Monthly Archives: April 2018

April, 2018

  • 26 April

    Сушма Свараж: Монгол Улсыг шатахууны хараат байдлаас гарахад анхаарал хандуулж байгаа

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хатагтай Сушма Сваражийг Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаад нь баяр хүргээд, хоёр улсын хамтын ажиллагааг дээд түвшинд ойртуулсан ихээхэн үр дүнтэй айлчлал болж байгаа гэдэгт …

  • 26 April

    Сүхбаатар дүүргийн малтай айл өрхүүд хотоос нүүлгэнэ

    Нийслэлийн хэмжээнд хориглосон бүсэд байгаа малтай айл өрхүүдийг тавдугаар сарын 1-ний дотор зөвшөөрөгдсөн бүс рүү нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байгаа. Уг ажлыг зохион байгуулах нийслэл, дүүргийн ажлын хэсэг малтай иргэдтэй удаа дараагийн уулзалт, таниулга хийсний үр дүнд нийслэлээс зөвшөөрсөн Сонгинохайрхан дүүргийн Ногоон толгой хэмээх газрыг сонгосон иргэдэд газрыг нь олгосон. Ингэхдээ нүүх өргөдлөө өгсөн малтай 50 айл өрхөд олгох газрыг …

  • 26 April

    Иргэдэд үнэгүй газар өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгалаа

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байнгын хорооноос гаргасан саналын дагуу баталлаа. Засгийн газрын дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанааар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон билээ. Хуулийн төсөлд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг …

  • 26 April

    Г.Занданшатар: Засгийн газар мэдлэгт суурилсан инновацийг хөгжүүлнэ

    Төрийн ордонд “Оюуны өмч, инноваци-хөгжлийн форум” болж өндөрлөлөө.  Форумаар оюуны өмчийн нийгэм, эдийн засаг, соёлын ач холбогдол, түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж, барьцаа хөрөнгө болгон ашиглах, инноваци нь компанийн засаглалын амжилтын үндэс болох тухай болон контентын хөгжил, боломж зэрэг үндсэн сэдвээр хэлэлцлээ. Мөн зохиогчийн эрхэд суурилсан соёлын үйлдвэрлэл, технологи, инновацийн хөгжил, асуудал, арга зам, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд …

  • 26 April

    У.Хүрэлсүх: Засгийн газар оюунлаг хүн, оюуны шилдэг бүтээлийг дэмжинэ

    Төрийн ордонд“Оюуны өмч, инноваци-Хөгжлийн форум” эхэллээ. Манай улс Дэлхийн оюуны өмчийн байгууллагад 1979 онд нэгдсэнээс хойш оюуны өмчийн эрх эзэмшигчийн эрхийг хамгаалах олон улсын тогтолцоонд орсоор байна. Энэ жилийн Оюуны өмчийн өдрийг Монгол Улсын Засгийн газар “Өөрчлөлтийг хөтлөгч хүч: шинийг санаачлагч, бүтээл туурвигч эмэгтэйчүүд” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгнээс хүргэж …

  • 26 April

    Х.Мандахбаяр: Сэтгүүлчдийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллана

    Нэр бүхий сэтгүүлчдийг хууль бусаар тагнаж, чагнасан тухай асуудлаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр”Олон нийтийн сүлжээ болон зарим нэг мэдээллийн хэрэгслээр сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх мэдээлэл өчигдрөөс явж байна. Бид энэ асуудлыг анхааралтай ажиглаж байлаа. Үүнтэй холбоотой прокурорын байгууллага, хууль зүйн сайд Ц.Нямдорж нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. ТВ9 телевизийн сэтгүүлч н.Хүслэнбаатар болон түүний найз нөхөд, хэвлэл мэдээллийн ажилтнууд, гэр …

  • 26 April

    “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг дахин тоглогдоно

    Монголын театрын нэрт төлөөлөгч зохиолч, найруулагч, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны 100 жилийн ойд зориулсан “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа 5 сарын 12-нд 18:00 цагт ганцхан удаа  тоглогдох гэж байна. “Би эндээс явахүй” жүжгээр гэр бүлийн үнэ цэнэ, хайр сэтгэл, анд нөхдийн холбоо, бие биендээ итгэх итгэл, урвалт, хүний мөс, ёс зүй зэрэг …

  • 26 April

    НИТХ-ын хуралдааны дэгд өөрчлөлт оруулав

      НИТХ-ын 15-р ээлжилт  хуралдаан үргэлжилж байна. НИТХ-ын хороодын бүтцийг өөрчлөх тухай асуудлын дараа хурлын дэгд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж баталлаа. Дэгд өөрчлөлт оруулах тухай асуудлыг  НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун танилцуулав. Тэрээр, “Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухайн хуулийн холбогдох заалтыг НИТХ-ын хуралдааны дэгтэй нийцүүлэх болон хороодын бүтэц, эрхлэх асуудал, бүрэлдэхүүн,шинэчлэн батлагдсантай холбогдуулан НИТХ-ын …

  • 26 April

    Би хэрхэн ажилладаг вэ? – INNOVSTYLE-ийг үүсгэн байгуулагч, хувийн стилист О.Энэрэл

    Ярилцлагын ээлжит дугаарт бид нэгэн бүтээлч бүсгүйг урилаа. Хувцас загварын худалдаа, хувь хүний имиж бүрдүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг InnovStyle компанийг үүсгэн байгуулсан О.Энэрэл хувцас загварын ертөнцөд боломжийн үнэ, гоёмсог дизайнаараа цахиур хагалж буй Charles & Keith брэндийг албан ёсоор Монголд оруулж ирэх бэлтгэлээ ханган шаргуу ажиллаж байгаа юм. Лондон хотод их сургуулиа маркетингаар дүүргэсэн тэрээр өмнө Karen Millen компанид …

  • 26 April

    Ц. Нямдорж: Сэтгүүлчдийг тагнаж, гомдол гаргаж байсан тохиолдол миний амьдралд байхгүй

      Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг нэр бүхий сэтгүүлчийг тагнаж чагнасан гэх мэдээлэл цацагдсан. Энэ мэдээлэлтэй холбоотой асуудлаар Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тайлбар өглөө. Тэрбээр“Би худлаа юманд тэр болгон тайлбар өгөөд байлтай биш. Би мэдэхгүй байна. Тэр хэвлэлээс очиж асуу. Би ямар ч сэтгүүлчдийг тагнах үүргийг хэнд ч өгөөгүй. Худлаа мэдээлэл цацаж байхгүй юу. Эрдэнэтийн 49 хувь …

  • 26 April

    “Яг түүн шиг-3” шоуны зургаа дахь оролцогч хэн бэ?

    Ням гариг бүрийн орой үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чаддаг “Яг түүн шиг-3 ” шоу тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэ жилийн шоунд оролцох найман оролцогчдыг энэ сарын 21-нээс эхлэн зарлаж эхэлсэн. “Яг түүн шиг-3” шоунд оролцох эхний таван оролцогчоор загвар өмсөгч Ж.Энэрэл, дуучин, ая зохиогч Б.Нацагдорж буюу Наки, “Эмоци продакшн”-ийн жүжигчин О.Тэмүүжин, дуучин Г.Сүндэрмаа, жүжигчин М.Цэрэндолгор нар …

  • 26 April

    Г.Бясман: Нэр бүхий сэтгүүлчийн нууцад халдсан гэх асуудлаар цагдаагийн албан тушаалтнуудыг яллагдагчаар татах санал ирсэн

    Нийслэлийн прокурорын газраас сэтгүүлчийг тагнасан гэх асуудлаар мэдээлэл хийлээ. НПГ-ын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман “Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчиж нэр бүхий сэтгүүлч, хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргаж, Прокурорын хяналтад ирүүлсэн. Прокуророос хэргийг хянаж байна” …

  • 26 April

    Өмнөд, Хойд Солонгосын тэргүүн нарын уулзалт “Энх тайван, шинэ эхлэл” уриан дор болно

    Өмнөд болон Хойд Солонгосын удирдагч нарын   уулзалт  энэ сарын 27-нд буюу маргааш Өмнөд Солонгосын талд байх хилийн өндөр хамгаалалттай бүс Панмунжом тосгонд зохион байгуулагдахаар болжээ. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарын энэхүү уулзалт нь Солонгосын дайнаас хойших түүхэн дахь гурав дахь дээд хэмжээний  уулзалт болох юм. Хоёр Солонгосын удирдагч нарын дээд хэмжээний уулзалт “Энх тайван, шинэ эхлэл” уриан дор явагдах талаар Өмнөд Солонгосын тал албан ёсоор мэдээлжээ. …

  • 26 April

    Малын вакцинаар мөнгө олохын тулд шүлхий тараадаг мафи бий гэв үү?

    Он гарснаас хойш 12 аймгийн 30 суманд шүлхий өвчин тархжээ. Улс даяар малын эмч, цагдаа нар амралтын өдөр, шөнө, баяр тэмдэглэлт өдөр гэж ялгалгүй өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, өнөөдөр ч зарим нь гэрийн бараа хараагүй байгаа. Бүр сүүлдээ энэ аюулт өвчин нийслэлд орж ирснээр асуудлыг тоохгүй байсан монголчууд сандралдаж, яав ийв гэцгээсэн билээ. Гэвч цагийн эрхээр үү, эсвэл манайхан сайн …