Monthly Archives: January 2018

January, 2018

  • 5 January

    Элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдрыг эрт илрүүлэх шинжилгээнд иргэдийг хамруулах төслийг өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод  Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өргөн мэдүүллээ. ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ Хуулийн төсөлд Монгол Улсын иргэнийг элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушиг, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх …

  • 5 January

    Хойд Солонгосын харвасан пуужин 240 мянган хүн амтай хотод унасныг нууцалжээ

    Өнгөрсөн онд Хойд Солонгосын туршсан тив хоорондын баллистик пуужингийн сэгүүд тус улсын хотод унасан болохыг нууцалжээ. Тодруулбал дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хийсэн “Хвасон-12” пуужингийн туршилт байндаа хүрч чадалгүй замдаа сүйрсэн бөгөөд зарим хэлтэрхий нь Өмнөд Пёнань аймгийн 240,000 хүн амтай Токчон хотын үйлдвэрийн хэсэгт унасан бөгөөд золоор хүний амь нас эрстээгүй ч аж үйлдвэр, хөдөө аж ахуйн барилга байгууламж сүйрсэн …

  • 5 January

    Унгар улсын ЗГ-ын тэтгэлгээр 200 хүртэлх Монгол иргэнийг суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа

    Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр 2018/2019 оны хичээлийн жилд дахин 200 хүртэлх Монгол иргэнийг суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа. Сонгон шалгаруулалт 2 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Унгарын хүлээн авч суралцуулах сургууль тус тус зохион байгуулна. Шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалтыг Унгарын Тэтгэлгийн хороо хүлээн авч, эцсийн шийдвэрийг гаргана. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд дээр дурдсан …

  • 5 January

    Чингис бондын эхний төлбөрийг төлнө 

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  өнөөдөр  10.00 цагт Сангийн яамнаас Чингис бондын төлбөр болох шилжүүлгийг өөрийн биеэр очиж хийх юм байна. Монгол Улсын нийт өр 24 орчим тэрбум ам.доллар, Засгийн газрын өр 23,8 орчим их наяд төгрөг болжээ. Эхний ээлжид Чингис бондын 500 сая ам.долларыг төлөх хуваарийн дагуу ийнхүү  өнөөдөр төлбөрийг нь хийхээр болжээ.  

  • 5 January

    Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл явагдаж байна

    Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл өчигдрөөс  эхэллээ. Бүртгэл 2018 оны нэгдүгээр сарын 4-20-ны хооронд явагдана. Бүртгэлийн ажлыг хороодын Засаг даргын Тамгын газарт ажлын өдрүүдэд 8.30-19.00, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд зохион байгуулна. Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байна. Цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ. Цэрэгт бүртгэлтэй …

  • 5 January

    Монос эмийн сан хүчилтөрөгчийн коктэйл үнэгүй өгч эхэллээ

    Монос эмийн сангийн 55 салбараар Хүчилтөрөгчийн коктейлоор 9:00-11:00 цагийн хооронд үнэ төлбөргүй үйлчилж эхэллээ. Хүчилтөрөгчийн коктейл нь өвчилсөн болон ядарч сульдсан организмыг сэргээж, хэвийн үйл ажиллагааг нь хангадаг юм. Мөн ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, ядаргаа сульдааг багасган нойргүйдлийг арилгаж бодисын солилцоог идэвхжүүлдэг. Жирэмсний тээлтийн хугацаанд цусны эргэлтийг ихэсдэг. Өөрөөр хэлбэл өөрийгөө болон ургийг хүчилтөрөгчөөр бүрэн хангахад үлэмж хэмжээний хүчилтөрөгч нэмж шаардагддаг. …

  • 5 January

    Дипломат төлөөлөгчийн газрууд гадаад паспортын хугацааг сунгахгүй

    Засгийн газрын 2017 оны 94 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаанд сунгалт хийхийг зогсоосныг мэдэгдэж байна. Гадаад паспортад сунгалт хийхгүй болсон нь олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй стандартыг бүрэн хангах, монгол иргэдийн гадаадад зорчих эрхийг баталгаажуулж, гадаад улсын хилээр нэвтрэхэд тулгарч буй …

