Monthly Archives: May 2018

May, 2018

  • 30 May

    Фото: “The Voice of Mongolia” шоуны ялагч Ц.Энгүүн шагналаа гардан авлаа

    Дэлхийн 60 гаруй оронд амжилттай зохиогдсон телевизийн алдартай “The Voice” шоуг “Монгол ТВ” телевизийн албан ёсны эрхтэйгээр Монголд анх удаа 2018 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн үзэгчдэд хүрч эхэлсэн. Баяр гуниг хосолсон сэтгэл хөдөлгөм тоглолтууд таван сарын турш үргэлжилсний эцэст 2018 оны тавдугаар сарын 27-ны өдөр үндэсний дуу хоолой, шилдгийн шилдэг ялагчаар Д.Уламбаяр шүүгчийн багийн шилдэг оролцогч Ц.Энгүүн үзэгчдийн …

  • 30 May

    Э.Алтанбагана:Үндэсний үйлдвэрлэгчдээр дамжуулж ”бүтээгдэхүүнийхээ үнийг нэм” гэсэн дарамт, шахалт үзүүлж байна

    “Оргил” худалдааны төвөөс өнөөдөр Хэвлэлийн бага хурал зарлалаа. ”Номин”, “И-Март” зэрэг томоохон сүлжээ дэлгүүрүүд үндэсний үйлдвэрлэгчдээр дамжуулан  сүлжээ  дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх санал хүргүүлж байгаа тухай мэдээлсэн юм. “Оргил”  худалдааны төвийн гүйцэтгэх захирал Э.Алтанбаганаас зарим зүйлийг тодрууллаа. – Та бүхний хэвлэлийнхэнд хандах болсон шалтгаан юу байв? -Жижиглэн худалдааны салбарт үйлчилгээ явуулж байгаа  сүлжээний компаниуд үгсэн хуйвалдах байдлаар бүтээгдэхүүний үнийг нэмэх хандлага гарч байна. Сүүлийн жилийн хугацаанд …

  • 30 May

    Үндэсний их баяр наадмыг 2 тэрбум 981 сая төгрөгөөр зохион байгуулна

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар   Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах санжүүжилтийг шийдвэрлэж  2 тэрбум 981 сая төгрөг зарцуулахаар боллоо. Үүний 2 тэрбум 90 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс, 390 саяыг баяр наадмын үйл ажиллагааны орлогоос, 500 саяыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар боллоо. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хороод 3 тэрбум 945 сая төгрөг шаардлагатай гэсэн санал ирүүлснийг …

  • 30 May

    НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг баярлууллаа

    НИТХ-ын төлөөлөгч, “Хан-Уул хөгжил” сангийн тэргүүн Пүрэвийн Батчимэг хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан нийгмийн эмзэг бүлгийн, нэн ядуу амьдралтай хараагүй иргэдийн 100 бяцхан үрсэд хүүхдийн баярын бэлэг гардуулж, мэндчилгээ дэвшүүллээ. Тус арга хэмжээний үеэр Монголын хараагүйчүүдийн Үндэсний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нээж үг хэлэхдээ хүүхдийн баярын өдөрлөгийг 10 дах жилдээ ивээн тэтгэж бяцхан үрсийг минь баярлуулж хүүхдүүдэд баярын бэлгээ …

  • 30 May

    БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын зээлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталлаа

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар БНХАУ-ын Засгийн газраас олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталлаа. Мөн “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл”-ийг БНХАУ-ын талд санал болгож, хугацаанд нь хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах боллоо.   Хөнгөлөлттэй зээлээр: –  “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц” –  “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл” –  “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто …

  • 30 May

    НИТХ-аас замыг хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр судалгаанд үндэслэн тогтоол гаргажээ

    НИТХ-ын дарга С.Амарсайханы дэргэдэх Эрдэмтэн судлаачдын зөвлөлийн гишүүд болох Замын хөдөлгөөний ассиоцацийн тэргүүн С.Энхтөр тэргүүтэй судлаачид замын хөдөлгөөнийг бууруулах чиглэлээр шинжлэх ухааны аргачлалд үндэслэсэн судалгаа тооцоо хийж, энэ чиглэлээр хэд хэдэн арга замыг авч хэрэгжүүлэх боломжтойг илэрхийлсэн судалгааны дүнгээ НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд танилцуулсан. Тэргүүлэгчдийн зүгээс судлаачдын судалгаа тооцоотой танилцаж, асууж тодруулж, хэрэгжүүлж болох эсэх болох зэргийг нь  лавлан, мөн өөрсдийн …

  • 30 May

    Чиний ялагдлын 10 шалтгаан

    Америкийн алдартай блоггер, ном зохиогч, нийтлэлч Марк Мансоны зөвлөгөөг орчуулан хүргэж байна. Амьдралдаа хийж бүтээе гэж боддог байсан боловч амжуулж чадаагүй тэр л зүйлсийг эргэн нэг бодоод үз. Тэр дундаа сэтгэлийн тань гүнд оршин буй тэр л онцгой зүйлийг. Магадгүй та завгүй, хойрго байдлаасаа болоод ч юм уу аль эсвэл оролдож үзээд ч бүтэлгүйтсэн байж болох юм. Амьдралынхаа хамгийн том …

  • 30 May

    Ирээдүйн зураачид тодорлоо

    Нийслэлийн Боловсролын газар, Наад брэнд хамтран “Би Монгол Хүн” гар зургийн уралдааныг эх үрсийн баярыг угтан 2018 оны 4 сарын 1-ээс нийслэлийн болон орон нутгийн бүх сургууль цэцэрлэгийн бага насны /3-10 нас/ хүүхдийн дунд зарлаж амжилттай зохион байгуулж дууслаа. Эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудыг Монгол хүн болж төлөвшихөд туслах, Монгол хүний үнэ цэнийг хэрхэн ойлгож байгаа талаарх төсөөллийг нь олон нийтэд хүргэх …

  • 30 May

    Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Сүхбаатарын талбайн замыг хаана

    Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр баасан гаригт болно. Баярын үеэр Сүхбаатарын талбайд хүүхдүүд зориулсан баярын нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагддаг. Үүнтэй холбогдуулан Д.Сүхбаатарын талбайн баруун болон зүүн хэсгийн авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын нэгний өдрийн 09.00-17.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлах юм байна.  

  • 30 May

    Өнөөдөр таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны тавдугаар сарын сарын 30-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 1, 4, 5-р хороо 15-р хорооллын 80, МУИС-ийн 1, 7, 30, 42, 50/1, 50/2-р байрууд, 52, 146-р цэцэрлэг, Плехановын нэрэмжит ОЭЗИС УБ хотын салбар, ФГУП госзагрансобтвенность, Отгонтэнгэр их сургууль, АТС-45, Одон орон …

  • 30 May

    Арслангийн орд: Тэвчээр ухааныг сорьсон олон асуудал гарч ирэх болно

    ХОНЬ (3/21-4/19) Олон янзын хүмүүстэй уулзалт яриа хийх болно. Хуучны анд нөхөд нийгмийн дээд давхаргын нөлөө бүхий хүмүүстэй уулзах уулзалт онцгой ач холбогдолтой байна. Энэ уулзалтаас цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөндөө тусламж дэмжлэг авч чадна Энэ өдөр танд тавих арилжаа наймааны саналыг хүлээн ав. Танд амжилт ашиг авчирна. ҮХЭР (4/20-5/20) Аливаа асуудлыг мэдээллийн суурь дээр үндэслэн шийдвэрлэнэ. Өөрийн энергиэ төвлөрүүлж чадвал бүх …

  • 30 May

    Хишиг даллага дуудуулахад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны тавдугаар сарын 30. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын 16. Буд гараг. Эрхтэний тэнгэрт одтой, есөн улаан мэнгэтэй, хар нохой өдөр.                           Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй Суудал: Мод Өдрийн наран 5 цаг 01 минутад мандан, 20 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр бар …

  • 30 May

    Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

    2018 оны 05 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, говийн бүс нутаг болон Орхон Сэлэнгийн …

  • 29 May

    Б.Наранцэцэг: Даралт ихсэх өвчний үед хавсарсан нийлмэл эмчилгээ хийх ёстой

    Буят-Ээж эмнэлгийн ерөнхий эмч, зүрх судас, дотрын тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор, ОХУ-ын АУ-ны докторант Б.Наранцэцэгтэй даралт исдэх өвчний талаар ярилцлаа. -Даралт ихсэх өвчний гол шалтгаан юу вэ? -Олон янзын шалтгаанаар даралт ихэснэ. Жинхэнэ даралт ихсэх өвчин гэж байна. Шинж тэмдгийн даралт ихсэх өвчин гэж бий. Манай улсад шинж тэмдэгийн даралт ихсэх өвчин зонхилон тохиолдож байгаа. Жишээлбэл, бөөр өвдсөнөөс, бодисын …

  • 29 May

    Гоо сайхны мэс засал хийлгэсэн Кардашианы гэр бүлийн гишүүд /фото/

    Дэлхий даяар алдартай болцгоосон гэр бүл Ким Кардашианы гэр бүл  юм.  Гэр бүлээсээ хамгийн түрүүнд алдартай болсон Ким Кардашиан юм. Түүнийг хүмүүс дуучин, жүжигчин, бүжигчин биш гэдгийг мэднэ. Харин чухам яагаад ингэж алдартай болсныг тэр бүр мэддэггүй. Дэлхийн хамгийн халуухан бүсгүйгээр нэг бус  удаа нэрлэгдэж байсан тэрээр реалити шоунаас олны танил болох эхлэлээ тавьжээ.  Энэ үеэс бизнес, загварын ертөнц, телевиз гээд энэ бүсгүйн хөл тавиагүй …