УИХ-ын хаврын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлэхдээ “АТГ–ын удирдлага солигдсон сүүлийн хоёр жилд Монгол Улс авлигын индексээрээ даруй 31 байраар ухарчээ. Нэг ч дорвитой хэрэг шийдвэрлэгдсэнгүй. Ажил хариуцсан хүн үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй байгаа нөхцөлд өөрчлөх, солих ёстой байх. Би ойрын үед АТГ–ын удирдлагыг яаралтай солих асуудлаар УИХ-ын даргад хандана. Та бүхэн хэлэлцэн шийдвэрлэхээс өөр арга байхгүй гэдгийг давхар сануулъя. Ажлаа хийж чадахгүй байгаа, авлигатай тэмцэх үүргээ биелүүлэхгүй …
Monthly Archives: April 2018
April, 2018
-
10 April
Ж.Батбаясгалан: Яармаг руу босоо удирдлагатай байгууллагаас бусад нь нүүх болно
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өчигдөр болж, Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр BRT /тусгай замын автобус/ төслийн үйл ажиллагаа, Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийн ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээ, Үйлдвэрлэл, технологийн паркийн нэгжийг сонгон шалгаруулах журам батлах, Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох, Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг …
-
10 April
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв 2019 онд ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын ажлын явцтай танилцлаа. Энэ төв нь БНХАУ-ын Засгийн газрын 35 сая орчим ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа бөгөөд 20 мянган метр квадрат газарт 14,990 мянган метр квадрат барилга, байгууламж барьж байгаа юм. Төв нь 250 ортой, өдөрт энэ хэмжээний …
-
10 April
Зочид буудалд мансуурч байсан залуусыг илрүүлэн шалгаж байна
Зочид буудлын хонгилд мансуурч байсан залуусыг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Тус дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн зочид буудалд Орхон аймгийн харьяат, 19 настай, эрэгтэй З, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд суух 20 настай, эрэгтэй Д, Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн, 23 настай, эрэгтэй У нар нь өвсний төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн …
-
10 April
Нийт хүүхдийн 80 хувьд мөнгөн тэтгэмж олгох тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төсөлд Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 80 хувьд Хүүхдийн мөнгө олгох тухай тусгасан байна. …
-
10 April
Ерөнхий сайд У.Хүрэлсүх БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ли Жаньшуд бараалхав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн үдээс хойш Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга (Парламентын дарга) Ли Жаньшуд бараалхаж, Монгол-Хятадын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын халуун дотно мэндчилгээг Байнгын Хорооны дарга Ли Жаньшуд уламжилж, хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хамтын …
-
10 April
З.Түмэнжаргал агсны 65 насны ойн хүндэтгэлийн тоглолт энэ сарын 18-нд болно
Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Загдын Түмэнжаргал агсан мэндэлсний 65 насны ойд зориулсан “Монголын тал нутаг” хүндэтгэлийн тоглолт энэ сарын 18-нд Соёлын төв өргөөнд болно. Тоглолтын талаар зохион байгуулагчид өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийв. МУСТА, дуучин Б.Мягмарсүрэн “Миний хань жил бүр “Ижийгээ баярлуулж яваарай” тоглолтыг зохион байгуулдаг байсан нь хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрсэн байдаг. Энэхүү тоглолтод …
-
10 April
Шүдээ цайруулах шалгарсан 7 арга
Хүн бүр л хөгшин, залуугаас үл хамааран эрүүл, цагаан шүдтэй байхыг хүсдэг. Яагаад гэвэл гялалзсан цагаан шүд хүн бүрийн хүсдэг зүйл. Ингээд танд инээмсэглэл өгч чадах дараах 7 байгалийн ашигтай аргыг танилцуулж байна. 1.Алимны цуу Сардаа хэд хэдэн удаа шүдний сойзныхоо үсэн дээр цөөн дусал алимны цуу дусаан сойзныхоо бактерийг цэвэрлэж байгаарай. Усаар зайлж цэвэрлэтлээ болгоомжтой хандах хэрэгтэй. Цуу исгэлэн, …
-
10 April
Australian Financial Review: Монгол дахь Риотинтогийн аюулгүй байдал ганхаж байна
Монгол дахь Риотинтогийн аюулгүй байдал ганхаж байна гэсэн гарчигтай нийтлэл “Australian Financial Review” сэтгүүлд өнөөдөр нийтлэгджээ. Айвонхоу Мйанз, Монголын засгийн газартай хийсэн гэрээнд холбогдолгүй гэх агуулгатай энэхүү нийтлэлийг орчуулан хүргэж байна. 2015 онд хийгдсэн Оюутолгойн 4.4 тэрбум ам.долларын гэрээний төслөөс Риотинто саасан уу? гэх асуудал маргаан үүсэх магадлалтай байна. Монголын Сангийн сайд асан Баярцогтын Швейцарийн банкны данстай холбоотой асуудал гарч эхэлснээс хойш АТГ-аас Дубайн гэх тодотголтой хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор албан тушаалтнуудыг шалгаж …
-
10 April
Жирэмсний үед нэмсэн жинг төрсний дараа хэрхэн хасч, эрч хүчээ сэргээх тухай
Ээж болно гэдэг баяр хөөр дүүрэн үйл явдал хэдий ч та жин нэмж, мөн ядарч байна уу. Төрсний дараа жингээ хасч, эрч хүчээ сэргээх 8 зөвлөгөөг танд хүргэж байна. Эрүүл саруул хүүхдээс гадна шинэхэн ээжүүдийн хамгийн их хүсдэг 2 зүйл бий. Үүнд: Жирэмсэн үедээ нэмсэн жингээ хасах, тэнхэрч эрч хүчтэй болох. Унжсан гэдэс минь арилах болов уу, нарийхан жинсэн өмдөө …
-
10 April
Хоёр шүүгчид сахилгын хэрэг үүсгэжээ
Шүүхийн ёс зүйн хороо энэ сарын 6-ны өдөр хуралдаж, хоёр шүүгчид сахилгын хэрэг үүсгэжээ. Гомдол хянан хэлэлцэх энэхүү хуралдаанаар долоон шүүгчид холбогдох гомдлыг хэлэлцсэн байна. Мөн дөрвөн гомдолд холбогдох дөрвөн шүүгчид сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, нэг гомдол хэлэлцэх хуралдааныг хойшлуулсан байна. Шүүхийн шийдвэрийг хуулийн хугацаанд албажуулаагүй, талуудад гардуулаагүй гомдлын дагуу шүүгчид сахилгын хэрэг үүсгэсэн аж. Мөн албаны унааг хувийн зорилгод …
-
10 April
Хамгийн том тийрэлтэт хөдөлгүүр
АНУ-ын Боинг нисэх онгоц үйлдвэрлэгч компани нь ирэх 2019 онд олон нийтэд танилцуулахаар бэлтгэж буй илүү өргөн, том хэмжээтэй “Боинг-777Х” шинэ нисэх онгоцондоо зориулан “GE9X” загварын аварга том тийрэлтэт хөдөлгүүр зохион бүтээж байна. Туршилтын ажлыг 2011 оноос эхэлсэн бол сая 2018 оны 03 дугаар сарын 13-нд Калифорни мужийн Можавийн элсэн цөлд туршилтын нислэг үйлдсэн байна. Хөдөлгүүрийн нүүрэн хэсгийн сэнс нь 3,35 метр урт ба 100 …
-
10 April
ЦЕГ: Понзи залилангаас болгоомжил
Понзи залилан гэдэг үгийг сонсож байсан уу. Тэгвэл энэ луйврын систем Монгол Улсад орж ирээд гэнэн итгэмтгий малчин ард түмэн, хөдөө, орон нутгийн иргэдийг элсүүлэн, залилан мэхлэх ажлаа эхлүүлсэн талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Иймд цагдаагийн байгууллагаас иргэд, та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Ирланд улсад үйл ажиллагаа явуулдаг компаниудын жагсаалтад бүртгэлтэй, 2016 оны сүүлчээр байгуулагдсан гэх “Stamford trading technologies” …
-
10 April
Шилийн гол аймагт Монгол иргэдэд хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх цэг нээгджээ
БНХАУ-ын Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Улиастай хотын Хууль зүйн товчоонд “Монгол иргэдэд хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх цэг” 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр албан ёсоор нээгдлээ. Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар, Зүүн Үзэмчин хошуу хоорондын хамтын ажиллагааны үр дүнд байгуулагдсан энэхүү цэгт хандсанаар монгол иргэд БНХАУ-ын хууль тогтоомжийн талаар мэдээлэл авахаас гадна эвлэрүүлэн …
-
10 April
Ш.Батхүү: “Эрдэнэт үйлдвэр”-ийн бүх зүйлийг би дуурайлгаад хийсэн юм
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй яриа” нэвтрүүлгийн 2017 оны 4-р сарын 9-ны өдрийн Жаст группын захирал асан Ш.Батхүү оролцлоо. Энэ тухай сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудаснаа “Жастын Батхүүгийн ярилцлага…. Ш.Батхүү одоо хорих ангидаа үзээд сууж байгаа гэдэгт ч итгэнэ. Хэн нь хэн бэ гэдгийг одоо ойлгох цаг” хэмээн бичсэн юм.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл