Олон улсад нэрээ гарган амжилттай яваа монгол залуусыг бид танилцуулдаг билээ. Тэгвэл энэ удаад “Монсертф” компанийн Ерөнхий захирал Ганболдын Билгүүнийг онцолж байна. Тэрбээр саяхан өдрийн сонинд өөрийн амжилтын талаар ярьсан яриаг товчлон хүргэж байна. Түүний хувьд Германы MD.H их сургуулийг төгссөөд, босго өндөртэй Лондон, Сингапур, Хятад улс орнуудад тусгай мэргэшлийн шалгуур шалгалтыг давж тэнцсэний дүнд олон улсын аудитороор ажиллах эрхтэй болжээ. …
Yearly Archives: 2017
October, 2017
-
5 October
Ховд аймгийн Буянт сумын цэвэр монгол үрийн сармис, тагар сонгино худалдана
Өвлийн улиралд ханиад томуу ихэсдэг. Харин иргэд та бүхэн хоол хүнсэндээ цэвэр сармисыг хэрэглэвэл ханиад томуу тусахаас урьдчилан сэргийлж, биеийн дархлааг сайжруулдаг байна. Ховд аймгийн Буянт сумын үржил шимтэй хөрсөнд тарьж ургуулсан байгалийн органик бүтээгдэхүүн болох ааг, амт сайтай цэвэр монгол үрийн сармис, тагар сонгиныг их хэмжээгээр худалдан борлуулна. Зочид буудал, зоогийн газар, албан байгууллагад хаягаар хүргэж өгч үйлчилнэ. Холбоо …
-
5 October
Франц улс загвар өмсөгчдийн зургийг фотошоп хийхийг хориглов
Франц улс энэ сарын 1-нээс эхэлж загвар өмсөгчдийн зургийг фотошоп хийхийг хориглох тухай хуулийн мөрдөж эхэлжээ. Тус хуулийг зөрчсөн тохиолдолд 37500 евро эсвэл тухайн зар сурталчилгааг хийхэд зарцуулсан нийт мөнгөн дүнгийн 30 хувиар торгохоор тусгасан байна. Францын эрх баригчид загвар өмсөгчдийн гэрэл зургийг засч залруулснаар ард иргэдийн дунд худлаа мэдээлэл түгээж, эрүүл мэндэд нь хор учруулж байна гэжээ. Харин өнгөрсөн 9-р …
-
5 October
Мэрилин Монрогийн гоо үзэсгэлэнгийн нууц юу байсан бэ?
Алдарт Мэрилин Монрогийн сайхан биеийн нууц юу байсан бэ гэж та бодож үзсэн үү. Тэрбээр 1952 онд 26 настай байхдаа 66 инч өндөртэй, 108 фунт жинтэй байсан гэлцдэг. Гэсэн хэдий ч өдөр тутамдаа огт дэглэм барьдаггүй байсан бөгөөд дэлхийн бүх л эмэгтэйчүүд түүн шиг биеийн галбиртай болохыг хүсдэг билээ. Мэрилин Монро 1952 онд хэвлэгдсэн “Paint” сэтгүүлд өдөр тутмын амьдралын хэвшлээсээ …
-
5 October
Эрчим хүчний салбарт “авлига” үүрэлсэн гэв үү П.Ганхүү СҮГ-ээ
АТГ-ын албаны сайтад гарсан нэгэн мэдээлэл анхаарал татлаа. Авлигатай тэмцэх газрын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг Эрчим хүчний яамны 2015-2017 оны авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгасан дүнгээ 10 сарын 03-ны өдөр тус газрын “Олон нийтийн төв”-д хэлэлцүүлсэн байна. Тайланг хэлэлцүүлэхэд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн С.Цэдэндамба, Улсын ерөнхий аудиторын зөвлөх А.Энхбат …
-
5 October
Цахилгаан станцууд 14-20 хоногийн нүүрсний нөөцтэй байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажил болон Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн үйл ажиллагаатай танилцаж, инженерийн хангамжийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, ярилцлаа. Уулзалтын үеэр Дулааны цахилгаан станцууд болон олон нийтийн үйлчилгээний байгууллагуудын төлөөллүүд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын явцын талаар танилцууллаа. Дулааны IV цахилгаан станцын ерөнхий инженерийн орлогч Ч.Ганбат “2017-2018 оны өвлийн ачааллын бэлтгэл …
-
5 October
“UB SPORT 2017” биеийн тамир, спортын өдөрлөг болно
Улаанбаатар хотын 378 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны хүрээнд “UB SPORT 2017” биеийн тамир, спортын өдөрлөгийг энэ сарын 7-ны бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээлэл хийлээ. Бүх нийтийн өдөрлөгийн зорилго нь Монгол Улсын биеийн тамир, спортын тухай хууль, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл …
-
5 October
“Халтар царайт” киноны Мигель Анхель Гонсалесийн дүрд тоглосон жүжигчин Гильермо Давила
“Халтар царайт” киноны гол дүр Мигель Анхель Гонсалесийн дүрд тоглосон жүжигчин Гильермо Давилагийн амьдрал болоод уран бүтээлийн замналын талаар товчхон хүргэж байна. Гильермо Давила 1955 оны 3-р сарын 18 нд төржээ. Мигель Анхель Гонсалесийн дүрд тоглосон жүжигчин Гильермо Давила Венесуэлийн жүжигчин, дуучин юм. Тэрээр 1970 онд театраас урлагийн карьераа эхлүүлсний дараа телевизийн Ligia Elena кинонд тоглож нэр алдарт хүрчээ. Мөн тэрээр 1992 онд Венесуэлийн кино компанийн бүтээсэн “Халтар царайт” киноны …
