Monthly Archives: April 2018

April, 2018

  • 17 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 17-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 4, 7-р хороо 15-р хорооллын 1-5, 8, 10-14, 23, 24, 35, 40, 41, 60, 61, 63-66, 120-р байрууд, Блю Скай гарден, Эрчим орд, Баз интернэшнлХХК-ууд, Хаан банк, Стандарт, хэмжил зүйн газар, Жоби-37, БЗД-ийн …

  • 17 April

    Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. 2018 оны 04 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруунаас, зүүн …

  • 17 April

    Жинлүүрийн орд: Зөн совингоо сонс

    ХОНЬ (3/21-4/19) Эрх мэдэлтэй хүмүүстэй танилцаж хамтарч ажиллах нь нэг талаар төвөгтэй мэт боловч нөгөө талаар таны байр суурийг дээшлүүлнэ. Тиймээс энэ боломжоос зугтах хэрэггүй. Таны оюуны чадамж дээд цэгтээ байгаа боловч таны тогтворгүй зан ааш таныг сэтгэл зүйн хувьд нэлээд хүнд байдалд оруулах болно. Ямар нэг зүйлд оролцохдоо болгоомжтой хандах хэрэгтэй. Олон нийтийн өмнө ярьж сурахаар сургуулилт хийснээр танд …

  • 17 April

    Худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэхэд сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны дөрөвдүгээр сарын 17. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын адаг улаан луу сарын 1. Ангараг гараг. Гоё хүүхэн одтой, долоон улаан мэнгэтэй, шарагчин туулай өдөр.                           Барилдлага: Арвидах Шүтэн барилдлага: Нэр өнгө Суудал: Огторгуй Өдрийн наран 6 цаг 00 минутад мандан, 19 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр хонь, …

  • 16 April

    “Сууц өмчлөгчдийн холбоо”-ны эрх зүйн байдал хэлэлцүүлэг болно

    НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, М.Тулгат нарын санаачлагаар энэ сарын 19-нд “СӨХ-ны эрх зүйн байдал” хэлэлцүүлгийг Хууль зүйн үндэсний хүрээнд зохион байгуулна. Уг хэлэлцүүлэгт НИТХ-ын төлөөлөгчид, Ажлын албаны дарга, Нийслэл, дүүргийн төр захиргааны байгууллагын удирдлагууд болон Улаанбаатарын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй СӨХ, иргэдийн төлөөлөл оролцоно. Хэлэлцүүлгээр сууц өмчлөгчдийн холбоо болон иргэдийн өмнө тулгардаг хуулийн зөрчил, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлэх …

  • 16 April

    Хоёр намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав

    “Гэр Хороолол Хөгжлийн нам”- ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Б.Батсүх, “Их эв нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай З.Бат-Отгон нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хэлэлцлээ. “Гэр Хороолол Хөгжлийн нам”- ыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэр Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу Улсын Дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаар …

  • 16 April

    Жүдо бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн Улсын аваргууд тодорлоо 

    Жүдо бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 13-14-ний өдрүүдэд  Спортын төв ордны “А” зааланд болж, өндөрлөлөө.  Тус тэмцээнд  28 байгууллагын 330 гаруй тамирчин өрсөлдлөө. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд “Рио-2016” олимпийн наадмын мөнгө , ДАШТ-ий алт, хүрэл медальт, “Мастерс”-ийн дөрвөн удаагийн аварга, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа, эрэгтэйчүүдийн 81 кг-д Токиогийн “Их дуулга”-ын аварга ОУХМ Отгонбаатарын Ууганбаатар , …

  • 16 April

    Таны арьсыг гундааж, үрчлээс үүсгэх хамгийн ноцтой шалтгаанууд

    Эмэгтэй хүн бүхэн л аль болох залуухан, үзэсгэлэнтэй харагдахыг хүсдэг. Гэтэл өдөр тутмын буруу амьдралын хэвшил, арьсаа дутуу арчилснаас болж, арьс хуурайшиж, үрчлээс үүсэх нь элбэг тохиолддог. Тэгвэл та мөнхийн залуу, үргэлж гялалзсан чийглэг арьстай харагдахын тулд ердөө л өдөрт хийдэг зүйлсээ өөрчлөхөд хангалттай. Ингээд хамтдаа бидний хийдэг ямар буруу зуршил, хурдан хөгшрөхөд нөлөөлдөг болохыг мэдэж авцгаая! 1. Нарны тос …

  • 16 April

    Дугаарын хязгаарлалт хуучин хэвээрээ мөрдөгдөнө

    Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалтыг хоёр өдөр болгох санал асуулгыг иргэд дэмжээгүй тул хуучин хэвээрээ замын хөдөлгөөнд оролцуулахаар   боллоо. Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Иргэд дугаарын хязгаарлалтыг дэмжээгүй тул хуучин хэвээрээ мөрдөгдөнө. Харин түр замуудаараа зохицуулалт хийнэ. Хөдөлгөөн хэвийн болно гэж үзэж байгаа. Нарны зам дээр 3-4 газар буцаж эргэх гарцыг нээж хөдөлгөөнийг эрчимжүүлж байна. Төмөр замын аюулгүй байдлыг хангах зорилгоор Махатма Гандигийн гудамжнаас Нарны зам руу холбогдох зам дээр төмөр …

  • 16 April

    100 айлын барилгын материалын зах, худалдааны төвийн бизнес эрхлэгчидтэй уулзлаа

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12 тоот тогтоолоор Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийн асуудлын талаар санал, дүгнэлт, судалгаа, төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд өнөөдөр ажлын хэсгийн дарга Ч.Гантулга Хангарьд ордонд бизнес эрхлэгчидтэй ээлжит уулзалтаа хийж санал солилцлоо. Өнгөрсөн хугацаанд …

  • 16 April

    Т.Чингис: Н. Түвшинбаяр  аваргын “Чингис хаан” одонг зурахад хүндрэлтэй байсан

    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, “Чингис хаан” одонт Н.Түвшинбаяр аваргын  хөрөг зургийг тосон будгаар зурсан зураг өчигдөр  цахим сүлжээнд  цацагдлаа. Тус зургийг  байгалийн зураач Ц. Нарангэрэлийн  шавь  Т. Чингис  зуржээ. Тэрээр аваргын зургийн Ерөнхийлөгчийн тамгын газрын захиалгаар хоёр сарын хугацаанд зурсан гэнэ. Зураач Т.Чингисээс аваргын зургийг зурахад аль хэсэг нь  хүндрэлтэй байсан бэ? гэж асуухад “Чингисийн одон …

  • 16 April

    НӨАТ: 100 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо

    Е баримт сугалааны ээлжит тохирол өчигдөр  явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2018 оны гуравдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримтыг хамруулжээ. Энэ удаагийн сугалааны азын дугаар 70171034 Уг тохирлоор: 50 мянган төгрөгийн азтан 16,920 200 мянган төгрөгийн азтан 1,849 Нэг сая төгрөгийн азтан 186 5 сая төгрөгийн азтан 16 10 сая төгрөгийн азтан 1 азтан тодорсон бол …

  • 16 April

    ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр дуусна

    Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр буюу 2018 оны 4 дүгээр сарын 16-ны орой 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа болон цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй. Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2018 онд бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөх иргэн, 2018 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш …

  • 16 April

    Улаанбаатар хотын 380 жилийн ой ирэх жил тохионо

    Нийслэлийн тэгш жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолыг НИТХ-ын Тэргүүлэгчид өнгөрсөн сарын сүүлчээр баталсан юм. Уг тогтоолоор байгуулагдсан ойг зохион байгуулах хорооны хуралдаанаар  Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа хуралдааны НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол болон ойг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг танилцууллаа. Хуралдаанд Улаанбаатар хотын 380 жилийн ойн арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг урьдчилсан байдлаар танилцуулж, хорооны гишүүдээс саналыг сонссон юм. Гишүүдээс нийслэлийнхээ тэгш …

  • 16 April

    Замын цагдаагийн урд уулзвараас “Home plaza”-ын зүүн хойд уулзвар хүртэлх замыг хаав

    Өнөө өглөөний буюу дөрөвдүгээр сарын 16-ны 05:00 цагаас эхлэн Замын цагдаагийн урд уулзвараас урагш Home plaza төвийн зүүн хойд уулзвар буюу Оддын хотхон хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлалаа .Иргэн та бүхэн Соёолж төвийн нүхэн гарц болон 40 жилийн өндөрлөгөөс хойш Нарны зам руу зорчих боломжтой гэж Замын Цагдаагийн Албанаас мэдээллээ.