Monthly Archives: April 2018

April, 2018

  • 16 April

    Р.Дагва: Нийслэлд чөлөөт бүс байгуулах асуудлыг олон хүмүүс сонирхож байгаа

    НИХТ-ын төлөөлөгч Р.Дагвын Улаанбаатар чөлөөт бүсийн асуудлыг санаачилсныг НИТХ-ын дарга С.Амарсайхан дэмжиж, Тэргүүлэгчдийн хурлаас Чөлөөт бүс байгуулах ажлыг судлах Ажлын хэсгийг байгуулан даргаар нь Р.Дагвыг томилсон байдаг. Р.Дагва даргаар ахлуулсан  Улаанбаатар чөлөөт бүс байгуулах асуудлыг судлах ажлын хэсэг 3 сар гаруйн хугацаанд чөлөөт бүс байгуулах  эдийн засаг, газарзүй, татвар, эрх зүйн орчныг судалж Чөлөөт бүс байгуулах боломжтойг тогтоосон байна. 4 …

  • 16 April

    Б. Идэржавхлан: “The Voice of Mongolia” амьдралд минь шинэ өнгө нэмсэн гайхалтай цаг мөч байсан

    “The Voice of Mongolia” шоуны “battle”-ийн сүүлчийн дугаар өчигдөр /2018.04.15/-нд үзэгчдийн хүртээл боллоо. Шоуны хамгийн чансаатай оролцогчдыг нэг дор багтаасан шүүгч С. Ононбатын хувьд өчигдөр тун хэцүүхэн сонголтуудтай тулгарсан юм. Шүүгч С. Ононбатыг хэцүү сонголт хийлгэсэн оролцогч бол Б.Идэржавхлан, Э.Энхсүх нар байлаа. Тэд Айзам хамтлагийн “Хавар ” дууг дуулсан. С.Ононбат шүүгчийн сонголтоор Э.Энхсүх тэмцээнийг цааш үргэлжлүүлэхээр болж, Б.Идэржавхлан хасагдсан юм. …

  • 16 April

    Фото: Сири Улсыг бурхан ивээх болтугай

    Өнгөрсөн Бямба гаригийн үүрээр Сирийн Засгийн Газрын байгууламжуудад Америкийн Нэгдсэн Улс, Их Британи, Францын арми пуужингийн цохилт өгчээ. Пуужингийн цохилт өгсөн АНУ-ын зэвсэгт хүчний штабын дарга генерал Ж.Данфорд”Химийн зэвсгийн судалгаа хийдэг, хадгалдаг Сирийн гурван объектод цохилт хийсэн” гэжээ. Энэ асуудалд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, ОХУ-ын Батлан хамгаалахын хорооны дэд дарга Юрий Швыткин нар эсэргүүцэн байр сууриа илэрхийлжээ. ОХУ-ын ерөнхийлөгч В. Путин:Олон улсын харилцаанд хор хөнөөл учруулж, Сирийн хямралыг улам өргөжүүлэх юм. ОХУ-ын Батлан хамгаалахын хорооны …

  • 16 April

    Унадаг дугуй нийтийн тээврийн хэрэгсэл болсон нь буюу Офо характерийн платформ

    Хаана асуудал байна, тэнд боломж, шийдэл байдаг гэсэн үгээр бичвэрээ эхлэхийг хүслээ. Бээжингийн их сургуулийн оюутан Дай 5 дахь удаагаа дугуйгаа алдсаны дараа хэзээ ч, хаана ч, дугуйгаа алдана гэж санаа зовохгүйгээр яаж дугуй унаж зорьсон газраа хүрэх вэ? гэдэг асуултыг өөртөө тавьжээ. Хэдийгээр Их сургуулийн хотхоны зогсоол дээр мянга мянган дугуй багтаж ядан байх боловч бүгд цоожтой тул эзнээс …

  • 16 April

    Трансжендер Б. Солонго, дуучин С.Сэрчмаатай өрсөлдөнө

    Дэлхийн улс орны трансжендер охид, бүсгүйчүүдийг шалгаруулдаг “Мiss International Queen” тэмцээн эх орноо төлөөлөн амжилттай оролцож Топ 10 оролцогчийн нэгээр шалгарсан трансжендер Б. Солонго, Поп дива дуучин С.Сэрчмаатай хамт NTV телевизийн “Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлгийн хоёр дахь цувралын дугаарт өрсөлджээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн пэйж хуудаснаа”Бид ямар хоолоор өрсөлдөх бол Дэлхийн алдарт тв шоу Ахлах тогоочийн заавраар 2-р цувралд Соко …

  • 16 April

    Шүдний эмч мэргэжилтнүүдийг Америкт ажиллах боломжоор хангах хөтөлбөр зарлагдлаа

    Гадаадын шүдний эмч мэргэжилтнүүдийг АНУ-д ажиллах боломжоор хангах, ажиллах эрхийн лицензтэй болгох шинэ хөтөлбөр боловсруулан гаргаж байгаагаа Western University of Health Sciences College of Dental Medicine зарлалаа. Тус хөтөлбөр нь АНУ-ын Их сургуулийн үйл ажиллагааны зөвшөөрөл олгох зөвлөлөөс албан ёсны эрхээ авсан бөгөөд гадаадын эмч мэргэжилнүүдийг 26 сарын хугацаанд сургаж мэргэжлийн DMD зэрэг олгох гэнэ. Харамсалтай нь 2019 оны хичээлийн …

