Yearly Archives: 2017

August, 2017

  • 5 August

    Улаанбаатарт 24 хэм дулаан байна

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.2017 оны 08 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, баруун хагаст үүлшинэ. Зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад …

  • 5 August

    Эмэгтэй хүн хэдэн настайдаа хүүхэд төрүүлбэл тохиромжтой вэ?

    Манай улсад эмэгтэйчүүд ихэвчлэн 30 наснаасаа өмнө хүүхэд төрүүлэх хандлагатай байдаг. Тэр ч бүү хэл өмнө нь 25 настайдаа хүүхэд төрүүлэхийг эмч нар “хожуу төрөлт” хэмээн нэрлэдэг байсан үе ч бий. Харин Европын орнуудад нөхцөл байдал тэс ондоо байдаг. Тэнд эмэгтэйчүүд 35 наснаас хойш хүүхэдтэй болох сонирхолтой байдаг бөгөөд үүнээс өмнө карьераа бүтээж, аялж, зугаалж, өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг танихад …

  • 5 August

    “Даншиг наадам- Хүрээ цам-2017” шашин соёлын арга хэмжээ эхэллээ

    “Даншиг наадам- Хүрээ цам-2017” шашин соёлын арга хэмжээний нээлт өнөөдөр 11.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ. Нээлтийн өмнө Гандантэгчэнлин хийдэд 09.00 цагт Хүрээ жахар цамын хурал, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах зорилго бүхий “Аялал жуулчлалын үзэсгэлэн” нээлтээ хийнэ. 10.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд сүсэгтэн олонд Итгэл, Ганданлхавжаа, Ногоон дарь эх, Цагаан дарь эх ном айлдсаны …

  • 5 August

    Туул, Улиастайн гол дагуух хог хаягдлыг өнөөдөр цэвэрлэнэ

    Иргэдийн аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Туул, Улиастайн гол дагуух хог хаягдлыг өнөөдөр цэвэрлэнэ.Цэвэрлэгээнд тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын дотоод хэлтэс, албадууд болон зарим хороод, Нийтлэг үйлчилгээний газрууд, Иргэдийн бүлэг, Батлан хамгаалах их сургуулийн 1000 оюутан цэрэг оролцоно. Бүх нийтийн их цэвэрлэгээний үйл явцад Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Шинэ тосгон” …

  • 5 August

    Гашуунсухайт боомт шалган нэвтрүүлэх кабин байгуулжээ

    Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор эрдэс баялаг болон нүүрс тээвэрлэж байгаа хүнд даацын автомашины цуваа олон арван км үргэлжилж, оочир үүссэний улмаас нэг удаа хил гарахдаа 3-4 өдрийн хугацааг зарцуулдаг байсан. Тэгвэл Хил хамгаалах байгууллагаас хүнд даацын автомашины хилээр орох гарах урсгалын тоог нэмэгдүүлж, хил хэвтрэх баримт бичиг шалгагчийн кабиныг байгуулснаар оочир дараалал эрс буурч, жолооч нар чирэгдэлгүйгээр хил нэвтрэх боломж …

  • 5 August

    Үс засуулбал жаргал ирнэ

    Өнөөдөр зуны адаг улаагчин хонь сарын нэг цагаан мэнгэтэй хөх хулгана өдөр. Нар 05:33 цагт мандаж, 20:21 цагт жаргана. Энэ өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, эм найруулах, …

  • 4 August

    Ой, хээрийн түймрийн эрсдэл ихтэй аймгууд ЗИЛ-131 автомашинтай боллоо

    Батлан хамгаалахын сайдын А/211 тоот тушаал, Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын А/69 тоот тушаалаар Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ашиглагдаж байсан ОХУ-ын туулах чадвар сайтай 10 ширхэг ЗИЛ-131 автомашиныг Онцгой байдлын албанд хүлээлгэн өгөхөөр болсон. Эдгээр автоамшинуудыг Онцгой байдлын байгууллагад хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр Орхон аймагт боллоо. Тус ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын ар тал, техник хангалтын хэлтсийн ахлах …

  • 4 August

    “Даншиг”наадмаар 300 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ

      Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа. Наадам энэ сарын05, 06-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон зохион байгуулагдана. “Даншиг наадам-Хүрээ цам 2017” наадмын үеэр цагдаагийн байгууллагын  300 алба хаагч, олон нийтийн цагдаа 10, оюутан цагдаа 30, морьт эргүүл дөрөв, 20 машинтайгаар иргэдийн …

