Monthly Archives: January 2018

January, 2018

  • 25 January

    Д.Бямбадорж: Миний хамгийн их сонсох дуртай дууны нэг бол “Монголын өглөө”

    “Уяачид дуулж байна” улсын уралдаанд газар газрын олон уяач оролцож, сонсож, дуулах дуртай хамгийн сайхан дуугаараа өрсөлдөж байна. Иймд үзэгчидээс хамгийн олон санал авч буй оролцогчдын нэг Хэнтий аймгийн Баян-Овоо сумын уяач Д.Бямбадоржоос цөөн асуултад тодруулга авсан юм. -Энэ уралдаанд та өөрийн хүсэлтээр орсон уу. Эсвэл хэн нэгний ятгалаг байв уу? -Өөрийн хүсэлтээр орсон. Ер нь би дуулах дуртай л …

  • 25 January

    Таны илтгэлийг гайхамшигтай болгох программууд

    “Илтгэл тань хүртээмжтэй болж чадахгүй байна уу? Та улиг болсон хуучин загвартаа баригдсаар л байна уу?” Тийм бол та анхаарлаа түр нааш нь хандуулна нуу. Бидний олонх нь өдөр тутам ямар нэгэн байдлаар илтгэл бэлдэж, хэлэлцүүлж мөн сонсож байдаг. Тэрхүү илтгэл маань ажил хэргийн, сургалтын, уралдаан тэмцээний гэх мэтчилэн олон янз байдаг хэдий ч гол мөн чанар ямар нэгэн мэдээ …

  • 25 January

    Шерлок Холмсоос сурах 10 бизнес хичээл

    Шотландын нэрт зохиолч Сир Артур Конан Дойлын “Шерлок Холмс” зохиолыг мэдэхгүй хүн байхгүй билээ. Энэхүү зохиолын гол дүр болох Шерлок Холмсын тагнан мөрдөх гайхалтай ур чадварыг харуулсан маш олон ном, кино, телевизийн цувралууд хийгдсэн байдаг бол энэ удаад та бүхэнд энэхүү зохиолоос гарааны бизнес эрхлэгчдийн сурах 10 бизнес хичээлийг хүргэж байна. 1. Өөрийн гэсэн мастер чадвартай бай Шерлок Холмс бол …

  • 25 January

    90 дэх удаагийн Оскарын шагналд нэр дэвшигчдийг зарлалаа

    Америкийн Кино Академиас тухайн жилийнхээ хамгийн шилдэг кино уран бүтээлчдэд олгодог Оскарын шагналыг гардуулах ёслолын ажиллагаа 90 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн ёслолын ажиллагаа АНУ-ын Лос Анжелес хотод 3-р сарын 5-нд /Монголын цагаар/ болох тов гарчээ. Мөн өнөөдөр Оскарын наадамд өрсөлдөх нэр дэвшигчдийг зарласан юм. “Dunkirk” кино 8 төрөлд, “Three Billboards outside Ebbing, Missouri” кино 6 төрөлд …

  • 25 January

    АТГ:УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийг шалгаж байгаа

    Авлигатай тэмцэх газраас сар тутмын ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. АТГ-ын урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Т.Баярхүү “АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн сарын хугацаанд гэмт хэргийн шинжтэй 94 гомдол, мэдээлэл шалгасан. Эдгээрээс 32-т нь хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн. Шийдвэрлэлт нь 83.7 хувтай байна. Харин албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 51 өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэсэн. Хянан …

  • 25 January

    Хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар Засгийн газарт зөвлөмж өгчээ

    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх, хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар Монгол Улсын Засгийн газарт зөвлөмж хүргүүлжээ. Зөвлөмжид: “МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА Комисс жил бүр хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх, хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар Монгол Улсын Засгийн газарт удаа …

  • 25 January

    “Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” Улсын II зөвлөгөөн маргааш эхэлнэ

    “Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” Улсын II зөвлөгөөн Улаанбаатар хотноо энэ сарын 26, 27-ны өдрүүдэд болох талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Зөвлөгөөн нь дээд боловсролын шинэчлэлийн эрх зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн түншлэлд түшиглэсэн, олон улсын стандартад нийцсэн дээд боловсрол эзэмших шаталсан тогтолцоог бүрдүүлэх, сургалтын хөтөлбөрийг олон улсын түвшинд хүргэж сургалтын чанарыг дээшлүүлэх, багшийн хөгжлийг эрчимжүүлж олон улсын хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц …

  • 25 January

    “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг ирэх долоодугаар сард зохион байгуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, номхон далайн бүсийн төвийн дарга, хатагтай Лоретта Хибер Жирардег өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Э.Энхбаяр, Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны дарга Л.Саянаа, ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, …

  • 25 January

    Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 4.8 хувийг эзэлж байна

    Нийслэлийн хэмжээнд энэ сарын 22-ны байдлаар, амбулаторийн 67.823 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3223 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.8 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.9 хувиар бага байна. Нийт өвчлөгсдийн 38.0 хувийг 0-1 нас, 26.6 хувийг 2-4 нас, 14.0 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 905 дуудлага ирснээс 35.9 хувь …

  • 25 January

    УИХ-ын эмэгтэй гишүүд багш нарын зөвлөгөөнд оролцов

    Төрийн ордонд “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөн үргэлжилж байна. Зөвлөгөөний арга хэмжээнд УИХ-ын дарга М.Энхболд амжилт хүсч, мэндчилгээ илгээснээс гадна УИХ-ын эмэгтэй гишүүд өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо. УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Б.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг, Н.Амарзаяа, Н.Оюундарь, М.Оюунчимэг нар багш, боловсролын салбарын албан хаагчдад тулгамдаж буй асуудлыг сонсохоор хүрэлцэн ирсэн байв. БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа илтгэлийнхээ үеэр …

  • 25 January

    Н.Батцэцэг: Айдсаа давж байж амжилтанд хүрдэг юм шүү

    Монгол Улсын Гавъяат жүжигчин Н.Батцэцэгийг “Өглөөний зочин” ярилцлагын буландаа урилаа. Түүнийг “Ардын жүжигчин” цол тэмдгээр, шагнуулж магадгүй гэсэн мэдээлэл дуулдах болсон. Гэхдээ гавьяат маань энэ мэдээллийг миний амнаас л анх удаа сонслоо гэсээр бидний яриа эхэлсэн юм. Н.Батцэцэг эгчээс дуулах сонин их байгаа болов уу. Сүүлийн үеийн сонин сайхнаас манай уншигчдад хуваалцаач? -Жүжигчний мэргэжлийг сонгосон, сонгох гэж байгаа залуучуудынхаа хүсэлтээр …

  • 25 January

    Фэйсбүүкийн нууц үгээ энгийн байдлаар хийхгүй байхыг зөвлөж байна

    Цагдаагийн Ерөнхий Газраас  цаг үеийн асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч М.Мөнхшүр “Бусдын фэйсбүүкт хууль бусаар нэвтэрч бүлэглэн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс илрүүлэн шалгаж байна. Фэйсбүүк хэрэглэгчдийн хаягийг нь олзолж, тэдгээрийн найз нөхөд, гэр бүл, дотны хүмүүс рүү нь мөнгө гуйх, мөнгө өгөхийг шаардах зэрэг үйлдлийг хийдэг гэсэн мэдээллийн дагуу …

  • 25 January

    Матрын орд:Уян хатан байж өөрийгөө зөвөөр ойлгуулах өдөр

    ХОНЬ (3/21-4/19) Сургуульд сурах санал өгвөл эерэг хариу авах магадлал байна. Од эрхэсийн зүгээс мөнгөний тал дээр эерэг нөлөөлөл үзүүлэх болно. Ажилдаа хэт их улайран зүтгэснээс та ганцаардалд орох вий. Үр бүтээл их байх тусам та сэтгэл ханамж ихтэй байх болно.Таны санхүүгийн байдал ямар нэгэн уналтанд орохгүй байх болно. Тиймээс айдас түгшүүрээс хол бай. Сэтгэцийн эмчилгээг уламжлалт эмнэлгээр хийлгэхийг хүсч …

  • 25 January

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны нэгдүгээр сарын 25. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн адаг харагчин үхэр сарын 8. Бархасвадь гараг. Гоё хүүхэн одтой, найман цагаан мэнгэтэй, улаагчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 14 минутад мандан, 17 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, …

  • 25 January

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөрт нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар хүйтэн жавартай байна. 2018 оны 01 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос …