Monthly Archives: April 2018

April, 2018

  • 4 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 04-ний Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 6-р хороо 13-р хороолол 86, 94, 97/1-97/4, 100, 100/1-100/3, 103/1-103/3-р байр, Олзвойн 7, 9, 10, 18, 17-р гудамж, ЗЦГ-ынжурмын хашаа, ТТХГ-ын ТҮАБааз, Дестинэйшн Монголия ХХК,Нөхөд хотхон болон эдгээрийн ойр орчмоор, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ …

  • 4 April

    Намсрайн Сувд: Би эхийн сүүтэй хамт театрын агаараар амьсгалсан 

    Монгол Улсын төрийн соёрхолт, ардын болон гавьяат жүжигчин, Улсын драмын эрдмийн театрын уран сайхны удирдагч Намсрайн Сувдтай уулзаж хөөрөлдлөө. Авьяас гэдэг алт, алмаасаар ч зүйрлэшгүй гайхамшигтай зүйл. Бурхан тэнгэрээс эл эрдэнийн дээдийг өвлөн төрсөн эрхэмсэг хатагтайтай ярилцан суухад түүхэн их хатдыг амилуулсан төгөлдөр сайхан дүрүүд нь сэтгэлд амилан Их хааныхаа ээжтэй ч ярьж суугаа юм шиг, Монголын их хаадын залгамж …

  • 4 April

    Нумын орд: Өнөөдөр таны сэтгэл санаа гэрэлтэнэ

    ХОНЬ (3/21-4/19) Зарим нэг тань өнөөдрийг буруугаар эхэлж, засах гэж нилээн асуудалтай тулгарч мэдэх байх. Нэг хэвийн тогтсон ажил хэрэг, гэр орны ажлаа хийхдээ болгоомжтой байгаарай. Алдаа гаргаж мэднэ. Ажлаа биелүүлэхдээ өмнөхөөсөө удаан байна. Хайр дурлал тань бага зэрэг эрсдэлтэй байна. Хайртай хүнтэй тань бага зэрэг таниас холдоод эсвэл таниас юм нуугаад байвал тэвдэх хандлагатай байна. Найзууд болон гэр бүлийн …

  • 4 April

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирна

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны дөрөвдүгээр сарын 4. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын дунд хөхөгчин туулай сарын 19. Буд гараг. Онгоц одтой, хоёр хар мэнгэтэй, улаан бар өдөр.                    Өдрийн наран 6 цаг 27 минутад мандан, 19 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ …

  • 4 April

    Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм дулаан байна

    Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 5-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул зам, даваа гүвээ цасанд дарагдаж халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон  анхааруулж байна. 2018 оны 04 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын …

  • 3 April

    “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын цалин нэмэгдлээ

    Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын тушаалаар энэ сарын нэгний өдрөөс эхлэн уурхайчдын цалинг 10-15 хувиар нэмэгдүүллээ. Үндсэн цалингийн нэгдсэн тарифт сүлжээний нэг, хоёрдугаар ангилалд хамаарах ажилтан албан тушаалтнуудын үндсэн цалинг 15 хувиар, 3-р ангилалд хамаарах ажилтнуудын үндсэн цалинг 12 хувиар, 4-р ангилалд хамаарах албан хаагчдын үндсэн цалинг 10 хувиар тус тус нэмэгдүүллээ. “Эрдэнэт” үйлдвэр ажилчдынхаа нийгмийн асуудлын үндсэн үзүүлэлт болох …

  • 3 April

    “Скрипалийн хэрэг”-ийн талаар ОХУ-ын Элчин сайдын Яамнаас мэдэгдэл гаргав

     Монгол Улс дахь Оросын Холбооны Улсын Элчин Сайдын Яамнаас “Скрипалийн хэрэг”-ийн талаар дараах мэдэгдлийг гаргажээ. Бид бүрэн эхээр нь засваргүйгээр хүргэж байна. Энэ оны гуравдугаар сарын 4-нөөс эхлэн Лондоны дагуул хот болох Солсбери хотноо Оросын Холбооны Улсын иргэн С.Скрипаль болон түүний охин Ю.Скрипаль нарыг алахыг завдсан хэрэг гарсан болов уу хэмээн зөрчилтэй мэдээллүүд цацагдаж эхлэв. Харин гуравдугаар сарын 12-н гэхэд …

  • 3 April

    Тусгай хэрэгцээт боловсролын байгууллагатай танилцах нэг өдрийн үзүүлэх ажил 55-р тусгай дунд сургууль дээр болов

