Yearly Archives: 2017

October, 2017

  • 4 October

    Энэ сарын 5-8-ны өдрүүдэд цасаар шуурах төлөвтэй байна

    Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр энэ сарын 5-8-ны өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч зарим газарт шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 0-5  градус дулаарч салхины хүч зарим газарт 14-16 м/с хүртэл ширүүсэн шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна. Иймд малчин, тариаланчид болон нийт иргэд онцын шаардлагагүй тохиолдолд холын замд гарахгүй байх, гарцаагүй тохиолдолд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох иргэд өөрийн …

  • 4 October

    Дайны үед эрэмдэг болсон цэргүүдэд зориулалтын маск зүүлгэдэг байжээ

    Английн дайны дараа эрэмдэг болсон цэргүүдэд нөхөн сэргээлт хийх зорилгоор маск зүүлгэдэг байсан тухай Dailymail.co сайтад мэдээлжээ. 1918-1919 оны нэгдүгээр дайны дараа авсан эдгээр зурагт цэргүүдийн нүүрэндээ аймшигт гэмтэл авсныг гэрчлэн харуулжээ. Уг маскыг Анна Колеман Ладд гэх мэс засалч урласан бөгөөд нүүрээ далдлахаар ирсэн цэргүүдэд маш нимгэн зэс төмрийг урлан зориулалтын маск бүтээж өгсөн байна. Тэрбээр эхлээд нүүрний хэвийг …

  • 4 October

    Налайх дүүрэгт багш нарын баярын хурал болов

    Дэлхийн багш нарын 23 жил, Монголын багш нарын 51 жилийн ойг Налайх дүүргийн сургууль, цэцэрлэгийн багш нар тэмдэглэж, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Хүндэтгэлийн ёслолыг нээж Налайх  дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал хэлсэн үгэндээ: “Багшийн хөгжлийг дэмжих анхны гэж хэлж болохоор бодлогын баримт бичгийг дүүргийн хэмжээнд анх удаа боловсруулан хэрэгжүүлж эхлэхээр боллоо. Энэ бол Налайхын боловсрол-2020 хөтөлбөр юм. Нийт багш …

  • 4 October

    Д.Ганбат:Европ Азийг холбосон дөт замыг ашиглан тээвэрлэлтийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна

    Монгол Улсын Гадаад харилцааны яам, Евразийн эдийн засгийн комисс болон МҮХАҮТ хамтран “Монгол Улс ба Евразийн эдийн засгийн холбоо – 2017” анхдугаар бизнес чуулга уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Бизнес чуулга уулзалтын үеэр “Монгол Улс – ЕАЭЗХ: Хөрөнгө оруулалт, зам тээвэр, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа ба хэтийн төлөв”, “Монгол Улс – ЕАЭЗХ. Техникийн зохицуулалт, эрүүл ахуй, ургамлын хорио …

  • 4 October

    ДБЭТ-ын тайзнаа дэлхийн сонгодгууд амилна

    ДБЭТеатрын тайзнаа хүн төрөлхтний сонгодог хөгжмийн урлагийн “охь дээж” болсон бүтээлүүдийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 19.00 цагт эгшиглүүлэх гэж байна. Энэ удаагийн тоглолтод Иоганн Себастьян Бах, Антонио Вивальди, Фридрих Шопен, Жузеппе Верди, Дмитрий Шостакович болон бусад хөгжмийн зохиолчдын сор болсон шилдэг бүтээлүүдийг толилуулах юм. “Сонгодог урлаг – 80 жил” тоглолтод УДБЭТеатрын гоцлол дуучин Э.Отгонбат, Б.Энхнаран, Л.Болдцэрэн нарын …

  • 4 October

    УИХ-ын дарга М.Энхболд шинээр томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд шинээр томилогдсон Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өнөөдөр  хүлээн авч уулзан, ажлын амжилт хүсч, баяр хүргэлээ. Энэ үеэрээ тэрбээр  “Таныг Улсын Их Хурлын гишүүд 100 хувийн саналаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томиллоо. Төрийн хариуцлагатай, өндөр албанд тушаалд томилогдсон танд Улсын Их Хурлын зүгээс болон хувиасаа баяр хүргэе. Төрийн ажлыг төвшин нуруутай хашиж, шударга …

  • 4 October

    Ерөнхий сайдыг томилох асуудлаар хэн хэн юу хэлэв

    УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн  хуралдаанаар Монгол Улсын  Ерөнхий сайдад нэр дэвшсэн У. Хүрэлсүхийг  ерөнхий сайдад нэр дэвших эсэхийг хэлэлцэж чуулганд оролцсон 47 гишүүний 100 хувийн саналаар У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар сонгогдлоо. Энэ үеэр УИХ-ын гишүүдийн хэлсэн үгийг хүргэж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга:Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалд хууль, шударга ёсыг дээдэлж, нийтийн эрх ашгийн төлөө, шуурхай, шийдэмгий байж, …

  • 4 October

    Хью Хефнерийн бэлэвсэн эхнэр нууцаар таван сая доллар өвлөж авчээ

    Алдарт “Play Boy” сэтгүүлийн үүсгэн байгуулагч Хью Хефнер 91 насандаа таалал төгссөн талаар бид мэдээлсэн. Түүнийг нас барсны дараа өв хөрөнгийг дөрвөн хүүхэд нь хувааж авсан гэж томоохон агентлагууд мэдээлэх болсон. Гэвч Хью Хефнерийн бэлэвсэн гэргийд алмазан бөгжнөөс өөр оногдох зүйл байсангүй гэж хэлүүлж байсан ч саяхан түүнийг нууцаар өв хөрөнгө өвлөн авсан гэдгийг нотлох баримтууд ил боллоо. Тухайлбал Кристал …

  • 4 October

    Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээн авч баяр хүргэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өнөөдөр хүлээн авч баяр хүргэв. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын  Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын тамгаа гардаж авсан даруйд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа.  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилуулах тухай саналыг  УИХ-д танилцуулсанд нь Монгол Улсын Ерөнхийлөгчид талархаж буйгаа илэрхийлэв. …

  • 4 October

    Яармагийн түр гүүрийг хааж, засварын ажил хийнэ

    Хан-Уул дүүргийн  3 дугаар хороо, Туул гол дээгүүр байрлах Яармагийн түр гүүрийг яаралтай засварлах шаардлагатай болсон тул  2017 оны аравдугаар сарын 4-ний өдрийн 14:00 цагаас 5-ны 06:00 цаг хүртэл түр хааж, засварын ажил хийхээр боллоо. Тиймээс дээрх хугацаанд тээврийн хэрэгслийн Яармаг чиглэлээс ирэх хөдөлгөөнийг Богд уулын арын замаар, Чингисийн өргөн чөлөөнөөс гүүр рүү чиглэх  хөдөлгөөнийг Хуучин төмөр бетон гүүрээр  сөрөг …

  • 4 October

    Энэ сарын 15-наас эхлэн дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжинэ

    Аравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжинэ. Өөрөөр хэлбэл хязгаарлалтын бүсчлэлийг хумьж, хязгаарт орсон зарим замыг хассан болохыг Замын цагдаагийн газраас мэдээллээ. Өглөө 08.00 цагаас 20.00 цагийн хооронд улсын дугаар нь хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл хязгаарлалт тогтоосон дээрх замуудад хөдөлгөөнд оролцохгүй.

  • 4 October

    30 дахь Ерөнхий сайдаар сонгогдсон У.Хүрэлсүх тамгаа гардаж авлаа

    Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Ухнаагийн Хүрэлсүх 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн морин цагт тамгаа гардаж авлаа. Засгийн газрын тамгыг Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат хүлээлгэн өгч баяр хүргэн ажлын  амжилт хүсэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, эдийн засгийн хүнд цаг үед Монгол төрийн албанд хичээн зүтгэсэн өмнөх Засгийн газрын ололт, амжилт бүхнийг  үргэлжлүүлэх болно гэдгээ мэдэгдлээ.

  • 4 October

    С.Жавхлан: У.Хүрэлсүх шадар сайд гэсэн сэтэр зүүсэн нөхдүүдийг бодвол ажлаа сайн хийсэн

     УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн  хуралдаанаар Монгол Улсын  Ерөнхий сайдад нэр дэвшсэн У. Хүрэлсүхийг  ерөнхий сайдад нэр дэвших эсэхийг хэлэлцэж чуулганд оролцсон 47 гишүүний 100 хувийн саналаар У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар сонгогдлоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн С. Жавхлан байр сууриа илэрхийллээ.  Тэрбээр”Шадар сайд У.Хүрэлсүх   урьд өмнө нь шадар сайд   гэсэн сэтэр зүүсэн нөхдүүдийг бодвол ажлаа сайн хийсэн гэж  …

  • 4 October

    У. Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар сонгогдлоо

    УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшсэн У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар  сонгох эсэхийг  хэлэлцлээ. Ийнхүү УИХ-ын намрын чуулганд оролцсон нийт 47 гишүүдийн  100 хувийн саналаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүх сонгогдлоо.Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар сонгогдсон  У.Хүрэлсүхийн намтрыг  танилцуулж байна. 1968 оны зургадугаар сарын 14-нд Улаанбаатарт төрсөн Эхнэр хоёр хүүхдийн …

  • 4 October

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй

    МОНГОЛ  УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД ХЭЛСЭН ҮГ /бүрэн эхээрээ/ Манай Улсын ард иргэд ээ Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ Надад итгэл үзүүлэн Монгол Улсын Ерөнхий сайдын нэр хүндтэй, хариуцлагатай албанд томилсон Монгол Улсын Их Хурал, нэр дэвшүүлсэн Монгол Ардын Намын хамт олондоо гүн талархал илэрхийлье. Миний бие та бүхний …