Monthly Archives: February 2018

February, 2018

  • 7 February

    ПЁНЧАН-2018: “Эв найрамдлын хана” нээлтээ хийлээ 

    Эртний Олимпийн түүхэнд Олимпийн наадам зохион байгуулагдах хугацаанд Грекийн бүхий л овог, аймгууд дайн дажнаа зогсоон, эвлэрэлд хүрдэг уламжлалтай байв. “Турин – 2006” Өвлийн XX олимпийн наадмаас эхлэн энэхүү энх тайвны хөдөлгөөнийг Олимпийн тосгонд “Эв найрамдлын хана” босгон тэмдэглэж эхэлсэн түүхтэй. 02 дугаар сарын 05-ны өдөр “Пёнчан – 2018” Олимпийн наадмын “Эв найрамдлын хана” нээлтээ хийж, ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах, …

  • 7 February

    Энэ сард хоёр, долоогоор төгссөн дугаартай автомашин эзэмшигчид татвараа төлнө

    Энэ сард хоёр ба долоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах албан татвараа төлнө. Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcar.mn/-аар дамжуулан төлөх боломжтой. Төлбөрөө банкаар дамжуулан төлсөн …

  • 7 February

    Нийслэлийн сурагчдын III улирлын амралт нэг долоо хоног байна

    2017-2018 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийн өөрчлөлтийг БСШУСЯ-наас гаргажээ. Нийслэлийн бүх сурагчдын 3 дугаар улирлын амралт 3 дугаар сарын 22-ноос 4 дүгээр сарын 1-ний өдрийг дуустал байна. Харин аймаг, сум, тосгон, багийн сургуулийн сурагчдынхыг 3 дугаар сарын 26-наас 4 дүгээр сарын 8-ныг дуустал амрах хуваарь гаргажээ. Ингэхдээ хөдөөгийн сурагчид цагаан сараар 1 долоо хоног, мал төллөх үеэр 2 долоо …

  • 7 February

    Тайваньд 6.4 магнитудын газар хөдөлж хоёр хүн амиа алджээ

    Өчигдөр орой Тайваний арлын зүүн эрэгт орших 100 мянга орчим хүнтэй, аялал жуулчлалын бүс хот Хуалейнд 6.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, хоёр хүн нас баран, 200 гаруй хүн шархтсан болохыг албаныхан мэдээллээ. Хуалейны цагдаагийн газрын диспетчер “Шархтсан хүмүүсийн 50 нь Японы жуулчин байсан” хэмээсэн. Аврах багийн 400 орчим ажилтан орон сууц, зочид буудлаас 150 орчим хүнийг аварсан. 270 өрөөтэй Marshal зочид …

  • 7 February

    “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн суудлын засал ба зүг мөр гаргах зурхай

    XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн суудлын засал ба зүг, мөр гаргах зурхай хүргэж байна. Энэ жилийн шинийн нэгэн нь туулай өдөр, баасан гаригт тохиож байна. Нар өглөө 08:25 минутад мандана. Нар мандахаас өмнө амжиж зүг мөрөө гаргах газраа очсон байвал зохилтой. Хөдөөд морины уяанаас цааш, орон сууцныхан гурваас есөн алхмаас зүг мөрөө гаргахаа эхлүүлж болно. Энэ ёслолыг …

  • 7 February

    Японы гүнж Мако хуримаа хойшлуулжээ

    Японы гүнж, өдгөө 26 настай Мако хуримаа 2020 он хүртэл хойшлуулж байгаагаа зарлажээ. Jiji Press-т мэдээлснээр ирэх оны дөрөвдүгээр сард эзэн хаан Акихито 84 насандаа үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх тул гүнж өөрийн хуримандаа тусгайлан бэлтгэл хийх цаг гаргах үүднээс ийнхүү хойшлуулахаар болсон байна. Эзэн хааны том хүү, Макогийн авга ах, ханхүү Нарухито хаан ширээг залгамжилна. Гүнж Францын AFP мэдээллийн агентлагт “Хуриманд маань …

  • 7 February

    Улаанбуудайн тонн тутамд 50-60 мянган төгрөгийн урамшуулал олгоно

    Дотоодын гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан, улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын I-III ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд 60 мянган төгрөгийн урамшуулал олгохоор боллоо. IV ангиллынх бол 50 мянган төгрөг байхаар тогтсон байна. Хаврын тариалалтыг хэвийн явуулах, өнгөрсөн онд байгалийн гамшгийн улмаас ургац алдсан тариаланчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Тариалан эрхлэлтийг дэмжих санд байгаа үрийн буудайн үнийг хөнгөлөхөөр …

  • 7 February

    ТЕГ:Танил бус гадаад дугаараас дуудлага ирсэн тохиолдолд эргүүлэн залгаж болохгүй

