Monthly Archives: April 2018

April, 2018

  • 24 April

    Нийслэл хотын дүрэм, хаягжилтын журмын төслийг судлах ажлын хэсэг хуралдлаа

    2018 оны 03 сарын 23-ны өдрийн НИТХ-ын  тэргүүлэгчдийн хурлаар Улаанбаатар хотын дүрэм, хаягжилтыг судлах ажлын хэсгийг НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэлээр ахлуулсан  11 хүний бүрээлдэхүүнтэйгээр байгуулсан. Тэгвэл тус ажлын  хэсэг өнөөдөр хуралдан,  Хотын дүрмийн төсөл дээр ажиллаж байсан “Ач холдинг” ХХК-ийн тайлан мэдээллийг сонсож, цаашид хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ. “Ач холдинг”  компанийн менежер Л.Цоодол “Манай компаний хотын дүрмийн төслийг гүйцэтгэх тендерт  оролцон …

  • 24 April

    АТГ-ын даргаар хүссэн хүн бүрийг томилох боломжгүй

    АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусах болоогүй ч Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлнө гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл энэхүү мэдэгдлийн дараагаас Авлигатай Тэмцэх Газрын даргаар хэн томилогдох бол гэсэн мэдээлэл цахим орчинд цацагдаж эхлээд байгаа. Тухайлбал АТГ-ын даргаар томилогдох хүсэлтэй байгаа хүмүүсийн нэг бол Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүнээр ажиллаж байсан, одоогийн АТГ-ын дэргэдэх олон нийтийн …

  • 24 April

    Дэлхийн стандартад нийцсэн түрээсийн дугуйн үйлчилгээг нэвтрүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Дугуйн зам” дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Энэхүү дэд хөтөлбөрийн хүрээнд хотын дугуйн замын сүлжээг өргөтгөж, өндөр хөгжилтэй хотуудын жишигт нийцсэн “Түрээсийн дугуйн үйлчилгээ” бий болгох зорилт тавин ажиллаж байгаа билээ. Түрээсийн дугуйн үйлчилгээ нь автомашины түгжрэл, агаарын бохирдлын эсрэг хийх үр дүнтэй алхам төдийгүй иргэдийн эрүүл мэндийг сайжруулахад …

  • 24 April

    АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчийг иргэдээс санал авч томилно

    Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх “Иргэний танхим”-д Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх асуудлаар мэдээлэл хийлээ. Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 21-р зүйлийн 21.1-д: “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаанд томилно” гэж заасан байдаг. Хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын …

  • 24 April

    Хуулийнхан Б.Гарамгайбаатарыг таван жил шалгасан ч гэм бурууг нь тогтоож чадсангүй

    УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, түүний хүү Г.Тэнгис нарт холбогдох хэргийг хуулийн байгууллага таван жилийн өмнө шалгаж эхэлсэн байдаг. УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нь өөрийн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкны санхүүжилттэй Халзанбүргэдэй, Солонготын давааны чиглэлийн зам тавих нэрээр 43.6 тэрбум төгрөгийг үргүй зарцуулсан, өөрийн хүүгийн “Монроуд” компанид шилжүүлсэн хэрэгт буруутгагдсан юм. Халзанбүргэдэй болон Солонготын давааны зам чанарын шаардлага …

  • 24 April

    О. Тэмүүжин: “Яг түүн шиг” шоунд өөрийгөө 100 хувь дайчилж оролцоно

    Ням гариг бүрийн орой үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чаддаг “Яг түүн шиг-3 ” шоу тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэ жилийн шоунд оролцох найман оролцогчдыг энэ сарын 21-нээс эхлэн зарлаж эхэлсэн. “Яг түүн шиг-3” шоунд оролцох эхний гурван оролцогчоор загвар өмсөгч Ж.Энэрэл, дуучин, ая зохиогч Б.Нацагдорж буюу Наки, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г. Сүндэрмаа нар сонгогдсон. Тэгвэл дөрөв …

  • 24 April

    “Ахлах тогоочийн заавраар” шоунд Д.Пүрэвсүрэн, Д.Уламбаяр нар өрсөлдөнө

    NTV телевизийн “Ахлах тогоочийн заавраар”  шоуны хоёр дахь цувралын хоёр дахь дугаарт Топ модель Д.Пүрэвсүрэн, Киви хамтлагийн ахлагч, дуучин Д.Уламбаяртай хамт өрсөлджээ. Улаан багын ахлах тогооч С.Батмөнх,  туслах тогооч Д. Уламбаяр, Цэнхэр багын ахлах тогооч Б.Дэлгэр, туслах тогооч Д. Пүрэвсүрэнгийн багуудын  хэний  баг  нь ялагчаар тодрохыг  2018 оны 4 сарын 29-ны ням гарагийн 18:30 цагаас харах л үлдээ. “Ахлах тогоочийн заавраар” шоуны хоёрдугаар цувралын …

  • 24 April

    Төв цэвэрлэх байгууламжийн лаган дахь нян бактерийг халдваргүйжүүлэх төхөөрөмж суурилуулжээ

    Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, усгүйжүүлэх, хатаах, шатаах технологи бүхий тоног төхөөрөмжийг энэ улиралд багтаан худалдан авч, суурилуулж эхлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд Засгийн газрын хуралдаанаас даалгасан юм. Энэ хүрээнд тоног төхөөрөмж суурилуулах, лагийг үнэргүйжүүлэх зэрэг ажил хийгдэж байна. Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлэлтийн хувийг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр тунгаагуур, био цөөрөм барьж байна. Эдгээр нь энэ …

  • 24 April

    “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн түүхт 20 жилийн ой болж өнгөрлөө

    Одоогоос 20 жилийн өмнө нийслэлийн Баянгол дүүргийн 43 болон 56-р сургууль нэгдэж  “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль байгуулагдсан түүхтэй. Ийнхүү цогцолбор  сургууль байгуулагдсаны 20 жилийн түүхэн ойн баярыг өнгөрөгч амралтын өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Өнгөрөгч хугацаанд сургуулийн хамт олон дүүрэгтээ төдийгүй улсдаа нэр хүндтэй олон тэмцээн уралдаанд оролцож өндөр амжилт үзүүлжээ. Тухайлбал, ОХУ-д зохион байгуулагдсан олон улсын найрал дууны уралдаанаас Гран при …

  • 24 April

    Их Британийн ханхүү Уильямынх бүл нэмэв

    Их Британийн ханхүү Уильямын гэргий, гүнгийн авхай Кейт Миддлтоны гэр бүл энэ сарын 23-ны өдрийн орон нутгийн цагаар 11.01 цагт гурав дахь үрийнхээ зулайг үнэрлэлээ. Тэд 3.5 кг хүүтэй болсон байна. Гэгээн Мариагийн эмнэлгийн үүдэнд хааны гэр бүлийн  уламжлалын дагуу хосууд зургууд авахуулсан байна. Эмнэлэг дээр гүнж Шарлотта, ханхүү Жорж нар дүүтэйгээ танилцаж, удалгүй Кенсингтоны өргөө рүүгээ буцжээ. Ээж, хүү хоёрын биеийн байдал сайн байна гэж Кенсингтоны ордон мэдэгджээ.      

  • 24 April

    Х. Баттулга: Бөхийн өргөөг улсын өмчид авч, ёс зүйгүй бөхчүүдэд хариуцлага тооцох болно

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Монголын Үндэсний бөхийн холбоонд үүссэн Зөрчил, тэмцлийг таслан зогсоох тухай албан бичиг гаргалаа. Албан бичгийн хувийг Монгол Улсын Их хурлын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Их хурлын гишүүн, Дархан аварга А.Сүхбат, Дархан аварга Г.Өсөхбаяр, “Гацуурт” ХХК-ийн захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат нарт хүргүүлж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Зөрчил …

  • 24 April

    УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын санаачилсан “Цахим бодлогын түр хороо” ямар ажил хийх вэ

    УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Цахим бодлогын түр хороо” байгуулах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад байна. Энэ нь чухам ямар учиртай хороо гэдгийг иргэд, олон нийт төдийлөн сайн мэдэхгүй байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын санаачилсан “Цахим бодлогын түр хороо” нь ямар ажил хийх талаарх мэдээллийг хүргэе. Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж авлигал, хүнд суртлыг арилгана. Өнөөдөр дэлхийн улс орнуудын хөгжлийг IT буюу …

  • 24 April

    П.Орхон гуравдугаар сарын шилдэг тамирчнаар шалгарлаа

    Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин”-г тодруулж байгаа билээ. Өмнөх саруудад энэхүү шагналыг Д.Сумъяа /жүдо/, П.Орхон /чөлөөт бөх/, Д.Батсүрэн /шатар/, 3×3 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн баг, Б.Энххүслэн /усанд сэлэлт/, П.Тэмүүжин /тэквондо/ нар тус тус хүртэж байсан билээ. …

  • 24 April

    Папарацци сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа

    Эрхэм уншигч та бүхэндээ шинэ, содон мэдээллээр дүүрэн Папарацци сэтгүүлийн шинэхэн дугаарыг өргөн барьж байна. Сар тутамд хэвлэгддэг сэтгүүлийн маань энэ дугаарын онцлох хүн поп хатагтай Сарантуяа юм. Зууны манлайн нэг өдрийг зургаар баяжуулсан өдрөөр та ч хамт аялаарай. Өдөржин амжуулдаг ажлуудыг нь өнжин сурвалжилсныг үзээрэй. Зохиолын дууны жаахан ханхүү Бат-Энэрэл, Гавьяат жүжигчин Батсүх нарын цахим ертөнцөд дэгдээсэн маргаан эцэслэж …

  • 24 April

    “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа “Яг түүн шиг 3” шоунд оролцоно

      Боловсрол суваг телевиз Endemol Shine Group-ийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж, үзэгчдийн хүртээл болгосон билээ. Харин энэ жилийн “Яг түүн шиг-3” шоу тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэ жилийн шоунд оролцох оролцогчдыг энэ сарын 21-нээс эхлэн зарлаж эхэлсэн. “Яг түүн шиг-3” шоунд оролцох эхний хоёр оролцогчоор загвар өмсөгч Ж.Энэрэл, …