  • 16 April

    С.Даваасүрэн: Хийх нь хэлэхээс үргэлж хүчтэй байдаг гэж би итгэдэг

    Энэ удаагийн миний зочин Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн. Түүний яриаг нухацтай тунгаан уншина гэдэгт итгэж байна. -Юуны өмнө миний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Яриагаа шууд эхэлье. Дуу хураагуураа асаалаа шүү. -Шууд ингээд эхэлчихэж байгаа юм уу. (инээв) Энэ жижиг аппарат гаднаас нь харахад энгийн зүйл мэт боловч нэг тийм субьектив байдлаар сэтгэл зүйд нөлөөлөөд байдаг юм аа. -Тийм …

  • 16 April

    Одоогоор автомашины улсын дугаарын хязгаарлалт хуучнаараа хэрэгжиж байна

    Нийслэлийн хаврын бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан авто машины дугаарын хязгаарлалтыг хоёр өдөр болгох асуудлаар санал асуулга явагдаж дууслаа.  Санал асуулгыг дараах хэлбэрээр явуулсан юм. -Нэгдүгээр хувилбар буюу сондгой буюу Даваа, Лхагва гаригт 1, 3, 5, 9, 7 дугаараар төгссөн автомашин, тэгш буюу Мягмар, Пүрэв гаригт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, харин Баасан гаригт Нарантуул, …

  • 16 April

    УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хувийн бие хамгаалагч Б.Одхүү УИХ-ын гишүүн А.Сүхбатыг зоджээ

    УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хувийн бие хамгаалагч гэгдэх Улсын начин Б.Одхүүгийн танхай балмад үйлдэл хэрээс хэтэрлээ. Өмнө нь өөрөөсөө олон насаар ах Улсын заан Ц.Баярсайханы 10 гаруй шүдийг цөм цохиж, хүнд гэмтээн таван жилийн ял сонссон ч давж заалдах шатны шүүхээс хэргээ буцаалган, улмаар прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгож, ялгүй өнгөрч байсан. Мөн Улсын харцага Г.Ганхуягийг ч бүлэглэн зодсон гээд зодоон нүдээн хийдгээрээ зартай нэгэн. Гэхдээ ялгүй өнгөрч, …

  • 16 April

    Хакүхо М.Даваажаргал 500 хүүхдэд “Чингис хаан” анимэйшнийг үзүүллээ

    Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал асрамж халамжийн төвүүдийн 500 хүүхдийг Өргөө кино театрт үнэ төлбөргүй кино үзүүллээ. Тэрбээр, энэхүү үйл ажиллагааг нээж “Сайн байцгаана уу. Бяцхан дүү нартаа энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр дүү нартайгаа уулзаж байгаадаа баяртай байна. Миний аав долоо хоногийн өмнө бурханы оронд очсон. Дүү нартаа аавынхаа товч түүхийг танилцуулъя. Миний аав 1967 онд …

  • 16 April

    Үхрийн орд: Бизнесээ явуулахад сайн өдөр

    ХОНЬ (3/21-4/19) Өнөөдөр таны ажил хэрэг бүтэлгүйтэх төлөвтэй. Түүнчлэн хувийн амьдралд томоохон хүндрэл учрахыг од эрхэс анхааруулж байна. Танд муу санасан хүмүүсийн хэл ам, хов жив, далд явуулга хүчтэй болж магадгүй. Мөн удирдлагын зүгээс шүүмжилсэн өнгө аястай үг цухуйлгаж болзошгүй байна. Тиймээс од эрхэс танд биеэ барьж, бодлоготой хөдлөхийг сануулж байна. Түргэн зангаасаа болж ямар ч хэрэггүй хэрүүл маргаанд татагдан …

  • 16 April

    Найман цагаан мэнгэтэй шар бар өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны дөрөвдүгээр сарын 16. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын дунд хөхөгчин туулай сарын 30. Сумъяа гараг. Шийдэм одтой, найман цагаан мэнгэтэй шар бар өдөр.                           Өдрийн наран 6 цаг 03 минутад мандан, 19 цаг 42 минутад жаргана. 09 …

  • 16 April

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:  Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч, бусад нутгаар дулаахан байна. 2018 оны 04 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар …

  • 15 April

    Хотын дүрэмтэй болж зэрлэгшсэн иргэдээ нийгэмшүүлье

    Улсын нийслэл Улаанбаатар хотод нар мандаж, нэгэн сайхан өдөр эхлэж байна. Төрийн өндөр албан тушаал хашч байсан эрхмүүдийн баривчилгаатай зэрэгцээд Фейсбүүк компанийн захирлын автортой хачин мессеж хүн бүрт илгээгдсэн хачирхалтай долоо хоног өнөөдрөөр дуусч, маргаашаас цоо шинэхэн үйл явдлууд эхэлнэ. Хэн нэгэн ямар нэгэн синсаци дэлгэсэн ч тухайн цаг үедээ л эрчийг авч, хэсэг хугацааны дараа мартагдан, бидний амьдрал урдын …

  • 14 April

    Орон сууцны иргэдэд СӨХ-оор дамжуулан орчны газраа ашиглах эрх олгоно

    Нийслэлийн Газрын албанаас “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүллээ. Энэ аяны хүрээнд нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, орон сууцны хорооллын ойр орчмын нийтийн эдэлбэр газрын ашиглалтыг сайжруулж, төлөвлөлтийн дагуу тохижилт хийх боломжийг бүрдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Ингэснээр орон сууцны орчны газрын хил хязгаарыг судлан тодорхойлж, газрын зөрчлийг арилгах арга хэмжээ авах, харьяалах Сууц өмчлөгчдийн …