Yearly Archives: 2017

October, 2017

  • 4 October

    Жаред Лето, Хью Хефнерийг орлоно

    Алдарт Play Boy сэтгүүлийн үүсгэн байгуулагч Хью Хефнер 91 насандаа таалал төгссөн талаар бид өмнө мэдээлсэн. Энэ үйл явдлын дараа түүний амьдралыг харуулсан баримтат кино хийхээр болжээ. Тухайлбал Хью Хефнерийн дүрд жүжигчин Жаред Летог тоглуулахаар болсон талаар Hollywood reporter сайт мэдээллээ. Уг баримтат бүтээлийг Брет Ретнер найруулж намтарчилсан киног үзэгчдэд хүргэхээр зорьж байна. Тэрбээр Жаред Летогийн талаар хэлэхдээ “Тэр бол …

  • 4 October

    Ховд аймаг ахмадын баярыг 25 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ

    НҮБ-ын ерөнхий асамблей 1992 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласаны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр даруй 25 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Ховд аймгийн хэмжээнд 7700 гаруй ахмад настан бий. Ахмадуудын ардын язгуур урлагийн өв санг өсвөр үе, залуучуудад өвлүүлэх зорилгоор бий …

  • 4 October

    Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн 67 хувийг амьсгалын замын өвчин эзэлж байна

    Мэргэжлийнхээ онцлогоос хамаарч суурь өвчтэй болсон иргэд манай улсад цөөнгүй бий. Их дуу чимээтэй орчинд ажилладаг хүний сонсгол муудаж сонсголын бэрхшээлтэй болдог. Харин тоос шороо ихтэй орчинд ажилладаг хүмүүсийн дунд амьсгалын замын өвчлөл өндөр байдаг. Уул уурхай, барилга, эрчим хүчний салбарт ажиллагсдын дунд уушгины өвчлөл хамгийн өндөр байгаа нь үүний нэг нотолгоо юм. Энэ жил хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, мэргэжлээс …

  • 4 October

    С.Амарсайхан: Бид олонх гээд буруудсан үед нүдээ боож, чихээ бөглөж явах ёсгүй

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч С.Амарсайханы талаар хэвлэлээр янз бүрийн мэдээлэл гарах болсон.Тэрээр НИТХ-ын даргад нэр дэвшиж байгаа билээ. Түүнтэй уулзаж ярилцлаа. -НИТХ-ын даргыг өнгөрсөн даваа гаригт тодруулах ёстой байлаа.Хурал дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч, асуудлыг шийдсэнгүй. МАН-ын бүлэг яагаад шинэ даргын асуудал дээр байр сууриа нэгтгэж чадахгүй байна вэ? -НИТХ дахь МАН-ын бүлэг дотоод асуудлаа хэлэлцэж, тодорхой байр сууриа нэгтгэж, …

  • 4 October

    “Сайд нарынхаа талыг өгөхгүй бол чуулганд суухгүй” гэж бойкотолж байна

    М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар ээлжит бохир улс төрөө яг одоо өрнүүлж байгаа мэдээлэл төрийн ордноос ирлээ. Тэр нь юу гэвэл, тэдний бүлэглэлийн зүгээс У.Хүрэлсүхд “Сайд нарынхаа 50 хувийн бидэнд өгөхгүй бол Ерөнхий сайдаар томилох хуралдаанд оролцохгүй” гэж ил шулуухан шантааж хэрэглэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын сайд нараа бүрдүүлэхдээ бидэнтэй тохиролцохгүй бол өөрийн талын 30-аад гишүүдээ чуулганд оролцуулахгүй гэж …

  • 4 October

    60 тэрбумынхан  улс төрийн “шантааж” хийлээ

    УИХ-ын гишүүд  хувийн эрх ашгийг бус зөвхөн улс орны эрх ашгийг энэ тэргүүнд тавьж ажиллана гэж төрийн сүлдний өмнө тангараг өргөдөг. Гэтэл УИХ-ын гишүүдийн  тодорхой хэсэг буюу 60 тэрбумын багтай ямар нэг шижмээр холбоотой, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахын эсрэг  кноп дарсан гишүүд буюу  хувийн болон бүлэглэлийн эрх ашгийг улс орны эрх ашгаас дээгүүр тавьсан, өмнөх засгийн газарт сайдаар ажиллаж байсан …

  • 4 October

    Хан-уул, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгүүд мэс заслын тасагтай боллоо

    Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг  зарим дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа. Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул болон Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд дэргэдээ Мэс заслын тасагтай болж, өнөөдөр нээлтээ хийсэн юм. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон бусад албаныхан оролцов. Хан-Уул дүүргийн Нэгдсэн …

