Monthly Archives: April 2018

April, 2018

  • 3 April

    “The Voice global”-д Ука шүүгчийн багийн Ц.Энгүүний үзүүлбэр багтжээ

    “The Voice of Mongolia” шоуны хоёрдугаар шат эхэлж шүүгчдийн нарийн мэдрэмж, оролцогчдын авьяас чадварыг тойрсон яриа ням гарагийн оройноос авахуулаад бүтэн долоо хоногийн турш өрнөсөөр байна. Voice Mongolia шоуны хоёрдугаар шатны хоёр дахь дугаар үзэгчдэд хүрээд байгаа билээ. Шоуны өнгөрсөн долоо хоногийн дугаарт Ука шүүгчийн багийн шигтгээ болсон 3 охин буюу Ц.Энгүүн, Б.Алунгоо, С.Даваажаргал нарын Battle маш сонирхолтой , уянгалаг …

  • 3 April

    “Унаганууд” клуб Футзалын дээд лигийн аваргаар дахин тодров

    Монголын хөлбөмбөгийн холбооны Футзалын дээд лигийн хаалтын үйл ажиллагаа өнгөрсөн 7 хоногийн Бямба гаригт болж өнгөрлөө. “Унаганууд”, “Атлетик 220”, “Хоромхон”, “Дэрэн”, “Хангарьд”, “Гоёо Эф Си”, “Сэлэнгэпресс”, “Арвис”, “Соёмбын барсууд”, “УБ-ын мазаалайнууд” гэсэн Монголын хөлбөмбөгийн шилдэг клубууд бүтэн дөрвөн сарын турш өрсөлдөж, “Унаганууд” клуб Футзалын дээд лигийн аваргаар дахин тодорсон бол мөнгөн медалийг П.Мөнхбат дасгалжуулагчтай “Атлетик 220” клуб, хүрэл медалийг “Хоромхон” …

  • 3 April

    “Эцсийн зогсоол зөвхөн чи” инээдмийн жүжиг УДЭТ-ын тайзнаа тоглогдоно

    Улсын драмын эрдмийн театрын тайзнаа Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулгаар тавьсан “Эцсийн зогсоол зөвхөн чи” инээдмийн жүжгийг энэ сарын 6, 7-ны өдрүүдэд тоглох гэж байна. Энэхүү жүжгийг Английн инээдмийн жүжгийн алдарт зохиолч Рэй Куни болон Ж.Чэпмэн нарын “Ор хөнжил ба ноёд хатагтай” зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Дүрүүдэд:  МУГЖ Ж.Оюундарь МУГЖ Л.Дэмидбаатар АЖ С.Сарантуяа СТА Б.Одончимэг СТА Б.Отгонбат СТА Н.Баярмаа СТА Ц.Цэрэнболд СТА …

  • 3 April

    Хилэнцийн орд: Ажлаараа манлайлах болно

    ХОНЬ (3/21-4/19) Хөрш зэргэлдээ хүмүүстэйгээ асуудлаа шийдэхэд эерэг сайхан өдөр. Хамаатан садан болон хөршүүдтэйгээ ярилцсанаар холбоо тань зузаарах болно. Та тэдэнд хэзээ тусламж хэрэгтэй болохыг мэдэж чадахгүй тул утас имейл солилц. Өнөөдөр та маш сайн сонсогч байна. Тиймээс хүмүүс та нарт сэтгэлээ нээх сайхан байна. Тухайн хүнийхээ сэтгэлийг харгалзан ухаалаг зөвлөгөө өгч байгаарай. Гэхдээ өгөөмөр сэтгэл, сайхан зан аашийг тань …

  • 3 April

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны дөрөвдүгээр сарын 3. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын дунд хөхөгчин туулай сарын 18. Ангараг гараг. Хонгорцог одтой, гурван хөх мэнгэтэй, хөхөгчин үхэр өдөр.                         Өдрийн наран 6 цаг 29 минутад мандан, 19 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр …

  • 3 April

    Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: 4-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 04 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ,  баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр …

  • 2 April

    Түвдийг тольдохуй

    Сайхан хүмүүс, гайхалтай нууруудын өлгий болсон Түвдийн талаар хүмүүс тэр бүр мэддэггүй. Үнэхээр гайхамшигтай газар дэлхий дээр цөөнгүй байдгийн нэг нь Түвд юм. Түвдээс урссан цэвэр усаар нэг тэрбум гаруй хүн ундаалдаг. Түвд орон олон зууны турш аялагчдын хувьд нууцлаг газар байсаар ирсэн бөгөөд Азийн хамгийн том гол мөрнүүд энэ нутгаас эхтэй. “Дэлхийн дээвэр”, “Цасны орон” гэгддэг Түвдийн ариун, дагшин …