-
5 October
1200 орчим автобусанд зогсоол зарлах автомат систем суурилуулжээ
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрийн байдлаар нийт 88 чиглэлд 950 автобус, троллейбус үйлчилгээнд ажиллаж, өдөрт 800 мянган зоргчигч тээвэрлэж байна. Улаанбаатар хотын 378 жилийн ойг угтан Нийслэлийн Тээврийн газраас зохион байгуулж байгаа ажлуудын талаар өнөөдөр тус газрын орлогч дарга Г.Доржпалам, Х.Булгаа нар мэдээлэл хийлээ. Тухайлбал өвлийн улиралд автобусны цонх цантаж, гаднах орчныг харахад зорчигчдод хүндрэл үүсдэг талаарх иргэдийн санал хүсэлтийн …
-
5 October
Нас бол тоо гэдгийг баталж яваа жүжигчин Урнаа /фото/
Нас бол тоо гэдгийг баталж буй жүжигчин У.Уранчимэгийн зургуудаас хүргэж байна. Тэрбээр Драмын театраас өрх тусгаарлан “Хувьсал” продакшнаар овоглож хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлийн ард гарсан чадварлаг бүсгүй юм. Жүжигчин Урнаа 1972 онд төрсөн ч 20 настай охидоос дутахааргүй бие хаа царай зүсийг цогцлоосон юм. Түүнийг ахлах сургуульд байхдаа 72 кг жинтэй, улаан хацартай охин байсан гэлцдэг. 1988 онд СУИС …
-
5 October
Үүрэг гүйцэтгэгчдийн сүүлчийн томилгоог шүүх түдгэлзүүлж, Төрийн албаны зөвлөл буруутгалаа
Үлдэх хүнээр ачаа бүү татуул гэдэг үнэн үг юм. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Мэргэжлийн Засгийн газар 2017 оны есдүгээр сарын 7-ны өдрийн ээлжит бус чуулганаар огцорч, үүрэг гүйцэтгэгч болсон билээ. Үүрэг гүйцэтгэгчид долоо хоногийн өмнө буюу есдүгээр сарын 27-нд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Болормааг томилсон. Харин тэдний энэхүү сүүлчийн томилгоо хууль зөрчсөн талаар албан ёсны дүгнэлтүүд гараад эхэлжээ. Төрийн албаны зөвлөлөөс …
-
5 October
Тэвшийн говийн эрчим хүчний “Динозавр”
Аварга том үлэг гүрвэлийн ул мөр үлдсэн Монголын говиос хөгжлийг түгээнэ. Дундговь аймгийн төв Мандалговь хот одоогийн нэршлээр Сайнцагаан сумаас 25 бээрийн газарт Тэвшийн говийн хүрэн нүүрсний орд бий. Эдийн засгийн хувьд онцгой үр өгөөжгүй хүрэн нүүрсний ил уурхайг байгуулж түүнийгээ түшиглэн аварга том Цахилгаан станц барьж эрчим хүч үйлдвэрлэхээр олон жил зүтгэж яваа том амбиц , олон жилийн хөдөлмөр …
-
5 October
Барак Обама хуримынхаа 25 жилийн ойд зориулан гэргийдээ бичлэг илгээжээ
АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обама хуримынхаа 25 жилийн ойн өдрөөр гэргий Мишельдээ тусгай бэлэг барьжээ. Тухайлбал Мишель Обамаг эмэгтэйчүүдийн чуулганд оролцож байх үед нь Барак Обама өөрсдийн хайр дурлалын талаар видео бичлэгийг асар том дэлгэцээр цацжээ. Энэ үед Мишелийн нүдэнд баярын нулимс цийлгэнэсэн байна. Барак Обама эхнэртээ зориулан хэлсэн үгэндээ “Чи бол миний гайхалтай ер бусын хамтрагч, бас охидынхоо үлгэр …
-
5 October
Химийн салбарын Нобелийн эзэд тодорлоо
Химийн салбарын Нобелийн эздээр Швейцарийн эрдэмтэн Жак Дрюбош, АНУ-ын иргэн Иоахим Франк, Их Британийн судлаач Ричард Хендерсон нар өчигдөр тодорлоо. Тэд уусмал дах био молекулын бүтцийг тодорхойлох өндөр шийдэл бүхий крио электрон микроскоп бүтээснээрээ тэд Нобелийн шагнал хүртлээ. Крио электрон микроскоп нь био молекулын бүтцийг судлахад дөхөмтэй юм. Эрдэмтэд био молекулыг амархан хувиргаж хөлдөөсний дараа судалгаагаа явуулдаг аргыг боловсруулсан аж. …
-
5 October
Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн УИХ-ын намрын чуулганд хэлсэн онцлох ишлэл
Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар сонгогдсон У. Хүрэлсүхийн Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы үеэр хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна. -Би намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн, эдийн засгаа хямралаас гаргаж, сэргээсэн, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлсэн, сахилга дэг журмыг тогтоосон, авлига, хээл хахуультай хатуу тэмцсэн, буруутанд хариуцлага тооцож чаддаг Ерөнхий сайд байх болно. – Би зорьсноо хийж, хэлснээ хэрэгжүүлдэг Ерөнхий сайд байхыг хүсч …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл