Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 9. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын 13. Бархасвадь гараг. Долоон улаан мэнгэтэй, найралт эх одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 7 цаг 57 минутад мандан, 18 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, …
Yearly Archives: 2017
February, 2017
-
9 February
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
2017 оны хоёрдугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй.Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 20-25 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,Орхон, Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр14-19 хэм,говийн бүс нутгийн өмнөд хэсгээр …
-
8 February
0-5 настай хүүхдэд 100 хувь хөнгөлттэй эм олгох ажил хэвийн үргэлжилж байна
Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран бага насны хүүхдүүдийн дунд ханиад томууны дэгдэлтийн үед 10 нэрийн 30 төрлийн эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлттэйгээр үнээр олгож эхлээд нэг сар болж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 318, орон нутагт 490, улсын хэмжээнд 808 даатгалын гэрээтэй хөнгөлттэй жороор олгох эмийн сангуудаар 29440 хүүхдэд 457 сая төгрөгийн эмийг олгоод байна. …
-
8 February
Иргэдэд эрүүл аж төрөх дадлыг бий болгоно
Аливаа улс орны үнэт баялаг нь хүн бөгөөд түүний эрүүл мэндэд “хөрөнгө оруулна” гэдэг нь боловсролд хөрөнгө оруулж байгаатай адил улс орны эдийн засгийн өсөлтөд хандив оруулж байна гэсэн үг юм. Хүний эрүүл мэндэд нөлөөлөгч хүчин зүйлсийг 100 хувь гэж авч үзвэл түүний 55-60 хувь нь тухайн хүний боловсрол, зан үйл, амьдралын хэвшлээс, 25 хувь нь бусад салбарын эрүүл мэндэд …
-
8 February
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо
21 аймаг, нийслэлээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн материалыг 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, 103 малчныг “Улсын аварга малчин”, 5 малчныг “Улсын хошой аварга”, 5 саальчныг “Улсын аварга саальчин”, 5 фермерийг “Улсын аварга фермер”, 12 аж ахуйн нэгжийг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгаруулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Аварга малчид 26-78 насныхан …
-
8 February
Цэргийн албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөр таван сая төгрөг байхаар тогтоов
2017 онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тоог Засгийн газрын хуралдаанаас баталж, мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах бол 5,052.230 /таван сая тавин хоёр мянга хоёр зуун гуч/ төгрөг байхаар тогтов. Дүйцүүлэх алба хааж байгаа иргэд батлан хамгаалах эрдэмд суралцахын зэрэгцээ байгалийн болон нийтийг хамарсан гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хор уршгийг арилгах, хүн, малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн …
-
8 February
Зуны цагийн тоололд шилжихгүй
Засгийн газрын хуралдаанаар “Зуны цагийн тоололд шилжүүлэх тухай Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 82 дугаар тогтоол”-ыг хүчингүй болголоо. Уг тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнийн 02 цагаас эхлэн тухайн жилийн 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн бямба гаригийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн …
-
8 February
Ц.Батбаяр: Энэ сарын 7-ны байдлаар 3818 бөхөнгийн сэг зэмийг ариутгаж устгалд оруулсан
Говь-Алтай, Ховд аймгийн зарим сумын нутагт бог малын мялзан өвчнөөр бөхөн олноор өвчилж, хорогдож байгаатай холбогдуулан Байгаль орчны яаманд Монгол бөхөнгийн асуудлаар мэдээлэл хийлээ. БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр “Бид энэ сарын 3-6-ны хооронд өвчин гарсан голомт дээр ажиллаад ирлээ. Энэ сарын 7-ны байдлаар Говь-Алтай аймагт 2032, Ховд аймагт 1786 бөхөн нийт 3818 бөхөнгийн сэг зэмийг ариутгаж устгалд оруулсан. Хорогдсон бөхөнгийн …
-
8 February
МҮОНРТ нийслэл хотын тулгамдсан асуудлыг хөндсөн тусгай цаг хөтөлбөртөө тусгана
Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Уг санамж бичигт Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц өнөөдөр гарын үсэг зурлаа. Санамж бичгийн агуулга нь Монгол Улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь ажиллаж, амьдарч байгаа Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг хөндөж, гарц шийдэлийг …
-
8 February
Бизнесийнхэн Улаанбаатар хотын агаарын бохирдолыг бууруулахад хамтарч ажиллана
Нийслэлийн хөгжлийг дэмжиж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор байгуулагдсан “Улаанбаатар хотын худалдааны танхим” өнөөдөр гишүүдийнхээ дунд энэ оны анхны уулзалтаа хийлээ. Уулзалтын энэ удаагийн зочноор Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд уригдан оролцож, агаарын бохирдлын асуудлыг хөндөж, нийслэлээс хийж хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлогын талаар нээлттэй ярилцлаа. …
-
8 February
Д.Оюунхорол: “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” боловсруулан ажиллаж байна
Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны өнөөдрийн хуралдаан (2017.02.08) 12 цаг 28 минутад 66.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 03-03 тоот зөвлөмжийн дагуу агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний талаар болон Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны 2016 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 12/5391 албан тоотын 6, 7, 8 дахь заалтын биелэлтийн явц, үр …
-
8 February
Чингэлтэй дүүргийн Засаг дарга НЭМ-ийн газрын даргыг хүлээн авч уулзлаа
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарыг 201 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвд тулгамдсан асуудлаар санал солилцов. Тухайлбал, Өрхийн эрүүл мэндийн төв шинээр барихад шаардлагатай газрын асуудал, Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудын хариуцлага, дүүргийн Эрүүл мэндийн төвд ойрын үед хийгдэх ажлын талаар …
-
8 February
Налайхын уурхайн нурангид дарагдсан иргэдийн амийг аварлаа
Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хороо, 57 дугаар уклон, иргэн Б-гийн уурхайд нуранги болж, уурхайн гүнд ажиллаж байсан дөрвөн иргэн дарагдчихлаа гэсэн дуудлага энэ сарын 07-ны өдрийн 14:25 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Уул уурхайн аврах ангийн найман албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 122 метр урт тунелийн мухраас иргэн Г /31 настай, эрэгтэй/, О /26 …
-
8 February
Стандарт банкинд 51 хувиа алдсан МАН 49-ийг булаахаас өөр аргагүйд хүрлээ
Эрх баригчид “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авахаар улайрч байгаагийн цаад шалтгаан нь Монгол Улсын мэдэлд байсан 51 хувийг Стандарт банкны барьцаанд алдсантай холбоотой гэх ноцтой мэдээллийг нөлөө бүхий эх сурвалж өглөө. “Жаст”-ын Ш.Батхүүгийн Өмнөд Африкийн Стандарт банкнаас 109 сая долларын зээл авахад Эрдэнэт үйлдвэр батлан даасан. Гэтэл уг зээлийг зориулалтын бусаар зарцуулж, эргэн төлөлт хийлгүй сунжирсаар олон улсын Арбитрын шүүхэд …
-
8 February
Селена Гомез жирэмсэн үү
Алдартай дуучин бүсгүй Селена Гомез жирэмсэн болсон гэх талаар гадаадын хэвлэл мэдээлэлээр сенсаци болоод байгаа бөгөөд тэрээр Justin Bieber-с салаад удаагүй дуучин Weeknd тай болзож эхэлсэн юм. Ямар ч байсан түүний ээж Селена хүүхдэд их хайртай болоод байгаа гэсэн бөгөөд хосууд аль хэдийн хүүхэдтэй болсон уу эсвэл тэдний гэр бүлийн төлөвлөлтөнд багтсан уу. Түүний найз хэлэхдээ Селена Гомез, Weeknd-н хүүхдийг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл