Monthly Archives: April 2018

April, 2018

  • 18 April

    Фото: Цагаан хоолтон Холливудын одод 

    Хэрэв та цагаан хоолтон бол бие махбодид  хэрэгтэй бүхий л шимт бодисыг хангалттай хэмжээгээр авахын тулд хоногийн хоолоо зөв төлөвлөж, хоолондоо аль болох  олон нэр төрлийн хүнсний ногоо, үр тариа, буурцагт ургамал, жимс, жимсгэнэ, самар оруулах нь зүйтэй. Эдгээр хүнс нь таны эрүүл мэндэд хэрэгтэй уураг, нийлмэл нүүрс ус, үл ханасан тосны хүчил, аминдэм, эрдэс бодис ихээр агуулдаг. АНУ-ын Шим …

  • 18 April

    ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэд “Хүндэт профессор” цол олгов 

    УИХ-ын гишүүн Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд “төрлөх сургууль” болох Иркутский национальный исследовательский технический университет (ИРНИТУ) буюу хуучнаар Эрхүүгийн Политехникийн Их сургуулийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр “Хүндэт Профессор” цол олгосныг өчигдөр сургууль дээр нь гардууллаа. Эрхүүгийн Үндэсний судалгааны Техникийн их сургуулийн захирал М.В.Корняков Ж.Бат-Эрдэнэ сайдад хүндэт профессор цолыг гардуулах үеэрээ “1938 онд байгуулагдсан 88 жилийн түүхтэй сургуулиас маань олон мянган мэргэжилтэн, …

  • 18 April

    Гадагшаа явж ажиллах хүсэлтэй иргэдийг залилан мэхлэх нь нэмэгдэж байна

    Монгол иргэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрт эмнэг сургах, мал маллах, ногоо тарих гэх мэт ажил хийхээр зуучлуулан яваад бусдад залилуулах тохиолдол цөөнгүй гарч байна. Гадаадын иргэн БНХАУ-ын нутаг дэвсгэрт хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд 5000-10000 юаниар торгох, үйл ажиллагаа нь хүнд гэж үзвэл 5-15 хоног баривчилж, 5,000-20,000 юаниар торгох хуулийн заалттай байдаг тул иргэд БНХАУ-д зорчих хугацаандаа хөдөлмөр эрхлэхгүй байх, …

  • 18 April

    Дундговь аймгийн Хөгжимт драмын театрын барилгын ажлыг эхлүүлэхийг даалгав

    Засгийн газрын ээлжит  өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Дундговь аймагт ажилласан томилолтын мөрөөр дараах арга хэмжээг авч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. -Дундговь аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн ашиглагдахгүй байгаа хуучин барилгыг орон нутгийн өмчид шилжүүлэх асуудлыг шуурхай шийдвэрлэх, -Дундговь аймгийн Дэлгэрхангай, Өлзий сумдыг шилэн кабельд холбох арга хэмжээ авч ажиллах, -Дундговь аймагт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххотын Монгол эмнэлгийн хорооны …

  • 18 April

    Өмнөговь аймгийн Ханбогд сумд “Авто зогсоолын цогцолбор” төсөл хэрэгжүүлнэ

    Засгийн газрын ээлжит өнөөдрийн хуралдаанаар  Тавантолгой ордоос нүүрс тээвэрлэж буй жолооч нарын нийгмийн асуудлыг шийдлээ. Тавантолгой ордоос улс хооронд худалдаалах нүүрсний тээвэрлэлтийг хилээр саадгүй нэвтрүүлэх, байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл болон автозамын ачаалал, осол гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, жолооч тээвэрлэгч нарын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр дэх улсын хилийн зурваст “Авто зогсоолын цогцолбор” …

  • 18 April

    Б. Алтанцэцэг: Сөрөг мэдээлэл их уншвал донтуулдаг

    Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Б.Алтанцэцэгтэй ярилцлаа. -Өнөөдрийн нийгэм маш их бухимдалтай байна. Нийгмээ дагаад хүмүүс ч бухимдалтай болцгоочихсон. Ийм үед хүн яавал бухимдахгүй байх вэ? -Улирал солигдох үед хүний бие махбодь, биологийн цаг түүнд дасахад тодорхой хугацаа шаардагддаг. Ялангуяа манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд цаг агаар хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байгаа нь ил тодорхой харагддаг. …

  • 18 April

    Х.Бадельхан: Газрыг үнэгүй хувьчлах хуулийн хугацааг 2023 он хүртэл сунгалаа

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцууллаа. Тэрбээр “Аймаг, сумдын газар зохион байгуулалтын ажлыг тус орон нутгийн ИТХ-аас баталж байна. Баталсан төлөвлөгөөний дагуу газар хувьчлах ажил үргэлжлэн явагдана. Монгол Улсын иргэн бүрт 0.07 га газар үнэгүй өмчлүүлэх хуулийн хугацаа энэ оны тавдугаар сарын 1-ний өдөр дуусгавар болж байгаа учир ЗГ-ын өнөөдрийн хуралдаанаар хуулийн хугацааг 5 …

  • 18 April

    З. Оюунчимэг: Татварын багц хуульд хатуу ч заал бий

    Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд шинэчлэл, бусад 20 хуульд өөрчлөлт хийх татварын багц хуулийн төсөл 5000 аж ахуйн нэгж саналаа өгч байна. Энэ татварын багц хууль бизнес эрхлэгчдээ дэмжсэн хуулийн төсөл боллоо гэж байгаа ч муу тал ч бий тул үүнийг тодруулахаар “Монголтакс ТМЗ” ХХКомпанийн ҮҮГ-ын захирал, татварын …

  • 18 April

    Л. Энхболд: “Эрдэнэс Тавантолгой”-гоос 268 мянган тонн нүүрс алга болсон баттай мэдээлэл байна

    УИХ-ын гишүүн Л.Энхболд өнөөдөр Төрийн ордонд “Эрдэнэс Тавантолгой” компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс алга босон талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс алга болсон талаар баттай мэдээлэл байна. Мэргэжлийн хяналтын байцаагч хэмжилт хийгээд нүүрс алга болсныг тогтоочихсон. Энэ нь 20 орчим сая ам.долларын өртөг бүхий нүүрс юм. Уг асуудлыг гуравдугаар сарын 26-нд Авлигатай Тэмцэх Газарт шалгуулахаар хандсан. 268 мянган …

  • 18 April

    С.Эрдэнэ гишүүний санаачилсан эгдүүцэл төрүүлэм хуулийн төсөл

    УИХ-ын гишүүн, Нийгэм хамгааллын сайдаар олон удаа ажиллаж байсан, АН-ын дарга С.Эрдэнэ нэг иймэрхүү хуулийн төсөл санаачилжээ. Орох оронгүй буудал хэсч яваа залуу гишүүд иймэрхүү хуулийн төсөл санаачилсан бол “За яах вэ залуу хүн юм сурч л байна. Дараа нь ийм шалихгүй зүйлээр оролдохгүй байлгүй дээ” гээд өнгөрүүлэхсэн. Гэтэл С.Эрдэнэ гишүүний хувь улс төрийн арвин их туршлагатай, Баянголчуудын итгэлийг үргэлжид …

  • 18 April

    БСШУС-ын дэд сайдаар Г.Ганбаярыг томиллоо

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдаар Г.Ганбаярыг  томиллоо. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонтой холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч асан Г.Ганбаярыг тус албан тушаалд томилжээ. Г.Ганбаяр нь МАН-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, ТВ5 телевизэд ажиллаж байсан юм.   …

  • 18 April

    Ж. Коми: Д.Трамп ёс суртахууны хувьд доголдолтой

    Америкийн Нэгдсэн Улсын Холбооны мөрдөх товчооны дарга асан Ж. Коми өнгөрсөн Ням гаригт АВС телевизэд ярилцлага өгчээ. Тэрбээр хөтлөгчийн “Та Д. Трамп ерөнхийлөгч байхад тохиромжгүй гэж үзэж байна уу” гэсэн асуултад “Хүмүүс түүнийг сэтгэцийн хувьд тохиромжгүй, солиорлын эхэн үедээ яваа гэж янз бүрээр тодорхойлдог. Би Д. Трампыг эрүүл мэндийн хувьд Ерөнхийлөгч байхад тохиромжгүй гэж бодохгүй байна. Харин ёс суртахууны хувьд …

  • 18 April

    Орчлонгийн хамгийн урт шөнө чамгүй шөнө

    СЭТГЭЛИЙН АНИР МУСК-г шүүмжлэхүй ЗОХИОЛ Э.Чинзориг КИНО СТУДИ Point Production, Logic Film production НАЙРУУЛАГЧ Э.Чинзориг ЖҮЖИГЧИД О.Долгор, Э.Мөнхтөр, О.Үржинханд, А. Баттүшиг КИНО ТЕАТР Бүх кино театруудаар ЗОХИОЛ Бүрэн хэмжээний бүтээл болж буйгаараа Э.Чинзоригийн хувьд анхны кино зохиол. Энэ зохиолыг бичихийн тулд илүү цагаар судалгаа хийж, суралцахыг шаардсангүй. Гагцхүү сэдвээ өөрийнхөөрөө харж, харсаныгаа зохиол болгон буулгаж чадсанаараа л Уран Сайхны Кино болсон болов уу. Гоц …

  • 18 April

    Үсээ хэрхэн хамгаалж урт ургуулах вэ?

    Үсээ гэмтээхээс хамгаалах Халуун ажиллагаа хийх (үсний индүү, сэнс гэх мэт), үсээ нойтон байхад нь самнах, ширэлдсэн үсээ чанга самнах, өдөр бүр шампуниар угаах, үсний боолт, хавчаар зүүх, чанга боох зэрэг нь гэмтэлд хүргэнэ. Урт, эрүүл үстэй болмоор байвал эдгээр зүйлсээс татгалзах хэрэгтэй. Үсээ сэнсдэхээр бол бага хэм дээр нь тохируулж, аль болох өөрөөр нь хатаагаарай. Үс чинь гэмтсэн бол …

  • 18 April

    “Мулан” кинонд Жет Ли, Гон Ли нар дүр бүтээхээр болжээ

    Хятадын дайчин эмэгтэй Хуа Муланы дуулиас сэдэвлэсэн “Мулан”  нэртэй бүрэн хэмжээний киног Disney ба Sony кино компани хамтран бүтээж байгаа билээ.  Өнгөрсөн оны 11-р сард  киноны гол дүрийн эмэгтэй болох Муланы дүрд Хятадын жүжигчин  Лю Ифэй сонгогдсон юм. Тэгвэл  бусад дүрүүдийн  сонгон шалгаруулалт явагдаж  Жет Ли-Цинь Ши Хуанди хааны дүрд,  Гон Ли-хүчирхэг увдист эмийн дүрийг бүтээхээр сонгогджээ. 1998 онд нээлтээ хийж байсан “Мулан” нэртэй анимейшн кино нь тухайн үедээ кино театруудаас 300 сая ам.долларын орлого олж байжээ.