  • 5 January

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хагаст, цаашдаа нутгийн зүүн хагаст цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 2018 оны 01 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун …

  • 5 January

    Загасны орд:Өнөөдөр сэргэлэн цовоо байна

    ХОНЬ (3/21-4/19) Эерэг энергитэй өдөр бөгөөд та бүхэн буруу зүйл хийхгүй. Таны оюун бодлын нэг хэсэг нь тайван байхыг шаардах бол нөгөө хэсэг нь хүчтэй хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Та өөрийн амьдрал дахь хүмүүс, хамтрагчидтайгаа ойлголцох болно. Компьютерийн шинэчилсэн программ дээр дөнгөж ажиллаж сурж байгаа хүмүүс шинэ арга барил гайхалтай сайн байгааг мэдэрнэ. Ажил дээрх харьцаа танд аз жаргалтай байна …

  • 5 January

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал Сайн нөхөртэй учирна

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны нэгдүгээр сарын 5. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 19. Сугар гараг. Их морь одтой, нэг цагаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 37 минутад мандан, 17 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 4 January

    Таны гоо сайханд:Нүхжилтийг агшааж, хар батганаас тань салгах нүүрсэн эмтэй маск

    Арьсны нүхжилтээ дарахын тулд өө дарагч түрхэж зузаан будалт хийх нь арьсанд тийм ч таатай бус. Тиймээс хааяа ч гэсэн арьсаа амрааж 7 хоногт 3-4 удаа маск хэрэглэж заншаарай. Энэхүү маск нь нүхжилтийг багасгаж, хар батгыг арилгаж арьсыг эрүүл гэрэлтсэн болгоно. Нунтаг цай – Антиоксидантаар баялаг, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй учир нүхжилтийг агшааж эд эсийг сэргээнэ Идэвхжүүлсэн нүүрс – Хоргүйжүүлж, батгыг …

  • 4 January

    “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авлаа

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2018 оны 01 дүгээр сарын 4-нд боллоо. Тус хуралдаанаас УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолыг үндэслэн ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид буцааж авах шийдвэр гаргалаа. Монгол Улсын Хөгжлийн банк, “Кью Эс Си” ХХК хооронд 2014 оны 12 дугаар сарын 1-ний …

  • 4 January

    Д.Трамп хэнд гомдолдог вэ?

    Дональд Трампын АНУ-ын ерөнхийлөгч болсноос хойшхи амьдралыг нь хүүрнэсэн зохиолч Майкл Вүлфийн “Fire and Fury: inside the Trump White House” ном олны дунд ихээхэн хүлээлт үүсгэсэн. Уг номонд нь зөвлөх Стив Баннонтай ойр дотно байдаг байсан талаар дурдсан аж. Тэд оройн хоолоо бараг байнга хамт иддэг байжээ. dailymail-д бичсэнээр “Хэрвээ Д.Трамп оройн хоолоо зөвлөхтэйгөө хамт иддэггүй байсан бол Цагаан Ордонд …

  • 4 January

    Харумафүжид 500 мянган иений торгууль оногдуулжээ

    Нутаг нэгт монгол сүмочийг зодож, танхайрсан хэрэгт нэр холбогдсон ёкозуна Харумафүжид  Д.Бямбадоржид Тоттори хотын шүүхээс 500 мянган иений  торгууль ногдуулсан байна. 500 мянган иен нь өнөөгийн ханшаар 10.7 сая орчим төгрөгтэй тэнцэх юм.Харумафүжид зодуулсан гэх сүмоч Таканоива А.Баасандоржийн дэвжээний багш Таканоханагийн гомдлын дагуу Тоттори хотын цагдаа хэргийг шалгаж, улмаар шүүх өнөөдөр шийдвэрээ гаргажээ. Харумафүжи өнгөрсөн арваннэгдүгээр сарын 29 ны өдөр  …

  • 4 January

    2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарлалаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа үйлчилгээг шинэ шатанд гаргаж, шийдвэр гаргах түвшинд иргэд, оршин суугчдын саналыг тусган, хотын хөгжил, бүтээн байгуулалт, тохижилтын ажилд тэдний оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах зорилгоор 2018 оныг …