Yearly Archives: 2017

February, 2017

  • 23 February

    УИХ-ын дарга М.Энхболд аварга малчдад шагналыг нь гардууллаа

    Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Монгол Улсын “Хошой аварга малчин”, “Аварга малчин” цол хүртсэн Төв аймгийн Алтанбулаг сумын малчдад Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэнгийн хамт өчигдөр (2017.02.22) цол, шагналыг нь гардуулж баяр хүргэлээ. Алтанбулаг сумын 3-р багийн нутаг “Зэвэгийн өвөр” хэмээх газар өвөлжиж буй малчин Чойжилын Мөнх-Очир аварга цолыг дагалдан …

  • 23 February

    Сар шинийн баяраар 86 чиглэлд 660 их, дунд багтаамжийн автобус үйлчилнэ

    XVII Тахиа жилийн сар шинийн баяр билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2017 оны 2 дугаар сарын 27, 28 болон 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд хотын захын алслагдсан гэр хороолол, хүн амын нягтаршил ихтэй суурьшлын цэгүүдэд тухайлбал Шархад, Тахилт, Чингэлтэй, Зунжин, Баянхошуу, Орбит, Зүүн салаа, Улаан-Хуаран, Санзай зэрэг чиглэлүүдийн тээврийн хэрэгслийн  тоог 10 орчим хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. …

  • 23 February

    Сар шинийн баяраар иргэд юуг анхаарах вэ?

      Өнөөдөр Замын цагдаагийн алба, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн түргэн тусламжийн төв болон Гэмтэл согог судлалын үндэсний төв хамтран монгол түмний уламжлалт Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор иргэдэд мэдээ мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэлээ. Энэ үеэр Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат хэлэхдээ “Сар шинийн баяр бол олон онцлогтой баяр юм. Баярын …

  • 23 February

    “Оюутан цэрэг” сургалтын бүртгэл ирэх сарын 9-нийг хүртэл явагдана

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Оюутан цэрэг” сургалтын бүртгэлийн талаар өнөөдөр Батлан хамгаалах яам,  Нийслэлийн Цэргийн штаб, Монголын оюутны холбооны төлөөлөл мэдээлэл хийлээ. “Оюутан цэрэг” сургалт хэрэгжсэн 3 жилийн хугацаанд нийт 2400 орчим оюутан хамрагдсан байна. Тус сургалт энэ жил шинэ батлагдсан журмаар зохицуулагдан хэрэгжихийг Нийслэлийн Цэргийн штабын орлогч дарга, хурандаа Ц.Анхбаяр хэллээ. Батлан хамгаалахын сайдын тушаалаар …

  • 23 February

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ, Булган, Орхон, Дархан-Уул аймгаас төрсөн улсын аваргуудад шагнал гардууллаа

    21 аймаг, нийслэлээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн материалыг 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, 103 малчныг “Улсын аварга малчин”, 5 малчныг “Улсын хошой аварга”, 5 саальчныг “Улсын аварга саальчин”, 5 фермерийг “Улсын аварга фермер”, 12 аж ахуйн нэгжийг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгаруулсан. Аваргуудад Засгийн газрын шагналыг энэ өдрүүдэд гардуулж байна. …

  • 23 February

    Шүд хорхойтвол тунгалгийн булчирхай өвчилнө

      -Тунгалгийн булчирхай цочиж, үрэвсэхэд өрхийн эмч нар гахайн хавдартай эндүүрэх нь бий. Нөгөөтэйгүүр эцэг, эхчүүд эмчид хандалгүй таамгаар оношилж, буруу эмчилгээ хийдэг- Хүний биеийн эсэргүүцэл сулрахад тунгалгийн булчирхай үүнтэй тэмцэж, дархлааг дэмжиж байдаг. Товчхон хэлбэл, дархлааны эрхтэн юм. Тунгалгийн булчирхай нь цусны системтэй маш ойр буюу судас даган байрлах ба уг системийн тэжээгч гэж хэлж болно. Хүний биеэс хорт …

  • 23 February

    Хоёр жүжигчний “тэмцэл” эцэстээ хүрчээ

    Жүжигчин Ө.Мөнгөнтулга гэхээр л харгис, хэрцгий эсвэл аймшгийн киноны дүр санаанд ордог нь нууц биш. Бүтээсэн дүрүүд нь үзэгчдэд ийм ойлголтыг өөрийн эрхгүй төрүүлдэг.Эсрэг дүрийг амилуулж түүгээрээ үзэн ядуулна гэдэг нь тухайн жүжигчний хэр чадвартайг илтгэх биз.Харин сүүлийн үед тоглож байгаа кинонууд нь сайн аав, сайн ах, сайн найз гээд эерэг талын дүр бүтээж байгаа нь олны талархлыг ихэд хүлээгээд …

  • 23 February

    НҮБХХ-ийн туслах Ерөнхий нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр НҮБ-ын туслах Ерөнхий нарийн бичгийн дарга, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн туслах захирагч, Ази, Номхон далайн бүсийн товчооны захирал Шу Хаолянийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр эхнээс нь тууштай дэмжиж, дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлэв. “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг боловсруулахад тус байгууллага жинтэй хувь …

  • 23 February

    Жайка-ийн буцалтгүй тусламжаар ЕБС барина

     Энэ сарын 21 ны өдөр ЖАЙКА-ийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Ерөнхий боловсролын сургууль барих” төслийн хүрээнд ярианы тэмдэглэлд талууд гарын үсэг зурлаа. Тус ярианы тэмдэглэлд төслийн II  баг болох  Чий Эсаки,  ЕБС-ийн барилга барих төслийн судалгааны багийн удирдагч Томохиро Фукуо, боловсролын төлөвлөлтийн мэргэжилтэн Томохиро Озава, барилга төлөвлөлтийн мэргэжилтэн, БСШУСЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга Т.Батмагнай нар  гарын үсэг зурсан юм. Энэхүү …

  • 23 February

    88 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолоор шилдэг хувцасласан оддыг эргэн харцгаая

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Оскарын шагнал гардуулах ёслол хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Кино урлагийн шилдгүүдээс дутахааргүй олны сонирхлыг татдаг зүйл бол улаан хивсний  ёслол байдаг. Хэн хэн уригдаж, ямар брэндийн бүтээлээр өөрсдийгөө гоёсон нь сонирхолтой  биш гэж үү? Ингээд хуучин онруу  аялж хэн хэн шилдгээр шалгарч байсныг харцгаая.                       …

  • 23 February

    УИХ-аас Монголбанкны өнгөрсөн дөрвөн жилийн үйл ажиллагааг шалгана

    -Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг баривчлах уу- УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг өнөөдрөөс дөрөвдүгээр сарын 30-ны хооронд шалгалт хийнэ. Шалгалтаар төгрөг буюу үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн тогтвортой байдлыг хангах, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс эхлээд санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүн, хэвлэсэн мөнгөний хэмжээ болон алдагдал зэрэгт дүгнэлт хийнэ хэмээн ажлын хэсгийн ахлагч, …

  • 23 February

    2017 BRIT шагнал гардуулах улаан хивсний ёслолд оролцсон одуудын хувцаслалт/фото/

    Элли Голдинг Рита Ора Кэти Перри Мишель Киган  нөхөр Марк Райтын хамт Чарли Холли Уиллоуби Майлин Классе Абби Кланси Alesha Dixon Молли Кинг Шарлотта Кросби Наоми Campebell Г.Нараа

  • 23 February

    Ухаантай хүн л уучлалт гуйдаг юм

    Энэ хорвоо хайрлуулахыг хүлээсэн хүмүүсээр дүүрчээ. Миний хайрт хаа яваа юм бол гэж, ирээдүйд ямар нэгэн гайхалтай зүйл болно гэж хүлээнэ. Ийм мөрөөдөлд автан дундуур байдлаа мөрөөдлөөрөө нөхөн ганихаран үнэт цагаа үрэгч нар маш олон.         Хүлээж тэсвэрээ алдсан зарим нь тавилантайгаа эвлэрч дүнсгэр царайлан амьдарсан болж цаг нөхцөөнө. Юуг ч бүү хүлээ. Юунд ч бүү найд. …

  • 23 February

    Чацаргана нь цорын ганц “байгалийн поливитаминт” ургамал

            Чаргана жимсгэний химийн бүрэлдэхүүн, биоидэвхит бодисын найрлагыг тодорхойлж, эмийн болон хүнсний үйлдвэр, гоо засал, хөрс, ус хамгаалал, цацраг идэвхит бодисыг шингээх зэрэгт өргөн ашиглах боллоо. Чацарганын үр жимсэнд тосны ханаагүй хүчил болох линол, линолейн, олейний зэрэг гурван хүчил их хэмжээтэй агуулагддагаас гадна хүнсний гол бодис болох уураг-/1,5%/, тос /4-6%/ мөн C, A, E, B, B, PP …

  • 23 February

    БНСУ-ын Чежү аралд амьдардаг Монгол залуу хулгайн хэргээр баривчлагджээ

        Өмнөд Солонгос улсын Чежү арлын цагдаагийн газраас тус орон нутагт амьдардаг Монгол улсын иргэн, 30 настай эрэгтэй Б-г хулгайн хэрэг үйлдсэн хэмээн баривчилжээ.     Хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас “Хэрэг гардаг өдөр Солонгос эмэгтэй, 20-н настай Ким нь Чежү арал дахь нэгэн цэцэрлэгт хүрээлэнгийн зургийг авахаар аяны цүнхээ ардаа тавиад зогсч байсан. Түүнийг зураг аваад зогсч байх хооронд ачааны автомашин жолоодож …