Monthly Archives: April 2018

April, 2018

  • 10 April

    Ерөнхий сайд асан Ч. Сайханбилэг эх орондоо иржээ

    Авлигатай тэмцэх газар “Оюутолгойн гэрээ”-тэй холбоотой асуудлаар Сангийн сайд асан С.Баярцогт, Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг саатуулан шалгаж байна. Мөн энэ хэрэгт холбогдуулан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг шалгаж байгаа  бөгөөд түүнийг АТГ-аас мэдүүлэг ирж өгөх албан бичиг явуулсан юм. Гэвч тэрээр Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан,  Авилгатай тэмцэх газрын дарга,  Х.Энхжаргал  нарт  АНУ-д  амьдарч байгаа өөрийн төрсөн дүү хорт хавдар өвчнөөр оношлогдон хүнд хагалгаа, …

  • 10 April

    Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, Дональд Трамптай хэлэлцэхэд бэлэн гэв

    Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар хэлэлцээ явуулахад  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ярилцахад бэлэн байна гэж  2018. /04.08/-ны өдөр  АНУ-ын эрх баригчдад  хэлжээ. Өнгөрсөн гуравдугаар сард Трамп, Хойд Солонгосын удирдагч  Ким Жон Унтай уулзах хүсэлтэй байгаагаа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй утсаар ярих үеэрээ мэдэгдсэн тухай өмнө нь Цагаан ордон мэдээлж байсан билээ. Харин Д.Трамптай уулзах хүсэлтэй …

  • 10 April

    “The Voice of Mongolia” шоуны авьяаслаг хөгжимчид

    Монгол телевизээс зохион байгуулж буй “The Voice of Mongolia” шоу эхэлснээс хойш бид бүгдээрээ бүтэн сайн өдрийг бүтэн жаргалтай өнгөрүүлж байна. “Хаалгач” залуугаас эхлээд л хөтлөгч, шүүгч, тайз засалт, зохион байгуулалт гээд дэлхийн жишигт нийцсэн, хамгийн олон үзэгчтэй, хамгийн алдартай шоу нэвтрүүлгийг Монголд энэ түвшинд зохион байгуулж байгаа нь үзэгч та бүхний таашаалд нийцэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.“The Voice of …

  • 10 April

    Дуучин П.Идэржавхлан нэг насны хайруудыг магтан дуулсан тоглолтоо хийнэ

    Арван дөрвөн жилийн тэртээ 2004 онд СУИС-ийн дуулаачийн ангид элсэн орсноор уран бүтээлчийн замналаа эхэлж, 2008 онд “Ижий энтэй эгч” хэмээх дуугаа гаргасан нь тухайн үедээ хит болон эгшиглэж олон түмэнд танигдсан дуучин МУСТА П.Идэржавхлан нэг насны хайруудыг магтан дуулсан “Энэ насны хайр” хэмээх гурав дахь бие даасан тоглолтоо  энэ сарын 20-нд 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнд хийхээр болжээ. Дуучин П.Идэржавхлангийн хувьд “Ижий энтэй эгч”, “Аавыгаа санахаар”, “Хөөрхөн тэр минь”, “Дүүгээ санана”, “Дорнын бүсгүй”, “Андын Сэтгэл”  зэрэг …

  • 10 April

    НИТХ-ын ээлжит хуралдаан энэ сарын 26-нд болно

    НИТХ–ын тэргүүлэгчдийн өчигдрийн хуралдаан 18:30 цагт өндөрлөлөө. Хуралдааны гуравдугаар хагаст Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах болон бүртгэлээс хасах, түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг шинэчлэн тогтоох тухай асуудлыг хэлэлцэн холбогдох тогтоолуудыг гаргахаар болов. Мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан нэр бүхий иргэдийг төрийн шагналд уламжлах асуудлыг тэргүүлэгчид дэмжсэн бол шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа зарим байгууллагад зөвшөөрөл олгох асуудлаар тэргүүлэгчид хаалттай хуралдаж, асуудлыг дараагийн хурлаар …

  • 10 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 28-рхороо УСУГ-ын худгууд, ХАН-УУЛ ДҮҮРЭГ 10:00-18:00 цагт: 1-р хороо 19-р хороолол Нарангийн 21, Чингисийн өргөн чөлөөний 25,120 мянгатын10-14-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор 11:00-18:00 цагт: 13, 14-р хороо 59-р сургууль, 165-р цэцэрлэг, Эрүүл …

  • 10 April

    Арслангийн орд: Үйл хөдлөлдөө анхаарч зоригтой бай

    ХОНЬ (3/21-4/19) Та нийгмийн байдлаас болж их тухгүй байдлыг мэдэрнэ. Энэ нь магадгүй таны хэрэгцээ болоод бусад хүмүүсийн хэрэгцээ хоёрын хоорондох зөрчилдөөний үр дүн байж мэдэх юм. Тэнцвэржүүлэлтийг олох хэцүү байна. Гэхдээ та хийж чадвал харилцаа холбоонд хэрэгтэй байсан харилцан буулт гэж ямар агуу зүйл болохыг ойлгоно. Хэрвээ та өнөөдөр асуудлыг тань шийдэж өгөх хэн нэгнийг хайж байгаа бол түүнийг …

