэн усаар дуусгаж бай. ♦ Энэ эмчилгээ маш сайн үр дүн өгч нүүрний арьс …

  • 28 December

    Үсэндээ талхаар маск тавих арга

    Эмэгтэй хүний бахархлын нэг нь хөвсгөр, эрүүл гоёмсог үс байдаг. Тиймдээ ч бүсгүйчүүд үс арчилгаандаа онцгой анхаарал хандуулж, үс бэхжүүлж, тэжээл өгөх гоо сайхны арга хэрэглэдэг. Харамсалтай нь хөвсгөр үс байгалиас заяасан байдаг тул нэгэнт гэмтсэн үед тэр бүр эргүүлэн хэвэнд нь оруулахад тийм ч амаргүй байдаг. Гэхдээ олон жилийн туршид хүмүүс хэрэглэн, шалгарсан аргууд бас бий. Эдгээрийн нэг нь …

  • 28 December

    Давхраагүй нүдийг хэрхэн будах вэ?

    1. Сайн уусга Чиний нүүрээ будах цагийн 60 хувь нь будгаа уусгахад зарцуулагдах ёстой. Нэг будгийг нөгөөтэй нь зөв уусгаснаар зовхинд сүүдэр бууж, давхраатай юм шиг харагдуулж болдог. Нүдээ будахдаа үргэлж голоос нь гадагш нь чиглэлээр багсаараа уусгаж байгаарай. 2. Хөмсгөө арчил Хөмсөгний зөв хэлбэрийг “дутуу үнэлж” болохгүй ээ! Ялангуяа давхраагүй нүдтэй бүсгүйчүүд хөмсгөндөө өндөр ач холбогдол өгөөрэй. Зөвхөн хэлбэрийг …

  • 28 December

    Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг шинэчиллээ

    Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тухайн ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2, ажилтан хоёр хувь байхаар тогтов. Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч, 0-18 насны хүүхэд болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.12-т заасан иргэний жилийн шимтгэл 24 мянга, …

  • 28 December

    Шинэ жилээр дөрвөн хоног амарна

    Арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр. Энэ өдөр бүх нийтээрээ амрахаар хуульчилсан. Тиймээс маргаашнаас эхлээд нэгдүгээр сарын 2 хүртэл монголчууд бүх нийтээрээ дөрвөн хоног амарна. Учир нь арванхоёрдугаар сарын 30, 31-ний өдрүүд амралтын бямба, ням гарагуудад таарч байгаа бол нэгдүгээр сарын 1-ны Даваа гаригт хуулийн дагуу бүх нийтээр амарна.

  • 28 December

    М.Оюунчимэг:Б.Хурц буруутай үйл ажиллагаа явуулж, хүмүүс хэлмэгдсэн бол хариуцлага хүлээх ёстой

    УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгтэй ярилцлаа. –БНСУ-д Элчин сайдаар томилогдохоор болсон Б.Хурцын асуудлыг Өргөдлийн байнгын хороо иргэдээс ирсэн өргөдлийн дагуу хэлэлцэх ёстой гэсэн ч хуралдаагүй гэдэг шүүмжлэл байна. Гэсэн хэдий ч Л.Болд, Ж.Батзандан нар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Та тус нээлттэй хэлэлцүүлэгт орж байсан хүний хувьд байр сууриа илэрхийлээч? -Миний хувьд Өргөдлийн байнгын хорооны дарга болоод удаагүй байгаа …

  • 28 December

    Өөрт тохирохгүй нүүр цэвэрлэгч хэрэглэж буйг тань илтгэх 6 шинж

    Серум, чийгшүүлэгч хэрэглээд, маск тавиад л байхад нүүрний тань арьс таны хүссэнээр гэрэлтсэн, гоё болохгүй байна уу? Та нүүр цэвэрлэгчээ буруу сонгочихсон юм биш биз? Арьс судлалаар мэргэшсэн Адам Шеридан эмчийн зөвлөж байгаагаар арьсныхаа төрөлд таарч тохирохгүй найрлагатай нүүр цэвэрлэгч хэрэглэснээр арьсанд тань хэмжээлшгүй их хохирол учрахаас гадна дараах үе шатны бусад арьс арчилгааг ямар ч үр дүнгүй болгодог байна. …

  • 28 December

    Баярын бялуугаа худалдаж авахдаа дараах зүйлсийг анхаараарай

    Шинэ жилийн баярын үеэр эрэлт ихтэй бүтээгдэхүүний нэг бол бялуу. Бялуу, кремтэй бүтээгдэхүүн худалдан авахдаа та дараах зүйлсийг анхаарахыг мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна. Үүнд: · 0-6 хэмд худалдаалж байгаа эсэх, · Ил задгай, хөлдөөсөн болон хөргөлтгүй лангуугаар буюу тасалгааны температурт хадгалж буй бялууны төрлийн бүтээгдэхүүн худалдан авахгүй    байх, · Зориулалтын сав баглаа боодолтой эсэх, · Шошгыг харах. Бүтээгдэхүүнийг …

  • 28 December

    Тайпэй “101” цамхгийн шинэ жилийн салют 6 минут үргэлжилнэ

    2018 оныг угтсан Тайпэй хотын 101 давхар цамхгийн ёслолын буудлагын үзүүлбэр нь “Хамтдаа аз жаргалтай” сэдвийн хүрээнд зохиогдох ба нийт 360 секунд буюу зургаан минут үргэлжлэх юм. Энэ удаагийн ёслолын буудлагын үзүүлбэрийн үеэр нийт 16.000 ширхэг салют буудуулах бөгөөд түүхэндээ 101 давхар цамхгийн хамгийн урт хугацаанд үргэлжлэх ёслолын буудлагын үзүүлбэр үзүүлэх гэж буйгаараа онцлогтой юм. Энэ удаад Тайпэй 101 цамхаг …

  • 28 December

    Пак Гын Хэ байцаалт өгөхөөс татгалзав

    БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ тагнуулын байгууллагаас их хэмжээний мөнгө авсан хэргийн талаар байцаалт өгөхөөс татгалзжээ. Сөүлийн тойргийн прокурорын газрын ахлах прокурор Ян Сүк-жо гурван мөрдөгчийн хамт байцаалт авахаар /2017.12.26/ өглөө 08.30 цагт Пак Гын Хэгийн саатуулагдаж буй хорих төвд очсон байна. Авлигын хэргээр өнгөрсөн гуравдугаар сараас хойш хоригдож буй экс ерөнхийлөгч уулзалтын өрөөнд прокурор, мөрдөн байцаагч нартай уулзахыг …