Monthly Archives: April 2018

April, 2018

  • 25 April

    Банкны зээлийн хүүг жилийн 18 хувиар тогтоосон хуулийн төсөл өргөн барив

    Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ “Зээлийн хүүгийн хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өчигдөр өргөн барилаа. Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, мөнгө хүүлэлттэй тэмцэх эрх зүйн үндсийг бий болгох зорилго бүхий уг хуулийн төсөлд зээлийн хүүгийн хязгаарын түвшинг зээлийн 4 төрлөөр ялгавартай тогтоох нь …

  • 25 April

    Улаанбаатарыг сонирхож буй дэлхийн анхаарал татсан уулзалт

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт хаана болох вэ гэсэн таамгийг дэлхийн хэвлэлүүд бичээд эхэллээ. Ким Жон Ун өөрийн тусгай хамгаалалт бүхий галт тэргээр айлчлал хийдэг. Тэгэхээр Хятад, Монгол улсад уулзалт болох магадлал өндөр байгаа юм. Ким саяхан Хятад улсад айлчлал хийсэн учраас Монгол Улсад дэлхийн анхаарал татаж буй уулзалт болох магадлал нэмэгдсээр байна. …

  • 25 April

    Мисс А.Баярцэцэгийн тоглосон “Attrition” киноны албан ёсны трейлэр цацагдлаа

    Мисс А.Баярцэцэгийн тоглосон Холливуудын жүжигчин Стивен Сигалын “Attrition” киноны албан ёсны трейлэр энэ сарын 24-нээс эхэлж цацагдаж эхэллээ. Тэрбээр “Attrition”кинонд “Kyra” гэх эмэгтэйн дүрийг бүтээсэн юм. Өмнө нь “Marco polo” цувралд дүр бүтээж, Монголынхоо “Явуулын хүн” киноны гол дүрийн Ариунаа гэх хөдөөний эгэл жирийн бүсгүйн дүрийг бүтээсэн юм. А.Баярцэцэг “Attrition” кинонд тоглосон талаараа нэгэн ярилцлагадаа “Өөртөө гэхээсээ илүү надад зөв цагтаа, зөв газраа, зөв …

  • 25 April

    Бакула Ринбүчийн мэлмий гийсний 100 жилийн ойн хүндэтгэлийн хурал болно

    Бакула Ринбүчийн мэлмий гийсний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Иймд 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурлыг өнөөдөр зохион байгуулна. Корпорейт конвеншн төвийн Концертын танхимд 16.30 цагт эхлэх хурлаар лам хуврагууд мандал өргөж, ерөөл айлдах юм байна. Дараа нь БНЭУ-ын Гадаад хэргийн сайд, хатагтай С.Свараж үндсэн илтгэл тавьж, МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц үг хэлнэ. …

  • 25 April

    Ж.Мөнхбат: Засгийн газрын сайд нь өөрөө хууль зөрчөөд байж болох уу

    Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлтийн асуудлыг хэлэлцэв.  Хуулийн төслөөр ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн ахуйн аж арга хэмжээний ажил болон импортоор  оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSM/, бөөрөнхий мод, гуалин, модон зүсмэл материал, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг холбогдох татваруудаас 2017 он арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд чөлөөлсөн ч …

  • 25 April

    268 мянган тонн нүүрс алдагдсан хэргийг шалгана

    Өмнөговь аймгаас урд хөрш рүү 268 мянган тонн нүүрсийг хулгайн замаар гаргасан гэх асуудал Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тус аймагт ажиллаж байхад чихэнд нь хүрэв. Нийт тооцоогоор 268 мянган тонн нүүрсийг хэн хууль бусаар хулгайгаар урагш гаргаж, ашиг олсон асуудлыг хуулийн байгууллагад шалгуулж, холбогдох албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцохыг Ерөнхий сайд даалгажээ. Түүнчлэн тэрбээр энэ асуудлыг биечлэн шалгах үүргийг Сангийн сайдад өгсөн …

  • 25 April

    П.Лхагвасүрэн: Оюутны хөгжлийн зээлийг сургууль төгссөнөөс хойш зургаан жилийн хугацаанд эргэн төлөх ёстой

    Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 02 дугаар сарын 6-ны өдрийн 46-р тогтоолоор батлагдсан журмын дагуу Оюутны хөгжлийн зээлийг Боловсролын зээлийн сангаар дамжуулан оюутнуудад хүүгүй, барьцаагүй олгохоор болсон. Өмнө нь банкны барьцаа, хамтран зээлдэгчтэй байхыг шаардахаас гадна хүү тооцдог байсныг энэхүү журмаар зогсоосон. Шинэ журам нь тавдугаар сарын 1-нээс эхэлж хэрэгжих юм Энэ талаар Боловсролын зээлийн сангийн захирал, доктор П.Лхагвасүрэнгээс …

  • 25 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 20-р хороо Гачуурт орчмын УСУГ-ын худгууд 11:00-17:00 цагт: 6, 18-р хороо 13-р хорооллын 1, 2, 9В, 14, 15, 18, 21, 22, 22А, 22Б, 24, 29, 31, 36А, 36Б, 37, 44, 48, 51, 52, …

  • 25 April

    Охины орд: Эрүүл байхын тулд илүү сайн амарч байх хэрэгтэйг сана

    ХОНЬ (3/21-4/19) Урьдчилан төлөвлөөгүй үйл явдлууд тохиолдож хадгаламжаасаа нилээдгүй зардал гаргана. Зугаа цэнгэл, наргианд их хэмжээний мөнгө зарцуулах болно. Зарим хониныхон өглөгч, өгөөмөр зан нь тэднийг нэр алдарт хүргэнэ. Танилууд, хамаатан садан, найз нөхдөдөө мөнгө зээлдүүлэх нь сайн санааны эх боловч муу байдал руу түлхэж болзошгүй. Бүх зүйлийг хууль ёсны дагуу хийх нь таныг нэрд гаргана. Ажилдаа хэрэглэж буй бүх …

  • 25 April

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч сайжирна

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны дөрөвдүгээр сарын 25. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын адаг улаан луу сарын 10. Буд гараг. Бага морь одтой, найман цагаан мэнгэтэй, улаагчин гахай өдөр.                           Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй Суудал: Огторгуй Өдрийн наран 5 цаг 46 минутад мандан, 19 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хонь, …

  • 25 April

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

    Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 04 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 …

  • 24 April

    Ерөнхийлөгч гурван генералын цолыг хураав

      Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Цол хасах тухай зарлиг гаргалаа. Зарлигт: Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, хорих ял шийтгүүлсэн Чимэддоржийн Амарболд, Пүрэвийн Даш нарт хүртээсэн “Хошууч генерал” цол, Тожооны …

  • 24 April

    Би аав ээждээ гомддог

    Шүдний эмч Э.Билгүүн Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Нүүр амны сургуулийн тавдугаар дамжааны оюутан байхдаа ийм нэгэн нийтлэл бичиж socialnet.mn сайтын нийтлэлийн уралдаанд хоёрдугаар байр эзэлж байжээ. Би ЭМШУИС-ийн оюутан. Жил бүрийн зуны амралтаа Монгол Улсын хаа нэгтээ дадлага хийж өнгөрөөдөг. Өнгөрсөн зун Улсын клиникийн төв эмнэлгийн Эрүү нүүрний мэс заслын тасагт дадлага хийсэн юм. Энэ үед 19 нас …

  • 24 April

    Б. Дөлгөөн: Эзэмшсэн мэргэжлээрээ Монголын гадаад худалдааг хөгжүүлэхийг хүсч байна

    БНСУ-ын Санмёнг Их сургуульд Олон улсын худалдааны чиглэлээр суралцаж буй Б. Дөлгөөнтэй онлайнаар ярилцлаа. Тэрээр хичээлийнхээ хажуугаар БНСУ-ын 20 гаруй олон ангит кинонд туслах дүрд бүтээсэн юм. -Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу? -Өглөө. Мн сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Баяраагийн Дөлгөөн гэдэг. Би Сэлэнгэ аймагт төрсөн. Одоо Солонгос Улсад Олон улсын худалдааны чиглэлээр …

  • 24 April

    С.Амарсайхан: Зуун айлд ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг таван сардаа багтаан цэгцэл

    Өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан, Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн Барилгын материалын зах, худалдааны төвийн асуудлын талаар санал, дүгнэлт, судалгаа, төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн дарга Ч.Гантулга “100 айл”-ыг  нүүлгэн шилжүүлэх тухай асуудлаар Нийслэлийн авто зам хөгжлийн газар, НМХГ, Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газар, Нийслэлийн газрын алба, Хотын захирагчийн ажлын албаны төлөөлөлтэй уулзаж үүрэг чиглэл өглөө. НИТХ-ын …