Monthly Archives: April 2018

April, 2018

  • 3 April

    М.Энхболд: Хууль тогтоомжид хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

    Хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Дахин тэвчихгүй” нэртэй тайван жагсаалыг зохион байгуулсан залуу ээжүүд, эмэгтэйчүүдийн төлөөллийг УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр (2018.04.03) Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтад хүрэлцэн ирсэн О.Анхмаа, А.Амаржаргал, О.Бодьханд нар “Сүүлийн гурван жилийн хугацаанд үйлдэгдсэн хүчингийн гэмт хэргийн тоо өссөн байна. Түүний дотор хүүхдийн эсрэг хүчингийн гэмт хэрэг 46 хувь эзлэх болсонд ихээхэн сэтгэл эмзэглэж байна” гээд, энэ асуудалд …

  • 3 April

    Цагдаагийн байгууллага “Хүүхэд хамгаалал” нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ

    Улсын хэмжээнд 2017 онд 32,259 гэмт хэрэг бүртгэгдсэнээс насанд хүрээгүй хүнээс үйлдсэн 948, хүүхэд хүүхэд өртөж хохирсон 1,757 гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 5.5 хувийг эзэлж байна. Энэ оны эхний 1 дүгээр улиралд насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн нийт 140 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 97 хэрэг буюу 40.9 хувиар буурсан, 416 хүүхэд гэмт хэрэгт өртөж …

  • 3 April

    Л.Баасан: Шүүгчдийг аттестатчлаж, өөрсдийг нь хөгжүүлмээр байна

    Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн мэргэшлийн хороо, Шүүхийн ёс зүйн (сахилгын) хорооны үе үеийн дарга, гишүүдийн “Хүндэтгэлийн уулзалт” өчигдөр  боллоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан уг уулзалтаар шүүхийн захиргааны байгууллагын үүсэл, хөгжил, амжилт, ололтод үе үеийн дарга, гишүүдийн оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг хэлэлцэж, туршлагыг хуваалцсан юм. 1993 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхны …

  • 3 April

    Дэлхийн загварын тайзнаа амжилттай яваа Монгол охин Б. Ялгуун

    Дэлхийн загварын таван хотод салбартай “IMG Models” агентлагийн моделиор ажилладаг Монгол охин Б.Ялгууныг танилцуулж байна. Тэрбээр өдгөө 21 настай бөгөөд  2013 онд “Монгол модель” агентлагаас загварын гараагаа эхэлжээ. Б.Ялгуун 2017 онд Италийн “Marco de Vincenzo” брэндийн “Pre-fall 2017” цуглуулгын каталогийн зураг авалтад оролцож, тус зургууд нь “Vogue” сэтгүүлд нийтлэгдсэнээр нүүрийг нь чимсэн анхны Монгол охин болж байв.  

  • 3 April

    Өвөөгөө амин дэмтэй хоол идүүлэхийн тулд талоноо нуудаг ач хүү

    Шанхай хотын 90 настай Цуй Ченлоны өдрийн хоол сүүлийн нэг жилийн хугацаанд хүргэлтээр ирж байгаа. Хоолыг ач хүү Хуа нь эхнэрийн хамт түүнд захиалж өгдөг ба хүргэгчээс талоныг өвөөд нь харуулахгүй байхыг хүсдэг аж. Өвөөгөө хоол үнэтэй болохыг хараад эсэргүүцнэ гэдгийг мэдэх Хуа хүргэгчдэд хандаж “Настан хоолны үнийг хараад санаа нь зовох тул талоныг урж хаяна уу. Баярлалаа” хэмээх зурвас …

  • 3 April

    ХНХ-ын сайд С.Чинзориг Үндэсний хороог хуралдуулахаар болжээ

    МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт хандаж Үндэсний хороог хуралдуулах саналыг хоёр удаа тавьсан билээ. Энэ дагуу маргааш буюу дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Үндэсний хороог хуралдуулахаар болсон байна. Тус хурлаар Тэтгэврийн насны нэмэгдэл /хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл/, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Цалин хөлсийг нэмэгдүүлэх болон Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван …

  • 3 April

    М.Энхсайхан: АТГ-т мэдүүлэг өгөх явцдаа тодруулга авах бүх асуудлаар хариултыг өгсөн

    АТГ-т байцаагдаж буй Монгол улсаас Шведийн Вант улсад суугаа элчин сайд М.Энхсайхан Ерөнхий прокурорт ил захидал илгээжээ. Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Танаа Юуны өмнө хууль сахиулах байгууллагууд, ажилтнууд улс төрийн хүндхэн нөхцөлд ажиллаж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхийн сацуу хэсэг бүлэг хүмүүс тэднийг улс төрийн өрсөлдөгчөө “намнах” хэрэгсэл болгочихвий гэсэн битүүхэн болгоомжлолтой явдагаа хэлэхийг …

  • 3 April

    Нүүрс тээвэрлэлтийг хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгсэлтэй уялдуулж зөвшөөрөл олгох үүрэг өгөв

    Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор нэвтэрч буй нүүрсний тээвэрлэлтэд үүсч буй хүндрэл бэрхшээлийг арилгах асуудлаар Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, “Эрдэнэс таван толгой” ХК, “Таван толгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Гашуунсухайт авто зам” ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж, холбогдох газруудад үүрэг, чиглэл өглөө. Энэ үеэр “Нүүрсний тээвэрлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн …

  • 3 April

    Далай лам Энэтхэгт дүрвэсний 60 жилийн ойгоо тэмдэглэв

    1959 оны гуравдугаар сард 23 настай байсан Далай Лам хэсэг нөхдийн хамт Энэтхэгт дүрвэж ирсэн байдаг. Хятадын цэргүүд Төвдийг эзлээд байсан тэр үеийн Энэтхэгийн ерөнхий сайд Жавхарлал Неру Далай Ламыг хүлээн авч, Дарамсалад суурьшуулсан аж. Тэгвэл өнгөрсөн бямба гаригт Дарамсала хотод Дээрхийн гэгээн, Түвдийн шашны тэргүүн арвандөрөвдүгээр Далай Ламын Энэтхэгт дүрвэсний “Энэтхэг оронд баярлалаа” нэртэй 60 жилийн ойн арга хэмжээ …

  • 3 April

    Ким Жөн Ун Өмнөд Солонгосын K-pop оддын Пёньянд хийсэн тоглолтыг үзжээ

    Өнгөрсөн ням гаригт БНСУ-ын K-pop одод Пёньянд хоёр Солонгосын соёлын харилцааг өргөжүүлэх зорилготой ээлжит тоглолтоо хийснийг Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун үзэж сонирхжээ. Хоёр цаг үргэлжилсэн тоглолтыг Ким Жөн Ун, түүний эхнэр, дуучин асан Ри Сол Жу, охин дүү Ким Ёо Жон, Хойд Солонгосын албаны томоохон хүн гэгддэг Ким Ёон Нам нар үзсэн юм. Гадны удирдагчидтай уулзаад ажлын завгүй …

  • 3 April

    С.Баярцогтыг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэлээ

    Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтыг Авлигатай тэмцэх газраас  энэ сарын 1-ны өдөр баривчилсан тухай мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр С.Баярцогтыг  үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай болж шүүхээс түүнийг үргэлжлүүлэн 30 хоног хорихоор шийдвэрлэлээ.

  • 3 April

    “Оюутны Оюуны Давалгаа-2” илтгэлийн тэмцээний эхний шатны шалгаруулалт амжилттай зохион байгуулагдлаа

    Монгол Улсын Их Сургуулийн Оюутны холбоо, Лидер Оюутан академитай хамтран “ Оюутны Оюуны Давалгаа-2” оюуны уран илтгэлийн тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тус илтгэлийн тэмцээнд оролцсон оюутнууд 1. ОЮУТАН ӨЛСДӨГГҮЙ 2.ЭРДМИЙН ХЭТ ЦАХИВААС ХӨГЖЛИЙН ГАЛ БАДАРМОЙ 3.Лидер оюутан 4.6:45-ийн автобус 5. 22-44 гэсэн сэдвийн дор илтгэл тавьсан юм. Оюутны Оюуны Давалгаа-2” оюуны уран илтгэлийн тэмцээний эхний шатанд нийт …

  • 3 April

    Нийслэлд баригдах долоон түр зам

    Нийслэлд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал өчигдөр боллоо. Энэ 2018 онд Улаанбаатар хотод гадаадын зээл тусламж, нийслэлийн төсөв, нийслэлийн авто замын сан, улсын төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр гэсэн 5 эх үүсвэрээр нийт 63 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж, нийт 33.8 км авто зам, 3185 урт метр гүүр  барина. Мөн нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 24 …

  • 3 April

    Хятад АНУ-ын худалдааны хатуу бодлогод хариу арга хэмжээ авлаа

    Саяхан Хятадын худалдааны яамнаас АНУ-аас импортолдог 120 нэр төрлийн бараанд татвар оноож байгааг мэдэгдсэн байна. Америк улсаас орж ирэх хөлдөөсөн гахайн мах зэрэг найман төрлийн бүтээгдэхүүнд 25 хувийн татвар оноож, хатаасан жимс, бүйлсний чавга, пистачио, дарс зэрэг бүтээгдэхүүнд 15 хувийн татвар ногдуулахаар болов. Уг шийдвэр өчигдрөөс эхэлж хэрэгжиж эхлээд байгаа. Энэ нь АНУ гадаад худалдаандаа, ялангуяа Хятад улстай хийх худалдаандаа хатуу …

  • 3 April

    Налайх дүүрэг “гэрт хүрч үйлчлэх үйлчилгээ”-г эхлүүллээ

    Налайх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан нэг чухал зорилт бол “Хэвтрийн болон байнгын асаргаа шаардлагатай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэнд, халамж, банк болон боловсролын үйлчилгээг гэрээг хөнгөлөлттэй нөхцөлөөр үзүүлдэг тогтолцоог бий болгоно”  гэсэн зорилт юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэх талуудтай гэрээ хэлэлцээрүүд байгуулсны үндсэн дээр …