  • 4 August

    Г.Өсөхбаяр К2 ууланд ахин авиралт хийхээр боллоо

    Дэлхийд өндрөөрөө хоёрдугаарт эрэмбэлэгддэг Пакистаны К2 оргилд авирахаар төлөвлөсөн гавьяат тамирчин Г.Өсөхбаяр өнгөрсөн сарын 24-нд үндсэн авиралтаа эхлүүлсэн. Тэрбээр энэ сарын 26, 27-нд оргилд гарахаар төлөвлөсөн байсан юм. Гэвч тэрбээр  авиралтаа үргэжлүүлэх боломжгүй болсон тухайгаа фейсбүүк хуудаснаа бичиж, ард түмнээсээ уучлалт гуйсан билээ.Тэрбээр “Маш их хичээлээ. Оргилд хүрэх гэж би авиралтын замаа тооцоолж байснаас Пакистан хүний аймхай, өөдгүй занг огт …

  • 4 August

    А.Үйлстөгөлдөр:Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан мэдээлэл ирсэн

      Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн ажлын албаны  ахлах зөвлөх  Энх-Амгалан, Ажлын ахлагч А.Үйлстөгөлдөр  нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Монгол Улсын Шадар сайдын Ажлын албаны дарга ахлах зөвлөх  Б.Энх-Амгалан “Өчигдрөөс эхлээд  мэдээллийн сүлжээ сайтуудаар Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүхийг чагнасан, дагасан, мөрдсөн талаар асуудал гарч ирлээ. Харамсалтай нь ийм явдал болсон. 2017 оны долдугаар сарын 3-ны өдөр бид нар энэ асуудлаар  Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газарт хандаж  бичиг явуулсан. Шадар …

  • 4 August

    Эрдэнэтийн 49 хувийн эзэмшигчид Хятадуудтай “ойрхон” ажилладаг уу

    Эрдэнэт үйлдвэрийн хувьцааны асуудал сүүлийн жилүүдэд олны анхааралд өртх болсон. Үнэндээ үе үийнтөр засгийн үед Эрдэнэт үйлдвэрийн захирлуудтай болон шийдвэр гаргах түвшний улс төрчидтэй “ойр ажиллаж” чадаг сүйхээтэй нэгэн  Эрдэнэтээс ихээхэн хэмжээний ашиг олдог байсан гэдгийг бид мэднэ. Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг төр авна авахгүй, ХХБ авах ёстой, ёсгүй гэж маргалдаж байх хооронд ХХБ-ны талаас буюу 49 хувийг эзэмшигч талын гар хөл …

  • 4 August

    Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт 20 жилийн хорих ял оноолоо

    С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн Хяналтын шатны шүүхийн хуралдаан Улсын дээд шүүхэд өнөөдөр болж шүүгчид шийдвэрээ гаргажээ. Анхан шатны шүүх хурал ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид болж яллагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон билээ.Тэгвэл өнөөдөр болсон Хяналтын шатны шүүх хуралдаанаас ялын хэмжээг бууруулж Ц.Амгаланбаатарт  20, Б.Содномдаржаад 20, Т.Чимгээд 20 жилийн хорих ял оноолоо.Мөн ялыг хаалттай …

  • 4 August

    Зуслангийн айлуудыг 22:00 цагаас хойш гэрлээ унтраахыг зөвлөж байна

    ОХУ-ын Сибирийн ойн түймрээс дайжсан хүр эрвээхэйнүүд манай нутагт ихээр нүүдэллэн орж иржээ. Уг хүр эрвээхэйг устгах ажлыг хотын ойролцоох зуслангуудад хийж эхэлсэн байна. Хүр эрвээхэйн тоо толгойг багасгах, устгах ажил Найрамдал зуслангаас эхлэн Бэлх, Сэлх, Хадат вилла орчимд “Гэрлэн урхи”-аар үргэлжилж байна. Ойн судалгаа хөгжлийн төвөөс хүр эрвээхэй олноороо байгаа бүсийг тогтоосны үндсэн дээр эдгээр газруудаас эхэлж байгаа аж. …

  • 4 August

    Хотын нийтийн эзэмшлийн зам талбайн орц гарц нээх ажлыг үргэлжлүүлж байна

    Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа, газар чөлөөлөх хэлтсийн дарга н.Энхтөр болон бусад холбогдох албаны хүмүүс Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам талбайн орц гарцыг нээх, явган хүний зам гаргах, замыг чөлөөлөхөд хүндрэлтэй байгаа зарим байршлуудтай танилцлаа. Энэ үеэр зөвшөөрөлгүй газрынхаа хэмжээнээс хэтрүүлэн хашаа татсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын холбогдох хүмүүстэй уулзсан юм. Баянзүрх дүүргийн …

  • 4 August

    Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оффшорын асуудлаар Сангийн сайдад хандлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оффшорын асуудлаар олон улсын байгууллагатай хамтрах асуудлаар Сангийн сайдад хандан өнөөдөр албан бичиг хүргүүллээ. Уг албан бичигт “Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга манай улсаас оффшор бүсэд хууль бусаар байршуулсан хөрөнгийг буцаан авчирч өрийн дарамтыг багасгах чиглэлээр ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын /OECD/ оффшор бүсэд хууль бусаар хөрөнгө …