    Гар утас хэрэглэгчид гадаадын аль нэг улсын дугаараас ирсэн дуудлагыг хүлээн авснаар “One ring scam” гэх дуудлагын залилангийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй байгаа аж. Уг гэмт хэргийн хохирогч болсноор утасны хэрэглээний төлбөр нь өндөр гарах магадлалтай юм байна. Иймд Тагнуулын ерөнхий газрын Төрийн мэдээлэл, холбооны газраас дараах зөвлөмжийг өглөө. Дуудлага хүлээн авахаас өмнө бүсийн кодыг шалгах; Ихэнхи 3 оронтой …

  • 7 February

    “Ноолуур” хөтөлбөр хэрэгжүүлснээр 3600 ажлын байр бий болно

    Засгийн газрын хуралдаанаар “Ноолуур” хөтөлбөрийг баталж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлж байхаар тогтлоо. Дөрвөн жилийн хугацаатай хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлснээр нэхмэлийн салбарт 5500 гаруй ажлын байр тогтвортой хадгалагдах бөгөөд 3600 гаруй ажлын байр шинээр бий болно. Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт 5,7 дахин өснө гэж тооцоолж байна. Манай улс өнгөрсөн оны байдлаар 5413 тонн …

  • 7 February

    “Оюутны хөгжлийн зээл”-ийг хүүгүй болгов

    Засгийн газрын хуралдаанаар таван хувийн хүүтэй байсан “Оюутны хөгжлийн зээл”-ийг оюутнуудад хүүгүй олгож байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Ингэснээр жилдээ 35-37 мянган оюутан, суралцагч зээл авах боломж бүрдэж байна. Оюутнууд сургуулиа төгсөөд ажилтай, орлоготой болсныхоо дараа зээлээ эргэн төлөх юм. Тухайн оюутан 10 сая төгрөгийн зээл авсан гэж үзвэл зургаан жилийн турш сар бүр 139 мянган төгрөг төлөхөөр байгаа нь …

  • 7 February

    Жинлүүрийн орд:Хувь заяа таныг шинэ танилуудтай болгоно

    ХОНЬ (3/21-4/19) Өглөө босоод ямар ч нөхцөлд байсан тайван байгаарай. Бизнесийн гэрээ хэлэлцээр дээр төлөвлөснөөс их хэмжээний зардал гарч магадгүй учир хэт үрэлгэн байж болзошгүй учир анхааралтай бай. Хэвшил болсон зүйлсийг тань эвдэх аливаа дотоод хүсэл таныг зовлонд унагахаас гадна танд ямарч сайн зүйлсийг авчрахгүй. Өнөөдөр хонины ордны хүмүүс тогтсон хэвшлийнхээ эсрэг зүйлсийг хийх гэх тул энэ хүслээ дарж тайван …

  • 7 February

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад идээ ундаа элбэг олдоно

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны хоёрдугаар сарын 7. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн адаг харагчин үхэр сарын 22. Буд гараг. Салхины эх одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, цагаан морь өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Сэрэхүй Суудал: Мод Өдрийн наран 7 цаг 59 минутад мандан, 18 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр бар, …

  • 7 February

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 8-9-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 02 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар …

  • 6 February

    “Аз жаргалын хэлтэрхий”:Хазал Гюрпынар

    “Аз жаргалын хэлтэрхий” олон ангит киноны  Хазал Гюрпынарын  дүрд тоглосон Tуркийн жүжигчин  Алина Боз 1998 оны 6-р сарын 14 нд  Москва   хотод төржээ. Түүний ээж Ольга нь орос эмэгтэй, харин аав нь Турк хүн юм. 7 нас хүртлээ Москвад амьдарч байгаад 2005 онд аав нь эх орондоо ажиллах хэрэгтэй болсон бөгөөд түүнээс хойш Туркийн Истанбул хотноо амьдрах болсон байна. Турк руу нүүснийхээ дараа бүжиглэж эхэлсэн …

  • 6 February

    У.Хүрэлсүх: Төрийн хөрөнгө оруулалтаар авах бараа, бүтээгдэхүүнээ дотоодын үйлдвэрлэгчдээсээ сонгож байх нь зүйтэй

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн гаргасан үзэсгэлэнг үзэж сонирхон, үйлдвэрлэгчдийн санал, хүсэлтийг сонслоо. Нэр бүхий аж ахуйн нэгжүүд өөрсдийн үйлдвэрлэсэн экобус, агаар шүүгч, сав, баглаа, боодол, хүнс, нийтийн хоолны тоног төхөөрөмж, автозам, барилга, хог хаягдлыг дахин боловсруулах, эрдэс чулуулаг, автомашины эд анги зэргээ үзэсгэлэнд толилуулж байна. Аж ахуйн нэгжийн удирдлагууд татварын хөнгөлөлт үзүүлэх, гаднаас оруулж …