Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий А хэсгийн Уругвай, Саудын Арабын тоглолт Ростов хотноо Улаанбаатарын цагаар /06.20/ 23 цагт эхэлж, Уругвай 1:0-ээр хожиж чадлаа. “Ростов арена” цэнгэлдэхэд 42678 үзэгч ирж үзсэн энэ тоглолтын эхний хагасын 23 дахь минутад Луис Суарес гоол оруулсан юм. Тэрбээр шигшээ багтаа 100 дахь тоглолтоо хийж улсынхаа шилдэг хөлбөмбөгчин гэдгээ дахин баталлаа. Энэ хоёр баг 2002 онд анх …
Monthly Archives: June 2018
June, 2018
-
21 June
Роналду дөрөв дэх гоолоо орууллаа
ОХУ-д болж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий В хэсгийн Португал, Мароккогийн тоглолт Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд манай цагаар оройн 20 цагт болж, дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин К.Роналду дөрөв дэх минутад хожлын гоолыг орууллаа. Тэрбээр ийнхүү багтаа чухал гурван оноог авчирч чадлаа. Марокко энэ тоглолтоос заавал оноо авах даалгавартай байсан боловч Португалын эсрэг юу ч хийж чадсангүй. Хэсгийн эхний тоглолтод Испанитай …
-
21 June
Өнөөдөр болох үйл явдлын тойм
08.00 цагт ИНЕГ-т автомат, /агаарын/ ажиглалтын "ADS-B" системийг нэвтрүүлэх нээлтийн ёслол болно. Ази, Номхон далайн бүсийн орнуудаас Монгол Улс уг системийг нэвтрүүлсэн анхны орон болох юм. Утас:91912343
-
21 June
АНУ НҮБ-аас нүүр буруулж байна гэж үзжээ
АНУ НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн зөвлөлөөс гарснаараа НҮБ-аас нүүрээ бурууллаа гэж Хүний эрхийг хамгаалах олон улсын “Human Rights Watch” байгууллага үзэж байна. “АНУ тус зөвлөлөөс гарснаараа НҮБ төдийгүй Сири, Йемен, Умард Солонгос, Мьянмар зэрэг дэлхий дахинд эрх нь зөрчигдөж буй хүмүүсээс нүүрээ буруулж байна. Тиймээс бусад улс орны засгийн газрууд хүний эрхтэй холбоотой НҮБ-ын Зөвлөлөөс гаргах чухал шийдвэрүүдэд тавих …
-
21 June
УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана
УИХ-ын 2018 оны хаврын чуулганы энэ 7 хоногийн хуралдааны хэлэлцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна. 6 дугаар сарын 21, 22-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас: Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 09 дүгээр дүгнэлт; Монгол Улсын Их Хурлын 2018 оны 45, 47 дугаар тогтоолуудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг; …
-
21 June
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
Өнөөдөр буюу 2018 оны зургадугаар сарын сарын 21-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
21 June
Тугчин одтой, хөх бич өдөр
Аргын тооллын 6 сарын 21, Бархасвадь гараг. Билгийн тооллын 8, Тугчин одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана.
-
21 June
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно.
-
20 June
Эртний эдлэл хууль бусаар хил давуулах гэж байжээ
Гаалийн байгууллагын хэмжээнд 2018 оны зургаадугаар сарын 11-15-нд хялбаршуулсан журмаар 25 зөрчил шийдвэрлэжээ. Үүнээс 13 зөрчил нь татвар төлөхөөс зайлсхийсэн тохиолдол гарсан байна. Мөн бүртгэлийн болон эрүүгийн гэхчлэн 32 зөрчил илрүүлжээ. Тухайлбал, Замын-Үүд дэх гаалийн газрын Өргөн төмөр замын Гаалийн хяналтын бүсэд энэ сарын 12-ны өдөр Улаанбаатар-Хөх хот чиглэлийн 513 вагоны дөрвөн тасалгаанд шалгалт хийхэд зорчигчийн гар тээшнээс үйлдвэрийн аргаар …
-
20 June
Жингээ амжилттай хасах 10 зөвлөмж
Жингээ хасах болон жингээ барих нь үнэндээ нэг зоосны хоёр тал юм. Жин хасахад тусалж буй дадал зуршлууд жингээ барихад ч мөн тусална. Ер нь хассан хэмжээндээ жингээ барьж чадахгүй бол жин хассаныг амжилт гэж тооцохгүй шүү дээ. Хэрвээ та жингээ амжилттай хасаж чадсан нэгнээс жингээ хэрхэн хассаныг асуувал тэд жин хасах амархан, харин хассан хэмжээндээ жингээ барих тун хэцүү гэж хэлэх …
-
20 June
2018 оны эхний 5 сард 16604 хүүхэд мэндэлжээ
2018 оны эхний 5 сард нийслэлд 16457 эх амаржиж, 16604 хүүхэд мэндэлжээ. Үүнээс 8535 нь эрэгтэй хүүхэд, 8069 нь эмэгтэй байна. Шинэ төрсөн нийт хүүхдийн 239 нь 2 ихэр, 7 нь 3 ихэр бүртгэгджээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өгсөн захиргааны статистик мэдээгээр дүүргүүдийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо нийслэл хотод 2018 оны 5 …
-
20 June
Улсын хэмжээнд төл бойжилт 96,8 хувьтай байна
6 дугаар сарын 15-ны байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 28,1 сая толгой эх малын 98,2 хувь буюу 19,2 сая эх мал төллөж, 18,2 сая толгой төл хүлээн авлаа. Төл бойжилт 96,8 хувьтай байна. Малын халдварт, гоц халдварт, малаас хүнд дамжин халдварлах өвчний гаралт, тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх сарын аяныг …
-
20 June
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын 2018 оны 45, 47 дугаар тогтоолуудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Д.Гантулга нь УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн тул УИХ-ын 47 дугаар тогтоолд тавьсан хоригийг хэлэлцэх шаардлагагүй болохыг Байнгын хороон дарга Ш.Раднаасэд тайлбарлав. Ингээд Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түлгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай УИХ-ын 2018 оны 45 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн хуулийн …
-
20 June
79 дүгээр сургуульд ажлын хэсэг томилогдон ажиллаж байна
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд энэ сарын 18-ны өдөр 11 настай хүү амиа алдсан харамсалтай хэрэг гараад байгаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд шуурхай ажлын хэсэг байгуулан, хэргийн учрыг олж яаралтай холбогдох арга хэмжээ авахыг үүрэг болгосны дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Боловсролын газраас мэргэжлийн хүмүүс газар дээр нь энэ сарын 19, 20-ны …
-
20 June
Нэг удаагийн нийлэг уутыг хэрэглэхийг хориглолоо
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өргөн хэрэглээний нэг удаагийн нийлэг уутыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглолоо. Иргэд, импортлогчид эртнээс мэдээлэл авч, бэлтгэлээ хангах боломжийг бүрдүүлэх үүднээс жилийн өмнө дээрх шийдвэрийг гаргасан байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Цэвэрхэн наадацгаая” аян санаачилсан бөгөөд дээрх шийдвэр нь энэ хүрээнд хийх цогц ажлын нэг нь аж.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл