Monthly Archives: April 2018

April, 2018

  • 21 April

    “Монголын Мистер-2018” УАШТ өнөөдөр болно

    “Монголын Мистер-2018” Улсын аварга шалгаруулах бодибилдинг фитнессийн тэмцээн өнөөдөр Улаанбаатар паласын Концертын их танхимд болох юм. “Монголын мистер-2018” 27 дахь удаагийн УАШТ-нд эхний гурван байр эзэлсэн тамирчдыг Олон улс, Тив, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах томоохон боломж хүлээж байна. Мөн “Монголын мистер” хэмээх эрхэм хүндтэй цолыг 3.000.000 сая төгрөг дагалдана. Бодибилдинг фитнессийн тамирчдын хүсэн хүлээдэг тэмцээн болох “Арнольд …

  • 21 April

    Татварын буцаан олголт ирэх долоо хоногоос олгогдож эхэлнэ

    Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хувь хүн 30 сая төгрөгөөс дээш үнэтэй анхны орон сууц болон оюутны сургалтын төлбөрөөс албан татварын хөнгөлөлт эдэлдэг. Энэ жил 70 орчим мянган иргэн 41 гаруй тэрбум төгрөгийн татварын буцаан олголт авахаар хүсэлт гаргажээ. Татварын алба иргэдээс ирсэн материалуудыг хянаж, шалгаад буцаан олголт авах иргэдийн нэрсийн жагсаалтыг Төрийн санд хүргүүлсэн байна. Төрийн …

  • 21 April

    С. Идэрмаа, Э. Ганбилэг нар B production-ны уран бүтээлч болжээ

    “The Voice of Mongolia” шоуны “battle” маш өрсөлдөөнтэй явагдаж  өндөрлөсөн. Шоуны хамгийн чансаатай оролцогчдыг нэг дор багтаасан шүүгч Д.Болдын хувьд тун хэцүүхэн сонголтуудтай дөрвөн долоо хоногийн турш  тулгарсан юм.  Шүүгч Д. Болдыг тун хэцүү сонголт хийлгэсэн оролцогч бол С. Идэрмаа, Э. Ганбилэг нар байсан. Гэвч харамсалтай  эдгээр хоёр оролцогч хоёулаа шоуг цааш нь үргэлжлүүлэх боломжгүй болж хасагдсан юм. С.Идэрмаа хасагдсан гэж  гомдоллолгүй “Ямар ч шийдвэр гаргасан би тэр шийдвэрт хүндэтгэлтэй хандана. …

  • 21 April

    “Их цэвэрлэгээний 90 минут” эхэллээ

    “Их хотын их цэвэрлэгээний 90 минут” уриатайгаар бүх нийтийн их цэвэрлэгээ 11:00 цагт эхэллээ. Бүх нийтийн их цэвэрлэгээ 11:00-12:30 минутын хооронд нийслэлийн хэмжээнд өрнөх юм. Цэвэрлэгээнд Нийслэлийн харьяа газар, агентлагийн бүх ажилтан албан хаагч, ЕБС-ын Эко клубын сурагчид, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн ажилтан, албан хаагчид болон үйл ажиллагааг сурталчилахаар автомашины болон мото спорт, ууланд авирагчдын клубууд оролцоно. Цэвэрлэгээний ажил …

  • 21 April

    Охины орд: Сэтгэл хөдлөл их өндөр байх бөгөөд гэнэтийн үйл явдлууд тохиолдох болно

    ХОНЬ (3/21-4/19) Өнөөдөр цагийг гэр бүл болон хамгийн хайртай хүмүүстэйгээ өнгөрөөх бололтой. Танд амьдралаа дээшлүүлэх санаанууд ар араасаа ундран гарах болно. Таны гэр орны орчин таниас хайр анхаарал халамж шаардана. Тэсвэр тэвчээртэй байвал энэ чадвар нь амжилтанд хүртэл чинь танд нөлөөлөх болно. Амжилт болон сэтгэлийн тэвчээрийн нууц нь эв найрамдалтай харилцаанд оршдог. Энэ амралтын өдөр олон талын хамтын ажиллагаанд оролцох …

  • 21 April

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны дөрөвдүгээр сарын 21. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын адаг улаан луу сарын 6. Санчир гараг. Хэрцгий охин одтой, гурван хөх мэнгэтэй, харагчин хонь өдөр.                           Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Хурьцахуй Суудал: Хий Өдрийн наран 5 цаг 52 минутад мандан, 19 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ …

  • 21 April

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

    Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн төв хэсгээр хур тунадас орно. 2018 оны 04 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүл багасна, бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, говийн аймгуудын нутгийн …

  • 20 April

    С. Амарсайхан: Мэргэшсэн боловсон хүчнээр хангагдаж чадвал аялал жуулчлалын салбар тогтвортой хөгжих нөхцөл бүрдэнэ

    НИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ-ийн дэргэд Аялал жуулчлалын салбарын сургалтын төв байгуулах хүний нөөцийг чадваржуулах сургалтын төв байгуулах багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ төслийг хэрэгжүүлснээр аялал жуулчлалын талаарх төрийн бодлогын хэрэгжилтийг хангах,  аяллын бүтээгдэхүүний нэр төрөл, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагуудын менежментийг сайжруулах, хүний нөөцийн хөгжлийг хангах, салбарт ажиллагсдын мэргэжлийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх, тогтвортой …

  • 20 April

    Нийтийн тээвэртэй холбоотой санал, гомдол тасардаггүй

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар  НОСК орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай, Монгол Наадам цогцолбор ОНӨТҮГ-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 4 асуудал хэлэлцлээ. Хурлын эхэнд Нийслэлийн нийтийн тээврийн өнөөгийн байдлын талаар Нийслэлийн тээврийн газрын мэдээллийг сонслоо. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийслэлийн өмчит нэг, хувийн хэвшлийн 20 аж ахуйн нэгж  87 чиглэлд 837 тээврийн үйлчилгээ үзүүлж, өдөрт дунджаар 600-700 мянган зорчигч …

  • 20 April

    Р.Анхням “Үүлэн хээтэй орчлон” кинонд хатны дүрд бүтээжээ

     Зохиолч Б. Шүүдэрцэцэгийн романаас сэдэвлэсэн “Үүлэн хээтэй орчлон” адал явдалт кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Тус кинонд “Hollywood Camel”-ийн бүтээсэн тус киноны гол дүрд ихэвчлэн эерэг дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон СТА, жүжигчин Р.Анхням эсрэг дүр буюу Сугар хатанд тоглосон бол залуухан бүсгүй Хулангоогийн дүрд жүжигчин Ж.Гүнжидмаа, мөрч түшмэл Бадрахад цагдаагийн алба хаагч, залуу жүжигчин Т.Анхбаяр тогложээ. Гүнгийн хатан Сугарын …

  • 20 April

    У.Хүрэлсүх: Ойрын хоёр жил утаатай тэмцэж, үр дүн гаргах хариуцлагатай жил

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдлаа. Агаарын чанарыг сайжруулах бүсийн 202 мянган өрхийг сайжруулсан түлшээр хангах аж ахуйн нэгжийг дэмжиж, дөрвөн тэрбум төгрөгөөр бэлтгэл ажлаа эхлэх, үлдэгдэл 46,1 тэрбум төгрөгт баталгаа гаргахаар болов. Нэр бүхий 10 аж ахуйн нэгжийн найм нь стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшийг тасралтгүй үйлдвэрлэж, нийлүүлэх боломжтой гэсэн судалгаа гарсан байна. …

  • 20 April

    Цэвэрлэх байгууламжаас гарах цэвэршүүлсэн усыг дахин ашиглах боломж бүрдэнэ

    Нийслэл хотын хүн амын ус хангамжийн аюулгүй байдал, ариун цэврийн байгууламжаас хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үүсэх бохирдлыг багасгах зорилгоор хөтөлбөрийн төслийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран боловсрууллаа. Шинэчилж боловсруулсан хөтөлбөрт 9 зорилтын хүрээнд 144 ажлыг 2018-2021 онд хэрэгжүүлэх юм. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нь Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2018 оны 04 сарын 19-ний өдрийн …

  • 20 April

    Гоолиг сайхан хүзүүтэй болохыг хүсч байна уу?

    Гоолиг сайхан хүзүүтэй болохыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж байхгүй байх. Учир нь хүзүү бол эмэгтэй хүний насыг тодорхойлогч ганц зүйл юм. Иймээс тэд хүзүүгээ сайхан байлгахыг үргэлж хүсдэг ч ямар арга хэрэглэхээ төдийлэн сайн мэддэггүй. Тэгвэл доорх дасгалыг ямар ч үед хийх боломжтой. Харин дасгалыг хийхийн өмнө хүзүү, шилэн хүзүү, нурууны цусны эргэлтийг сайжруулахаа мартуузай. Толгойгоо зөөлөн удаанаар тойруулан  эргүүлнэ. Эхлээд …

  • 20 April

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадмыг зохион байгуулна

     Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам ирэх тавдугаар сарын 29-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Энэхүү наадмыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газар, “Гранд Чайна Спортс” ХХК, Монголын Үндэсний Паралимпийн хороо, Дифлимпийн хороо, Тусгай олимпийн хороо хамтран зохион байгуулах аж. “Нэг бүс-Нэг зам” төслөөр болох Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадамд спортын найман төрөлд 493 тамирчин 238 медалийн төлөө өрсөлдөх аж. …

  • 20 April

    Л. Болд: Монголд сайхан ирээдүй авчрах  хүнийг хөнөөсөн

     Ардчиллын алтан хараацай,төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд  гэр бүлийнхэн нь мөн, Ардчилсан намын гишүүд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Өнөөдөр С.Зориг агсны мэндэлсэн өдөр тохиож байгаа юм. Хэрвээ С. Зориг агсан амьд байсан бол 56 нас хүрч байх байлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд: С.Зориг гэдэг хүнийг АН-ын хүн гэж хардгаа зогсоох хэрэгтэй. Энэ хүн бол Монголын ард түмний хүү байсан юм. Улс орон мухардалд ороод …