  • 4 October

    Барак Обама, Мишель Обама нарын хуримын 25 жилийн ой тохиолоо

    Хар арьст ерөнхийлөгч хэмээх тодотголтойгоор гарч ирсэн АНУ-ын төрийн тэргүүн асан Барак Обамагийн хайрыг түүхийг  хүргэж байна. Обамагийн найман жилийн ерөнхийлөгчийн алба түүнээс өмнөх улс төрчийн албан тушаал хаших бүх цаг үед хайрт гэргий Мишель Обамагийн хөдөлмөр зүтгэл байсаар ирсэн. Барак Обама хэзээ ямагт эхнэрийнхээ дэмжлэгийг мартаж байсангүй, эхнэрээ үргэлж магтан, зүтгэлийг нь мартсан нэгэнд сануулсаар ирсэн юм. Энэ жил …

  • 4 October

    Х.Баттулга:У.Хүрэлсүхийг шударга ёсыг дээдэлж ажиллаж чадна гэдэгт итгэж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг томилуулах асуудлаар УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд танилцуулга хийв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танилцуулгадаа “Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газрыг огцруулсан тул Улсын Их Хуралд олонхи суудал авсан Монгол Ардын Нам Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад …

  • 4 October

    “Халтар царайт” киноны Стрелитагийн дүрд тоглосон жүжигчин Соня Элеонора Смит

    Телевизийн олон ангит “Халтар царайт” киног 1992 онд Венесуэлийн Venevision кино компани бүтээсэн бөгөөд тухайн үедээ маш их шуугиан тарьж, дэлхийн олон оронд гарсан юм. Тус олон ангит киног АНУ, Испани, Монгол, Филлиппинь, Венесуэл, Аргентин, Парагуай, Индонез гэх мэт 8 орны үзэгчдэд хүргэсэн байна. Киног Англи, Орос, Монгол, Филлипинь хэлээр орчуулсан байна. Тус киноны гол дүр Стрелитагийн дүрд тоглосон жүжигчин Соня …

  • 4 October

    Шударга ёс, хариуцлагыг шинээр томилогдох Ерөнхий сайдаас нэхье

    Монгол улс 4 жил тутамд сонгууль болж, сонгуулийн үр дүнд  хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалууд солигдож байдаг  ардчилсан улс орны нэг. 2016 онд МАН УИХ-д 65 суудал авч олонхи болоод Мэргэжлийн засгийн газар гэх сүржин нэртэй, даржин үйлтэй засгийн газрыг байгуулаад тэр нь жил гаруй болоод огцорсон. Ж.Эрдэнэбатын засгийн газрыг УИХ-аас огцруулсаныг иргэд олон нийтийн дунд янз бүрээр л харж …

  • 4 October

    Лас Вегаст болсон халдлагын үеэр “I Phone 7 ” утасныхаа ачаар амьд үлджээ

    АНУ-ын Невада муж улсын Лас Вегас хотын Казиногийн дэргэд концерт үзэж байсан хүмүүс рүү 400 орчим метрийн зайд орших зочид буудлын тагтнаас нэг этгээд гал нээсэн хэрэг дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Уг хэргийг 64 настай Стивен Педдок гэгч үйлдэж улмаар амиа алдсан хүний тоо 59, шархдагсдын тоо 527-д хүрсэн гэж мэдээлж байна. Тэгвэл халдлага гарах үед нэгэн эмэгтэй “I …

  • 4 October

    Ооногийн зөвлөгөө: Гэрийн нөхцөлд арьсыг хэрхэн гүн цэвэрлэх вэ?

    Арьсыг гүн цэвэрлэх нь таны бодож байсанаас ч чухал бөгөөд нүүрний арьс тольгор цэвэр байхын хамгийн том үндэс нь болж өгдөг. Хичнээн үнэтэй бүтээгдэхүүн хэрэглээд арьсыг гүн цэвэрлэж чадаагүй үед үр дүнгээ өгөх нь бага байдаг. Арьс бохирдож цэвэрлэгээ дутуу байсанаас батга гарч хуурайшиж эсвэл тослогтож эхлэх гэх мэт арьсны төрөлөөс шалтгаалаад янз бүр. Тэр тусамаа арьсны нүх бол хүн …

  • 4 October

    Газрын тосны бүтээгдэхүүний 30 хоногийн нөөц бүрдүүлнэ

    Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг ирэх онд бүрдүүлэх нэр бүхий 21 аж ахуйн нэгж, бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Энэ дагуу аж ахуйн нэгжүүд нөөцийг 94700 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэж бүрдүүлэх үүрэг хүлээж байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн нөөцийн бүрдүүлэлт, бүтээгдэхүүний чанарт хяналт тавихыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгав. …

  • 4 October

    Бейонсе шиг өгзөгтэй болохын тулд 17 мянган доллар зарцуулжээ

    Австралийн Мельбурн хотын оршин суугч 27 настай Татьяна Берд дуучин Бейонсе шиг өгзөгтэй болохын тулд 17 мянган доллар зарцуулжээ. Тэрбээр 2013 онд автомашины осолд орж хөл дээрээ явж чадахгүй болтлоо бэртэл авсан юм. Бүсгүй хэрэв хөл дээрээ босох л юм бол Бразил улсад зохион байгуулдаг хамгийн том өгзөгтэй эмэгтэйг шалгаруулах тэмцээнд орно гэж өөртөө амлалт өгсөн бөгөөд удалгүй түүний хөл эдгэрч …