    Нийслэлийн хэмжээнд тусгай хэрэгцээт боловсрол олгодог 6 сургууль байдаг бөгөөд  өнөөдөр 55-р жишиг дунд сургууль дээр тус сургуулийн үйл ажиллагаа, сургалтын орчин, сургалтын үйл ажиллагаатай танилцах нэг өдрийн үзүүлэх ажлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны санаачилгаар зохион байгууллаа. Үзүүлэх ажилд нийслэлийн 63, 70, 25, 29, 116-р сургуулиудын удирдлагууд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны холбогдох мэргэжилтнүүд, Нийслэлийн Боловсролын газар, …

  • 3 April

    ОУВС-гаас 30.55 сая ам.доллар Монгол Улсын дансанд орж ирлээ

    Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Захирлуудын зөвлөл 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн гурав дахь шатны үнэлгээний тайланг хэлэлцэж баталлаа. ОУВС-гаас хөтөлбөрийн хэрэгжилт сайн, эдийн засгийн өсөлт нэмэгдэж, төсөв, гадаад валютын нөөцийн гол зорилтууд давж биелэн Монгол Улсын эдийн засаг төсөөлж байснаас илүү хурдацтай сэргэсэн хэмээн дүгнэсэн юм. …

  • 3 April

     Дүүргүүдийн улсын бүртгэлийн хэлтэс гадаад паспортын үйлчилгээ үзүүлдэг болно 

    Дөрөвдүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн нийслэлийн зургаан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс Гадаад паспортын үйлчилгээ үзүүлэхээр болсон байна. Гадаад паспортын үйлчилгээ үзүүлэх зургаан дүүрэг: Сонгинохайрхан Баянгол Баянзүрх Хан-Уул Чингэлтэй Сүхбаатар Иргэд гадаад паспорттой холбоотой үйлчилгээг авах гэж 100 айл руу явах шаардлагагүй болж байгаа аж. Энэ талаар маргааш 10:30 цагаас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Төв байрандаа хэвлэлийн бага хурал …

  • 3 April

    Монголын сошиал медиа хөгжүүлэгчид нэгджээ 

    Монголын сошиал медиа хөгжүүлэгчдийн холбоо нь цахим орчин дахь хил хязгааргүй урсгалыг зохицуулах, нийгэмд өрнөж буй үйл явдалд нэгдсэн байр суурьтай оролцох зорилготой байгуулагджээ.Нийгмийн үзэл санааг чиглүүлэх, олон нийтийн хандлагыг өөрчлөх, хариуцлагатай сошиал медиаг хөгжүүлүүлэхээр чармайн ажиллаж байна. Мөн сошиал медиаг хөгжүүлэгч нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, санхүүгийн чадавхийг дээшлүүлэх, олон улсын харилцааг сайжруулах, мэргэжлийн нэгдсэн сургалт явуулах зэргээр төлөвлөж байгаа юм. Тус холбоонд одоогоор 100 гаруй Facebook Page, групп, твиттер хөгжүүлэгчид …

  • 3 April

    С.Амарсайхан: Орлогогүй өрх, ажилгүй иргэн, эдийн засгийн чадавхигүй хот хөгждөггүй

     НИТХ-ын төлөөлөгчдийн  ээлжит бус  III хуралдаан  энэ сарын 30-нд   78 хувийн ирцтэйгээр хуралдсан. Тус хуралдаанаар Улаанбаатар эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлыг хэлэлцэж хурлын төлөөлөгчдийн олонхи нь чөлөөт бүс байгуулахыг дэмжсэн. Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан “Улаанбаатар эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах” зайлшгүй шаардлага байгаа тухай үг хэлсэн. Түүний хэлсэн үгийг хүргэж байна.  

  • 3 April

    Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн загас агнахыг хориглолоо

    Монгол Улсын Амьтны тухай хуулийн 9.2.8-д жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ныг хүртэл загасыг үржлийн үед нь агнахыг хориглоно гэж заасан байдаг. Загасанд үржлийн үед нь халдвал тухайн төрөл зүйл устах хүртэл аюултай тул үржлийн энэ хугацаанд загас агнахгүй байхыг БОАЖЯ-наас анхаарууллаа. Загас үржлийн үедээ олон тооны түрс шахдаг ч тэдгээрийн 1,000 түрс тутмын нэг нь л жараахай …

  • 3 April

    Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Д.Дэлгэрсайханыг түр томилжээ

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү нь төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байгаа билээ. Түүний оронд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус газрын дэд дарга Д.Дэлгэрсайханыг томилсон байна. Засгийн газрын тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Хууль зүй, дотоод …

  • 3 April

    Хорхой хүргэм амттанууд

    Америкийн “Crusade Burger” рестораны аттаны цэс. Thicc Mint Straight Outta Bedrock The Breakfast Club Nu Year. Nu Me. Nutella Oreo Speedwagon Anybody Want a Peanut Pulp Snicktion Fat Pants Rose Colored Glasses Selenas Not So Slim Shady Y Dough? 10k All Day