  • 2 April

    “Хүчит шонхор” захыг энэ онд багтаан хаахыг үүрэг болгов

    Нийслэлийн Онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэв. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн “Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Хайрханы 10-202 тоотод оршин суугчийн суурьт малын гоц халдварт шүлхий өвчин илэрсэнтэй холбогдуулан Улсын мал эмнэлэг …

  • 2 April

    “Номын цагаан хишиг-2018” хөтөлбөр болж байна

    Өнөөдөр “Сайн хөрш-53” СӨХ, “”Ирээдүйн хишиг Сан” ТББ санаачлан “Аптаун Вилла” хотхоны 53-р байрны “Сайн хөрш-53” номын санд ном хандивлах үйл ажиллагааг зохион байгуулж байна. СХД-ийн 26 жилийн ой, дэлхийн хүүхдийн номын өдрийг тохиолдуулан “Аптаун Вилла” хотхоны хүүхдүүдийн танин мэдэхүй болон ном уншилгад зориулж Багшийн дээдийн “Номын цагаан өргөө” ховор, хуучин номын худалдааны захын 52 лангууны ах эгч нар нийт …

  • 2 April

    НИТХ-ын ээлжит бус хуралдаан 78 хувийн ирцтэйгээр хуралдлаа

    Өнгөрөгч баасан гараг буюу 3 сарын 30-ны өдөр НИТХ-ын ээлжит бус  III хурал төлөөлөгчдийн хувийн ирцтэйгээр 11:30-17:00 цаг хүртэл хуралдлаа. Хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдээс 2018 оны 1 улиралд хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээллийг сонсох,  Улаанбаатар чөлөөт бүс байгуулах асуудлыг судалж,  санал дүгнэлт боловсруулах, ажлын хэсгийн танилцуулга, хэлэлцүүлэг,  Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх 100 айлын барилгын материалын захыг үе шаттай нүүлгэх асуудлыг судлах ажлын хэсгийн танилцуулга, Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай …

  • 2 April

    Х.Бясман: АТГ-аас С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг яллагдагчаар татах хүсэлтийг ирүүлээд байна

    Нийслэлийн прокурорын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Бясман “Оюутолгойн гэрээ болон эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэрээр бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр 2018 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт, Татварын Ерөнхий Газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, …

  • 2 April

    Алдартай ихрүүд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

    Ихэр эгч дүү, ах дүү байх мэдээж сайхан байдаг байх, нэг бүхэл зүйлийн тусгай холбоостой хоёр хэсэг. Ихрүүд дунд алдартай болсон хүмүүс цөөнгүй бий. Тэдний зарим нь ямар болсныг сонирхъё. Деан, Дан Катен нар/Хувцасны Dsquared² брендийн эзэд/ Петр, Дэвид Паул нар/12 кинонд хамт тоглосон, бялдаржуулах урлагийн тамирчид/ Жемис, Оливер Фелпс нар/Харри Поттер киноны ихэр хоёр залуу/ Мэри Кейт, Ашли Олсен …

  • 2 April

    Бага насны хүүхдээ машинд зөв тээвэрлэж яваа эсэхийг шалгана

    Замын цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 286 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл хүлээн авч шалгасан бөгөөд бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэл хотод 14 хүн гэмтэж бэртсэний 8 нь бага насны хүүхэд тэр дундаа 5 нь автомашинд зорчиж байх үедээ осолд өртсөн байна. Энэ нь эцэг эх, асран хамгаалагч нар автомашин доторх хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж чадахгүй өөрөөр …

  • 2 April

    Мөрөөдлөө биелүүлж чадсан эмэгтэй

    Өдгөө дэлхий дээрх нийт онгоцны нисгэгчийн таван хувь нь эмэгтэй. Тэдний нэг нь 22 настай нисдэг тэрэгний жолоодогч, нислэгийн зааварлагч Бетани Хернандез гэх бүсгүй. Түүний гэрэл зургуудыг Сан-Францискогийн хөрөг болон хуримын зурагчин Алекс Зюузиков авчээ. Бетанигийн хувьд нисгэгч болохын тулд удаан хугацаанд сургуулилт хийж, бэлтгэгдсэн аж.    

  • 2 April

    Дугаарын хязгаарлалт зуны бүсчлэлд шилжинэ

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг өвөл, зунгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилсөн. Мөн бүсчлэлийг зуны улирал буюу дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл замын хязгаарлалтыг тэлэх, өвлийн улирал буюу аравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 15 хүртэл зарим замыг …