Monthly Archives: April 2018

April, 2018

  • 23 April

    Бодибилдинг Фитнессийн “Монголын мистер 2018” УАШТ амжилттай боллоо /фото/

    Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооноос Анх 1990 онд “Монголын сайхан залуу” нэртэйгээр зохион байгуулагдаж байсан “Монголын Мистер” тэмцээн энэ жил 27 дахь удаагаа 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр УБ паласын их танхимд амжилттай  зохион байгуулагдаж өнгөрлөө. Монголын Мистер-2018”  Улсын аварга шалгаруулах бодибилдинг фитнессийн тэмцээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилал шинээр нэмэгдэж байгаагаас гадна тайзны засалт, гэрэлтүүлэг, тамирчдын үзүүлбэр зэрэг нь шинэлэг содон байж, үзэгчдийн …

  • 23 April

    “Монголын өглөө” дуу олон улсын наадмаас мөнгөн цом хүртжээ

    БНАСАУ-ын “Хаврын баяр” олон улсын урлагийн наадам энэ сарын 10-17-нд боллоо. 31 дэх жилдээ болсон уг наадамд 20 гаруй орны 600 гаруй уран бүтээлч оролцов. Манай улсаас Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид долоон цом гардсан бахдам сайхан амжилттайгаар эх орондоо өчигдөр ирлээ. Тодруулбал найрал дууны төрөлд нэг алт, нэг мөнгө. Ганцаарчилсан дууны төрөлд Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батбаатар, …

  • 23 April

    21-25 насны залуус таксинд явах нэрийдлээр дээрэм хийдэг байжээ

    Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийг илрүүлэн, шалгаж байна. Шалгалтын явцад уг этгээдүүд нь мөнгөлөг саарал өнгийн ‘Приус-20’ маркын автомашинаар нийслэл хотын нутаг дэвсгэрт такси үйлчилгээ үзүүлэх нэрээр халхавчлан шөнийн цагаар үйлчлүүлсэн иргэдийг зодож, айлгаж сүрдүүлэн эд зүйлийг нь …

  • 23 April

    БНАСАУ цөмийн болон пуужингийн туршилтаа зогсоох шийдвэр гаргасныг Монгол Улс дэмжиж байна

     БНАСАУ цөмийн болон пуужингийн туршилтаа зогсоох шийдвэр гаргасантай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд: “БНАСАУ цөмийн болон пуужингийн туршилтаа зогсоох шийдвэр гаргасныг Монгол Улс дэмжин баяр хүргэж байна. Энэ нь Солонгосын Хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, цаашлаад Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад шаардлагатай харилцан итгэлцлийг төрүүлэн бэхжүүлэхэд дэм болохуйц чухал алхам боллоо” гэжээ.  

  • 23 April

    Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цом Монголд ирлээ

    Хөлбөмбөгийн ДАШТ-ий “Алтан Дагина” цом өнөөдөр Монголд ирлээ. Алтан цомыг Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд 11:00 цагт, Шангри-Ла зочид буудалд 13:00 цагт танилцуулах юм байна. МХБХ-ны ногоон талбайд болох арга хэмжээний хөтөлбөр: 10:00 Оддын хөлбөмбөг 11:00 ДАШТ-ий цом талбайд ирэх (МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлнэ) 12:30 МХБХ-ны супер цомын тоглолт (Эрчим – Улаанбаатар Сити) болно. Алтан дагина цом Монголоос Хятад, Японоор …

  • 23 April

    У.Хүрэлсүхийн Засгийн газраас хоёр сайдыг сугална

    УИХ дахь АН-ын бүлгээс У.Хүрэлсүхийн танхимын хоёр сайдыг огцруулах бичгийг өргөн бариад байна. Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарыг огцруулах бичгийг өргөн барьжээ. Тэднийг огцруулах уу, үгүй юу гэдгийг олонх шийднэ. Одоогоор УИХ дахь МАН-ын бүлгийн “33 бүлэг” У.Хүрэлсүхийн талд байгаа. Гэхдээ асуудал хэрхэхийг тааж хэлэхэд бэрх болсон. Өөрөөр хэлбэл УИХ дахь МАН-ын бүлгийн тулаан …

  • 23 April

    Н. Наранбат: Монголчууд мэдээллийн технологиор Ази Номхон далайн бүсэд тэргүүлж байгаа

    Монголын анхны төрөлжсөн суваг болох “SPS” спортын телевизийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, Монголын Триатлоны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Насанбатын Наранбаттай ярилцлаа. Тэрбээр “Intel Mongolia” Захирал, ”Mi­crosoft Mongolia”-гийн бизнес хөгжлийн захирлаар ажиллаж байсан ба “Юнивишн”, “Skymedia”-г үүсгэн байгуулах төслийн багт ахлан ажиллаж IPTV-г монголчуудад танилцуулсан харилцаа холбооны тэргүүлэх менежерүүдийн нэг билээ. Н.Наранбат усан сэлэлтийн улсын олон удаагийн аварга, триатлоны анхны тамирчдын нэг юм. -Та мэдээллийн технологийн хөгжүүлэлтийн чиглэлээр …

  • 23 April

    С.Баярын хууч өвчин сэдэрч эмнэлэгт хүргэгдлээ

    Монгол Улсын Ерөнхий Сайд асан С.Баярыг “Оюу толгой төсөл”-тэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэргээр яллагдагчаар татан, 461-р хорих ангид саатуулан шалгаж байгаа. Гэвч цагдан хоригдох хугацаанд С.Баярын багтраа, харшил, тулуй өвчин сэдэрсэн тул хорих 461-р ангийн эмнэлэгт хүргэж, эмчилгээ …

  • 23 April

    Да.Ганболд болон түүний эхнэр Ц.Оюуны  шуналаас болж 400 орчим хүүхдийн эрх ашиг зөрчигдөх үү?

