Өнөөдөр аргын тооллын 2018 оны дөрөвдүгээр сарын 12. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын дунд хөхөгчин туулай сарын 27. Бархасвадь гараг. Чөдөр одтой, гурван хөх мэнгэтэй, хөх нохой өдөр. Өдрийн наран 6 цаг 11 минутад мандан, 19 цаг 36 минутад жаргана. Тухайн …
Monthly Archives: April 2018
April, 2018
-
11 April
Нөөцийн махыг худалдаалж эхэллээ
Монгол Улсын Засгийн газраас “Мах, сүүний анхдугаар аян”-ыг улсын хэмжээнд зарлан хэрэгжүүлж байна. Энэхүү аяны хүрээнд өчигдрөөс эхлэн нөөцийн махыг худалдан борлуулж эхэллээ. Мал, мах бэлтгэлийн арга хэмжээний хүрээнд “Баатарууд тэнгэр” ХХК, “Дархан мийт фүүдс” ХХК, “Хөвсгөл мах маркет” ХХК, “Мах маркет” ХХК, “Мах импэкс” ХК, “ХКҮ” ХХК, “Эй Эн Ди Эм” ХХК, “Сүхбаатар мах” маркет” ХХК, “Хүнс комплекс” ХХК, “Сайнза …
-
11 April
“Ирээдүйн эзэд-2018” аяны нээлт боллоо
“ЧИНГИС СООСЭ” их сургуулийн номын санд Ерөнхий боловсролын 12, 62-р дунд сургуулийн 800 орчим ахлах ангийн сурагчдын оролцоотойгоор Сонгонохайрхан дүүрэгт зохион байгуулах “Ирээдүйн эзэд-2018” мэргэжил сонголтын аяны нээлтийн үйл ажиллагаа өчигдөр боллоо. Аян нийслэлийн бусад дүүрэгт амжилттай зохион байгуулагдаж дууссан бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг …
-
11 April
“Худалдаа, хоол үйлдвэрлэл-2020” нийслэлийн дэд хөтөлбөрийг баталлаа
НИТХ–ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар “Худалдаа, хоол үйлдвэрлэл-2020” нийслэлийн дэд хөтөлбөрийг хэлэлцлээ. Энэхүү дэд хөтөлбөр нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлж, хүнсний бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын тогтолцоог бий болгож хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, “Үндэсний үйлдвэрлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлж, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх заалтуудтай уялдаж байгаа юм. Дэд хөтөлбөрийн хүрээнд бүтээмжтэй, зохистой ажлын байр бий …
-
11 April
Х.Бясман: С.Баяр, Ч.Сайханбилэг нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан
Нийслэлийн прокурорын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Бясман “АТГ-аас мөрдөн шалгаж байгаа Оюутолгойн гэрээний хөрөнгө оруулалттай холбоотой хэрэгт Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг дөрөвдүгээр сарын 10-ны орой албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэж үзэж хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд сэжигтнийг хойшлуулшгүй баривчлах арга хэмжээ авсан.Өнөөдөр Нийслэлийн Прокурорын газарт АТГ-аас …
-
11 April
Б.Эрдэнэтуяа: Түмнийг гийгүүлсэн наран билээ та минь
Холливудын нэрт жүжигчин Стивен Сигалын төрсөн өдөр өчигдөр 2018 /04.10/- нд тохиосон юм. Тэгвэл түүний гэргий Б.Эрдэнэтуяа хайртай ханьдаа цахим хуудсаар дамжуулан төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлжээ. Төөрөг тавилангаар учирсан Төгөлдөр сайхан ханьдаа Төрсөн өдрийн мэнд хүргэж Төрүүлсэн тэнгэрт нь мэхийн ёсолъё! Түмнийг гийгүүлсэн наран билээ та минь Төрөлхтнийг дагуулсан их хүч билээ та минь Төгсөд хүрсэн гал билээ та минь Түйтгэрийг зайлуулсан …
-
11 April
НИТХ: “Хүн амын ахуйн үйлчилгээ 2020“ дэд хөтөлбөрийн уялдааг сайжруулах шаардлагатай
Өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Хүн амын ахуй үйлчилгээ 2020” дэд хөтөлбөр, “Худалдаа хоол үйлдвэрлэл үйлчилгээ 2020” дэд хөтөлбөрүүд батлах тухай,Сити тур төсөл хэрэгжүүлэх тухай, шашны байгууллагуудын зөвшөөрлийн хугацаа сунгах тухай зэрэг 5 асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Хүн амын ахуй үйлчилгээ 2020” дэд хөтөлбөрийн төслийг танилцууллаа. Тэрээр “Нийслэл хот нь манай орны нутаг дэвсгэрийн 0,3 хувийг …
-
11 April
АТГ: С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг сэжигтнээр баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна
Авлигатай тэмцэх газраас С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэж мэдээллээ. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”,“Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, …
-
11 April
Сергей Скрипалийн охин Юлия эмнэлгээс гарчээ
ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипалийн охин Юлия эмнэлгээс гарч байгаа тухай Их Британийн Солсбери хотын эмнэлгийн захирал Кристин Бланшард мэдэгджээ. Солсбери хотын эмнэлгийн захирал Кристин Бланшард хэвлэлд мэдээлэл өгөхдөө “Сергей Скрипалийн бие сайжирч байгаа. Түүний бие Юлиягаас илүү удаан тэнхэрч байгаа хэдий ч эмнэлгээс хугацаандаа гарна гэж бид найдаж байна” ярьжээ. Өнгөрсөн 3 дугаар сарын 4-ны өдөр Оросын цэргийн тагнуулын хурандаа асан Сергей Скрипаль болон түүний охин Юлия нарыг Лондоны дагуул хот болох Солсбери хотын худалдааны төвийн …
-
11 April
Дэлхийн хамгийн өндөр настанаар Япон улсын иргэн тодорлоо
Дэлхийн хамгийн өндөр настанаар Япон улсын Хоккайдо арлын Ашоро хотын 112 настай Масазо Нонака тодорлоо. Тэрбээр 1905 оны 7-рсарын 25-нд мэндэлжээ. Өндөр настан Масазо Нонакад Гиннесийн дээд амжилт бүртгэгч Японы салбарын төлөөлүүд гэрчилгээг нь гардуулан өгчээ. Масазо Нонака гуай байнга халуун рашаанд орох дуртай бөгөөд түүнчлэн сонин унших, телевизер үхэх, бялуу идэх дуртай гэнэ. Нонака гуай Япон улсын хамгийн анхны өндөр биш …
-
11 April
Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхав
БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 4 дүгээр сарын 10-ны өдөр БНХАУ-ын Хайнань мужийн Боао хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын даргаар дахин сонгогдсонд нь Ши Жиньпинд баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжлав. БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх …
-
11 April
2018-2019 оныг авлигын эсрэг жил болгох Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил зарлах тухай” 38 дугаар зарлиг гарлаа. Зарлигийн хувийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасанд гардуулан өгөв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд зарлигийг гардуулж өгөхдөө “Авлига, эрх мэдлээ урвуулан ашиглах байдал нь үндэсний аюулгүй байдалд …
-
11 April
“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд ОУВС сэтгэл хангалуун байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Боаогийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Олон улсын валютын сангийн Гүйцэтгэх захирал Кристин Лагардтай уулзав. Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж байгаагийн дүнд эдийн засгийн өсөлт хурдасч, хөрөнгө оруулалт нэмэгдэн, төсвийн тэнцэл сайжирч буйг Ерөнхий сайд тэмдэглэв. Мөн эдийн засаг хүнд байх үед дэмжлэг туслалцаа үзүүлсэнд ОУВС-д талархал илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газар төсвийн …
-
11 April
Шүүхээс Л.Пүрэвбаатарыг “УБТЗ” ХНН-ийн хөрөнгөөр бариулсан хаусаа суллаж, буцааж өгөх шийдвэр гаргалаа
Шүүхээс “УБТЗ” ХНН-ийн нь хуульд заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгөө шаардах эрхтэй” гээд Л.Пүрэвбаатар нь уг хаусыг эзэмших, ашиглах эрхгүй тул нэн даруй суллаж Улаанбаатар Төмөр Замд буцааж өгүүлэхээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ. “Энэхүү өндөр үнэтэй хаусыг дуудлага худалдаагаар зарж, олсон орлогыг төмөр замчдыг орон сууцжуулах хөнгөлөлтэй зээлд зарцуулахаар төлөвлөж байгаа” гэж “УБТЗ”-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ. …
-
11 April
Фото: “Москва нулимсанд дургүй” киноны жүжигчид хэрхэн өөрчлөгдөв
Зөвлөлтийн үеийн сод уран бүтээлүүдийн нэг бол “Москва нулимсанд дургүй”(Москва слезам не верит) кино юм.Тухайн үедээ Оскар хүртэж байсан энэ бүтээлийн ач холбогдол одоо ч буураагүй.Тэгвэл уг киноны гол дүрийн жүжигчид өнөөдөр буюу 38 жилийн дараа хэрхэн өөрчлөгдсөнийг харцгаая. Вера Алентова “Москва нулимсанд дургүй”киноны гол дүрд тоглосон Вера Алентова нь 1942 оны 2-р сарын 21-нд Архангельск мужийн Котлас хотод төржээ. Москвагийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл