Monthly Archives: April 2018

April, 2018

  • 17 April

    З. Энхболд: Хүүхдийн мөнгийг халамжийн бодлого гэж үзэхээ одоо болих хэрэгтэй

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд 2009 оноос хойш хүүхэд бүрт олгогдож ирсэн “Хүүхдийн мөнгө”-ийг ямар нэгэн ялгаварлал, алагчлалгүйгээр дахин хүүхэд бүрт олгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэхийн тулд УИХ-ын тогтоолын төсөл санаачилсан юм. Энэ тогтоолын төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд 2018 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр УИХ-д өргөн барьсан бөгөөд тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын …

  • 17 April

    ЭЕШ өгөхдөө анхаарах зүйлс

    Элсэлтийн Ерөнхий Шалгалтын бүртгэлийн хугацаа 2018 оны дөрөвдүгээр сарын 16-нд дууслаа. Эхний шалгалт зургаадугаар сарын 16-нд эхэлнэ. Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ өгөхдөө анхаарах зүйлсийг жагсаасан байна. Элсэлтийн ерөнхий шалгалтад дараах зүйлсийг хориглоно -Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй. …

  • 17 April

    “Моск Тrial” шүүхийн мэтгэлцээний тэмцээнд 10 сургуулийн 26 баг өрсөлдөнө 

    Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит “MOCK TRIAL-2018” шүүхийн мэтгэлцээний тэмцээн 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх (Эрүүгийн хэргийн шүүхийн мэтгэлцээн), Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх (Иргэний хэргийн шүүхийн мэтгэлцээн), Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн байр (Захиргааны хэргийн шүүхийн мэтгэлцээн)-нд тус тус зохион байгуулагдана. Хууль зүйн …

  • 17 April

    Отгонтэнгэр Их сургуулийн оюутнууд Япон улсад цалинтай дадлага хийхээр боллоо

    Отгонтэнгэр Их сургууль Япон улсын хөдөлмөр зуучийн “Ворлд Бизнес Партнер”  компанитай хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Аялал жуулчлалын болон агаарын тээврийн үйлчилгээний ангийн оюутнуудыг Япон улсад нэг жилийн хугацаатай цалинтай дадлагажигч оюутнаар ажиллуулах зорилготой уг санамж бичигт ОТИС-ийн захирал доктор Н.Энхзаяа, “Ворлд Бизнес Партнер“компанийн гүйцэтгэх захирал Игараши Хажиме нар гарын үсэг зурсан юм. Ийнхүү өнөөдрөөс эхлээд Отгонтэнгэр Их сургуулийн оюутнууд суралцах явцдаа мэргэжлийнхээ дагуу Япон …

  • 17 April

    Вангагийн зөвлөснөөр гэрээсээ сөрөг муу энергийг хөөж, аз жаргалыг дуудаарай

    Болгарын нэрт зөнч, Ванга эмээгийн тухай дэлхий дахинаа мэдэхгүй хүн туйлын ховор билээ. Учир нь түүний зөгнөсөн зөгнөл бүр нь биелж, хүмүүст итгэл үнэмшил хайрласаар байгаа юм. Тиймдээ ч түүнийг амьд ахуй байх үед нь давхардсан тоогоор нэг сая гаруй хүн зорьж, хувь заяагаа үзүүлсэн гэдэг. Тэдгээр хүмүүсийн цуваанд олны танил алдартай хүмүүс, улс төрчид ч мөн багтаж байжээ. Ийнхүү бид та бүхэндээ Ванга эмээгийн айл гэрийн сөрөг …

  • 17 April

    Ганцмодны боомтоор нэвтрэх нүүрсний тээврийн автомашины тоо 20 хувиар нэмэгдлээ

    Ганцмодны боомтоор энэ сарын 16 буюу өчигдрөөс нүүрсний тээврийн автомашинуудыг гурван эгнээ замаар нэвтрүүлж эхэллээ. Ингэснээр энэ өдөр л гэхэд тус боомтоор нүүрс тээвэрлэсэн 869 автомашин нэвтэрсэн нь өмнөх өдрүүдийнхээс 20 хувиар өссөн үзүүлэлт боллоо гэж Гашуунсухайт боомтын Захиргаа мэдээлж байна. Гашуунсухайт боомтоор зургаан эгнээгээр автомашин нэвтрүүлж байна. Өнгөрсөн оны сүүлээс эхлэн Ганцмодны боомт зөвхөн хоёр эгнээ замаар нүүрсний автомашинуудыг нэвтрүүлж …

  • 17 April

    Дуучин П.Идэржавхлан хэвлэлийн хурал зарлажээ

    МУСТА П.Идэржавхлан 04 сарын 20-нд буюу гурав хоногийн дараа Монгол бөхийн өргөөнд “Энэ насны хайр” хэмээх гурав дахь бие даасан тоглолтоо хийхээр товоо зарлаж, тоглолтын бүх бэлтгэл ажлуудаа хангаж, тасалбараа худалдаанд гаргаж, хэдийнээ 2000 гаруй тасалбар борлуулаад явж байтал Монгол бөхийн өргөө буюу Монголын үндэсний бөхийн холбооноос заалаа гаргаж өгөх боломжгүй болсон талаар мэдэгдсэн байна. Тодруулбал Монгол бөхийн өргөөний өмчлөл …

  • 17 April

    Энэ хаврын анхны том шоy болох “The Boss” тоглолтын билет эрэлт ихтэй байна

    Монголын Рок Поп, Хошин урлагийн уран бүтээлчдийн хамтарсан “The Boss” тоглолт энэ сарын 25-нд UВ паласын концертын их танхимын тайзнаа 19:00 цагт ганцхан удаа тоглогдох гэж байна. Монголын урлагийн ертөнцийн сор болсон уран бүтээлчид энэхүү тоглолтоор тайзнаа чуулан, нэгэн үдшийг танд бэлэглэх нь ээ. Тус тоглолтод үзэгч сонсогчдын хайр хүндэтгэлийг хүлээсэн рок поп, хошин урлагийн уран бүтээлчид оролцох аж. Урин …

  • 17 April

    Сөүл хотод сувилахуйн чиглэлээр мэргэжилтнүүдийг чадваржуулна

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа БНСУ-ын “Самюк” эрүүл мэндийн их сургууль \ЭМИС\-ийн  Ерөнхийлөгч Ду Хан Пак болон бусад албаны төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзан, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа уулзалтын үеэр “82 жилийн түүхтэй дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг, эрүүл мэндийн сургуулийн төлөөлөгч та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Манай улсаас 20 гаруй их дээд сургуулийн …

  • 17 April

    Х.Түвшинбаяр: Мэссэнжэр чатаар найзуудаас нь мөнгө гуйхад 4 хүн тутмын нэг нь өгдөг

    Фэйсбүүкээ хакердууллаа. Фэйсбүүк хаягаар нэвтэрч, чатаар найзуудаас минь мөнгө зээлсэн байна” гэх иргэдийн мэдээлэл сүүлийн үед цахим орчинд нэлээд харагдах болсон. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад хэр олон бүртгэгддэг, шалгах, шийдвэрлэх байдал ямар үр дүнтэй байдаг. Ийм гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд иргэд юуг анхаарах ёстой талаар ЦЕГ–ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын эрүүгийн мөрдөгч, ахмад Х.Түвшинбаяртай ярилцлаа. -Ер …

  • 17 April

    Видео: Женнифер Лопес “Stronger” дууныхаа клипинд найз залуутайгаа хамт тогложээ

    Дуучин Женнифер Лопес “Stronger” дууныхаа клипинд найз залуу Алекс Родригозтойгоо хамт өнгөрсөн оны 11-р сард “Vanity fair” сэтгүүлийн зураг авалтад оролцож байх үеийн мөчүүдээсээ хэсэгчлэн оруулжээ. Хосууд өнгөрсөн оны гуравдугаар сард хайр сэтгэлийн холбоотой болсноо албан ёсоор зарласан юм. Женнифер Лопес “Vanity fair” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Родригоз бол маш ичимхий залуу, түүнтэй хамгийн анх удаа уулзахдаа би эхэлж яриа өдсөн, …

  • 17 April

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга танаа ил захидал

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ  ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ТАНАА ИЛ ЗАХИДАЛ 2018 оны 04-р сарын 17 Эрхэм ерөнхийлөгч таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Намайг Г.Баасандагва гэдэг. Би Монгол улсын иргэн. Миний бие энэхүү ил захидлыг бичиж эрхэм таны их үйл хэрэгт зарцуулах цаг, хормыг хороож байгаадаа хүлцэл өчье. Эрхэм ерөнхийлөгч таныг шударга нийгмийг байгуулахын төлөө хичээнгүйлэн ажиллаж байгаа гэдэгт гүнээ итгэдэг. …

  • 17 April

    “Дэлхийн бяцхан мисс-2018” тэмцээнд Монгол охин тэргүүн байр эзэлжээ

    Гүрж улсын Батуми хотноо энэ оны дөрөвдүгээр сарын 12-16-ны  хооронд зохион байгуулагдсан  “Дэлхийн бяцхан мисс-2018″ ОУ–ын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 80 гаруй орны бяцхан миссүүд эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд  Монгол Улсаа төлөөлөн оролцсон Мөнхбатын Ану тэргүүн байр эзэлж, Дэлхийн Миссийн титэм хүртжээ.  Мөнхбатын Ану нь “Монгол оюун” 21-р сургуулийн 4Г ангийн сурагч бөгөөд тус тэмцээний авьяас төрөлд Монгол ардын “Саруул тал” хэмээх уртын дуугаар оролцсон нь шүүгчдээс өндөр үнэлгээ авсан …

  • 17 April

    Фото: “Зүүдэнд ч оромгүй явдал” киноны Ромка, Катя нарын түүх

    “Зүүдэнд ч оромгүй явдал” 1981 онд дэлгэцэнд гарч 26 сая гаруй хүн үзэж дээд амжилт тогтоож, Вильнюст болсон Бүх холбоотын кино наадмын дээд шагнал хүртжээ. Энэ киног наймхан сарын дотор ЗХУ-д /хуучин нэрээр/ 26 сая хvн vзсэн гэдэг. Катяд тоглосон Татьяна Аксюта, Ромкад тоглосон Никита Михайловскийгаас насаар долоо эгч байв. Н.Михайловский зураг авалт эхлэх vед дөнгөж 16 нас хvрч байсан …

  • 17 April

    МУГЖ Э.Амартүвшин “Травиата” дуурьд тоглоно

    Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 22-нд 17:00 цагаас  Ж.Вердийн “Травиата” дуурь тоглогдох гэж байна. Тус театрт 106 дахь удаагаа тоглогдох энэ дуурьт гавьяат жүжигчин, Монгол Улсын соёлын элч, УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин Жермонд дуулах аж. Э.Амартүвшин 2018 оны гуравдугаар сарын 11-д Москва хотноо Большой театрын тайзан дээр зохион байгуулагдсан дэлхийн шилдэг сонгодог уран бүтээлчид оролцдог олон улсын мэргэжлийн …