  • 10 April

    Таван шар мэнгэтэй, хар бич өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны дөрөвдүгээр сарын 10. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын дунд хөхөгчин туулай сарын 25. Ангараг гараг. Булаагч одтой, таван шар мэнгэтэй, хар бич өдөр.                           Өдрийн наран 6 цаг 15 минутад мандан, 19 цаг 33 минутад жаргана. Тухайн …

  • 10 April

    Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр салхи зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 2018 оны 04 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, зарим газраар хур тунадас нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар …

  • 9 April

    Дархан аварга Ж.Мөнхбат таалал төгслөө

      Монгол Улсын Гавьяат Тамирчин, Хөдөлмөрийн баатар, үндэсний бөхийн Дархан аварга, Олимпын мөнгөн медальт Жигжидийн Мөнхбат 2018 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр 77 насандаа өвчний улмаас таалал төгслөө.  Тэрээр 1941 оны зургаадугаар сарын 1-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд мэндэлжээ. Ж.Мөнхбат нь Монгол Улсын чөлөөт бөхийн тамирчдаас олимп, дэлхийн АШТ-ийн анхны медалийг эх орондоо авчирсан юм. Тэрээр 1964 онд Токиогийн олимпоос Монголын анхны шагналт …

  • 9 April

    Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах тухай асуудлыг хэлэлцэв

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах талаар авах арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа. Хуралдааны дэгийн дагуу хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан тэргүүлэгчид асуулт асууж, санал хэлж асуудлыг дэмжлээ. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудад 2000 орчим хүн ажилладаг бөгөөд өдөрт дунджаар 5,700 иргэн, аж ахуйн нэгжид 332 нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг байна. Яармагт шилжүүлснээр үйлчилгээ авах …

  • 9 April

    Монгол Улсын Засгийн газраас ОХУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

    Оросын Кемерово хотын худалдааны төвд гал гарч, 64 хүн тэр дундаа 41 хүүхдийн амь насыг авч одсон золгүй явдал гарсан. Монгол Улс, Оросын Холбооны Улсын уламжлалт сайн хөршийн найрсаг харилцаа түүхэн хүнд хэцүү цаг үеийг хамтдаа туулж ирсэн түүхтэй. Монгол Улсын Засгийн газрын газраас Оросын Холбооны Улсын Кемерово хотын худалдааны төвд гарсан галын улмаас түлэгдэж гэмтсэн иргэдийн эмчилгээнд зориулж Засгийн …

  • 9 April

    УДЭТ-ын тайзнаа “Аладдины шидэт дэнлүү” үлгэрийн жүжиг амилна

    Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа ОХУ-ын Чита хотын Драмын театрын уран бүтээлчид хүүхдийн болон инээдмийн мюзикл жүжгийг энэ сарын 09,10-нд толиулуулах  гэж байна. Уг  тоглолтын  талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Чита хотын Драмын театрын уран бүтээлчид  бяцхан үзэгчиддээ зориулсан “Аладдины шидэт дэнлүү” үлгэрийн жүжиг, 12 наснаас дээш сурагчдад зориулсан “Оросын гайхамшиг” жүжгүүдийг  орос хэл дээр  орчуулаггүй тоглогдоно. Ингэснээр  уг хэлийг сонирхон судалж буй оюутан …

  • 9 April

    Үйлдвэрлэл, технологийн паркийн нэгжийн шалгаруулалтын журам батлахыг буцаав

     НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдааны эхэнд Нийслэлийн Нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр төслийн үйл ажиллагааны танилцуулгыг НИТХ-ын ЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, Төслийн удирдах хорооны Нарийн бичгийн дарга Г.Өлзийбаяр танилцуулав. Үүнтэй холбогдуулан НИТХ-ын тэргүүлэгчид асуулт асууж, саналаа хэллээ. Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл: “Нийслэлийн Нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр төсөлд 17 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн. Энэ бол бага мөнгө биш, тиймээс та бүхэн төслийг …

  • 9 April

    Японд 6.1 магнитудын газар хөдлөлт болж таван хүн бэртжээ

    Өнөөдөр Япон Улсын Шиманэ мужийн Ода хотод 6.1 магнитудын газар хөдлөлт болсны улмаас таван хүн бэртсэн хэрэг гарчээ. Цаг уур, судалгааны төвийн мэдээлснээр газар хөдлөлт Шиманэ мужийн хөрсөн доор 12 км-ийн гүнд болсон гэнэ. Энэ удаагийн газар хөдлөлт чичирхийллийн аюулын 7 баллын 5 баллыг заасан байна. Ода хотод газар хөдлөлтийн улмаас гэмтэж бэртсэн таван  хүний нэг нь чичирхийллийн үеэр орон дээрээсээ унаж бэртсэн 17 настай хүү байжээ. Газар хөдлөлтийн улмаас 100 …