    “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ын гишүүн, эдийн засгийн ухааны доктор Да.Ганболд гэх энэ эрхмийг бид халзан Ганболд гэх нэрээр нь мэддэг. Түүний гэр бүлийн хүнийг Ц.Оюун гэдэг бөгөөд тэртээ 2002 онд Гёте сургуулийг найзынхаа хамт үүсгэн байгуулж байсан. Найзтайгаа хамтран ажиллах гэрээ нь дуусгавар болсон тул Ц.Оюун нь шинээр “Дойче шоуле” буюу Герман сургуулийг үүсгэн байгуулж,  найз П.Хажидмаа нь Гёте сургуулиа өөр …

  • 23 April

    “Ахлах тогоочийн заавраар” шоунд улс төрч Б.Жаргалсайхан оролцов

    NTV телевизийн “Ахлах тогоочийн заавраар” шоуны хоёрдугаар цувралын эхний дугаар улс төрч Б.Жаргалсайхан, загвар өмсөгч Ю.Балжидмаа нар оролцлоо. Хөх, улаан багийн оролцогч нар “тахианы махан зайдастай паста” хийж өрсөлдөж,  хөх багын оролцогч улс төрч Б. Жаргалсайханы баг  ялагчаар тодорсон юм. “Хоолны жор: Тахианы махан зайдастай паста” Орц 200гр нимгэн хэрчсэн мөөг 300мл сүүн крем 2 хумс жижиглэн хэрчсэн сармис 2 халбага оливийн тос 1 жижиг сонгино, жижиглэн хэрчинэ …

  • 23 April

    Бид яаж амьдраад байгаа юм бэ?

    Аливаа улс орон үндэстнийг бүрдүүлдэг ард түмэн буюу олон нийт хэрхэн яаж амьдарч байгаа болон тэдний сэтгэлгээний дархлаа хийгээд хандлага нь улс орны хѳгжлийн түвшинг илэрхийлдэг. Үргэлж л ядуу байгаадаа бухимддаг хэрнээ ѳѳрийгѳѳ ерѳѳсѳѳ ч буруутгадаггүй, “болохгүй, бүтэхгүй байнаа” гэж үргэлж шүүмжилж гомдоллох хэрнээ эвлэлдэн нэгдэхийн оронд ямагт хагаралдан бутарч байдаг, ѳѳрѳѳ огтоос хичээхгүй хэрнээ ѳѳрийгѳѳ зовоолгүй гэнэт баяжихыг мѳрѳѳддѳг …

  • 23 April

    ТЕГ: Интернет ТРОЛЛ-оос болгоомжил !!!

    Троллинг буюу интернэт тролл нь цахим сүлжээний харилцааны соёлын хэм хэмжээг зөрчиж бусдын харилцаа, танин мэдэхүй, мэдлэгийн солилцоо, иргэдийн амар тайван байдлыг алдагдуулах, ярианы сэдвээс хазайж уншигчдын сэтгэл хөдлөлийг ашиглан талцуулж, маргаан үүсгэж буй үйлдлийг хэлнэ. Троллинг бүр өөрийн онцлог шинж чанартай, үйлдэх зорилго, шалтгаан нь ялгаатай байдаг бөгөөд хувь хүн, олон нийт, хэсэг бүлэг хүмүүс рүү чиглэдгээрээ онцлогтой. Троллингийг …

  • 23 April

    Дуучин Б.Нацагдорж “Яг түүн шиг 3” шоунд оролцохоор болжээ

    Ням гариг бүрийн орой  цэнхэр дэлгэцийн өмнө үзэгчдийг уяж чаддаг  “Яг түүн шиг-3 ” шоу тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэ жилийн шоунд оролцох оролцогчдыг энэ сарын 21-нээс эхлэн зарлаж эхэллээ. “Яг түүн шиг-3” шоунд оролцох эхний оролцогч бол загвар өмсөгч, модель Ж.Энэрэл бол хоёр дахь оролцогч бол  дуучин, ая зохиогч Б.Нацагдорж буюу  Наки оролцохоор болжээ. Дуучин Б. Нацагдорж нь МУГЖ …

  • 23 April

    БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны дэд сайд манай улсад айлчилна

    Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан энэ сарын 17-ны өдөр БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны дэд сайд Ван Яжүнтэй Бээжин хотноо уулзлаа. Уулзалтын үеэр хоёр улсын харилцаанд хүлээгдэж буй асуудлуудыг түргэвчлэх, хоёр орны Засгийн газрын түвшинд хэрэгжүүлэхээр тохиролцсон, төлөвлөж буй үйл ажиллагаанд улс төрийн дэмжлэг үзүүлэх хүрээнд ажлын хэсэг байгуулахаар тохиролцжээ. Мөн талууд асуудал бүр дээр …

  • 23 April

    “Яг түүн шиг 3” шоунд загвар өмсөгч Ж. Энэрэл оролцоно

    Боловсрол суваг телевиз Endemol Shine Group-ийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуг хоёр  дахь жилдээ амжилттай зохион байгуулж, үзэгчдийн хүртээл болгосон билээ. Харин энэ жилийн “Яг түүн шиг-3” шоу тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэ жилийн шоунд хэн хэн оролцох нь өнөөг хүртэл нууц хэвээр байгаа юм. Тэгвэл өнгөрсөн Бямба гаригт шоуны оролцогчдыг зарлалаа. “Яг түүн шиг-3” …